Хурдан сэтгэ, дасан зохиц, ялан дийл

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хурдан сэтгэ, дасан зохиц, ялан дийл

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Хүний амьдарч байсан орчин нөхцөл өөрчлөгдөхөд хүн яадаг вэ?

Эхлээд шоконд ордог, юу болоод байгаад алмайрч өөрчлөлтийг эсэргүүцэж эхэлдэг. Ийм байдалд орсон үедээ ихэнх хүмүүс болж байгаа процессийг, нөхцөл байдлыг үгүйсгэж, гомдоллож, хуучин нөхцөл байдлыг өөрчилсөн тэр учир шалтгаан, түүнд хамааралтай бусад зүйлсийг үзэн ядаж, цаашилбал өөрийгөө хамгаалах бүүр болохгүй бол дайралт хийхэд бэлэн байдал руу ордог. Тэгээд ч зогсохгүй тэд байгаа нөхцөл байдалдаа өөрсдийгөө хохирогч болгон тайлбарлаж, гунирхаж, гашуудаж, гомдоллож эхэлдэг.

Нийгэмд болж байгаа өөрчлөлтүүдэд түм буман хүмүүс яг ийм хариу үйлдэлүүд хийдэг. Байгалиас заяасан амьтны мэдрэхүйгээрээ хариу үйлдэл хийж байгаа нь л энэ. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ирээдүйд энэ нөхцөл байдал сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, тэр хүний ирээдүйд байж болохуйц сайн сайханд итгэх итгэл найдвар сулраад зогсохгүй тухайн хүний сэтгэлгээ, мэдлэг, ур чадвар, үнэ цэн ч хүртэл буурдаг.

Сэтгэлгээний хурд буурсанаас хүмүүс яг араатан амьтан шиг аашлах нь бий. Тэд бүх болж байгаа, хөдөлж байгаа үйлдэл бүрийг дайсан болгож олж хардаг. Манай Монголд “Айсан хүнд аргал хөдөлнө” гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан, айсан хүмүүсийн сэтгэлгээний хурд эрүүл сэтгэхүйтэй хүмүүсийн сэтгэлгээний хурдаас харьцангуй доогуур үзүүлэлттэй болж эхэлдэг.

Хүн айсандаа уурладаг, хэлэхийг хүсээгүй зүйлсээ ч хүртэл хэлдэг, хийхийг хүсээгүй үйлдэлээ ч бас хийдэг. Хурдан сэтгэсэндээ биш, айдсын шоконд хариу үйлдэл хийж буй хүний рефлекс юм. Нандин чухал гэж бодсон зүйлс нь алга болчих вий гэж айсандаа л хүн тийм араатны шинж чанар, рефлексээр бүх юманд хандаж эхэлдэг. Маш олон хүмүүс энэ орчин нөхцөлөөс гарах аргаа өөрсдөө олж чаддаггүй шүү дээ. Гарч чадаагүй гацаанд орсон хүн бол дахиад хичнээн жил ингэж айдсан дунд амьдрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Зөвхөн тэр хүний оюун ухаан, сэтгэлгээ л мэднэ.

Сайн мэдээ нь гэвэл хичнээн олон жил, хичнээн их асуудал танд тулгарч, хичнээн таагүй орчин танд нүүрлэж тулгарч байсан ч гэсэн үүнээс гарахад, үүн дотор байсан шигээ удаан хугацааг зарцуулах шаардлага байхгүй.

Миний өгөх зөвлөгөө бол, 

1. Ирж байгаа орчин нөхцөлийг бүү үгүйсгэ, бүү буруутга. Харин ч амьдралын таатай орчин, шинэ улирал ирж байна гэж бодоод хүлээн зөвшөөр. Зүгээр л хохирогч шиг хүлээн зөвшөөр гэж хэлж байгаа юм биш шүү. Шал эсрэгээрээ, ирж буй орчин нөхцөлийг болохгүй байсан муу муухайн орчин, таагүй байсан бүхнийг өөрчлөх боломж болгон олж хар гэж хэлж байгаа юм. Нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг муу юм биш, харин ч амьралын бэлэг. Энэ улирал ирдэг учраас хүмүүс шинэ амьдралыг амсах боломж, дахин шинээр эхлэх эрх чөлөө олддог юм.

2.  Та хохирогч биш, харин ч ялагч. Амьдралд юу эс тохиолдох билээ дээ… Харин та цоо шинэ үе улиралыг дахин амсах боломжтой болж буй хүн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хуучныг ялан дийлсэн ялагч гэсэн үг. Таныг сул дорой учраас энэ шинэ орчин нөхцөл ирээгүй, харин ч таныг хүчтэй учраас ийм гайхалтай мөч ирж байгаа юм.

3. Таатай нөхцөл боломжийг хай. Та мэдээж хүсэл мөрөөдөлтэй, хичнээн орчин нөхцөл өөрчлөгдөж байгаа ч түүн рүү нүдээ жаахан нээгээд ажиглаад үзвэл таны хүсэл мөрөөдөлийг дэмжин, таны чин сэтгэлийн зорилготой авцалдах ямарваа нэгэн юм тэр дунд байж л байгаа. Та үүнийг хайгаад олоход л болох гээд байна.

4. Хурдан сэтгэ. Боломжийг таньсан л бол хурдан сэтгэ.  Хэрхэн яаж мөрөөдлийнхөө тэр түлхүүрийг өөрийн болгох вэ гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүлж сэтгэ. Олон олон хүмүүс иймэрхүү өөрчлөлтөн дундаас л жинхэнэ амжилтынхаа түлхүүрийг олж атгадаг. Та ч чадахгүй юм байхгүй шүү дээ. Хэн ч таныг хорихгүй, харин та л боломжийг таньж аргаа олох сэтгэлгээгээ дайчлах нь чухал.

5. Дасан зохиц. Боломжийг таних нэг хэрэг, түлхүүр аргаа олж харах ч бас нэг хэрэг. Хурдан сэтгээд нэг юм олоод авах ч гайхалтай. Гэтэл түүнийгээ баяжуулах дараагийн алхам байхгүй бол бас л хэцүү. Тэр нь юу вэ гэвэл таны энэ арга боломж, сэтгэлгээ шинэ орчинд хэрхэн нийцэж зохицож байгаад өөрийгөө туршин нэвтрүүлэх. Хурдан дасан зохицож чадна гэдэг гайхалтай ур чадвар. Аливааг орчин нөхцөлийнхөө давуу чанарыг таньж, түүн дундаа бүжиглэж, дуулж, арга учрыг нь олж чадаж байгаа хүн л эзэгнэж чаддаг.

6. Ялан дийл. Энэ бол таны цаг… Таныг аргаа олоод дасан зохицоод, сэтгэлгээгээ дайчлаад ирэхээр яах аргагүй ялалтууд мэдрэгдэж эхлэх болно. Ялалтууд юу ч байж болно. Анх удаа тийм юм хийж үзлээ. Анх удаа өөртөө таалагдсан гоё юмаа худалдан авлаа. Анх удаа тэр хүнтэй ам нээж ярилцаж үзлээ… гээд л хэрэв та ялалт болгон тэмдэглэе гэвэл амьдралд тэмдэглэж болохуйц ялалт зөндөө олноороо бий.

Ялалт одоо танд бодогдож байна уу? Ялалт бодогдож байгаа бол тэмдэглэхээ бүү мартаарай. Өнөөдөр олж авсан зүйлдээ зориулж ялалтаа тэмдэглээрэй. Та ялан дийлж чадсан болоод тэр шүү дээ…

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>