Blog

HomeWebinarЗалхуурлыг ялан дийлэх 25 арга – 5р хэсэг (11 of 31)
4141

Залхуурлыг ялан дийлэх 25 арга – 5р хэсэг (11 of 31)

Залхуурлыг ялан дийлэх 25 арга – 5р хэсэг

Залхуурлыг ялан дийлэх 25 арганы маань эхний 12 аргыг үзсэн үү? Үзээгүй бол энэ видеог үзэхээсээ өмнө түрүүчийн 4 хэсгийг үзээд аваарай. Үргэлжлэлийг нь энд байрлууллаа шүү.

Би танд амьдралд чинь хэрэгтэй маш энгийн аргаар тайлбарлах гэж хичээж байна. Хичнээн бид эдгээрийн зарим нэгийгн жаахан мэддэг юм шиг санагдавч, үнэндээ бид мэдэмхийрээд хийдэггүй учраас л залхууралынхаа шалтагийг тоочсоор л байдаг.

Яг үнэндээ бол амьдрал маш энгийн, бид чин сэтгэлээсээ хүсээд үнэхээр сайхан амьдрая гэвэл ямар ч хүнд боломжтой. Харин бидний ихэнх нь ЗАЛХУУРАЛ гэдэг зүйлээс болж хүсэл тэмүүллээ мохоодог. Тэгэхгүйн тулд би таны жинхэнэ хүсэлт тэмүүллийг энд ярьсан зөвлөмжүүдээр тодруулж байна. Мэдээж та юуны төлөө, яагаад хийх ёстой гэдгээ мэдэхгүй бол юу ч хийх хүсэл төрөхгүй шүү дээ.

13. Та яг юуны төлөө, яг юу хийх ёстойгоо бод

14. Хийгээд гаргах ёстой үр дүнгээ төсөөл – хүсэн мөрөөдөж тэмүүл

15.Нийгэмд, бусад хүмүүст өгөх сайн үр нөлөөг нь бод. – зөвхөн өөрийн төлөө санаа зовох биш алсдаа гаргах эерэг үр дүнг олж хар – Хэнд хэрэгтэй?

podcast-6Бэрхшээл ба Боломж Подкаст 6 – Гадаад хэлийг яаж хурдан сурах вэ? аудио маань ердөө л 13000 төгрөгний үнэтэй. Ганц пицца авахад ч хүрэхгүй мөнгө.

screenshot-22-10-2016-20-28

Манай онлайн дэлгүүр рүү ороод MP3 файлаар нь татаж авахад ердөө л танд ганцхан минут л шаардлагатай. Өнөөдрийн энэ дасгалжуулалтанд оролцсон залуу яаж ийм богинохон хугацаанд хэл сураад зогсохгүй, сурсан хэлээрээ дамжуулаад цалингаасаа гадуур хэдэн сая төгрөгийг сардаа олох боломжийг олж авсаныг та сая сонссон.

Тэгвэл одоо таны ээлж. Танд ч бас энэ залуу шиг, хэлээ хурдан сурч, сурсан хэлээрээ бизнес хийж, сургалт явуулах ч боломж бий.

Харин яаж энэ боломжуудыг олж авч, эзэмших аргыг Бэрхшээл ба Боломж Подкаст 06 – “Гадаад хэлийг яаж хурдан сурах вэ?” манай онлайн дэлгүүрт захиалан авч сонсоорой.

www.monicabatsukh.com вэб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 88770338, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл ном, аудио СД-нүүдийг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

 

Written by / 237 Articles

Монгол Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз Ментор, Зохиолч

2 Comments Published

otgonbat Dec 1, 2015 Reply

Сайн байна уу?
юуны өмнө таны ажилд амжилт хүсье
би таны зааж зөвлөж байгааг сонсох, түүнээс уншиж бас өөртөө дүгнэлт хийж тусгаж авахыг хичээдэг. үнэгүй бэлэн зүйлийг тань хүлээн авч байгад уучлаарай. би тантай холбогдож ярилцахыг маш их хүсдэг гэхдээ яагаад ч юм хэзээ нэгэн цагт холбогдоно доо л гэж бодогдоод байдаг. би 2 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. бизнесийн удирдлагын мэргэжилтэй 2004 онд шутис-ийг төгссөн. 2012 онд згха-ын уа-ын бизнесийн удирдлагын мэргэшүүлэх ангийг дүүргэсэн. нярав, өртөг тооцогч, үйлчилгээний супервайзор, хангамжийн ажилтан гээд ажлуудыг хийж байсан. одоо төлөвлөлтийн ажилтан хийж байгаа. миний алсын зорилго бол хувийн бизнес эрхлэх. гэтэл энэ зорилгынхоо төлөө ажиллаад байгаа юм шиг боловч хэдий болтол ажиллах вэ? гэдгээ бодоод олохгүй юм. би хэн нэгэнд зааж зөвлөхөд маш сайхан мэдрэмжийг авдаг. гэтэл ажлаа өөрчлий гэхээр ажил олгогч нар намайг тооцооны ажилд авах сонирхолтой байгаад энэ чиглэлийн ажил санал болгодог. за за ажилгүй байж байхаар гээд л орчихдог. үнэндээ энэ ажлыг урсгалаар нь хийж байгаа. илүүг хийе гэвэл би маш амархан сурдаг гэтэл тооцооны ажил гэхээр хиймээргүй санагдах юм. яавал өөрийн бизнесийг эхлүүлж чадах вэ гэж өөрөөсөө маш их асууж байна. миний санхүүгийн боломж даанч хаана ч хүрэхгүй юм. манай өрхийн орлого 1,300,000 үүнээсээ 1 сая-ыг нь банкинд өгөөл үлдэгдэл нь яг амьдралд минь таарчих юм. оройгоор ажил хийе гэхээр монголд баранд ажиллах л ажил олдох юм даа. ажлынхаа хажуугаар юу хийх вэ? энэ мэтчилэн тантай ярилцах юмсан гэж бодож явдаг юмаа.
маш их баярлалаа

Monica Batsukh Dec 1, 2015 Reply

Сайн байна уу? Отгонбатаа.
Зурвас үлдээсэнд баярлалаа. Бизнестэй болохыг зорьж байгаагаар чинь бахархаж байна. Гэхдээ энэ байдлаараа яваад байвал юунд ч хүрэхгүй гэдгээ чи сайн мэдэж байгаа. Бизнесийн талаар найдвартай барьцтай тусламж дэмжлэг арга барилаа олж аваагүй болохоор эргэлзэж тээнэгэлзээд яаж хийх аргаа олохгүй цалингаас цалингийн хооронд хэдэн жилийг үрээд байгаа байх. Чам шиг маш олон мянган хүмүүст зориулаад “Миний бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрөө би бичиж байгаа. Энэ хөтөлбөр бүх оролцогчдийнхоо хувийн мэдлэг, туршлага, зан чанар дээр нь тохирсон бизнесийн моделио сонгохоос авахуулаад зах зээлдээ тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ дизайныг гаргаад, онлайн бизнес хийх, вэбсайт хийх сүүлийн үед хамгийн хүчтэй нөлөөтэй маркетингийн аргууд гээд нарийн нарийн аргуудыг зааж өгөх юм байгаан. Мэдээж хөтөлбөрийнхөө явцад зэрэгцээд бизнесийнхээ төлөвлөгөөг гаргаад ажиллаад, асуултандаа хариулт аваад явах болохоор хангалттай сайн тусламж дэмжлэг болох юм байгаан. Энэ хөтөлбөрт оролцохоор өөртөө хөрөнгө оруулаарай. Хөтөлбөр бэлэн болмогц нь имэйлээр зарлана, миний имэйл листэнд бүртгүүлсэн үү? Бүртгүүлээгүй бол бүртгүүлээд аваарай. Хөтөлбөрийн имэйл цацагдах үед нь идэвхтэй оролцоорой. Амжилт хүсье!

Leave a Comment

Sign up to our newsletter!

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.