Би мэргэжлээ солих хэрэгтэй юу? (17 of 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Би мэргэжлээ солих хэрэгтэй юу? (17 of 31)

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Та хичээлээ хийх гэхээр л сонирхол буураад залхуу чинь хүрээд байна уу? Бүүр мэргэжилдээ дургүй болохоор ингээд байна гэж бодож гайхширч байна уу? Эсвэл анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй тогтворгүй хүн юм гэж өөрийгөө дүгнээд улам л гутарч явна уу?

Яг ийм асуулт зөндөө олон Монгол охид хөвгүүдийг, оюутан байсан бүх хүмүүсийг зовоож байсан байх. Өнөөдөр яг ийм асуултыг хариуллаа.

Энэ удаагийн онлайн уулзалтанд маань хамгийн түрүүнд орж ирж, хамгийн сүүлд тунарч үлдэж байсан нэгэн хөөрхөн охинтой энэ өдөржингөө ярилцаж билээ. Энэ хөөрхөн охиныг маань Энх-Оюун гэдэг.

Одоо хэдүүлээ Энх-Оюун охиныхоо өмнө тулгараад байгаа нэгэн бэрхшээлийг шийдэх асуултандаа орох уу?

Бичсэн захидалыг нь би танд энд сийрүүлье. Өөрөө ч бас уулзалтын үеэр арай дэлгэрэнгүй тайлбарласан болохоор танд ч бас ойлгомжтой байх гэж найдаж байна.

Сайн байна уу? 

Намайг Энх-Оюун гэдэг. Надад суралцах тал дээр маш их асуудал байна. 

Би Байгаль орчны мэргэжил эзэмшсэн. Баклаврт ганц тэнцсэн сургууль нь байсан болохоор орсон юм. Орсон хойноо муу сурч, арай ядан төгссөн. Суралцаж байх явцдаа би энэ мэргэжлээр ажилламааргүй гэж байнга боддог байсан болохоор нэг жилийн чөлөө авсан ч буцан орж гэр бүлийнхээ дэмжлэг туслалцаагаар төгссөн. 

Дараагаар нь 4 жил мэргэжлээрээ ажиллаад ер нь юм мэдэхгүйгээ маш сайн мэдээд, ялангуяа бичиг баримт боловсруулах тал дээр хамгийн гол үнэхээр их сурч мэдэхийг хүссэн юм тухайн үедээ. Юм мэдэхгүйгээ мэдээд юм юм л сурмаар байсан юм уг нь бол. Тэгэхээр мэргэжил дээшлүүлэхээр Тайвань-д ирж суралцсан боловч яг л адилхан түүх давтагдаад байна. Дахиад л мэргэжлээ солимоор санагдаад эхэлсэн, хичээлээ хийхээ ч больсон. Арай ядан тэтгэлгээ хадгалаад яваад байгаа. Нөгөө сайхан сурах хүсэл маань ч алга болчихсон.

Ер нь сууж хичээл хийж сураагүй тэвчээргүй юм байна гэж өөрийгөө дүгнээд байгаа. Төгсөх хугацаанаасаа мөн адил сунаад байгаа. Би хичээл хийж чаддаггүй тэвчээргүйгээсээ зугтах гээд ингээд байгаа юм болов уу эсвэл үнэхээр өөр мэргэжилтэй болмоор байгаа үгүйгээ ч мэдэхээ байгаад байна. Мэдээж Мастерт суралцах явцдаа ганцхан хичээл номноос гадна маш их юм сурч байгаа хэдий ч хичээлдээ муу байгаад, юм юмаа хугацаанд нь хийж чадахгүй байхаар байнга л сэтгэл гутралын асуудал эсвэл сэтгэлийн тулаантай байдаг болсон. Би мэргэжлээ солих хэрэгтэй юу? Хэрэв солих бол яаж мэргэжлээ сонговол зүгээр вэ? Эсвэл… Ер нь яавал дээр болоо??? хэлж өгч тус болооч.

Танд маш их баярлалаа.

Хүндэтгэсэн,

Энх-Оюун

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>