Хүний удирдлага доор ажиллахад стресстэж байна уу? (65 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүний удирдлага доор ажиллахад стресстэж байна уу? (65 of 72)

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Хүний удирдлага доор ажиллах хэцүү шүү дээ. Ялангуяа зохион байгуулалт муутай, чадваргүй хүний удирдлага доор ажиллах бүр ч хэцүү. Би бол хувьдаа тэвчихгүй юм байна лээ. Ийм ч учраас би өөрийн хүсэл мөрөөдөл, амьдралынхаа цагыг гарздахыг хүсээгүй.

Яг надтай адилхан залуучууддаа зориулаад нэг хөөрхөн яриа өрнүүлье.

 

Хүний аясаар өөртөө итгэлгүй хүмүүсийг удирдлагууд нь их дээрэлхэх хандлагатай харилцдаг юм билээ. Зорилгогүй хүн зорилготой хүний нөлөөнд автдаг.

65. Хүний удирдлага доор ажиллахад стресстэж байна уу?

“Хувийн компанид хүний удирдлага дор ажиллана гэдэг удирдах хүнээсээ шалтгаалж янз бүрийн хэцүү тэсвэрлэшгүй ааш араншин гарах үед нь жаахан бухимдаж өөрийгөө дэмий стресстүүлэх юм. Амьдрахын эрхэнд аргагүйдээ ажиллаад байгаа юм шиг санагддаг болсон.” гэсэн асуулт байна.
Бид ажлын байран дээр өөрсдөө зориолгогүй бол гадны нөлөөнд автаад хүн болгон энийг хий тэрийг хий гээд эсвэл менежерүүд тэгээд хэлэхээр тэр хүнийг яаж давахаа мэдэхгүй, өөрийнхөө зорилго нь бас биш хүний аясыг дагаад менежерийн үгээр, дагагчын үүрэг рольтой юм шиг болчихдог. Тэгэхээр бид ажил дээрээ маш сул дорой саарал өнгөтэй болчихоод байгаа юм.

Бид өөрсдөө айдаст автсан саарал өнгөтэй болчихоод байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар өөрсдөө зорилготой хүн ямар байдаг вэ гэхээр /баруун гар талд байгаа голдоо улаантай зургийг хараарай. Та өөрөө амжилтаа мэдрэх ёстой юу хүсээд байгаагаа мэдэх ёстой юуны төлөө тэмүүлээд байгаагаа хаашаа  вэ гэдэг зүрх сэтгэлээ мэдрэх ёстой юм. Ингэж байж бид гадагшаагаа орон зайгаа бид тэлж чаддаг, юу бүтээх гээд байгаагаа мэдэж байдаг, тэрийгээ гаднах ертөнц рүүгээ гаргаж илэрхийлэх ёстой. Зорилготой хүн ийм байдаг. Зорилготой хүн ингэж гадагшаагаа гаргаж цацаж чаддаг, зориолгогүй хүн гаднаас юм хүлээж аваад тэрэндээ стресстээд суугаад байдаг.  Ялгаа нь тийм байгаа юм.

Одоо видеогоо үзээрэй. Арай дэлгэрэнгүй тайлбарлах байх.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>