Юунаас яаж эхлэх вэ? (58 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Юунаас яаж эхлэх вэ? (58 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

58. Юунаас яаж эхлэх вэ?

Зорилгоо тодорхойлчихлоо. Одоо юунаас яаж эхлэх вэ? Мэдээж би таныг яг ямар зорилго тодорхойлчихоод байгааг мэдэхгүй болохоор ингэж  эхэл гэж хэлж чадахгүй шүү дээ. Гэхдээ би тан шиг олон хүний асуудаг асуултанд хэрэг болох талаас нь энд хариулт өгье.

Та яг ямар зорилго тодорхойлж байгаагаас мэдээж их шалтгаална. Юунаас яаж эхлэх вэ? гэдэг хариултыг яг үнэндээ би танд хэлж өгөх биш, та өөрөө тэр хэсгээ олж таньж харах учиртай юм.

Энгийн жишээл хэлбэл, та ном уншиж сурмаар бол А үсэг уншиж сурахаас эхэлдэг шүү дээ. Эсвэл ном уншиж чаддаг, танд зааж өгөх хүнийг хайж олно. Магадгүй бидний сайн мэддэгээр сургууль гэдэг газарт суралцах хэрэгтэй гэдэгээ мэдэж авдаг шиг. Эсвэл аав ээжээсээ, хавийн хүмүүсээс ном яаж уншиж сурах вэ? гээд асуугаад эхэлнэ. Тэгвэл хүмүүс ном уншиж сурахад хэрэгцээтэй танд тус болох юмнуудыг зөвлөөд өгнө. гэх мэтчилэнгээр яг юунаас яаж эхлэх вэ? гэдэг асуултын хариултууд хүн болгонд, зорилго болгонд янз янз. Хийж болох алхамууд ч маш олон янз байгаа биз?

Тэгвэл энэ асуултын хариулт үнэндээ зөвхөн таны зорилго, ямар чиглэлд юу хийх гэж байгаагаас асар их шалтгаална. Зорилгоо үнэхээр тодорхой мэдэж байгаа бол ямар алхам хийхэд л адаглаад нэг алхам урагшилж болох эсэхээ олоод авах л боломжтой болох юм байгаан.

Доорх асуултууд танд юунаас яаж эхлэх вэ? гэдгээ мэдэж авахад чинь туслах болно.

  • Ямар зорилгод хүрэхийг хүсч байна?
  • Юуны төлөө, яагаад хийх ёстой вэ?
  • Хийчихвэл юу болох вэ? Хийхгүй бол юу болох вэ?
  • Ямар үр дүн гарах ёстой вэ?
  • Ямар боломжууд хэрэгтэй байна? (бүх боломжуудаа жагсаа)
  • Хаанаас яаж энэ боломжуудыг олж авах вэ?
  • Хэн надад туслах вэ? Яаж тусламж авах вэ? Яавал надад туслах вэ?
  • Юу хийж эхэлвэл нэг алхам урагшлах вэ?
  • Хэзээ үүнийгээ хийх вэ?
  • Яаж хийвэл хамгийн тохиромжтой вэ?

Энэ асуултанд тодорхой хариултыг өгсөнөөр та бүхэн асуултынхаа хариултыг олох болно. Видео таалагдана гэдэгт итгэлтэй байна. Видеогоо үзээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>