Өдөр 10. Манлайлагчийн алсын хараа

Өдөр 10. Манлайлагчийн алсын хараа

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 10 дахь өдөрт тавтай морил. Өнөөдөр би танд амжилтанд хүрэхийн ид шидийг мэдэрсэн, боломжийг олж хараад түүгээрээ өөрийн амьдралдаа өөрчлөлт хийгээд зогсохгүй, төрсөн нутаг усныхаа хүүхэд залуучуудад зориулан Манлайллын хөтөлбөр бэлтгэж буй нэгэн гайхалтай залуу бүсгүйтэй танилцуулахаар бэлтгэлээ.

Энэ яриаг сонсгохоос өмнө хоёулаа Манлайлагчийн Алсын Харааны талаар багахан ярилцая. Манлайлагч, удирдагч гэдэг үгийг бид сүүлийн хэдэн жилүүдэд сонсох болсон. Та бидний ихэнх нь Манлайлагч гэдэг үгийг сонсохоор сүрхий том мундаг, дарга, захирал, олонд нэр хүндтэй хүн төсөөлдөг.

Манлайлагч удирдагч гэдэг үгийг сонсоод Жанжин Сүхбаатар, Чойбалсан,Цэдэнбалаас авахуулаад дайн дажнаас улс эх орноо аврах, улс төрөө залах, дарга цэрэг тэр хүнийг хэлдэг гэж төсөөлөн боддог. Эсвэл радио, телевиз, сэтгүүлд гардаг баян тансаг, бизнесийн амжилт гаргасан хүнийг гэж зарим хүмүүс төсөөлдөг байхыг ч үгүйсгэхгүй.

Үнэндээ манлайлагч гэдэг маань маш энгийн үг. Бидний бодож байгаа шиг, тийм хүчирхэг хүнийг хэлдэггүй. Дайн дажин болж байж манлайлагч удирдагч төрдөг юм биш. Энх тайван, эрүүл саруул амьдралд ч, бизнесийн амжилтанд ч, хувь хүний аз жаргалд ч манлайлагч хэрэгтэй. Улс эх орноо аврахад ч, гэр бүлээ аврахад ч, амь амьдралаа авч явахад ч манлайлагч байхыг та биднээс шаарддаг.

Та хүссэн ч бай, хүсээгүй ч бай өөрийн амьдралыг манлайлах ёстой.

 Хэн нэгэн хүн таныг манлайлагч удирдагч гэж довойлгох шаардлага байхгүй. Ямар нэгэн амжилтанд хүрчихээд дараа нь та өөрийгөө манлайлагч гэж өргөмжлөх алба байхгүй. Таныг манлайлагч болчихлоо гэж хэн ч сонгохгүй. Танд манлайлагч удирдагч болчихлоо гээд өргөмжлөл медаль тэмдэг олгож, энгэр мялаах өдөр ирэхийг нь хүлээгээд ч хэрэггүй.

Харин та өөрийгөө, өөрийн амьдралаа удирдсан шиг удирдаж, залсан шиг залж, шаардлагатай зөв чиглүүлж явах арга замаа би өөрөө өнөөдрөөс эхлэн хариуцлага үүрье гэж шийдсэн мөчөөс та манлайлагч болгон өөрийгөө өргөмжилж байна гэсэн үг.

Та бид өөр өөрсдийн амьдралыг залж, удирдаж, зөв манлайлж амьдрах ёстой. Та бид энэ үгний утга учрыг сайн ойлгож амжаагүй учраас, энэ үгийг өөртөө тохирохгүй гэж боддог байж болох юм. Тийм ч учраас таныг манлайлагч гэдгээ мэдэж, амьдралаа залаагүй учраас амьдрал ямар ихээр хохирч байгааг та анзаараагүй байх. Биднийг хүүхэд байхаас л хүний үгэнд орохыг, хүмүүжилтэй байхыг, дуулгавартай даруухан байхыг, шуналтахгүй байхыг, даврахгүй байхыг зааж сургасан.

Өдөр 10. Манлайлагчийн алсын хараа ярилцлагын эзэн бүсгүй маань өөрийнхөө талаар хэрхэн танилцуулахыг нь уншаарай.

“Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Англи хэлний багшаар 7 жил ажиллаж байгаад өнгөрсөн 9 сараас өөрийн Англи хэлний жижиг сургалтын төв нээгээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Миний сургалтын төв байгуулах болсон зорилго маань
1т алслагдмал хөдөө орон нутаг дахь Англи хэл сурах хүсэл зорилготой хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд англи хэл сурахад туслах.
2т ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудийг зорилготой төлөвлөгөөтэй манлайлагч болоход нь өөрийн чадах чинээгээрээ тусалж дэмжиж ажиллах явдал юм.
Манай орон нутаг бол аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой бөгөөд миний бодлоор Монголын ирээдүйн эдийн засагт хөшүүрэг нь уул уурхай биш, тогтвортой аялал жуулчлал гэж хардаг.
Тиймээс орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа өөрийн чаах чинээгээрээ боловсон хүчин бэлдэх, хүүхэд багачуудийг зорилготой болгох ирээдүйлн зорилгынхоо дагуу төлөвлөгөө хийж түүнийхээ дагуу ажилладаг болгох туйлын их зорилготой явдаг.
Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд би өөрөө хөгжиж шинэ мэдээлэл шинэ зүйлсийг байнга сурч мэдэж авах үнэхээрийн их хүсэл эрмэлзэл байдаг юм. Энэ маань ч манай гэр бүлд 2 охин маань цаашид амжилттай суралцаж амьдрахад нь их тус нэмэр болдог гэж бодож явдаг.
Иймээс миний юун түрүүний зорилго бол,
1.Чанартай сургалтын ялангуяа амьдралын боломж тааруу англи хэл сурах мөн манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг өөрийн төвдөө төсөл хэлбэрээр 2 жилийн хугацаатай амжилттай сургалт зохион явуулах.
2. Өөрийн сургалтын төвийн үйл ажиллагааг амжилттай чанартай үр дүнтэй явуулах.
3. Орон нутагтаа аялал жуулчлалын салбарт өөрийн згээс хувь нэмэр оруулах.
4. Өөрийгөө болон тойрон хүрээлж буй бүх хүмүүстээ зөвөөр нөлөөлж манлайлан үлгэр дуурайлал болох, өөрийгөө байнга хөгжүүлэх
Надад дараах бэрхшээл тулгарч байна.
1. Бүх зүйлийг 4-5 жилээр төлөвлөх
2. Одоогоор өөрөө ганцаараа ажиллаж байгаа учир ачаалал ихтэй ажиллаж цагаа зөв зохистой хуваарьлаж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна.
3. Орон нутагтаа ажиллангаа хөгжиж байх гарцыг олоход бэрхшээлтэй байна.
Эдгээр асуудлуудаас болоод
1. Өөрөө сайн хөгжиж чадахгүйгээс болоод сургалт маань ирээдүйд чанаргүй болох вий гэсэн айдас байна.
2. Ганцаараа ажиллаж байгаа болохоор эрүүл мэнд маань болон гэр бүлд зарцуулах цаг бага байна.
3. Дүнгээ тооцох арга механизмаа өөрөө сайн тооцож чадахгүй байна.
Амьдралын Дасгалжуулалт авсанаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго
Өөрийнхөө шийдэж чадахгүй байгаа олон асуудлуудыг ярилцаж зөвлөгөө авах
Өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулах завшаануудыг алдмааргүй байна.
Олон шинэ санааг олж мэдэж авч ажилдаа тусгаж хэрэгжүүлж ажиллах.
Амжилттай ажиллах зарчмыг мэдэж авах
Надаар дамжуулан таныг Монголын говийн нийт ард түмэнд ирээдүнй хөгжилд тодорхой хувь нэмэр оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

За одоо ярилцлагаа сонсоё.

Харин та өөрийгөө, өөрийн амьдралаа удирдсан шиг удирдаж, залсан шиг залж, шаардлагатай зөв чиглүүлж явах арга замаа би өөрөө өнөөдрөөс эхлэн хариуцлага үүрье гэж шийдсэн мөчөөс та манлайлагч болгон өөрийгөө өргөмжилж байна гэсэн үг.

Click to Tweet

Дасгалжуулалтын үеэр яригдсан киноны нэрнүүдийн дахин нэг сануулахад:

Pay it forward
Million dollar baby
Freedom writer
The blind side
The pursuit of happyness
Good will hunting
Coach Carter

Эдгээр кинонууд нь танд сургамж, ухаарал өгөхөөр маш гоё кинонууд байгаа. Тиймээс заавал хайж байгаад олж үзэхийг санал болгож байна.

Хүнд ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гэхэд олон янзын хандлагаар хариу үйлдэл хийдэг. Уурладаг, бухимддаг, үгүйсгэдэг, шаналдаг, гунигладаг, стресстдэг, бууж өгдөг гэх мэт, хүний гаргаж болох бүх төрлийн ааш араншинг бид гарах гарцгүй асуудалд унасандаа харамссан тэр мөчдөө л гаргадаг.

Хамгийн ид шидийг авчирдаг хандлага бол нэгэнт бий болгосон энэ зүйлдээ хариуцлага хүлээх, нэгэнт л бид өөрсдийн гараар бүтээсэн энэ асуудлыг зохицуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ашиглана гэсэн итгэл. Бүх хүч чадлаа дайчлан ашиглахдаа түүнийгээ болгон болтол нь бууж өгөхгүйгээр зохицуулчихъя гэсэн сэдэл.

Энэ бол хүний сэтгэлгээний цар хүрээ ямар том байдгийг, хүний дотор ашиглаж, илрүүлж амжаагүй ямар их нөөц бололцоо нуугдаж байдгийг олж илрүүлсэн ид шидийн мөч гэж хэлж болно.

“Ингэж хийж болдог юм байна” гэдгээ мэдээд харж чадсан тархи хэзээ ч буцаж агшдаггүй. Бид яг энэ сэтгэлгээгээ хэзээ л бол хэзээ байнга дахин дахин давтаж ашиглах боломжтой. Энэ залуу хосын хувьд бол өр ширээ зохицуулахын тулд, сүүлчийн бүх нөөц бололцоогоо дайчилж ашигласан. Бид “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг, ямар нэгэн юмыг аминд тулаад ирсэн үедээ л тархиндаа байсан бүх нөөц бололцоог ашиглаж эхэлдэг.

Гайхалтай гоё боломж нь юу вэ гэвэл яг энэ ид шид танд ч бас бий. Та заавал өрөнд орж байж, бүх юмыг аминд нь тулгаж байж анхаарлаа төвлөрүүлж сурах алба байхгүй. Та өөрийнхөө өмнөө байгаа таны хувьд болохгүй гэж бодож байсан олон янзын асуудал бэрхшээл бүр дээр энэ залуу хосын хэрэглэсэн аргыг ашиглаж болно.

Та олон янзын дэмий юманд санаа зовохгүйгээр би яг юу хүсч байна, ямар алсын хараанд хүрэхийг хүсч байна, ямар зорилгод хүрэхийг хүсч байна, гэдэг энэ бодлоороо л өөрийн төлөвлөгөөг гаргаж тэмдэглэл хийгээрэй.

Тэмдэглэл хийхдээ би таныг өөрөөсөө асуулт тавьж, хариултаа бичиж сурахыг урьж байна. Энэ бүсгүйн амжилтанд хүрсэн арга бол ердөө л тухайн асуудал дээрээ тогтож анхаарлаа төвлөрүүлээд олон янзын боломжуудыг бүгдийг нь гаргаж бичиж чадсан явдал.

Та өнөөдөр энэ аудиог сонссоны ачаар ийм мөч ямар ид шидтэй байдгийг мэдэж авлаа. Одоо та амьдралаа өөрчлөлт боломжуудаа бичиж аваарай. Таны амьдралыг танаас өөр хүн мэдэхгүйтэй адилхан, таны гарт байгаа боломжуудыг танаас илүү сайн мэдэж тодруулах хүн байхгүй.

Хэрэв та анхаарлаа сайн төвлөрүүлээд бичиж чадвал нэг дор 30-40-ийг, тэр бүү хэл 300 шинэ боломж, 500 гоё санаануудыг жагсаан бичиж чадна. Эрсэн хүн олдог гэдэг үүнийг л хэлдэг юм.

Таны тархины цар хүрээ гайхалтай гэж ярьдаг энэ ид шидийг одооноос ашиглаад амьдралдаа нэвтрүүлээрэй.

20-podcasts-pack

Өнөөдөр таныг бие даан өөртэйгөө ажиллаж, хувь хүний хөгжилдөө хэрэглэх гарын авлаганд бид Бэрхшээл ба Боломж подкастын 20 цувралыг санал болгож байна.

ҮНЭ - 398000₮

screenshot-22-10-2016-20-28

Таны амьдралыг олон талаас нь шинэчлэн өөрчлөлт хийхэд хэрэгцээтэй зөвлөмжүүдийг нэг дор нь өөрийн болгож аваарай. 20 цувралын багцыг та худалдаж авбал, тус тусд нь нэг нэгээр нь авсан үнээс харьцангуй хямд үнэ хөлсийг төлөх боломжтой болсон байгаа.

www.monicabatsukh.com вэб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж онлайн захиалгаа хийгээрэй. Та хоромхон зуурт л захиалсан бүтээгдэхүүнээ имэйлээр хүлээн авах болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.

Бэрхшээл ба Боломж подкастын 20 цувралын багцыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу! Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Та коммент бич. Ярилцлагыг сонсох зууртаа танд гоё санаа орж ирвэл тэр даруйд нь тэмдэглэж авахаа бүү мартаарай. Ингэснээр та зөвхөн чихээрээ сонсох биш, түүнийгээ хэрэгжүүлэх санаагаа олж авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж бичих боломжтой. Асуух зүйл байсан ч бичиж болно.
  • Та хуваалц. 3хан сая Монголчуудынхаа амьдралын бэрхшээлийг шийдэхэд нь хамтдаа тусалцгаая. Өнөөдрийн ярилцлагыг сонсох явцдаа хэн нэгэн хүн санаанд чинь орсон бол бүүр сайн байна. Тэр хүндээ энэ аудио ярилцлагыг сонсохыг санал болгоорой.
  • Та хэрэгжүүл. Та өнөөдрийн аудио ярилцлага дээрээс өөрийн сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх нь маш чухал шүү. Их ч бай, бага ч бай хамаагүй таны эндээс сурсан зүйлс амьдралдаа их бага хэмжээгээр нөлөөлөх учиртай. Танд шаардлагатай гарын авлага, таныг улам цаашдаа хөгжүүлэхэд туслах чухал нөөц бололцоонуудыг бүү алдаарай.
  • Sn bn uu.
    Unekheer gaikhaltai bailaa.
    2013 onoos odoo l 2022 ond iim gaikhaltai medleg medeelel tugeej biasniig harj meddeg bolsondoo haramsaj suulaa.
    Tsag ni boloogui bjde gj bodood unguruuyduu. Tegeed alsiig harii.
    Bayrlalaa.

    • Сайн уу, Бааска? Сэтгэгдлээ маш идэвхитэй хуваалцаад явж байгаад баярлалаа. Харамсахаасаа илүүтэйгээр яг одоогоосоо л эхлээд өөрийгөө хөгжүүлээд, өөрчлөөд явахад болно.

  • Миний хувьд эрсдэлийг хэт тооцоолж ямар нэг юм эхлэхийг, хийхээр зориглодоггүй юм байна. алсын хараагаа харж чадаагүй учраас эмх цэгцгүй урсаж амьдарч байна. Баярлалаа

  • Зорилгоо тодорхойлно гэдэг л хамгийн гол асуудал. Хир том зорилго тавина, төдий чинээ ихийг хийх болно. Бусдыг манлайлан дагуулахын тулд өөрөө хамтдаа суралцан ямагт урагш тэмүүлж үлгэр дуурайл болж, бэрхшээлийн өмнө цөхрөлтгүйгээр даван туулах нь үр дүнд хүргэнэ гэдгийг ойлгож авлаа.сонсоод л баймаар

  • Сайн байна уу нэн түрүүнд эдгээр дасгалжуулалтанд орсон 30 азтай хүмүүсийн аж амьдрал бизнес нь яасан бэ? Яаж өөрчлөгдсөн бэ? Эдгээр асуултууд сонсох тусам надад бодогдоод байна. Мэдэж болох уу?
    2. Яг өнөөдрийн энэ дасгалжуулалтаар миний хувьд би бас яг зорилгоо сайн нарийн гаргаагүй аясаараа яваад байгаа энэ болохгүй. Жилийн дараа 5,10 жилийн дараа ямар амжилтанд хүрэхээ өөрийгөө дайчлан өөрийгөө хөдөлгөх их хүчтэй гаргаж төлөвлөх нь маш чухал юм бн. Алсын хараагаа өргөн цар хүрээтэй хүмүүст хүрэхүйц чанга гаргах дээр одооноос төвлөрч нарийн гаргахаар шийдлээ. Баярлалаа?

    • Сайн уу, Батгэрэл ээ! сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Эдгээр хүмүүстэй бол холбогдох боломжгүй, оролцогчдын яриаг бид нууцлалтай авч үлддэг. Та яг бусдын өөрчлөлтөд биш өөрийнхөө боломж дээрээ төвлөрөөрэй. Баярлалаа.

  • Зорилгоо тодорхойлно гэдэг л хамгийн гол асуудал. Хир том зорилго тавина, төдий чинээ ихийг хийх болно. Бусдыг манлайлан дагуулахын тулд өөрөө хамтдаа суралцан ямагт урагш тэмүүлж үлгэр дуурайл болж, бэрхшээлийн өмнө цөхрөлтгүйгээр даван туулах нь үр дүнд хүргэнэ гэдгийг ойлгож авлаа.

    • Сайн уу, Дуламсүрэн! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Зорилгоо тодорхойлохын тулд та өөрөө юу хийх ёстой вэ? Зорилгоо тодорхойлохтой холбоотой ямар нэг асуулт байвал энд чөлөөтэй бичиж хуваалцаарай.

  • Hi Monica egchee ymar gaihaltai emegtei we uneheer ih erch huch awlaa nadad ymar ih noots bololtsoo baigaag medej awlaa uneheer gaihaltai Bayrlalaa

    • Сайн уу, Odonchimeg! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Удахгүй Дасгалжуулалтын Академиас Хөрөнгө оруулалтын сургалт зарлах гэж байгаа тул манайхтай ойрхон байгаад суралцаад алсын хараагаа тодорхойлоорой!

    • Сайн уу, Gerelee! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Танд ямар асуудал бэрхшээл байна, энд бичээд үлдээгээрэй.

  • Devter duuren zuil bichij avaad l, odoo hiij bga zuildee tuslamj bolgoj bga ni uneheer saihan bnaa.
    Alsiin haraagaa mash thoi, huchtei tomoor harah heregtei gedgiig oilgoloo. Hurehiin tuld zorilguudaa hoorond ni uyalduulj, hund tustai, busdiin toloo hiih gej huseed bga zuiliiinhee une tsene utaga uchiriig oortoo ehleed mash thodorhoi bolgoj, unelj ogoh.
    OOroo oortoo manlailagch bh.
    OOriin husel moroodloo huuhed shigee une tsenteid tootsoj bj, ooriimsog handaj bj uhrahgui, bieluulhiin toloo ulam huchtei tuushtai yvj chadna gedgiig oilgoloo.
    ZOndoo ih olz omogtoi bgadaa uramshij bnaa.
    DEnduu oroi olj medej dee…Ene dasgaluulaltuud bur 6n jiliin omno bsan geed boddoo…

    • Сайн уу, Doko Azu! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та өнөөдөр манай “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн танилцуулга уулүалт болох “Амжилтыг дуудах урлаг” ҮНЭГҮЙ ВЭБИНАРТ оролцоод аваарай. https://monicabatsukh.com/webinar/

    • Сайн уу, Оюунаа! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрөөс олж аваарай. Та өнөөдөр манай “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн танилцуулга уулүалт болох “Амжилтыг дуудах урлаг” ҮНЭГҮЙ ВЭБИНАРТ оролцоод аваарай. https://monicabatsukh.com/webinar/

  • Sain bnu.ta buhendee talarhlaa.manlailagch gedeg ugnii utgiig oilgoloo.angli heliig amidralaa saijruulahad ashiglana gej bodoj shineer suraltsaj eheleh ystoig oilgoloo.bayrlalaa

  • Удирдагч нь сохор бол дагаж буй хүмүүс нь нүхэнд унана. Үнэхээр манлайлагч хүний зорилго, хүрэх үр дүн тодорхой байх хэрэгтэйг маш сайн ойлголоо. Баярлалаа.
    9, 10 дахь өдрийн аудио бичлэг сүүлийн хэдэн минут нь тасарсан байна шүү.

  • Үнэхээр гайхалтай. Маааш их баяртай байгааа

  • Баярлалаа. ЮУН ТҮРҮҮНД өөрийгөө удирдаж манлайлж сурах нь чухал юм бна гэдгийг ойлголоо. Чухал чухал шийдвэр гаргаж түүнээсээ авсан эрч хүч ойлголтоор би чадах юм бна гэж олон зүйлийг өөрчилж ирсэн ч энэ хүч чадлаа өөртөө ашиглахгүйгээр манлайлах боломжгүй юм гэдгийг ойлголоо. Хувийн амьдралаа зоригтойгоор манлайлж суръяа.
    Баярлалаа. жижиг алхамууд яаж хийх вэ гэдэгтээ л их төвлөрч явжээ.

  • 10 дахь хоногийн дасгалжуулалтаа сонслоо. үнэхээр баяртай бна. энэ дасгалжуулалтанд хамрагдсандаа баяртай бна. миний зорилго үнэхээр жижигхэн байгаа юм бна, би зорилгоо маш томоор тавих хэрэгтэйн байна гэж ойлголоо. мөн зорилгоо биелүүлэх төлөвлөгөө боловсруулах нь чухал гэдгийг ч ойлгож авлаа. Баярлалаа Monica Батсүхдээ чи бол маш мундаг эмэгтэй бна, чи бол миний амьдралын багш боллоо.

  • Гялайлаа.Манлайлагчийн алсын хараа 10дахь өдрийн дасгалжуулалт их сургамжтай хэрэгжүүлэх дадлыг учрыг нь тодруулан гаргаж өгсөн хайхалтай дасгалжуулалт байлаа.Бүр мааш их баярлалаа.Сайн үйлс бүхэн дэлгэрэгээ

  • Сайн байна уу? 10 дахь өдрийн хичээлээ сонслоо. Харамсалтай нь дуусаагүй байхад дуу нь алга болсон. Та бүхний ажилд амжилт хүсье. Өдөр бүх үнэхээр гайхмаар зөвөлгөөнүүдийг сонсож, нэгийг бодож, хоёрыг тунгаах юм даа.

  • Ямар мундаг юм бэ? Өөрөө өөрийгөө үнэлж боловсролдоо хөрөнгө оруулах нь хөгжлийн өсөлт дэвшлийн амин чухал хэсэг болохыг маш сайн ойлгож авлаа энэ ярилцлагаас. Өсөн дэвшихгүй байгаа гол шалтгааныг олж харлаа.

    • Өөрөө өөртөө хөрөнгө оруулдаг хүн үр хүүхдэдээ ямар гайхалтай өвийг үлдээж байгаа гэдгээрээ бахархмаар шүү. Та ч мөн тэр хүмүүсийн нэг гэдэгт итгэлтэй байна. Таны амьдралд сайхан бүхнийг хүсэн ерөөе.

  • Энэ удаагийн ярилцлага мөн л гайхалтай байлаа. Яг энэ багш шиг асуудлууд надад бас байсан байна, ярилцлагийг сонсоод өөрийн асуудлаа олж харж, арга замаа ч тодорхойлж чадсан даа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье

  • Сайхан сэтгэл татсан мэдээлэл сонссондоо баяртай байна.би чөлөөнд гараад16 жил болсонч монгол орон минь цус ойртолтоос болоод гамшгийн түвшинд хүрээд байгааг эрдэмтэн мэргэд олон удаа ярьж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна миний хувьд ээж аавынхаа удмыг судалж угийн бичиг бичсэн аргаа түшиглээд угийн бичиг бичих шаардлага угийн бичиг бичих аргыг тайлбарласан сургалт үнэгүй явуулж байсан нь буруу юм байна бас аймгийнхаа удирдлагатай хамтарч ажиллах хэрэгтэйг ойлголоо

  • Амнаас гарч байгаа үгээ үнэтэй сонсголонтой болгох нь чухал юм байна

    • Сайн уу? Yes. Хүний үгний сонгол бол тухайн хүний боловсрол, төлөвшлийг харуулж байдаг. Амжилт.

  • Энэ өдрийн мэнд хүргьеэ маш гайхалтай ярилцлага байлаа. маш олон зүйлийг бодож зорилгодоо хүрэх алхмууддаа тодорхойлж маш их урам зоригийг авлаа маш их баярлалаа амжилт хүсьеээ

  • o.mend ee yamar mundag yum bee. zorilgoo tom tawih yum bna gej bas oilgoj boloh bna. udur bvr iim goe zvil sonsoj bgaadaa bayarlaj bna. uuriinhuu amidraliin gatsaanaas neg l udur garah bolno. mini amidral negen hewiin urssaaral bna. vvniig bi uurchuh gejil vvnd hamragdsan yum ter zorilgoo doo hvreh alham bvr oirtoj bga

    • Сайн уу? Асуудалгүй хүзн гэж 1 ш ч байхгүй. Харин асуудлаас яаж эвтэйхэн гарахыг таны мэдлэг чадвар л хамаарна. Та өөртөө хэр их хөрөнгө оруулна тэр чинээгээрээ азтай амьдрах болно. Амжилт.

  • Сайн байна уу? 30 хоногт өөрийгөө өөрчилье Аянд нэгдсэн юмаа. Үнэхээр гайхалтай санагдаж байгаа. Monica эгчээс дасгалжуулалт авах бодолтой байгаа. Харин 11 дэх хоногийн маань видео ирсэнгүй.

  • Энэ аянд оролцсон доо үнэхээр их баяртай бгаа.үнэхээр амьдралдаа хариуцлага хүлээж сурч манлайлал болмоор юм бна маш их баярлалаа.

  • Сайн байна уу? Аяллынхаа 10 дахь өдөр нутгийнхаа дайчин нэг бүсгүйн ярилцлагыг тодорхойллоо. Та 2 оос маш их зүйлийг сурлаа. 3 сарын 1нээс эхлэх группээ яг яаж эхлүүлэх вэ? гэсэн бяцхан айдас дотор явж байсан шийдэх арга замаа оллоо маш их урмыг авлаа. Зорилгоо бүр сайн бататгалаа. Мониса таниар үнэхээр их бахархаж байна. Таньд маш их баярлалаа. Би ямар их азаар энэ сайхан аялалд гарваа. Маш их баярлалаа. Суралцагчийнхаа зүрхэнд гал асаадаг хүн хамгийн агуу багш байдаг гэж зүрхэнд минь гал асчихжээ. Унтраахгүйгээр улам их дүрэлзүүлэх л үлдлээ. лдсэн 20 хоногийн аялалаа тэсэн ядан хүлээж байна баярлалаа.

    • Yes. Шавь нар бүгд багшаасаа үлгэр дууриалал авдаг. Баяр хүргье чамд. Амжилт.

  • Зорилгоо тодорхойлохдоо ойрхон биш бүр алсын хараатай байх нь чухал. Зорилго дааж давахгүй, хэзээ ч биелэхгүй мэт аймшигтай байх тусмаа хүчтэй байдаг байна. Баярлалаа Моника

  • Ваав.Үнэхээр гайхалтай. Моника эгчдээ маш их баярлалаа.

  • Ямар мундаг санаачилгатай охин бэ?! Алсын хараа хүнтэй ажиллах арга барил, хүнийг урамшуулах, сэдэлжүүлэх ухаан , айдсаа давж гарах арга, хийх алхамуудын логик дараалал энэ бүгд эцсийн үр дүнг авчирдаг гэдгийг Моника хэлж өглөө. Гайхалтай, Амжилт

  • Сайн уу? Хөөх гэмээр байна ямар эрч хүчтэй мундаг бүсгүй вэ ? гэтэл би энд өчүүхэн жижиг зүйлсийн төлөө шаналж суух юм. Хаагуур юу хийж явсан аа ойлгоход бэрх, Одоо энэ бүгдээс ангижирна, энэ бүгдийг даван туулна , би бэлэн байна, эндээс дордоно гэж байхгүй. чадахгүй хүсэхгүй байна… өөрийгөө ялан дийлж, ийм байдаг би өөрийгөө ингэж ялан дийлсэн гэж хүн бүрт заахыг туслахыг хүсч байна. Бага багаар өөрийн яг юу хүсээд байгаа дотор хүн юу гэж хэлж байгааг ойлгож байх шиг… баярлалаа Моника эгчээ ☺❤️

    • Сайн байна уу,Эрдэнэ-Ундрахаа, чамайг тууштай үргэлжлүүлж байгааг харахад таатай байна. Амжилт

  • oortoo daalgawar ogon bj zorilgo tawin sonsloo.yasan ch saihan emegteichuud we.bi chadnaa

  • Neeree tiim shuu aidastai huuhduud yun zorilgo manatai. Tednii yertuntsiig tednii nudeer harah ih chuhal um bn.

  • Гайхалтай, гайхамшигтай, ккк зөндөө хайр хүрч уйлж сонсов. Өнөө маргаашийн амьдралын төлөө биш бусдыг хөгжүүлж түүгээрээ амьдрах ямар сайхан бээ. Өөрийн дотор нуугдаж байдаг, бусдад олон хүнийг хамруулж, би юу хийж чадах вэ, юунаас эхлэх вэ гэж их бодож байна. Хайран өнгөрүүлсэн он жилүүд ??гайхалтай охидууд, бахархаж байна ??????????

    • Сөйн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа, амжилт хүсье!

  • Woow yag minii haigaad baisan Medremj bi henheg heneetei gej helvvldeg bolohoos busdad manlailagch gej helvvlj Vzeegvi ch manlailah bno gedgee mederdeg

    • Сайн уу, бусдын сул тал гээд харж байгаа зүйлээ давуу тал болгож ашиглаарай, амжилт хүсье.

  • үдшийн мэнд моника. өнөөдрийн ярилцлага ахиад л супер. ярилцагч эмэгтэй ямар бахархмаар бүсгүй вэ. маш олон зүйлийг ойлголоо. ёстой нөгөө ганцаараа бол хурдан явна, олуулаа бол хол явна гэдэг л энд яригдлаа. өөртөө итгэлтэй бна гэдэг эцэстээ түүнийгээ давсан зориг өгдөгийг бас л хараад авлаа. надад юу нь дутагдаж, юу нь болоод байгааг мэдрэх сайхан боломж байлаа. баярлалаа та бүхэнд.

  • Сайна байна уу Моника маш гоё ЯрилцлагУуд болж байнаа Манлайлагчийн алсын хАРаа ярилцлагыг 3 Өдөр дахин дахин сонслоо сонсох тусам өөртӨө шинэ саНаанууд олж аваад Маш гоё мэдрэмж авч байна баярлалаа
    Pay it forward
    Millon dollar baby
    Freedom writer
    The blind side
    The pursuit of happyness
    Good will hunting
    Coach carter
    гэРиЙн даалгаварт өөртӨө яаж ийж байгааД зав гаргаж 1 жилийн дотор бүгдийг нь үзэЖ өөРтӨө болон бусад хүмүүст нөлөөлөх болНоо манлайлах гэдэг үгийн утгыг дутуу ойлгож явсАн байна хүн наСан туршдаа суралцаж амьдАрдаг гэхдээ Моникатай холыогдож учирсанаар илүү том боломж байдаг гэдгийг ойлгож хэрэгжүүлж ирээдүйгээ гэрэлтүүлж амьдАрнАа БаярЛалАа Моника болон танай Хамт олонд мөНгөний сэтгэЛгээ хөтөлбөрт хАмрагдсан байгаа өөрийнхөө цар хүрЭэ мэдЭлгээ улам их тэлж сургалтнаас маш их зүйлийг сурч хэрэгжүүлнээ та бүгдийн ажилд тань асар их амьжилт хүсеэ дахин баярлалАа

  • сайн байна уу? Энэхүү ярилцлагаар алсын хараагаа тодорхойлох, хүрэх үр дүнгээ хүсэх мөн хүрч чадахгүй бол үүсэх нөхцөл байдлаа тодорхойлсноор өөрийййгө хурцлах талаар, өөрийгөө үнлэх, хүндлэх талаар суралцлаа мөн кинонуудаа олж үзэх гэрийн даалгавар өөртөө өглөө. бас нийгэмд чиглэсэн ямар нэгэн хөдөлгөөн өрнүүлмээр санагдлаа. баярлалаа

    • Сайн уу, ямар мундаг юм бэ, маш их баярлалаа. Амжилт хүсье

  • сайн байна уу. сайхан зөвөлгөө байна. би хүүхдүүддээ хичээлийг нь сайхан ярилцаад заагаад явах зав гараад айдаггүй. зав гарсан үедээ өөрөө их ядарсан байдаг болхоор тэр үү жоохон зааж байгаад залхана заримдаа уурлаад зааж чадахгүй тийм болхоороо хүүхдүүдийг минь заж чанарыг нь ойлгож заах арагчлалаа олоод зааж чаддаг багш байвал гэж хайж үзхээр байдаггүй дандаа үр дүнгүй байдаг. харин энэ багш яг тийм болж өөрчлөгдөнө гэхээр үнэхээр гоё байна. би хувьдаа өөрийн хүүхэд болхоорл уурлаад зааж чаддаггүй харин хүний хүүхдийг хичээл хийх сонирхолтой болж уралдаан тэмцээнд оролцож шилдэг сурагч болтол нөлөөлж заасан тохиолдол байдаг. тиймээс энэ олон хүн сонсож олон сайн багш нар бий болоосой гэж хүсэж байна. үнэхээр сайхан ярилцлага байна.

  • Зорилгоо зөв олж түүндээ чиглэж өөрийгөө хөгжүүлж өөртэйгөө ажиллах л ёстой юм шиг санагдлаа. Амьдралаа гэж хэлмээр санагдчихлаа.

    • Сайн уу, тийм шүү бид амьдралаа төлөвлөчихөөд түүнийхээ дагуу ажлаа төлөвлөх хэрэгтэй. Манай “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөр яг одоо бүртгэлээ авч байна, ороод сонирхоорой. Хөтөлбөр дээр яг Яаж амьдралаа төлөвлөхийг заадаг байгаа.https://courses.monicabatsukh.com/mm/

  • Ягаад ч яг зорилгоо бодхоор жаахан жаахан айдас хүрээд байдаг

  • сайн байна уу эхний 12 өдрийн аудиог алгасахгүй сонсож байна. гэхдээ анхаарлаа төвлөрүүлж бичиж сонсвол их үр дүнтэй юм байна. сонсох бүрд надад нэг гал сүүмэлзээд асах гээд байгаа юм шиг төрж байгаа. одоогоор маш их ажилтай байгаа боловч эрт босч заваараа бэрхшээл боломжийг уншиж өдөр ажлаа хийнгээ аудиогоо сонсоод. сонсож дуусаагүй мөртлөө дараагийн аудио ирсэн болов уу гэж байн байн емайлаа шалгадаг болоод байгаа. таны 3 сарын сургалтанд суухыг маш их хүсэж байна бас би яаж өөрчлөгдөх бол гэсэн хүлээлт их үүсэж байна. мөнгөө цуглуулж байгаа. гал маань дүрэлзэн асна гэж яарч байна. баярлалаа Monica

    • Хөөх, ямар хөөрхөн юм бэ хайр хүрчихлээ, амжилт хүсье. Баярлалаа

  • Сайн байна уу, өнөөдрийн энэ гайхамшигтай ярилцлагаас дараах 3 зүйлийг сайн ойлгож авлаа. Би өөрийнхөө дотоод хүнийг олж таньсан мэт сэтгэгдэл төрж байлаа. Би ч бас энэ багш эмэгтэй шиг хүүхдүүдэд чиглэсэн сургалт явуулах мөрөөдөлтэй билээ. Тэгээд түүнийгээ хэрэгжүүлэх зориг орж байна. Эхлээд зорилгоо тодорхойлж, сургалтынхаа чиглэлээ тодорхой гаргаж ирэх, дараа нь өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд агуулга сайтай хөтөлбөрөө боловсруулах, заах аргад суралцах, төлбөрийн нөхцөлөө бодох зэрэг судалгаа маш их хэрэгтэй юм бна. Хоёрдугаарт нь энэ маш том амаргүй ажил гэдгийг мэдэрч, бяцхан айдас түгшүүр бас төрж байна. Түүнийгээ давах зориг, хүч бий болгохын тулд том ирээдүйгээ мөрөөдөж, түүндээ хүрсэн мэт төсөөлж, кайф мэдрэх хэрэгтэй юм бна. Гуравдугаарт нь би ганцаараа биш багаа бүрдүүлэх, хамтрагч нараа олох, хамтдаа ажиллах шаардлагатайг ойлголоо. Бүх кинонуудыг заавал үзнээ. Надад амжилт хүсээрэй, моника болон хамт олонд нь гүн талархал илэрхийлье.

  • үнэхээр гайхалтай. Үг болгонын алдахгүй сонсож ойлгож, тэмдэглэж авлаа. та бүхэндээ үнэхээр их баярлалаа. өөрийн асуудлыг олж харч, гарах гарцыг харж чадлаа. надад үнэхээр цагаа олсон дасгалжуулалт боллоо. та бүхэндэээ амжилт хүсье ээ.

    • Маш их баярлалаа амжилт хүсье, сэтгэгдлээ бичээд байгаарай.?

    • Зорилго зорилтоо тодорхой болгоод өөрийнхөө үнэ цэнийг мэдрээрэй.Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа!

  • Yneheer goy yariltslaga bolloo.Bid nyyr tylj aidsaa herhen davah ve yag tsagaa tulahaar heleh gesnee helj chadahgyi uur um yariad baih um

  • үнэхээр гоё ярилцлага боллоо. энэ хүнд зөвөлгөө өгч байгаа нь үнэхээр таалагдлаа. ярилцлага болгон дээрээс эхэлж байгаа хэд хэдэн санаа байна аа. 1. бодсон санасандаа тууштай байж зорилго болгох ажиллах 2. өөрийнхөө айдсыг тодорхойл 3. айдас дээрээ тулгуурлан бодогдсон санасан санаануудаа хэрэгжүүл 4. өөрийнхөө боломжийг тодорхойлж ухамсартайгаар хэрэгжүүл мөн өөрийнхөө хүчийг тодорхойлж өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээж нөөц бололцоогоо тодорхойлж ухамсарлах

    • Сайн байна уу? Доржханд,
      Аяндаа идэвхитэй оролцож бидэнд үргэлж сэтгэгдэлээ илгээдэгт баярлалаа. Өөрийн айдас болон өөрийн асуудлаа шийдэхийг хүсвэл манай хөтөлбөрт хамрагдаарай. 3 сард эхлэх Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт таныг тусгайлан урьж байна. Тань шиг ийм анхаарлаа төвлөрүүлж суралцдаг хүнтэй хамтарч ажиллахдаа манай баг хамт олон маш их баяртай байх болно.

  • vneheer gaihaltai yriltslaga bolson bnaa . alsiin haraani shagnal n gaihaltai tom bh bolno wow.

    • Сайн байна уу? Билгээ
      Сэтггэгдэлээ илгээсэнд баярлалаа. Аяндаа идэвхитэй оролцоод комет үргэлж бичээрэй. Удахгүй нүүр тулж уулзах өдөр ирэх байх. Манай явуулдаг хөтөлбүүдэд ороод ирээрэй.

  • Мундаг,
    би ч бас байхгүй зүйлийг бие болгох гэж учраа олохгүй л явж байна.

  • Uneheer Gaihaltai shan bailaa. Une tsenee zov todorhoilvol hureh ur Dun n ilvv tom gej oilgoJ baina. Udur bur shan zuil sonsoj baigaadaa bayartai bna. Bayarlalaa

  • Маш их БАЯРЛАЛАА, их юм СУРЧ байна. 10 өдөр сонсоход энэ хүмүүст байгаа бэрхшээл бүхэн надад БАЙХ юм. ӨДӨР БҮР ШИНИйг сурч, эрч хүч урам зориг АВЧ байна. Гайхалтай сайхан.

  • Unuudur 4 deh udaagaa yariltslagiig sonsoj dutuu yu uldeesnee khailaa. Businessee urgujuulehed tuslah 30 huvilbar sanaanii jagsaalt hiij ehellee yah ve gej bodood baikh bus shuud hagsaalt gargaj hurdanaas udaan hugatsaanii nuluululuur ni hiij ehluuleh uil ajillagaag ehluuleheer shiidsen yagaad umnu ni ingej bodoj bsangui ve gej bodogdloo mash ikh bayarlalaa

  • Өөрийнхөө боломжоо хараад бэрхшээлийн ард гарч чадсан эгч мундаг юм. кино болон өөрийн амьдралаас зөвөлгөө өгсөн дасгалжуулагч моникад баярлалаа. Өөрөө өөрийнхөө амьдралыг манлайлалж үлгэр жишээ, сэтгэл хангалуун амьдарнаа. Зорилгоо, Алсын хараагаа тодорхойлоод Түүнд хүрэх боломжуудыг бичээд хэрэгжүүлнэ.

  • Сайн байна уу? аудио нь ердөөсө гарч ирэхгүйв сонсож чадахгүй байнав please help me

    • Сайн уу Түмээ. Аудио гарч ирэхгүй, имэйл оруулах хэсэг гарч ирээд байвал имэйлээ дахин оруулахад аудио харагдана.

  • Сайн бна уу? Сүүлийн 2 ярилцлага тэс 2 өөр амьдралыг харуулжээ. 2- с нь суралцлаа. Бэрхшээлийг том гэж харахаас өмнө яаж гарах боломжуудаа жагсааж бичих нь их зөв юм бна. Зорилго маш тодорхой байх их чухал юм бнаа гдгийг ойлголлоо. Моника үнэхээрийн гайхалтай,мэрэгшсэн хүн ийм байдаг бх. Өнөөдрийн ярианаас би айгаад бгаа , эхэлж чадахгүй бгаа бизнес ээ эхлүүлж чадах юм шиг санагдаад . Баярлалаа моника

    • Сайн уу Линда?
      Би ч бас өөр шиг чинь ингэж алмайрдаг шүү заримдаа. Мэргэжлийн хүн л ийм байдаг байх гэж… ккк

  • Сайн байна уу. Гайхалтай бүсгүй байна амжилт хүсье бэрхшээлүүдийг их энгийнээр тайлбарлаж байна моникадаа баярлалаа

  • Hi.bolovsroltoi bn gedeg ymar saihan ym be,bi uneheer tsagaah anataarhaj Bn,bi monika bagshtaigaa YRILTSAhadaa ,nuguu kinon deer gardag shig…unenee heleed dagaad ybahgui yaav daa gedeg shig medremj bodoltoi uldsen hun bolgon unenee yrij baihad bi neg ih bagshiig boddog hun bolj .zovlon yrihgui gej buruu bodsonoos.mash buruu yrisan ‘bn.

  • woow l geydaa gaihamshigtai. bi uuriiguu olj avch bn udur bureer ter chanadiin chanad gunees gund nuugdsan almaz maani gereltsej ehelj bn. iim l bj shuu dee gsn ter jijigheen ym shig hernee ter uhaaral minii amidraliig gereltuulj bn. asuudal gj hardgaas l buh zuil asuudal boldog ym bn gedgiig uhaarlaa. bas bi zorilgoo olj harj bn, bayrlalaa

  • Сайн уу моника

    ѳдѳр бүр ярилцлагуудыг сонсож байна.тус бүрдээ онцлогуудыг харуулсан бидний амдралд ѳдѳр тутам тохиолддог асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замуудыг маш энгийнээр тайлбарлаж ойлгуулж байгаад баярлаж байна. хүмүүст ѳѳрийнх нь үнэ цэнийг мэдрүүлж сайн сайхан амьдрахад нь чин сэтгэлээсээ туслаж ,үргэлж урам зориг ѳгч байдагт баярлалаа. би цэргээс тэтгэвэрт гарсан. ах нь чиний 2 номыг уншсан сэтгэгдэл маш ѳндѳр гайхамшигтай. одоо 30 хоногт амьдралаа ѳѳрчилье аянд оролцож байна. олон зүйлд суралцаж байгаа үр дүн ч их .нэгэн сүлжээний бизнес эрхэлж байна.энэ их ээдрээтэй чухал цаг үед ард түмэндаа зүрх сэтгэлээ зориулж агуу үйлс бүтээж буй моникадаа болон хамтран ажиллаж байгаа нѳхѳдѳд нь улам их амжилт хүсье.

  • Сайхан түүх сонсоход таатай байлаа . Таньд амжилт хүсьэ

  • Өчигдөрийн аудио өнөөдрийн аудио хоёр гэр бүл гэж юу вэ гэдгийг хоёр эсрэг өнцөгөөс гайхамшигтай харуулж өглөө. Үл ойлголцолоос болж ямар их хор хохирол учирч байгааг, бүр үр хүүдүүдийг амьдралд хүртэл ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг өчигдөр ойлгож авсан бол харин өнөөдөр гэр бүлийн ойлголцол, зорилгоо нэгтгэсэн хамтын хүч ямар гайхамшиг бүтээж, ямар ч бэрхшээлийг давж болохыг харууллаа. Гэр бүлтэйгээ илүү ойр, илүү нээлттэй байхыг хичээх болноо. Баяраллаа.

  • Bayrlalaa monika egche.tanai baga hamt olond bas bayrlaj bgaga ilerhiliee.neeree hun bugd manlailagch boloh bolomjtoi herne boditoi alsin haraatai zorilgo baihguiges amidralin zohiltond orohoro shantrah,yag chuhal zuile barin avalgui yavdagin bnaa.hairan tsag hugatsa.bi ch gesen yag l heregtei zuile baij abch chadahgui yava yum bnaa.udur bur uhaan menj baigaad bayrlala.bi bas amjiltand hureh bolnoo.

  • Mundag emegtei bn tom zorilgotoi goy energitei daichin yuma suraltsah yum ihtei yariltslaga bolj

  • Zirilgodoo hurye gej hicheehed hunees yamar ih huch uhaan gardgiig haruulsan bas neg sonirholtoi yariltslaga bna. Yer ni buh audio goo udur bolgon sonsohoos gadna. Ene 30 honogiin dotor bolon daraa ni ch gesen uurtuu heregtei podcastuudaa avch sonsonoo. Avsan 2 nomoo ch unshij l bgaa. Ali boloh udaan hugatsaand udur bur ene buhniig hiine gej bodogdoj bna

  • Сайхан ярилцлага байна. Энэ эмэгтэй анзаарахгүй байсан шиг бид өөрт нуугдаж байгаа потенциалыг анзаарахгүй, гаргаж ирж чадахгүй өнгөрдөг байх. Энэ эмэгтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллаж, зорьж яваа нь сайхан санагдлаа. Ийм эрч хүчтэй, зоримог хүний хүсэл зорилго биелэх нь дамжиггүй. Моника баярлалаа.

  • Yariltslaganaas ih zuiliig oilgoj bn. Hun hunii ontslogt taaruulj gaihaltai dasgaljuulj bn. Olon olon humuus edgeer yariltslagiig sonsoosoi.

  • Сайхан ярилцлага, мундаг дасгалжуулалт, хүчтэй сайхан бүсгүйчүүд байлаа та хоёр маань. Монгол бүсгүйчүүдээрээ бахархан баярлах сэтгэл маань өөрийн эрхгүй л үерлэх юмаа. Хүнд хэрэгтэй хүн байх шиг сайхан зүйл хаана байх билээ дээ. Танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе өө

  • Uneheer gaihaltai yariltslaga boljee.bolomj gartsiig uuruu harj surah gatsaanaas garah arga zergiig oilgoj avlaa bayarlall

      • Энэ сайхан өдрийн мэнд.
        30хоногийн аянд нэгдсэндээ маш их баяртай байгаа. Ярилцлага сонсох бүртээ үнэхээр их зүйлийг ойлгож, өөртөө итгэх итгэлийг олж, шимтэн сонсож байгаа..
        Моника таны агуу үйлсэд нь томоос том амжилт хүсэe

        • Сайн уу? Гайхалтай. Чи л өөртөө итгэхгүй бол хүн бүр чамайг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэж байдаг юм. Амжилт хүсье.

  • Сайн байна уу,
    Өнөөдрийн ярилцлагаас маш их эрч хүчийг авлаа. Үнэхээр хичээгээд явбал эцсийг нь үзэж чаддаг гэдгийг харж байна. Гол нь маш их хөдөлмөрлөх хэрэгтэй өөрийгөө байнга хурцалж байх хэрэгтэй юм байна. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг.

  • Dear Monica, 10 дахь өдрийн дасгалжуулалтын ярилцлагыг хүлээн авлаа гайхалтай байна. Маш их баярлалаа ярилцлага бүрээс арга аргачлал олж авч амьдралаа өөрчлөх эрч хүчийг энэ 30 хоногт авна гэдэгтээ итгэл дүүрэн өдөр бүрэн тэсэн ядан хүлээж байна.

  • Sain baina uu ? Bayrlalaa! Monica egchee bas tanai hamt olond bvr dahin dahin bayrlalaa 🙂 Ene hicheeliig sonsood ooriin erhgui ogshood setgel sanaa mash saihan , itgeltei bolchloo . EMail-r irch baigaa 30 tsuvral hicheelees yg neg setgeld degee bolson nadad tohiroh oor oor sanaa olj avch baigaa. Amidral mash olon ve davhragatai baidag gedgiig martaad baisnaa say l uhaarlaa. Odoogoos 5 jiliin omno ih l olon zvil moroodson , moroodliinhoo toloo hodolmorloj chaddag , ym ymand oroltsdog , bi iim khvn bolno gej zvtgej yvdag baijee .Odoo ali hediin 26 hvrchee. Amarhan buuj ogdog , er ni bol hvnii toloo amidarch baigaa ym shig aashildag, khvmvvs dord vzlee , tusalsangui gej goshignodog , ooroo surch chadahgui tuushgui baidlaasaa bolood ih setgeleer unadag ,bi ugiin muu gesen setgehvigeer handdag, amidral ymarch utgagui ym shig sanagdaj odor honog hurdan ongoroosee gej boddog, tulga toirson bodoltoi , naiz zaluu maani nadad hairgui vrgelj goochildog ym shig sanagdan salna , salna gesen bodol ovortloj irjee, khvnd zovolgoo ogoh durtaich oortoo itgelgui vrdvngui baigaa nadad khen itgej vgiig mini sonsoh bilee. Ehleed ooroo oortoo ezen ni baij , oortoo bvh saihan zovolgoogoo ogch , ooriigoo hairlaj , yu ni bolohgui baigaa deeree ajillaj , bi hen be gedgee olohoor hantsui shamlan devter balaa avaad suuj baina. Orooroo baharhaad , devshil , saihan oorchloltoo medreed ireheerei dahiad bichnee 🙂 .

    • Сайн байна уу Хулан, урам хайрласанд баярлалаа. Өөртэйгөө тулж ажиллаж амьдралдаа цоо шинэ сэтгэлгээ урин оруулж байгааг чинь харахад баяртай байна. Энэ бол гайхалтай!

  • Uneheer gaihaltai, yag ene hund baisan berhsheel nadad bas tulgaraad baiNa, yag odoo ene hunii hiisniig hiij amjiltand hureed olon humuust uuniig oilguulj medremjee huvaaltshiig husch baina. Bayarlalaa

    • Сайн уу? Оюунчимэгээ, ярилцлагаас ойлгосон зүйлс болон тухайн хүний хэрхэн асуудлаа шийдэж буй гарц гаргалгааг сайн ойлгоод өөрийнхөө асуудалд мөн хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт

  • Сайн байна уу? өнөөдөрийн ярилцлагад орсон бүсгүй гайхалтай зорилготой бүсгүй байна. Хүүхдүүдийн сэтгэхүйг багаас өөрчилбөл Монгол орон хөгжинө. Би ч гэсэн хүүхэдтэйгээ ирээдүйн зорилгынх нь талаар сонсож нөгөө даймонд гэрэлийг асааж бадраах ёстой юм байна. Баярлалаа.

    • Сайн уу? Энхмаа, хүүхдийнхээ доторх диамондыг гялалзуулахаар одооноос эхлэж ажиллаж байгаа чинь үнэхээр гайхалтай сонсогдож байна. Амжилт хүсье.

  • Sn bnuu? Unuudur uneheer daichin emegtei oroltsson bn. Uuriiguu hugjuulehed uurtuu tsag, hurungiig gargaj chaddag bh heregtei. Hureh gj bui zorilgiinhoo visioniig todorhoi olj harwal zorilgo maani neg chigleld yawj chadah ym bn. Bi unuudur 10dah udriinhuu yariltslagiig sonsoj bn. Monica egchiin helsneer uu yamar goy ym be gj bodood yag heregjuulj chadahgui bol uuriiguu huuraad ch bgaa ym shig sanagdaj bn. Minii huwid mungutei bolonguutaa hamgiin ehend berhsheel ba bolomj nomiig awaad dasgaluudtai ajillana gej bodoj bgaa. Dotroos maani ingeh heregtei shdee gesn medremj asar huchtei bga bolohoor sonsson ymniihaa ur dung gargaj chadahgui bolohoor setgel maani hooson oron zai bii bolchihson ym shig ter medremj turj bn. Uuriinhuu aidsiig l davan tuulj zorilgiinhoo tuluu huchtei temtseh bolnoo. Uurtuu bnga helj sanuulah bno. Bayarlalaa.

    • Сайн уу? Энхцацралаа, өөрийгөө өөрчлөхийн тулд маш их хичээл, зүтгэл гаргаж байгааг чинь уншихад сайхан байнаа. Ойлгосон зүйлсээ сайн тэмдэглэж аваад алхам алхмаар хэрэгжүүлээд яваарай. Өнөөдөрийн өөрийнхөө төлөө гаргаж буй шийдвэр, алхамууд чинь ирээдүйг чинь тодорхойлох болно шүү. Амжилт хүсье.

  • Sn uu Monica? yamar 1n zorilgiinxoo ard garax ter medremj ch goy shuu. zovxon ooriigoo bish busdad tusalj amjiltand xurex tsag hugatsaag ni boginosgoj ogno gedeg bol bas 1 tuvshin deeguur ba. bayarlalaa.

    • Сайн ууу? Баярмаа, өдөр бүрийн ярилцлагуудаасаа ойлгосон зүйлсээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлээрэй. Амжилт

  • Uneheer gaihaltai. Hun neeree uuriinhuu boddogoos ch iluu huchtei gdgee ter bur meddeggui ni haramsaltai. Unuudur joohon hetsuu udur bsn ch gsn yriltslagaa sonsood uram zorig avch dahiad shineer zorilgoo ur duntei ni hamt todorhoiloh heregteig surlaa. Umnu garch irsen berhsheel ilu aguu zuiliin ehlel gdg ug ch bdg. Erch huch ugdugt bayrlalaa.

    • Сайн уу? Заяа, ярилцлагуудаа сонсоод эрч хүчээр цэнэглэгдэж байгааг чинь унших сайхан байна. Цаашдаа ч бас идэвхитэй ярилцлагуудаа сонсоод олон зүйлсийг сураарай. Амжилт

  • Ih zuil oilgoloo.tarhindaa yu bodohiig zovshooroh ezen ni bi shuu gedgiig sanuulj ogloo.tolovlogoo zohioloo ooroo bicheed durdee orj ogoh,hugatsaa tsag huleehgui tul olon zuil amjuulah avahad min yaruulsan erchimtei yariltslaga bn.bayrlalaa

    • Гайхалтай Наран! Олон зүйл амжуулахыг хүсч тэмүүлнэ гэдэг чиний дотор диамонд гялалзаж байгаагийн шинж тэмдэг. Гайхалтай!

  • Gaihaltai, uneheer mundag emegtei bn. Ooriin amidraldaa hariutslagatai baih yostoi gedgiig dahin dahin uhaarch bna. Bayarlalaa

    • Сайн уу? Эсмэ, Ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд өөрийн доторх ДИАМОНДоо гэрэлтүүлээрэй. Амжилт хүсье!

  • Eoeoeooo iiiim zvil bn gedeg vneher gaiham shig
    Ene medremjig bi urdan abj bsan ch gadnah nololos bolod dahij tim zvil hih zoriggv itgelgv boltson bsin bn
    Odo butsad Sergej bn yg odonos bvh zvilig hiih full energy ablaa yg ene iim ym nada dutagdad bsan ch ym shig eroso heleh vg oldohgv bnaa
    Gaihaltai bayrlala Monica egchee

    • Сайн уу? Сара, эрч хүчээ алдахгүйгээр илүү ихийг хийж бүтээгээрэй. Амжилт хүсье!

  • Sain bna uu Bi ooriigoo manlailagch bolno gej bodoj bgaaguin bna.Ene udaagiin dasgaljuulaltiig sonsood er n bi yagaad bolohgui gej manlailagch boloh bolomj hun buhend neeltteig oilgoloo. Neg l ih hetsuu zuil shig bodood bsan uguin bna. Eroosoo alsiin haraatai bhad l bolhiin bna erdoo hetsuu bish um bna.Bayarlalaa

    • Сайн уу? Kate, гайхалтай шийдвэр гаргасан байна. Ойлгосон, сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд манлайлагч болох зорилгодоо алхам алхмаар хүрээрэй. Амжилт хүсье!

  • Sain baina uu? Bi ter id shidiig medermeer bna. Zorilgoo todorhoi bolgoh heregteig meddeg mortloo hiideggui. Uuniigee oorchilno .Tegj shiidlee. Ta buhend amjilt husii.

    • Сайн уу? Энхмаа, Зорилгоо тодорхой болгоод хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоод алхам хийчихээд бидэнтэй дахин сэтгэгдлээ дахин хуваалцаарай. Амжилт хүсье!

  • 10 odor algasahguı shonıın 3 hurtel sonsoj BN ochıgdor bur 4 tsagt untsn email 00 sagt ırdeg uchraas 🙂 .
    bı turked olon jıl amıdarch BN türk hel deer oorııgoo hogjuuleh talın olon nom unshsn hamgıın suuld osho g olj unshaad za ene l yum BN gdg eronhıı haısan zuıle olson monıkod ene İD shıd BN . bıdnıı nudend uzegddeguı herne medregddeg goe zuıl bdg ter bol hun burıın dotor bdg daımond daımond olon olon hunııh asaagdaasaı humuus bıdnıı eronhıı hııh estoı zorılgo ene gej bodoj bn bayrlla

    • Сайн уу? Туулаа, аяндаа идэьхитэй оролцож байгаад баяртай байна. Мөн ярилцлагаа сонсохын тулд маш их хүчин чармайлт гаргаж байгаа юм байна. Тиймээс ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд олон сайхан өөрчлөлтүүдийг хийгээрэй. Амжилт хүсье!

    • Сайн уу? Оюука, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Цаашдаа улам идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!

  • Амралтын өдрийн мэнд хүргэе.Баярлалаа.Сайхан хичээл байна.Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана.Хүндэтгэсэн С.Гэрэлмаа

    • Сайн уу? Гэрэлмаа, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Амжилт хүсье!

    • Сайн уу? Оюука, дасгалжуулалтын үеэр яригдсан кинонууд Pay it forward, Million dollar baby, Freedom writer, The blind side, The pursuit of happyness, Good will hunting, Coach Carter. Эдгээр кинонууд нь танд сургамж, ухаарал өгөхөөр маш гоё кинонууд байгаа. Тиймээс заавал хайж байгаад олж үзэхийг санал болгож байна. Амжилт хүсье!

  • Amraltin odriin mend. Gaihaltai bichleg sonsloo suulin heseg ni duu ni sonsogdoh duu yavaad bn lee. Tegtee oort heregtei zuilee temdeglej awch chadlaa. Bayrllaa

    • Сайн уу? Мөнх-Амгалаан, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Амжилт!

  • Sainuu Uyanga Otgonbaatar,

    Harin tiimee,..bichij temdegleh gej onoodorjingoo l yum bolloo..bichlegiig hoish ni uragsh ni guilgeh sonsohod ih hetsuu yum bn lee. Gehdee l oortoo heregtei, taalagdsan zuilee bugdiig ni bichij chadsan. Amidraldaa herejuulnee. Ih bayarlalaa chamd. Chamd bas amjilt husiye. Monica’n zaavar zovlomj , yariltslagiig sonsoh ih goyo baigaa bizdee?! Setgel tsaanaasaa bayar hooroor duureed, bas ih hairladag . Aguu hun.

    Jargal Bilguun

    • Сайн уу? Жаргал Билгүүн, Баярлалаа танд. Би ч бас мөн адил суралцаад, догдлоод л явж байна. Амьдралдаа олон эерэг өөрчлөлтийг хийнээ гэдэгт чинь итгэж байна шүү. Амжилт хүсье!

  • Sainuu Monica,

    Gaihamshigtai…Monica gaihaltai ..mash ih inspration avlaa.. 7 huudas oortoo heregtei, hamaaraltai zuiluudiig temdeglej avlaa. Yariltslagad orj bgaa emegtei bas mundag daichin hun bnaa, amjiltand hurch chadsan bnaa,..ulam ih amjilt gargaj chadah ni todorhoi bnaa. Mash dogdolj, gegelzej bichlegiig hichneen ch udaa hoish ni uragsh ni guilgej sonsloo doo. Baharhaj bainaa. Amjilt ??

    • Сайн уу? Жаргал Билгүүнээ, 7 хуудас тэмдэглэл. Үнэхээр гайхалтай. 7 хуудас тэмдэглэсэн зүйлсээ амьдралдаа бүгдийг нь хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье!

    • Сайн уу? Уянгаа, 30 хоногийн аяндаа үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод их зүйлсийг сураарай. Амжилт!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >