Өдөр 10. Манлайлагчийн алсын хараа

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 10 дахь өдөрт тавтай морил. Өнөөдөр би танд амжилтанд хүрэхийн ид шидийг мэдэрсэн, боломжийг олж хараад түүгээрээ өөрийн амьдралдаа өөрчлөлт хийгээд зогсохгүй, төрсөн нутаг усныхаа хүүхэд залуучуудад зориулан Манлайллын хөтөлбөр бэлтгэж буй нэгэн гайхалтай залуу бүсгүйтэй танилцуулахаар бэлтгэлээ.

Энэ яриаг сонсгохоос өмнө хоёулаа Манлайлагчийн Алсын Харааны талаар багахан ярилцая. Манлайлагч, удирдагч гэдэг үгийг бид сүүлийн хэдэн жилүүдэд сонсох болсон. Та бидний ихэнх нь Манлайлагч гэдэг үгийг сонсохоор сүрхий том мундаг, дарга, захирал, олонд нэр хүндтэй хүн төсөөлдөг.

Манлайлагч удирдагч гэдэг үгийг сонсоод Жанжин Сүхбаатар, Чойбалсан,Цэдэнбалаас авахуулаад дайн дажнаас улс эх орноо аврах, улс төрөө залах, дарга цэрэг тэр хүнийг хэлдэг гэж төсөөлөн боддог. Эсвэл радио, телевиз, сэтгүүлд гардаг баян тансаг, бизнесийн амжилт гаргасан хүнийг гэж зарим хүмүүс төсөөлдөг байхыг ч үгүйсгэхгүй.

Үнэндээ манлайлагч гэдэг маань маш энгийн үг. Бидний бодож байгаа шиг, тийм хүчирхэг хүнийг хэлдэггүй. Дайн дажин болж байж манлайлагч удирдагч төрдөг юм биш. Энх тайван, эрүүл саруул амьдралд ч, бизнесийн амжилтанд ч, хувь хүний аз жаргалд ч манлайлагч хэрэгтэй. Улс эх орноо аврахад ч, гэр бүлээ аврахад ч, амь амьдралаа авч явахад ч манлайлагч байхыг та биднээс шаарддаг.

Та хүссэн ч бай, хүсээгүй ч бай өөрийн амьдралыг манлайлах ёстой.

 Хэн нэгэн хүн таныг манлайлагч удирдагч гэж довойлгох шаардлага байхгүй. Ямар нэгэн амжилтанд хүрчихээд дараа нь та өөрийгөө манлайлагч гэж өргөмжлөх алба байхгүй. Таныг манлайлагч болчихлоо гэж хэн ч сонгохгүй. Танд манлайлагч удирдагч болчихлоо гээд өргөмжлөл медаль тэмдэг олгож, энгэр мялаах өдөр ирэхийг нь хүлээгээд ч хэрэггүй.

Харин та өөрийгөө, өөрийн амьдралаа удирдсан шиг удирдаж, залсан шиг залж, шаардлагатай зөв чиглүүлж явах арга замаа би өөрөө өнөөдрөөс эхлэн хариуцлага үүрье гэж шийдсэн мөчөөс та манлайлагч болгон өөрийгөө өргөмжилж байна гэсэн үг.

Та бид өөр өөрсдийн амьдралыг залж, удирдаж, зөв манлайлж амьдрах ёстой. Та бид энэ үгний утга учрыг сайн ойлгож амжаагүй учраас, энэ үгийг өөртөө тохирохгүй гэж боддог байж болох юм. Тийм ч учраас таныг манлайлагч гэдгээ мэдэж, амьдралаа залаагүй учраас амьдрал ямар ихээр хохирч байгааг та анзаараагүй байх. Биднийг хүүхэд байхаас л хүний үгэнд орохыг, хүмүүжилтэй байхыг, дуулгавартай даруухан байхыг, шуналтахгүй байхыг, даврахгүй байхыг зааж сургасан.

Өдөр 10. Манлайлагчийн алсын хараа ярилцлагын эзэн бүсгүй маань өөрийнхөө талаар хэрхэн танилцуулахыг нь уншаарай.

“Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Англи хэлний багшаар 7 жил ажиллаж байгаад өнгөрсөн 9 сараас өөрийн Англи хэлний жижиг сургалтын төв нээгээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Миний сургалтын төв байгуулах болсон зорилго маань
1т алслагдмал хөдөө орон нутаг дахь Англи хэл сурах хүсэл зорилготой хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд англи хэл сурахад туслах.
2т ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудийг зорилготой төлөвлөгөөтэй манлайлагч болоход нь өөрийн чадах чинээгээрээ тусалж дэмжиж ажиллах явдал юм.
Манай орон нутаг бол аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой бөгөөд миний бодлоор Монголын ирээдүйн эдийн засагт хөшүүрэг нь уул уурхай биш, тогтвортой аялал жуулчлал гэж хардаг.
Тиймээс орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа өөрийн чаах чинээгээрээ боловсон хүчин бэлдэх, хүүхэд багачуудийг зорилготой болгох ирээдүйлн зорилгынхоо дагуу төлөвлөгөө хийж түүнийхээ дагуу ажилладаг болгох туйлын их зорилготой явдаг.
Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд би өөрөө хөгжиж шинэ мэдээлэл шинэ зүйлсийг байнга сурч мэдэж авах үнэхээрийн их хүсэл эрмэлзэл байдаг юм. Энэ маань ч манай гэр бүлд 2 охин маань цаашид амжилттай суралцаж амьдрахад нь их тус нэмэр болдог гэж бодож явдаг.
Иймээс миний юун түрүүний зорилго бол,
1.Чанартай сургалтын ялангуяа амьдралын боломж тааруу англи хэл сурах мөн манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг өөрийн төвдөө төсөл хэлбэрээр 2 жилийн хугацаатай амжилттай сургалт зохион явуулах.
2. Өөрийн сургалтын төвийн үйл ажиллагааг амжилттай чанартай үр дүнтэй явуулах.
3. Орон нутагтаа аялал жуулчлалын салбарт өөрийн згээс хувь нэмэр оруулах.
4. Өөрийгөө болон тойрон хүрээлж буй бүх хүмүүстээ зөвөөр нөлөөлж манлайлан үлгэр дуурайлал болох, өөрийгөө байнга хөгжүүлэх
Надад дараах бэрхшээл тулгарч байна.
1. Бүх зүйлийг 4-5 жилээр төлөвлөх
2. Одоогоор өөрөө ганцаараа ажиллаж байгаа учир ачаалал ихтэй ажиллаж цагаа зөв зохистой хуваарьлаж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна.
3. Орон нутагтаа ажиллангаа хөгжиж байх гарцыг олоход бэрхшээлтэй байна.
Эдгээр асуудлуудаас болоод
1. Өөрөө сайн хөгжиж чадахгүйгээс болоод сургалт маань ирээдүйд чанаргүй болох вий гэсэн айдас байна.
2. Ганцаараа ажиллаж байгаа болохоор эрүүл мэнд маань болон гэр бүлд зарцуулах цаг бага байна.
3. Дүнгээ тооцох арга механизмаа өөрөө сайн тооцож чадахгүй байна.
Амьдралын Дасгалжуулалт авсанаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго
Өөрийнхөө шийдэж чадахгүй байгаа олон асуудлуудыг ярилцаж зөвлөгөө авах
Өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулах завшаануудыг алдмааргүй байна.
Олон шинэ санааг олж мэдэж авч ажилдаа тусгаж хэрэгжүүлж ажиллах.
Амжилттай ажиллах зарчмыг мэдэж авах
Надаар дамжуулан таныг Монголын говийн нийт ард түмэнд ирээдүнй хөгжилд тодорхой хувь нэмэр оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

За одоо ярилцлагаа сонсоё.

Харин та өөрийгөө, өөрийн амьдралаа удирдсан шиг удирдаж, залсан шиг залж, шаардлагатай зөв чиглүүлж явах арга замаа би өөрөө өнөөдрөөс эхлэн хариуцлага үүрье гэж шийдсэн мөчөөс та манлайлагч болгон өөрийгөө өргөмжилж байна гэсэн үг.

Click to Tweet

Дасгалжуулалтын үеэр яригдсан киноны нэрнүүдийн дахин нэг сануулахад:

Pay it forward
Million dollar baby
Freedom writer
The blind side
The pursuit of happyness
Good will hunting
Coach Carter

Эдгээр кинонууд нь танд сургамж, ухаарал өгөхөөр маш гоё кинонууд байгаа. Тиймээс заавал хайж байгаад олж үзэхийг санал болгож байна.

Хүнд ямар нэгэн бэрхшээл тулгарлаа гэхэд олон янзын хандлагаар хариу үйлдэл хийдэг. Уурладаг, бухимддаг, үгүйсгэдэг, шаналдаг, гунигладаг, стресстдэг, бууж өгдөг гэх мэт, хүний гаргаж болох бүх төрлийн ааш араншинг бид гарах гарцгүй асуудалд унасандаа харамссан тэр мөчдөө л гаргадаг.

Хамгийн ид шидийг авчирдаг хандлага бол нэгэнт бий болгосон энэ зүйлдээ хариуцлага хүлээх, нэгэнт л бид өөрсдийн гараар бүтээсэн энэ асуудлыг зохицуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ашиглана гэсэн итгэл. Бүх хүч чадлаа дайчлан ашиглахдаа түүнийгээ болгон болтол нь бууж өгөхгүйгээр зохицуулчихъя гэсэн сэдэл.

Энэ бол хүний сэтгэлгээний цар хүрээ ямар том байдгийг, хүний дотор ашиглаж, илрүүлж амжаагүй ямар их нөөц бололцоо нуугдаж байдгийг олж илрүүлсэн ид шидийн мөч гэж хэлж болно.

“Ингэж хийж болдог юм байна” гэдгээ мэдээд харж чадсан тархи хэзээ ч буцаж агшдаггүй. Бид яг энэ сэтгэлгээгээ хэзээ л бол хэзээ байнга дахин дахин давтаж ашиглах боломжтой. Энэ залуу хосын хувьд бол өр ширээ зохицуулахын тулд, сүүлчийн бүх нөөц бололцоогоо дайчилж ашигласан. Бид “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг, ямар нэгэн юмыг аминд тулаад ирсэн үедээ л тархиндаа байсан бүх нөөц бололцоог ашиглаж эхэлдэг.

Гайхалтай гоё боломж нь юу вэ гэвэл яг энэ ид шид танд ч бас бий. Та заавал өрөнд орж байж, бүх юмыг аминд нь тулгаж байж анхаарлаа төвлөрүүлж сурах алба байхгүй. Та өөрийнхөө өмнөө байгаа таны хувьд болохгүй гэж бодож байсан олон янзын асуудал бэрхшээл бүр дээр энэ залуу хосын хэрэглэсэн аргыг ашиглаж болно.

Та олон янзын дэмий юманд санаа зовохгүйгээр би яг юу хүсч байна, ямар алсын хараанд хүрэхийг хүсч байна, ямар зорилгод хүрэхийг хүсч байна, гэдэг энэ бодлоороо л өөрийн төлөвлөгөөг гаргаж тэмдэглэл хийгээрэй.

Тэмдэглэл хийхдээ би таныг өөрөөсөө асуулт тавьж, хариултаа бичиж сурахыг урьж байна. Энэ бүсгүйн амжилтанд хүрсэн арга бол ердөө л тухайн асуудал дээрээ тогтож анхаарлаа төвлөрүүлээд олон янзын боломжуудыг бүгдийг нь гаргаж бичиж чадсан явдал.

Та өнөөдөр энэ аудиог сонссоны ачаар ийм мөч ямар ид шидтэй байдгийг мэдэж авлаа. Одоо та амьдралаа өөрчлөлт боломжуудаа бичиж аваарай. Таны амьдралыг танаас өөр хүн мэдэхгүйтэй адилхан, таны гарт байгаа боломжуудыг танаас илүү сайн мэдэж тодруулах хүн байхгүй.

Хэрэв та анхаарлаа сайн төвлөрүүлээд бичиж чадвал нэг дор 30-40-ийг, тэр бүү хэл 300 шинэ боломж, 500 гоё санаануудыг жагсаан бичиж чадна. Эрсэн хүн олдог гэдэг үүнийг л хэлдэг юм.

Таны тархины цар хүрээ гайхалтай гэж ярьдаг энэ ид шидийг одооноос ашиглаад амьдралдаа нэвтрүүлээрэй.

20-podcasts-pack

Өнөөдөр таныг бие даан өөртэйгөө ажиллаж, хувь хүний хөгжилдөө хэрэглэх гарын авлаганд бид Бэрхшээл ба Боломж подкастын 20 цувралыг санал болгож байна.

ҮНЭ - 398000₮

screenshot-22-10-2016-20-28

Таны амьдралыг олон талаас нь шинэчлэн өөрчлөлт хийхэд хэрэгцээтэй зөвлөмжүүдийг нэг дор нь өөрийн болгож аваарай. 20 цувралын багцыг та худалдаж авбал, тус тусд нь нэг нэгээр нь авсан үнээс харьцангуй хямд үнэ хөлсийг төлөх боломжтой болсон байгаа.

www.monicabatsukh.com вэб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж онлайн захиалгаа хийгээрэй. Та хоромхон зуурт л захиалсан бүтээгдэхүүнээ имэйлээр хүлээн авах болно.

Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.

Бэрхшээл ба Боломж подкастын 20 цувралын багцыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу! Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

ЭВЭНТИЙН ТӨЛБӨР

>