Баян ядуу хүмүүсийн ялгаа

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Баян ядуу хүмүүсийн ялгаа

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Баян болон ядуу хүмүүсийн ялгаа юу вэ?

Ядуу хүмүүс:

Ялагдахгүйн тулд амьдрал ханддаг

Ихэнхдээ бусадтай өрсөлдөж амьдардаг сэтгэлзүйтэй хүмүүс энэ төрөлд багтдаг. Ямар нэг байдлаар хэн нэгний дээр гарч байж ханадаг. Ялагдах туйлын дургүй. Өмсөж буй хувцас болон өөрийн амьдралын хэрэгцээнээс давсан эд зүйлээр өөрийгөө дүүргэх гэж оролддог.

Баян болохыг хүсдэг

Баян болохыг л хүсдэг боловч яг юуны төлөө яагаад гэдгээ мэддэггүй. Мөнгөтэй л болчихвол өөрийгөө аз жаргалтай болно гэдэгт найддаг. Азанд итгэдэг, баян хүмүүст атаархдаг. Нөгөө талаараа баян хүмүүсийг азтай гэж боддог.

Бэрхшээлд төвлөрдөг

Амьдралынхаа бүтэж, болж байгаа зүйлсэд анхаарал төвлөрөхөөс илүү болохгүй байгаа зүйлсэд цаг, энергиэ зориулдаг. Өөрт байгаа боломжинд биш бэрхшээлд төвлөрч, стрессдэг. Цаг нь болоогүй болон шаардлагагүй зүйлсэд буруу цаг хугацаан дээр санаа зовнидог.

Жижиг зүйлд төвлөрдөг

Том зорилго мөрөөдөл биш, өдөр тутмын аар саар зүйлд төвлөрдөг. Алсын хараагүй, өнөөдрөөрөө, яг одоо цаг дээр амьдардаг. Ирээдүйд хэн болох уу? Юуны төлөө амьдрах эсэхээ өөрөөсөө ч асууж үзээгүй, ийм хэмжээний зориг байдаггүй.

Баячуудаас зайлсхийж, болгоомжилдог

Баян хүмүүсээс суралцахад цаг зориулдаггүй. Баян хүмүүсийг бусдыг шулдаг, муу санаатай мэтээр харж, боддог. Ядуу хүмүүст тусладаггүй, нинжин сэтгэлгүй, хувиа хичээсэн гэдэгтэй маргадаггүй.

Гутранги хүмүүстэй зууралддаг

Эргэн тойрондоо бэрхшээл, зовлон ярьдаг найз нөхөдтэй байх магадлалтай. Энэ хүмүүсээс зайгаа барьж чаддаггүй. Учир нь хүн өөртэйгөө адилхан хүмүүсийн дотор хөгжих боломж байхгүй тул нөгөө л хэцүү, бэрхшээлүүдээ тоочсоор гацаанд үлддэг.

Өөрийгөө магтахаас зайлсхийдэг

Сайн хийж чаддаг зүйлээ мэддэггүй, түүндээ итгэдэггүй. Өөрөөр хэлбэл, өөртөө итгэлгүй учраас бусдад өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Яг үнэндээ хүн бүрт өөрийн гэсэн онцгой авьяас чадвар заяагдсан байдаг бөгөөд хамгийн сайн нэг чадвараа хөгжүүлэх шаардлагатай.

Мэдээлэл хүлээж авдаггүй

Нийгэмд өрнөж буй цоо шинэ мэдээ мэдээлэлд анхаарлаа хандуулдаггүй. Өөртөө хэрэгцээтэй мэдээ мэдээллийг хаанаас хэрхэн хүлээж авахаа мэддэггүй тул олон нийтийг хамарсан хов жив болж байгаа сэдвүүд дээр л цагаа зориулдаг.

Цалингийн төлөө ажилладаг

Ажил хийхдээ цалин авах нь л чухал гэж боддог. Тухайн ажлын байран дээр өөрийнхөө хөгжих боломжоо хязгаарладаг. Гэтэл ажиллана гэдэг өөртөө цаашид хэрэгцээтэй мэргэжлийн ур чадваруудад практикаар суралцах чөлөөт орон зай.

Баян хүмүүс:

Баячуудыг харж бахархдаг

Дэлхийн тэрбумтан, баячуудаас суралцах дуртай. Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдаж өөрийнхөө сэтгэлгээг хөгжүүлэхэд цаг зориулдаг. Баячуудаас суралцаж, өөрийнхөө нөхцөл боломжинд тулгуурладаг.

Өөдрөг хүмүүстэй нөхөрлөдөг

Сурч боловсроход дуртай, амьдралынхаа гол чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвартай найз нөхдийг хүрээлэлдээ оруулдаг. Бусдаас суралцах замаар өөрийнхөө ажил амьдрал карьерээ хөгжүүлэх хүсэлтэй.

Өөрийн үнэ цэнийг таниулах гэж хичээдэг

Өөртөө итгэлтэй, хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулж чаддаг. Өөрийн ярьж болон хийж байгаа үйлдлээр бусдад үнэ цэнтэй зүйл өгөхийг хичээдэг. Өөрийн амьдралын түүхээр дамжуулж, бусдын амьдралд өөрчлөлт оруулах зорилгтой хүмүүс.

Борлуулахын урлагийг эзэмших гэж оролддог

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад борлуулахдаа тухайн хэрэглэгчийнхээ асуудлыг шийдэх гэж хичээдэг. Цаг хугацааны хэрээр амжилт, хувийн карьер нь өсдөг.

Бэрхшээлээсээ том сэтгэдэг

Өөрийн амьдралдаа хариуцлага хүлээх чадвартай. Алдааг бусдаас биш, өөрөөсөө хайдаг. Сонголт бүртээ яагаад гэсэн хасуултуудыг өөрөөсөө асуух чадвартай. Бэрхшээл тохиолдоход цаашид хэрхэн алдаагаа засах гаргалгааг хийж чаддаг хүмүүс.

Мэдээллийг хүлээж авахад нээлттэй

Нэг л төрлийн баригдмал сэтгэлгээгээр ханддаггүй. Зорилго, үйл явцдаа чиглэсэн мэдээ мэдээлүүдийг сонирхдог. Өөртөө хэрэгцээтэй сонголтуудаараа дамжуулж, суралцахад нээлттэй ханддаг. Үргэлж одоогийн нөхцөл байдлаа сайжруулахаар хичээдэг.

Үр дүнгээр нь хөлсөө авдаг

Аливаа ажил гүйцэлдүүлэхдээ зорилгод нийцсэн зөв үр дүнд чиглэсэн алхмуудыг хийдэг. Цалин гэхээс илүү үр бүтээмжтэй ажиллахын тулд анхаарал төвлөрүлэх чадвар маш өндөртэй хүмүүс багтдаг.

Та өөрийн үнэ цэнээ бүтээхийн тулд, мөнгөнөөс илүү чухал сонголтуудыг хийж сурах нь чадварыг тань дээшлүүлдэг. Энэ талаар дэлгэрэнгүй уншиж судлахыг хүсвэл яг одоо энд дарж “Мөнгө ба миний үнэ цэнэ” ном захиалаарай!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Баярлалаа. Үргэлж л амьдралд тулгарсан чухал асуудлын шийдлээ олоход минь тусалсан мэдээлэл, сургамжтай, нийтлэл, эвент, хөтөлбөрүүдээс маш их зүйл сурдаг шүү

  • Маш их баярлалаа. Ихийг ухааруулах , эрч хүч өгөх зүйлсээр цаг үргэлж шагнаж байдагт талархаж байна . Эрүүл энхийг хүсье 💚💚💗💛♥️

    • Сайн байна уу? Сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Бидний хүргэж буй мэдлэг, мэдээлэлтэй үргэлж ойр байж хамтдаа өсч хөгжихийг хүсье. Баярлалаа.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >