Бизнест тулгардаг 8 бэрхшээл, түүнийг даван туулах арга

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Бизнест тулгардаг 8 бэрхшээл, түүнийг даван туулах арга

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Таны бизнест тулгарч болох 8 эрсдэл, түүнийг хэрхэн давах вэ?

Өөрийн бизнесээ эхлүүлээд явж байгаа ч санаснаар чинь амжилтад хүрэхгүй байгаа бол яагаад вэ? Мөнгө, хөрөнгө оруулалт, санхүүжилт үү? Эсвэл бизнесийн шинэлэг санаа дутмагт байгаа юу? Улс төрийн тогтворгүй байдал уу? Татварын орчин хүнд хэцүү байгаад байна уу?

Магадгүй та эдгээр асуудлын аль нэг нь гэж хэлж болох ч бид танд арай өөр өнцгүүдээс доорх зөвлөмжийг хүргэхээр шийдлээ. Амжилтад хүрсэн бизнес эрхлэгч, энтрепренёрууд бэрхшээлээ гадны хүчин зүйлтэй холбохоос илүү дотроосоо хайж, сайжруулах нь үр дүнтэй гэдгийг мэддэг. 

1. ЮУ Ч БОЛСОН ТУУШТАЙ БИЗНЕСТЭЭ ҮНЭНЧ БАЙХ ЭСЭХЭЭ САЙН ТОДОРХОЙЛЖ ЧАДДАГГҮЙ

Амжилттай бизнес эрхлэгчдийн бизнесийн түүхийг харвал тэдгээр хүмүүс ашиг их олно гэдэгт төвлөрөхөөс илүү хүнд хэрэгтэй ямар нэг асуудлыг шийднэ гэдэг санаагаа ажил хэрэг болгосноор тэдний амжилтын түүх эхэлсэн байдгийг надаар хэлүүлэлтгүй уншигч та мэднэ. 

Бизнесийн гоё санаа хаа сайгүй байдаг хэдий ч түүнийгээ ажил хэрэг болгож, үр дүнг нь хартлаа тууштай тогтмол байх бизнесийг бүтээнэ гэдэг нь бид нарын хэн гэдэгтээ шууд хамааралтай. 

Тиймээс бид өөрөө өөрсдийгөө илүү сайн таньж мэдэх, өнгөрсөн хэдэн жилийн амьдралдаа ямар итгэл үнэмшлүүдийг олж авсан, ямар хүсэл мөрөөдөлтэй байсан, ямар зүйл хийвэл чин сэтгэлээсээ дуртайяа хийх вэ гэх мэт олон олон асуултуудын хариултуудыг олох хэрэгтэй. Үүн дээрээ үндэслэн өөрийнхөө инновацийг өөрийн бизнестээ шингээж өгөөрэй! 

Таны амьдрал Диамонд.

2. БИЗНЕСИЙН ЗАГВАР МОДЕЛИО ШИНЭЧИЛДЭГГҮЙ

Бизнесийн талаар ойлголтгүй хүмүүсийн хувьд бизнесийн ашиг орлого, хамтрагч, бүтээгдэхүүн гэх мэт чухал хүчин зүйлсээ өөр өөрсдийнхөөрөө тархиндаа бүтээдэг. Яг цаасан дээр буулгаад хэзээ хаана хүрэх, ямар арга замаар хүрэх гэдгээ мэдээд сайжруулаад явдаг бизнесүүд байгаа хэдий ч тэр нь цөөхөн гээд хэлэхэд буруутахгүй. 

Бизнесийн загвар моделио бүтээхэд бид өөрсдийн дотоод үнэ цэн, гадаад үнэ цэн, зах зээлийн байршил, гарах стратеги гэх мэт олон чухал ойлголтуудыг мэдсэнийхээ дараа гаргавал арай л өөрөөр сэтгэх нь гарцаагүй. 

Таны бизнесийн загвар модел-таны бизнесийн тулах цэг.

3. ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА ХИЙНЭ ГЭЖ МАШ ИХ МӨНГӨ ЗОРИУЛДАГ Ч ҮР ДҮНГЭЭ ӨГДӨГГҮЙ

Зах зээлийн судалгаа гэдгийг ойлгох хүмүүсийн ойлголт өөр өөр байдаг. Ямартай ч зах зээлийн судалгааны үр дүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хүсдэг нь ойлгомжтой. 

Энэхүү нийтлэлээрээ бид зах зээлийн судалгаа гэдгийг илүү та хэнд үйлчилгээгээ үзүүлж эсвэл бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа вэ? Таны бизнес хэнд зориулагдсан бэ гэдэг асуултад юу гэж хариулах вэ? Хэнд зориулж юу хийж байгаагаа тов тодорхой харж чадаж байна уу? Таны үйлчлүүлэгч яг хэн бэ? гэдэг асуултын хариултыг маш тодорхой болгоод тэрнийхээ дагуу судалгаагаа сайн хийгээд үзсэн нь дээр биш үү? гэх санааг санал болгож байна. 

Таны бизнесийн зах зээлийн судалгаа хамгийн чухал.

4. ТЕХНИК ТЕХНОЛОГИ ХӨГЖӨӨД Л БАЙДАГ, ХӨЛ НИЙЛҮҮЛЖ АЛХАЖ ЧАДДАГГҮЙ

Сошиал сувгуудаар хэдэн контэнт оруулж, төлбөртэй сурталчилгаа явуулж байгаагаа онлайн бизнес эрхэлж байгаа гэж андуурдаг бизнесүүд олон. Онлайн бизнес биш гэж хэлэхэд хэцүү ч фэйсбүүкийн Марк ах ямар нэг алдаа гаргах, эсвэл фэйсбүүк хаагдахаар болбол таны бизнес дагаад л ор тас байхгүй болно. Онлайн орчноос арчигдана гэсэн үг. 

Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл өөрийн гэсэн вэбсайттай болохыг танд зөвлөж байна. Вэбсайттай болно гэдгийг заавал хэн нэгэн программ хангамжийн мэдлэгтэй, код бичдэг хүний хийх ажил гэж битгий бодоорой. Багахан хэмжээний мөнгө болон цагаа зориулаад өөрийн гэсэн вэбсайтаа босгоод тогтвортой хөгжүүлээд явбал та энэ дижитал эрин зуунд 10, 100, 1000 хүний хийх ажлыг автоматжуулж 10, 100, 1000 бүр цаашлаад 10 000 үйлчлүүлэгчид зэрэг хандахад төвөггүй үйлчилгээ үзүүлж чадах хэмжээнд нь ч хүргэх боломжтой. 

Таны вэбсайт – Онлайн бизнес машин.

5. ХАМТРАГЧ БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙГЭЭ ЗӨВ ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ ЧАДДАГГҮЙ

Бизнес харилцаан дээр тогтдог гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй л болов уу. Баг бүрдүүлэх, анхны хөрөнгө оруулагчаа олох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад таниулах, хамтрагчдаа олох гээд л бүхий л зүйл харилцаа.

Үйлчлүүлэгчийнхээ анхны сэтгэгдлийг хэрхэн төрүүлэхээс эхлээд тухайн үйлчлүүлэгч танай үнэнч үйлчлүүлэгч байх эсэх нь шийдэгдэх тохиолдол ч цөөнгүй байдаг. Хэчнээн сайн бүтээгдэхүүн байлаа ч тэрийгээ үйлчлүүлэгч, хамтрагчиддаа ойлгуулж чадахгүй бол сайн бүтээгдэхүүн хийчихээд байхад гэж мянга гонгиноод нэмэргүй л болов уу.

Тиймээс бизнес эрхлэгчдийн алддаг хамгийн том хүчин зүйлийн нэг бол яах аргагүй ХАРИЛЦАА байдаг. 

Үйлчлүүлэгч, хамтрагчидтайгаа харилцаа үүсгэх олон ухаалаг арга байдаг бөгөөд та үнэхээр бизнесээ амжилтад хүргэхийг хүсч байгаа бол заавал энэ талаар суралцаарай. 

Таны бизнесийн харилцаа ямар байхыг маш тодорхой гаргаарай. 

5. ХАМТРАГЧ БОЛОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙГЭЭ ЗӨВ ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ ЧАДДАГГҮЙ

Бизнес харилцаан дээр тогтдог гээд хэлчихвэл нэг их хол зөрөхгүй л болов уу. Баг бүрдүүлэх, анхны хөрөнгө оруулагчаа олох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад таниулах, хамтрагчдаа олох гээд л бүхий л зүйл харилцаа.

Үйлчлүүлэгчийнхээ анхны сэтгэгдлийг хэрхэн төрүүлэхээс эхлээд тухайн үйлчлүүлэгч танай үнэнч үйлчлүүлэгч байх эсэх нь шийдэгдэх тохиолдол ч цөөнгүй байдаг. Хичнээн сайн бүтээгдэхүүн байлаа ч тэрийгээ үйлчлүүлэгч, хамтрагчиддаа ойлгуулж чадахгүй бол сайн бүтээгдэхүүн хийчихээд байхад гэж мянга гонгиноод нэмэргүй.

Тиймээс бизнес эрхлэгчдийн алддаг хамгийн том хүчин зүйлийн нэг бол яах аргагүй ХАРИЛЦАА юм.

Үйлчлүүлэгч, хамтрагчидтайгаа харилцаа үүсгэх олон ухаалаг арга байдаг бөгөөд та үнэхээр бизнесээ амжилтад хүргэхийг хүсч байгаа бол заавал энэ талаар суралцаарай. 

Таны бизнесийн харилцаа ямар байхаа маш тодорхой гаргаарай. 

6. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮСЭЛД НИЙЦҮҮЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ГАРГАХАД ХЭЦҮҮ

Нэг бүтээгдэхүүнээ чанартай гаргахаас илүү олон төрлийн чанартай, чанаргүй бүтээгдхүүн гаргаснаасаа болоод үйлчлүүлэгчдээ төөрөгдөлд оруулдаг. Нэг удаа бүтээгдэхүүнийг нь худалдан авсан үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоогүй орхидог. Зарим бүтээгдхүүнийг худалдаж авсан үйлчлүүлэгчид хэрхэн ашиглах аргаа олохгүй байсаар дахин тэр бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлгүй болдог.

Магадгүй таны бүтээгдэхүүн чанартай, үр дүнтэй байж болох ч танай бүтээгдэхүүнийг хэн нэгэн сонирхох мөчөөс эхлээд тэр бүтээгдхүүнийг худалдаж авах, хэрэглэх, таалагдвал дахин яаж холбогдох гэх мэт бүх алхмууд ойлгомжтой байгаа эсэхийг сайн нягтлаарай. 

Таны хувьд чухал биш мэдээжийн зүйлс үйлчлүүлэгчийн хувьд хамгийн хүнд хэцүү байх магадлалтай гэдгийг анхаараарай. 

Таны бизнесийн бүтээгдэхүүн – таны бизнесийн амин сүнс.

7. МАРКЕТИНГ ХИЙНЭ ГЭЭД МАШ ИХ МӨНГИЙГ САЛХИНД ХИЙСГЭДЭГ

Маркетингийг сурталчилгаа гэж ойлгодог хүмүүс цөөнгүй байдаг. Маркетингийн зардал гэж төсөвлөхдөө хэдэн олны танил хүмүүсээр пост, стори оруулах гэж нэг хэсэг нь төсөвлөдөг бол нөгөө хэсэг нь хэрэгтэй хэрэггүй баахан телевиз, сайтуудаар сурталчилгаа хийлгэх төлөвлөгөө боловсруулдаг. Энэ нь олон хүмүүсийн анхаарлыг татаж болох хэдий ч хэдэн хувь нь борлуулалт болж хувирах вэ гэдэг нь хамгийн чухал. 

Тиймээс та таныг огт мэдэхгүй хүмүүст бүтээгдхүүнээ таниулна гэдэг дээр их мөнгө зарцуулахаас илүү нэгэнт таны үйлчлүүлэгч болчихсон хүмүүсээ алдахгүйгээр хэрхэн ажиллах вэ гэдэг дээр тархиа гашилгах ажил дээр цагаа зориулаарай.

Нэгэнт таны бүтээгдэхүүн чанартай бол таны үйлчлүүлэгчид таныг сонгох нь гарцаагүй. 

Таны бизнесийн маркетинг- сурталчилгаа байх албагүй.

8. ХЭТ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ АЖИЛЛАДАГ

Та бизнесийн төлөвлөгөө гэдгийг юу гэж ойлгодог вэ? Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ гаргаад л болоо юу эсвэл жил улирлаар нь төлөвлөлтөө нарийвчилж гаргадаг уу?

Аль аль нь ч байсан та өөрийнхөө бизнест тохирсон төлөвлөгөөг гаргана гэдэг бол хаа нэг газраас хуулбарлаад дагаж ажилладаг зүйл огтхон ч биш гэдэгтээ санал нийлэх байх. 

Тийм ч учраас та өөрийн бизнес төлөвлөлтөө гаргахдаа өөрийн бизнесийн онцлогтой тааруулан гаргаарай гэдгийг зөвлөх байна. 

Таны бизнесийн төлөвлөгөө – цаасан дээр цагаан дээр хараар бичсэн зүйл биш!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>