Сайхан амьдрахын тулд яах вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Сайхан амьдрахын тулд яах вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Цаг хугацаа нүд ирмэхийн хооронд хурдан болоод өнгөрсөн мэт санагдах нь олон. Амьдрал үнэ цэнтэй, нандин. Хэрэв таны сэтгэлийг хөгжөөж чадахгүй, суралцах боломжгүй газар цаг зав, үнэ цэнтэй зүйлсээ зарцуулах хэрэг байна гэж үү? Тааламжгүй орчинд амьдрахыг та бидний хэн нь ч хүсэхгүй. Гадаад орчин нөхцөлд өөрчлөлт хийх цаг хугацаа боломжийг мэдрэх маш чухал.

Хүссэн амьдралаа бүтээж байгаа хүн аз жаргалтай, тайван, эрч хүчтэйгээр аливааг харж, жавхаатай алхдаг. Та амьдралдаа хайртай байх тусмаа шинийг хийж бүтээх хүслээр дүүрэн байх болно.

Би таныг өөрийнхөө онцлог зан чанар, хүсэл эрмэлзэлдээ тохирох төсөөллийг бий болгохыг хүсэж байна. Ирээдүйн төсөөллийг бий болгохын тулд хамгийн чухал нь өөртөө үнэнч байх их чухал. Мөрөөдөл гэхээр л их мөнгө, орд харш, үнэтэй машин хөлөглөсөн байх ёстой гэж бүү бодоорой. Олон хүн ийм зүйлд тэмүүлж очих газрынхаа байдалд нийцүүлэх гэж аз жаргал, сэтгэл ханамжаа алдаж, гүн гүнзгий нүхэнд өөрийгөө унагаадаг.

Та юу хүсч байгаагаа мэдэрч, түүнээсээ таашаал урам зориг авч, давтагдашгүй хувийн шинж чанараа илэрхийлэхийг хүсэж байна.

Одоо та өмнөө байгаа сонголтуудаа анзаарч, боломжийг ашиглаж сурах цагаа зөв ашиглаж сураарай!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>