Мөрөөдөл хоосон юм гэж үү? Хаанаас эхлэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Мөрөөдөл хоосон юм гэж үү? Хаанаас эхлэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Логик сэтгэлгээ таныг А-гаас Я-д хүргэнэ. Төсөөлөл мөрөөдөл таныг хаана ч хүргэж чадна” гэж Алберт Эйнштэйн хэлсэн байдаг.

Алберт Эйнштэйн бусадтай ижил логик сэтгэж амжилтад хүрээгүй, түүний сэтгэхүй сэтгэлгээний цар хүрээ хязгааргүй өргөн хөгжихөд хөлөөлж өссөн суурь нь түүний төсөөлөх чадвар. Бодит бус сэтгэхүйдээ мөрөөдөх орчин үүсгэж эрх чөлөөтэй аялуулж чадсан чадвараас нь үүссэн хэрэг.

Алдарт Уолт Диснейн паркууд ч бас гайхалтай мөрөөдөгчийн мөрөөдлийн бүтээл байсан. Хэний ч төсөөлж байгаагүй ертөнцийг тэрээр сэтгэхүйдээ бүтээж бий болгож эхэлсэн. Бид бүгд мөрөөддөг. Бид бүгд сэтгэлдээ өөрийн гараар шинийг бүтээж, бусдаас ялгаатай замаар хүнд хүрэх онцгой авьяас билэг заяасан гэдэгтээ итгэдэг. Ингэснээр бид өөрсдийн ертөнцийг сайжруулж чадна гэдэгтээ ч итгэдэг.

Зарим хүн баяжихыг хүсдэг

Зарим хүн нэр алдартай болохыг хүсдэг

Зарим хүн спортоор амжилттай болохыг хүсдэг

Зарим хүн компанийн захирал болохыг хүсдэг

Зарим хүн хүндэтгэл хүлээсэн алдартай хүн болохыг хүсдэг

Зарим хүн сургуульд өндөр оноо авахыг хүсдэг

Зарим хүн сургуулиа төгсөхийг хүсдэг

Зарим хүн их сургуульд орж, зэрэг цолоо ахиулахыг хүсдэг

Зарим хүн ядуу буурай орнуудад хүнсний тусламж өгөхийг хүсдэг

Зарим хүн өндөр уулын оргилд гарахыг хүсдэг

Миний дасгалжуулж байсан олон үйлчлүүлэгчийн ихэнх нь өдар тутмын амьдралдаа дарагдан боол мэт болж хувираад зогсохгүй юуны төлөө тэмүүлж мөрөөддөг мөрөөдлөө ч мэддэггүй , харанхуй мананд төөрч байснаа хэлдэг. Мөрөөдөл бол үнэндээ таны амьдралын хандах зүг чиг юм. Бид мөрөөдлийг бага насны гэнэн бодол гэж боддог нь буруу юм. Тиймээс бид “Мөрөөдөл” гэдэг зүйлийг “Хоосон мөрөөдөл” гэдэгтэй холбож тодорхойлсон юм.

Багадаа бид том болохыг мөрөөддөг басйан, том болоод ийм хүн болно, тэдэн хүүхэдтэй, тийм гэр бүлтэй, тийм ажил эрхэлдэг, тийм загварын машинтай болно гэх мэтээр “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” гэж мөрөөддөг байснаа санаж байна уу?

Багадаа мөрөөдөж байсан зарим мөрөөдөл маань өнөөдрийн амьдралын зураг хөрөг мэт л санагддаг. Анхны миний мөрөөдөл бол ямар нэгэн өөдрөг өөрчлөлт, сэтгэлийн гэгээн мэдрэмж, ирээдүйн үр дүн нь төсөөлөгдөж чадсан тэр л мөчид би өөрийнхөө ажлыг “Мөрөөдөл” гэх төсөөллөөмөө эхлүүлэн цаашдын зураглалаа хийж эхэлдэг. Учир нь би тухайн бизнесийн амжилтад хүрэх боломж хийгээд амжилттай хэрэгжүүлэх үйл явцын ал аль нь харагдсан цагт л тухайн ажлыг барьж авдагтай холбоотой. Мэдээж ямар саад бэрхшээл байгаа, ямар замаар явбал түүнээс зайлсхийж болох вэ гэдгийг тооцоолох боломжтой.

Шударга хэлэхэд, миний зарим мөрөөдөл хэтэрхий хоосон ч юм шиг, нэг хэсэг нь үнэхээр миний амьдралд биелнэ гэхэд итгэмээргүй худлаа санагддаг байснаа ч тод санаж байна.

Яаж хийх вэ гэдэг дээр битгий санаа зов! Зөвхөн өөрийнхөө юу хүсээд, юуг бүтээх гээд байгаа арга замуудаа тодруулж арга барилаа олох чухал. Ур чадварын тухайд гэвэл суралцахаас л өөр замгүй.

Бодлууд бидний амьдралд үнэн болж харагдах увдистай. Харин бидний ихэнх нь өөрийнхөө айдас, өөртөө огт хэрэггүй зүйлсийг үнэн хэмээн итгэж түүнийгээ батлах гэж насаараа зовдог. Харин юу гээч, та бол өөр хүн. Та мөрөөдлөө бодит болгох гайхамшигтай ухаантай, авьяастай.

Би 19 жилийн дараа танд мөрөөдлөө бодит болгож, хүссэн зүйлээ өөртөө хэрхэн татаж болдог үнэн түүхийг хуваалцахаар 2022 оны 7 сарын 3 нд цор ганцхан удаа болох

“Надад бүх боломж бий” эвэнтдээ таныг урьж байна!

Цаг бүү алд, одоо өөрийгөө өөрчлөлтөд бэлд!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >