Залуу хүний хөгжил

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Залуу хүний хөгжил

Leader 5.0 онлайн сургалт тун удахгүй

Та одоогийн тодорхойгүй байдлаас гарахыг хүсэж байна уу? Leader 5.0 ур чадварын талаар суралцахыг хүсэж байна уу? хэрэв тийм бол таныг 2022.10.10-ны Даваа гарагт ганцхан удаа болох Үнэгүй мастеркласст урьж байна. Амьдралын болон бизнесийн дасгалжуулагч Моника Батсүх лайв вэбинараар 1 цагийн турш Leader 5.0 ур чадварын талаар ярилцах болно.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл дараах товчин дээр дарна уу. 

Энэхүү ярилцлагыг хүлээн авч сонсохоор зэхэж байгаа энэ цаг мөчийн мэндийг амжилтын хамт ерөөн мэндчилье!
Залуу хүний хөгжил ямар түвшинд яваад байна вэ? Түүнчлэн орчин үеийн залуусын хөгжилд хэрхэн өөрчлөлт гарч байна вэ? Түүнчлэн залуус хүссэн чиглэлээрээ сонирхсон мэргэжлээрээ сурч хөдөлмөрлөөд амьдрах дүүрэн боломжин дунд амьдардаг ажээ. Харин үүнийгээ мэдээд ашиглаад амьдрал ахуйгаа сайжруулаад явж байгаа нэг хэсэг байдаг бол үлдсэн хэсэг нь Боломж байдаг гэж эрэл хайгуул хийлгүй бүх бурууг хэн нэгэнд тохож амьдарсаар байдаг.
Хүн эцэс төгсгөлгүй сурч боловсорсоор л байвал сая өөрийгөө зөв явж байна гэж үнэлж дүгнэх нь зүйтэй юм. Миний хийж чаддагийг хэн нэгэн чадахгүй, харин хэн нэгний хийж чаддаг зүйлийг бид мэдэхгүй. Эндээс л заавал суралцах ёстой гэсэн тодорхойлолтыг гаргаж болно.
Г.Галбадрах ахын гадаадад үзэж туулсан амьдрал, Монголчуудын жинхэнэ үнэн хаана оршиж байгаа вэ? Залуус бидний хамгийн том алдаа болон сул талууд, эсрэгээрээ хамгийн сайн чадварууд нь юу юм бол? Энэ бүх асуултуудын үнэн гэх хариултуудыг бидний ярилцлаганаас тухлан авч таалан болгоохдоо таатай байна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна.

https://audioboom.com/posts/7570441З

Гайхалтай, би ч бас өөрөө олон зүйл ойлгож, ухамсарлаж авлаа. Яавал энэ сул талуудаа давуу тал болгон ашиглах талаар зочны маань ярианаас ойлгож авсан биз дээ. Хүн зүгээр мэддэг байх хангалтгүй. Мэдсэн бүхнээ гаргаж хэн нэгэнтэй хуваалцаж байж сая өсөж байгаагийн илрэл гэж өөрийгөө харж болно. Бид юуны төлөө амьдардаг юм бэ? Тийм ээ, бид өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө амьдрангаа хэн нэгний амьдралд эерэг өөрчлөлтийг гаргахын тулд л энэ дэлхийд хүн болж төрсөн. Харин хэрхэн яаж бусдын төлөө юу хийх нь эргээд хувь хүний хөгжил болоод тухайн хүний асуудал болчихож байгаа хэрэг. Галаа ахтай ярилцахад дуу алдаж, өөрийгөө харах шиг мэдрэмж маш олон удаа төрж билээ. Цаг хугацаа явж л байгаа бол өдөр бүр хичээх хэрэгтэй..

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>