Өдөр 2. Амжилтад саад болдог айдас

30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 2 дахь өдрийн гайхалтай ярилцлаганд тавтай морил.

Танд өчигдөр энэ уриан дор бэлтгэсэн цуврал дасгалжуулалтынхаа анхны ярилцлагыг сонсгосон байгаа.

Өдөр 2. Амжилтанд саад болдог айдас

Энэ аян бол танд хувийн амьдралаа өөрчлөх боломж, арга замыг олж нээхэд зориулсан төдийгүй ирээдүйд өөртөө итгэлтэй, санхүүгээрээ чадвартай, аз жаргалтай гэр бүлтэй, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн бизнесийн эзэн болох хязгааргүй өндөр амжилтанд хүрэхэд тань туслах зорилготой.


Бид энэ цуврал дотны ярилцлагуудаар дамжуулж 3 сая гаруй Монголчуудаа ядуу буурай амьдралаасаа ангижирч, санхүүгийн эрх чөлөөтэй, сэтгэлгээний эрх чөлөөтэй болоход танд туслахаар ажиллаж байна.

Бидний хийж зорьж буй энэ зорилго асар том нь ойлгомжтой. Тангүйгээр бид үүнийг хийж чадахгүй. Та сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй бол бидэнтэй нэгдээрэй.

Таны хүсэл эрмэлзэлтэй нийлээд цаашдаа дэлхийд гуравхан сая хүн амтай Монголчууддаа бүгдэнд нь амьдралдаа хэрэгцээтэй энгийн арга, ур чадваруудыг нь сургах зорилготой.

Та өөрийн таньдаг хүмүүстээ “30 хоногт амьдралаа өөрчлөх” урианд нэгдэхийг сануулаарай.

Та Монгол улсдаа хайртай бол бидний энэ том хүсэл зорилгоор дамжуулж, хайртай гэр бүл, найз нөхөд, цаашилбал эх орныхоо иргэдийг ядуу зүдүү, зовлон бэрхшээл дүүрэн амьдралаасаа ангижрахад нь хувь нэмэр оруулаарай.

Таны оруулах хувь нэмрийн ачаар нэг ч болтугай Монгол амьдралаа өөд нь татах урам зориг арга ухаан суралцана гэж бодохоос бид таны өмнөөс бахархал төрж байна.

Амьдрал гайхалтай! Үнэхээр ид шидийн юм шиг сайхан зүйлсээр баялаг. 

Ийм сайхан амьдрал байдаг гэдгийг итгэсэн хүн л ид шидийг нь мэдэрдэг.

Харамсалтай амьдралын ийм сайн сайхныг нь мэдэрч чадахгүй зовж яваа олон сайхан ээжүүд, аавууд өсөж нас биед хүрсэн үр хүүхдүүдээ шаналж байгааг хараад гутарч явааг гэдгийг та бид өдөр тутамдаа мэдэрдэг, хардаг.

Амьдралдаа, өөртөө итгээгүйгээс болж амьдралаа гаргуунд нь хаяж сэтгэл зүрхээрээ хүнд шаналж яваа олон хүн байгааг та бид харж байгаа. Монголчуудын өмнө тулгараад байгаа олон янзын зовлон бэрхшээлүүдийг та мэдрэхдээ өөрийн эрхгүй халширч, энэ бүхнээс зугтмаар санагддаг байхыг ч бид үгүйсгэхгүй.

Гэвч та ганцаараа биш. Бид тантай хамтдаа энэ том том асуудлуудыг шийдэх боломжуудыг цацахаар тантай зэрэгцэн алхаж, амьдралын сайн сайхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүстээ улам сайхан бэлгүүдийг энэ 30 хоногт өгөхөөр бэлтгэсэн байгаа.

Мэдээж бид энэ бүхнийг бид аль болох олон хүнд бэлэглэж, аль болох олон аав ээжүүдийг баярлуулахын төлөө, аль болох олон охид хөвгүүдийг амьдралаа эртхэн зөв залж чиглүүлж амьдарч сурахад нь зориулж ажиллаж байна.

Энэ 30 хоногт та өдөр бүр цоо шинэ сонирхолтой ярилцлагуудыг сонсгохоор бэлтгэсэн болно. Энэ бол дөнгөж 2 дахь нь.

Өнөөдрийн дасгалжуулалт хийсэн бүсгүй бол амжилтанд хүрэхэд нь саад болж буй айдсаа хэрхэн даван гарах талаар яриа дэлгэсэн байгаа.

Энэ бүсгүй маань 38 настай. Орос англи хэлний багш мэргэжилтэй. Сургалт  хэлний явуулдаг. Нөхөр хүүхэдтэй. Охин нь 10 настай 5 анги.

Одоо онлайнаар сургалт явуулж эхлэхийг хүсэж байгаа юм байна. Юмыг эхлүүлэхдээ сайн болов чиг дуусгах тал дээрээ өөртөө саад тавьдаг гэж бичсэн байна.

Тэрээр хэлэхдээ, “Би зорилго юмаа хойш тавихгүй, үргэжлүүлэхийг хүсч байна. Мэдлэг бол хангалттай байгаа. Инфобизнес сургалтанд сууж байсан. Сайт нэг удаа хийлгүүлээд ахиад өөрөө хийж байсан болов чиг үргэлжлүүлэх чадал байдаггүй. Яагаад гэвэл  хэн нэгэн биш би өөрөө өөртөө саад болоод байна. Энийг бичвэл хүмүүс юу хэлэх бол? Яаж энийг хийж чадаж байна вэ? Ийм байсан байж? Аль эсвэл амжилттай болохоос айж байж болох юм. Энэ асуудлуудаа даван тулж эхний ebook бичих, вебинаараа явуулах,  продуктаа хийх .

Мэдлэг дутаж байна гэж бодоод бас их сургалтанд суусан  инфобизнес, старт, копирайтинг. Онлайн бизнесийг дотроос нь гадарлана. Саад болж байгаа нь айдас, итгэлгүй байдал байна. Юмаа эхлүүлэхгүй , хойшлуулах , тэгээд болих. Ийм хөдөлмөр гаргачихаад болих гэдэг нь хараамсалтай байна. Нөхөр хэзээ мөнгө чинь орж ирэх вэ? Чи яг чадах уу? Урам өгөхгүй мөртлөө саад болоод байгаа нь өөртөө итгэлгүй болгож байж магадгүй л юм. Чи чадна гээд хажууд бас чиглүүлдэг хүн  хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодож байна.” хэмээн Моникатай ярилцсан юм.

Одоо та энэ ярилцлагыг сонсоорой. Энэ ярилцлага таныг өөрийн сурсан мэдлэг, хийхийг хүссэн зүйлээрээ бусдад туслахад ямар асуудал айдас таны өмнө тулгарч болох талаар, мөн яаж Амжилтанд саад болдог айдсуудыг даван туулах талаар шинэ санаа өгнө гэж найдаж байна. Энэ ярилцлага танд таалагдана гэж итгэж байна.

Амжилтанд хүрнэ гэдэг зарим хүмүүсийн хувьд бодохоос ч зүрхэлдэггүй аймаар зүйл. Яагаад Монголчуудын ихэнх нь амжилтанд хүрье гэж бодох ч сөхөөгүй жижиг сажиг асуудалдаа нухлагдан амьдардаг вэ? гэвэл ердөө л амжилтанд хүрэхэд саад болдог айдас хэтэрхий их мэдэрдэг учраас л тэр.

Ийм сайхан амьдрал байдаг гэдгийг итгэсэн хүн л ид шидийг нь мэдэрдэг.

Click to Tweet

Тэд амжилт гэдэг зүйлийг өөрт нь огт хамааралгүй, амжилт өөрт нь зохимжгүй, тохирохгүй, хүний анхааралд өртөх вий гэсэн айдас, бусад хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэх мэтийн олон янзын айдсууд байдаг.

Амжилтанд хүрэхэд саад болдог айдсыг асар ихээрээ мэдэрдэг учраас зарим хүмүүс насаараа өөртөө бахархсан амжилтгүй, амьдралдаа гийгүүлсэн юмгүй, өдөр тутмын асуудал бэрхшээлээ л бодож амьдардаг. Харамсалтай. Мэдээж та үүнийг хүсэхгүй.

Амжилтанд саад болдог айдсуудыг давж гарах нь танд үнэхээр чухал. Бидний сэтгэлгээнд, амьдралаас ойлгосон үзэл бодолд, бидний чухалчлан бодож анхаарлаа тавьдаг зүйлсийг өөрчлөөд эхэлсэн мөчөөс амжилтанд хүрэхэд саад болдог тэр айдсууд бага багаараа алга болж эхэлдэг.

Айдас алга болж эхэлсэн мөчөөс та өөртөө итгэх итгэлтэй болж эхэлдэг. Өөртөө найдаж, өөрийн оюун санаанд, өөрийн мэдлэг, өөрийн чадварыг тултал нь ашиглаж эхэлсэн мөчөөс л бид жинхэнэ ёсоороо гайхалтай хүч чадал танд өөрт нуугдаад байсан юм байна гэдгээ мэдэрч эхэлдэг. Таны тархи, таны өөртөө итгэх итгэл гайхалтай хүчтэй гэдгийг мэдрэх үедээ та өмнөө юу ч тулгарсан хамаагүй агшин зуурт давж гарах чадвартай болдог.

Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэхийн хувьд танд магадгүй өөртөө итгэл сул байх олон янзын шалтгаанууд байдаг байж магадгүй. Таныг өөртөө итгэлгүй байхад нөлөөлдөг сөрөг нөлөө амьдралд чинь хэр ихээрээ оршиж байгаагаас шалтгаалаад, таныг тэдгээр нөлөөллүүдтэй хэрхэн ажиллаж байгаагаас шалтгаалаад таны өөртөө итгэх итгэл өсөж буурч өөр өөр сэтгэлийн мэдрэмжийг төрүүлж байдаг.

Амжилтанд саад болдог айдаснуудыг бас нэг маш хүчтэй хэлбэр бол яах аргагүй Бусад хүмүүс юу гэх бол гэсэн айдас байдаг. Та өөртөө итгэж чадахгүй, өөрийгөө хэн билээ гэдэгтээ итгэлгүй, өөрийнхөө чаддаг зүйлсийг бусдын өмнө танилцуулахаас айдаг бол ямар ч их мэдлэг цуглуулаад хичнээн их сургалтанд суугаад ч нэмэргүй. Энэ удаагийн өнөөдрийн ярилцлаганд оролцсон бүсгүй маань яг ийм асуудлаас болоод өөртөө эргэлзээд эргэж буцаад байна шүү дээ.

Та аливаа юмыг хийхдээ бусад хүмүүс намайг юу гэж хэлэх бол? Намайг ингээд явж байна гээд мэдчихвэл яанаа? Энийг бичвэл хүмүүс юу хэлэх бол? Яаж энийг хийж чадаж байна вэ? Ийм байсан байж? гэх мэтээр хүмүүсийн хэлэх үгнээс санаа зовсоноос болж хийх гэж байсан зүйлээ хийхээ больдог уу? Хэн нэгэн хүний шүүмжлэлд өртөөд эвгүй байдалд орохоосоо айсандаа та хүссэн юмаа хийж чадахгүй, хийж байсан юмаа дуусгаж чадахгүй голоос нь ухардаг уу?

Тэгвэл би таны Моника Батсүх-ийн Бэрхшээл ба Боломж Подкаст 5 дугаар дээр ярьсан “Бусад хүмүүс таны амьдралд нөлөөлөхийг хэрхэн зогсоох вэ?” сэдвийн аудио ярилцлагыг олж авч сонсохыг урьж байна.

podcast-5

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Энэ ярилцлага таныг бусдын аясаар урсгалаар амьдрах биш, өөрийнхөө төлөө амьдралаа жолоодож сурч, өөртөө итгэх итгэлээ олж авахад туслах болно. Та яг одоо манай онлайн дэлгүүрт зочилж  “Бусад хүмүүс таны амьдралд нөлөөлөхийг хэрхэн зогсоох вэ?” подкастыг захиалан авч сонсоорой.

Хэрэв танд онлайн худалдаа хийхэд туслалцаа хэрэгтэй бол 77156053, 99156053 дугаарын утсаар холбогдож захиалгаа хийгээрэй.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхамыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе, өчигдрөөс эхлэн өөрийгөө өөрчлөх аянд нэгдсэндээ маш их баяртай байна. Онлайн бизнес хийх миний чин хүслийг өдөөж өгсөнд баярлалаа.

  • Баярлалаа. Заримдаа ийм асуудал тулгардаг шүү. Найзууддаа хөтөлбөрийн тухай ярих нь зөв гэж санагдлаа. 30 хоног суралцана гэдэг үнэхээр сайхан байна.

  • Сайн байна уу? ПОДКАСУУДЫГ ТАНЬ ҮРГЭЛЖ СОНСДОГ ГЭХДЭЭ
    ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГҮЙ 30 ХОНГИЙН АЯАНД НЭГДХЭЭР ШИЙДЛЭЭ.БАЯРЛАЛАА

    • Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. ”30 хоногийн аян”-д нэгдэж байгаад нь баяртай байна. Аянаа үргэлжлүүлэн сонсоод сэтгэгдлээ хуваалцаарай. Танд амжилт хүсье.

  • Sain baina uu, Gaihaltai hoerdah udriin hicheelee sonsloo. Unendee bi yum shig sanagdaj sonsloo.bi er hun yu geh bol yah bol gej dandaa bodoj sanaa zovdog baisan. Uuriiguu uurchlue gej bodood baga bagaar zasarch bgaa. Bayarlaa.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >