Өдөр 16. Бизнесийг босгох цэг

Өдөр 16. Бизнесийг босгох цэг

Сайн байна уу? 30 хоногт амьдралаа өөрчлөхөөр зорьсон танд 16 дахь өдөртөө дахин уулзаж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Таны эргэн тойронд саад бэрхшээл  учруулаад байгаа тэр бүхнийг хийх тэнхэл, эрч хүч, тэмцэл, тэмүүлэлийг бид энэ 30 хоногт бадрааж өгөх болно. Түүний дараа та түүгээр юу хийх нь таны дур. Таны СОНГОЛТ.

Та өнгөрсөн 10-аад жилийн амьдралаа хараад нэг л санаанд хүрч өгөхгүй, ямар нэгэн байдлаар өөрчилмөөр санагддаг уу? Бид эргээд харахад бахархаад байх юмгүй, хийж бүтээсэн юм байхгүй бүх зүйлс дандаа алдаагаар дүүрэн, олсон мөнгө байхгүй, чадсан юм байхгүй, бодсон бодлоос цаашгүй санагддаг бол өнөөдрийн энэ дасгалжуулалтын яриа танд илүү хүчтэй ойрхон сонсогдоно гэж бид итгэж байна.

Өдөр 16. Бизнесийг босгох цэг

Бидний өнөөдөр ярилцаж буй дасгалжуулалтын азтан маань одоо байгаа амьдралаа өөрчлөхийн тулд бизнес хийхээр шийдсэн.

Бизнесийн хэд хэдэн шинэ санаатай харин тэдгээрийг яаж амжилтанд хүргэх талаар тархиа гашилгаж яваа нэгэн залуутай одоо таныг танилцуулъя.

Миний бие нь цэргийн тусгай ДУНД мэргэжилтэй МУ-н зэвсэгт хүчинд ахлагчийн алба хаадаг. Хоёр ч удаа цэргийн олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. /төсвийн цалинтай/ Ам бүл-5 гурван хүүхэдтэй.
Өөрөөр хэлбэл гэр бүл төлөвлөх тал дээр насны эртэд амжуулсан.  Ер нь тэгээд олон хүүхэдтэй, том охин минь харааны бэрхшээлтэй гэх мэтчилэн  аав болон ээжид оногдож байгаа үүрэг хариуцлага бодитоор тулгараад ирэхээр хүн өөрийгөө өөрчлөх одоогийн байгаа амьдралдаа өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн дохиог өдөр бүрийн тохиолдож буй жижиг  бэрхшээлүүдээс анзаарах жишээтэй.
Миний зорилго бол хүүхдүүддээ өдөр бүр сурч боловсроход хүмүүжилд нь нөлөөлж олон цагийг гаргаж чаддаг /завтай, мөнгөтэй/ сайн аав болох, бас монгол улсаас олгож буй 0.07га газар дээрээ тохитойхон сууц, унаа тэрэгтэй болмоор байна. Мөн дуртай зүйлээ бизнес болгож амьдралын зөв хэвшил сэтгэл ханамж аз жаргалаар дүүрэн байх.
За би одоогоор Хятад улсад 1 жилийн хугацаатай суралцаад төгсөхөд 2 сарын хугацаа үлдсэн байна. Өрөөндөө ганцаараа байдаг болоод ч тэр үү өөрийгөө дүгнэх, өөртэйгөө тулах, өөртэйгөө муудалцах, сайдалцах зүйл чинь хэн ч саад болохгүй орчинд жинхэнэ утгаараа бий болдог юм байна. Тийм ч учраас их зүйлийг сурахыг хичээж эхэлсэн энэ талаар сошиал ертөнцөөс эрэл хийж эхэлсэн. Тэгээд таныг олсондоо /Youtube, facebook/
Цэргийн алба бол хүний амьдралыг баян болгохгүй бас доош нь оруулахгүйм байна. Бас цаг зав олдохгүй талдаа. Тэгэхээр энэ миний хүслийн газар биш гэж тодорхойлчхоод байна.
Асуудал нь: Би өөрийгөө цэргийн албанд үүрэг гүйцэтгэснээрээ улс орондоо  хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Тэхдээ арай өөрөөр мөн өөрийнхөөрөө хувь нэмрээ оруулж болно гэдгийг ойлгоод одоо энийг орхиё гэж бодтол би өөрөө бэлэн биш байсан бас айсан. Хийе гэж бодсон зүйл буюу бизнес тал дээр эзэмшсэн боловсрол юу ч байхгүй шууд орхичихвол над шиг олон хүүхэдтэй үүрэг хариуцлага ихтэй хүн хамраараа газар шаах гэдэг нь болох юм болов уу? гэж бодоод ажлынхаа хажуугаар олдсон багахан цаг хугацааг ашиглаад бизнесээ маш жижгээр эхлүүлж маш их хүч зарцуулсан ч одоо бас шантарчхаад л байна. магадгүй би энэ бизнес гэдэг зүйлийг бодит байдлаас арай хялбархнаар сэтгэж ойлгоод байна уу?.
Яавал эхэлсэн бизнесээ амжилттай үргэлжлүүлэх вэ? Цэргийн ажлаа бүр мөсөн орхиод бүх цаг заваа энэ хийгээд байгаа ажилдаа зарцуулах уу? гэх мэтчилэн маш их эргэлзээ байна. Энэ тал дээр надад зөвлөж туслаач би танд ямар мөрөөдөлтэй болон юу хийж эхэлсэн ямар байгаа талаар PPT файл энэ линкээр илгээсэн байгаа.
Одоо бий болоод байгаа нөхцөл байдал бол мөнгөний асуудал хүн хүч хамт олны асуудал энэ жижиг ажлаа эхлэх зорилгоор 5 сая төгрөгний зээл аваад эхэлсэн. Одоо хүү энэ тэр гээд бөөн дарамт сурч байгаа болохоор цалин байхгүйг ч хэлэх үү…
Эхлээд энэ ажил маань гайгүй амжилттай байсан. Болох юм байна гэдгийг мэдсэн ч яагаад ч юм тэр болгоныг орхиод энд ирчихсэн сууж байна. Магадгүй намайг энд энэ тал дээрээ суралц гээд бурхан цаг зав гаргаж өгсөн ч юм шиг эсвэл Энэ магадгүй өөрийгөө ойлгохгүй шантрал бас эргэлзээ байх шиг. Бас өөрийнхөө зарим зан чанарын талаар бичээд давхар илгээчихсэн байгаа..
Мөрөөдсөн зүйлээ эхэлж чадсан ч миний санаанд байгаа шиг гоёоор хийж чадахгүй л байна. Та миний авуулсан материал дээр үндэслээд намайг дүгнээд зөв бурууг нь хэлээд өгөөч гэж гуйх гэсэн юм. юу юу уншиж мэдэх ёстой вэ? юуг ойлгох ёстой вэ?
Хуулийн этгээд заавал болох шаардлагатай юу? Шаардлагатай бол компани, төрийн бус байгууллага, хоршоо энэ болгоныг ялгаа болон аль нь надад тохирох бол? Тайлан баланс татвар гэх мэтчилэн зүйлүүд дээр  ерөнхий мэдээлэл өгөөч.
Өөрийгөө ойлгож эргэлзээгээ тайлахад туслаач. Надад намайг чиглүүлээд дэмжээд зөвлөөд өгчихөөр гайгүй дарга захирал гэх хамаатан садан огт байхгүй л дээ. Байдаг ч байсан болоосой гэж хүсдэг байсан одоо харин тантай холбогдож байгаадаа маш их баяртай байна. Таны энэ хүмүүсийн төлөөх сайхан сэтгэлд маш их талархаж байдагаа давхар илэрхийлье.

Одоо энэ залуугийн ярилцлагыг сонсоцгооё.

Таны эргэн тойронд саад бэрхшээл  учруулаад байгаа тэр бүхнийг хийх тэнхэл, эрч хүч, тэмцэл, тэмүүлэлийг бид энэ 30 хоногт бадрааж өгөх болно. Түүний дараа та түүгээр юу хийх нь таны дур. Таны СОНГОЛТ.

Click to Tweet

Өнөөдрийн дасгалжуулалтын ярианы төгсгөлд гарын авлага болгож МӨНГӨ БА МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ АУДИО НОМыг танд танилцуулъя.

mungu-audio

Энэ ном танд САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ 48 АЛХАМ-ыг маш энгийн аргаар танилцуулсан байгаа.

Та мөнгийг удирдаж байна уу? эсвэл Мөнгө таныг удирдаж байна уу?

Мөнгийг удирдаж үнэ цэнээ өсгөж сурахыг хүсвэл энэ номыг уншаарай.

ҮНЭ - 66000₮

screenshot-22-10-2016-20-28

“Мөнгө ба Миний Үнэ Цэнэ” аудио ном нь Монголчуудын өнөөгийн нийгэмд гарч байгаа хамгийн эмзэг, чухал сэдэв болох мөнгө тойрсон асуудлуудийг арилгах зорилготой бичигдсэн юм.

Энэ аудио ном хувь хүний үнэ цэнийг оюун санаа, сэтгэхүйн цар хүрээ нөөцийг арвижуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга замыг үзүүлсэн нь гайхалтай. Ялангуяа өнөөгийн нийгэмд болж буй мөнгөтэй холбогдсон асуудлуудыг зохицуулж сурахад таны оюун санааг хурцална.

Номыг 1 удаа уншаад орхидог бол аудио номыг хэдэн ч удаа сонсоод байх боломж цаг хугацааг та өөртөө олгож чадна. Тийм учраас би аудио номоор өөрийн оюун ухааныг цэнэглэдэг.

Аудио ном надтай хамт алхаж, миний далд ухамсарыг дахин дахин өөрчилж, урам эрч хүч бэлэглэж байдаг. 48 үе шатчилсан алхмаар өнөө үеийн хамгийн чухал сэдвийг Монгол хүний сэтгэхүйд тааруулж хөндөн тодорхойлсон нь оновчтой.

Доорх асуултуудын хариултыг та энэ аудио ном сонсох явцад суралцах болно.

  • Та мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юу?
  • Мөнгөний боолын амьдралаас хэрхэн ангижрах вэ?
  • Мөнгө маань хүрэлцэхгүй юм, яах вэ?
  • Орлогоо яаж өсгөх вэ?
  • Мөнгийг яаж өөрийнхөө төлөө ажиллуулах вэ?
  • Санхүүгийн эрх чөлөөнд яаж хүрэх вэ?
  • Ажлын байрнаас бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлэх вэ?
  • Зах зээлд хэрхэн үнэлүүлж мөнгө олж сурах вэ?
  • Бизнесээ эхлүүлэх зээлийг яаж олох вэ?
  • Мөнгөний машинаа яаж бүтээх вэ?

Мөнгө ба Миний Үнэ Цэнэ цахим болон аудио номыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Та коммент бич. Ярилцлагыг сонсох зууртаа танд гоё санаа орж ирвэл тэр даруйд нь тэмдэглэж авахаа бүү мартаарай. Ингэснээр та зөвхөн чихээрээ сонсох биш, түүнийгээ хэрэгжүүлэх санаагаа олж авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж бичих боломжтой. Асуух зүйл байсан ч бичиж болно.
  • Та хуваалц. 3хан сая Монголчуудынхаа амьдралын бэрхшээлийг шийдэхэд нь хамтдаа тусалцгаая. Өнөөдрийн ярилцлагыг сонсох явцдаа хэн нэгэн хүн санаанд чинь орсон бол бүүр сайн байна. Тэр хүндээ энэ аудио ярилцлагыг сонсохыг санал болгоорой.
  • Та хэрэгжүүл. Та өнөөдрийн аудио ярилцлага дээрээс өөрийн сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх нь маш чухал шүү. Их ч бай, бага ч бай хамаагүй таны эндээс сурсан зүйлс амьдралдаа их бага хэмжээгээр нөлөөлөх учиртай. Танд шаардлагатай гарын авлага, таныг улам цаашдаа хөгжүүлэхэд туслах чухал нөөц бололцоонуудыг бүү алдаарай.
  • Сайн байна уу.
    Бизнесийн санаагаа гаргаж ирж чадахгүй байсан одоо олон олон санаа бий болж байна, хүссэн амьдралаараа амьдрах боломж байдаг юм байна, сайхан байна.
    Баярлалаа

  • Sain bainuu Monica egchee ene gaihaltai odriin mend hurgie nemelt orlogotoi boloh biznesee ehluuleh geed uchraa olohgui bsiin ene surgaltaar ih zuil surch awlaa mash ih bayrlalaa

    • Сайн уу, Odonchimeg! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
      Та ч мөн энэ боловсролын системээр хүмүүжсэн. Хөрөнгө оруулалтын INVESTOR 5.0 хөтөлбөртөө бүртгэл явагдаж байна.
      Хөрөнгө оруулалтын 28 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалтын талаарх мэдээллийг доорх холбоосоор бүртгүүлээрэй:
      https://monicabatsukh.com/investor5/ Сургалтын бүртгэл 4 сарын 24-ны өдөр хаагдах тул яараарай!
      Харилцах утас: 77156053 99156053

  • Сайн байна уу Санхүүгийн менежемент байхгүй, эцсийн ямар үр дүнд хүрэхээ тодорхойлохгүй бол бизнесийн амжилтанд хүрэн гэж бодсоны хэрэггүй юм байна

  • Мөнгөний менежмент байхгүй бол ямар ч бизнес амжилттай оршин тогтнож чадахгүй. Хувь хүн, гэр бүл ч ялгаагүй санхүүгийн хүнд байдалд орно. Дутуу дулимаг тооцоололтой, азаа үзэж бизнесээ эхлэхгүй байх юмсан гэж бодож байна. Бизнесийнхээ бусдад өгөх үнэ цэнийг мөн сайн гаргаж ирнээ. Баярлалаа.

  • Баярлалаа. Яг л энэ залуу шиг олон сайхан санаа байвч нэгтгэж чадахгүй учраа олохгүй, болмоор юм шиг санагдах мөртлөө болгох гээд яьахаар алдаад байгаа байдал нь их мухардуулж байлаа. Өөрийн өндөрлөгийг тогтоож том зорилгоо нэгтгэж санхүүгийн удирдлагатай явах чухал юм гэдгийг ойлголоо. Би ч бас яг л хөлгүй юм шиг л яваад бгаа. Өдөр бүр ухаарал өгч байгаад баярлалаа.

    • Сайн уу, Нарангэрэл! Өөрийнхөө хамгийн чухал зүйлд ухамсартайгаар цагаа зарцуулах дадлыг бий болгосноор бизнесээ бүтээх аргаа олдог. Хүн өөрийнхөө юунд дуртай, юуны төлөө амьдраад байгаагаа тодорхойлж чадаагүй бол бизнес бүтээж чаддаггүй. Иймд Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөртөө 3 сард оролцоорой!

  • Энэ удаагийн дасгалжуулалтаас өнгөрсөн өөрийгөө дүгнээрэй, хаана хүрэх гээд байгаагаа эхлээд тогтоож байж эхлэх хэрэгтэй гэдгээ мэдэж авлаа. хаана хүрэх том зургаа заавал гаргая, баярлалаа, Моника Батсүхдэн

    • Сайн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Хаана зогсож байгаагаа зөв тодорхойлсноор хаашаа явах чигээ олдог. Та Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт оролцоод өөрийн зүг чигээ тодруулаарай. https://monicabatsukh.com/mm/ холбоосоор ороод дэлгэрэнгүй мэдээллээ аваарай, харилцах утас: 99156053

  • Өмнөх аудионуудийг сонсохдоо тэмлэглэл хөтлөөгүй.Өнөөдрөөс хөтөлж байна.Гэхдээ нөхөж сонсоод хөтөлнө.Эдгээр сонсворуудийг сонсож эхлэснээс хойш хэдийгээр миний амьдралтай ижил төстэй case-үүд гарч ирээгүй боловч би өөрийн мэдэлгүй эргэн тойрноо энэ аянд хөтлөд автуулаад эхэлчихсэн байна.Яг л модны мөчир шиг.

    • Сайн уу, Ганчөдөр өдрийн мэнд! Өөрийн хүсэж буй бизнесээ босгож ирэхийн тулд эхлээд өөрийнхөө давуу зан чанар, зорилго, хүсэл мөрөөдлөө тодорхойлж том зургаар нь харах шаардлагатай. 3 сарын 1 нд Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт оролцоод аваарай! Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай! https://monicabatsukh.com/mm/

  • Өдөр 16. Би ч гэсэн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлгүй гэж бодоод явсан. Ингээд аудио сонсоод бодоход ажлаасаа маш их зүйлийг суралцсан юм байна аа. Бас 3 хүүхэдтэй, гэр бүлтэй болсон. Өөрийн дуртай ажлаа хийж дуртай зүйлээ суралцаж яваа юм байна. Одоо илүү тууштай, төлөвлөгөөтэй, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхүйц сэтгэх, судлах, ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Баярлалаа.

  • Өөрийнхөө өнгөрүүлсэн цаг хугацааг үнэлж мэдэж авлаа маш их юм ойлгож байндаа баяраллаа

  • Сайн байна уу. Яг л энэ залуу шиг самгардаад төвлөрч чадахгүй тэнд очиж 1 зүйл хийгээд л энд очиж 1 зүйл хийгээд л яг л хамхуул шиг яваад байх юм. Алсын хараагүй, зорилго, төлөвлөгөө байхгүй нь лэнэ бүхний эх үндэс юм байна. Бүх зүйл нь бүтэхгүй болохоор сэтгэлээр уначихдаг. Энэ бүхнийг засч залруулж 1 зүйлдээ туйштай байх хэрэгтэй юм байна.

  • Баярлалаа. олон зүйлд яг л энэ хүн шиг самгардаад байгаан байна гэдгээ ойлголоо.

    • Сайн уу Мягмаржаргал аа, Жилд ганцхан удаа явагддаг “МИНИЙ БИЗНЕС” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийн бүртгэл оролцох хүсэлтэй хүмүүсийн хүсэлтээр цөөн хоног сунгаад маргааш хаагдах гэж байна. Сүүлийн боломж!!! Амжаад ороод ирээрэй. Амжилт хүсье.

  • Талархлаа. Би яг нэг зүйл хийгээд л орхиод байдаг зантай үүн дээрээ ажиллана аа.

  • Коммент 16: Миний хувьд мөн өөрийн бизнесээ сарын өмнө эхлүүлсэн. Яг л энэ залууд тулгамдаж байгаа шиг асуудлууд тулгамдаад байгаа, гэхдээ энэхүү ярилцлагийг сонсоод бизнесийн төлөвлөгөө, хүрэх үр дүн, маркетингаа эргэж харах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрлөө. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч ажиллах ёстой юм байна гэж бодлоо. Би бол маш түүхий байгаан байна бизнесийн хувьд

    • Сайн уу? Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэж үг байдагдаа. Бизнес эрхлэлт бол төрөө зас гэсэн үг юм. Тиймээс та өөрийгөө засаагүй тохиолдолд бизнес нэг л явж өгөхгүй байдаг юм шүү. Та манай 99156053 дугаартай холбогдоорой. Бас доорх холбоосоор нэвтэрч манай бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй танилцаарай. Амжилт. https://academy.monicabatsukh.com/products/

  • Олон санаа байдаг боловч тэрийгээ эхлүүлээд тэгээд орхичихдог тархин дотроо алаад байдаг бодит байдал дээр алуулаад байдаг. Миний өөрийгөө оношилсон онош нь маш их сэтгэл хөдлөлтэй шууд гаргадаг өөрийгөө тогтоон барих хүчтэй болмоор байдаг
    Надад зөвлөөрэй

    • Сайн уу? Бодлоо цаасан дээр буулга. Дараа нь тархиндаа хөрөнгө оруул. Өөрөө өөртөө хөрөнгө оруулахыг ойлгоогүй тохиолдолд чи амжилт гэдэг зүйлийг мартах хэрэгтэй. гэтэл маш хэцүү гэж бодоод байдаг. Та хийгээд эхлэх нь юм бол асуудал байхгүй шүү. Амжилт. Та манай Бэрхшээл ба боломж номыг авч уншиж судлаарай.

  • Sain bn uu gaihaltai.yag unen.uurteiguu bainga zurchilduj baidag.tsag hugatsaa bagatai.iim ajil hiijh estoi hun mun uu gej udur bur uuruusuu asuudag ch dorvitoi,zorigtoi alham hiij ch chadahgui yavsaar udiig hurlee.uurtuu itgelgui,..baisaar baih uu.nuhur ch husel zorilgiig mini demjdeggui

    • Сайн уу? Та манай одоо бүртгэл явагдаж буй гэр бүлийн динамик хөтөлбөрт ороод ирээрэй. Өөрийнхөө төлөө өөрөөсөө бүү харамлаарай. Манай 99156053 дугаартай холбогдоорой. Амжилт.

  • Sain baizgaanuu. Odor bur goe goe bichlegnuudig ilgeej odor bur shine zuild surgaj baigaad ta nartaa mash ih bayarlallaa.surah zuil mash ih baigaag odor bur mash iheer mederch yavna.Ger buliin dunamik surgalt jildee heden udaa boldog ve? Ovol bolohgui? Bayarlallaa ta nart

    • Сайн уу? гэр бүлийн динамик хөтөлбөр маань жилд 1 удаа болж өнгөрдөг байгаа. Энэхүү хөтөлбөр нь хүн бүрт маш их чухал байдаг шүү. Энэ бол чиний л амьдрал. Яаж амьдархаа чи өөрөө л мэднэ. Амжилт.

  • Гоё ярилцалга байна.Их юм ойлгож авч байна. Моникад болон баг хамт олонд баярлаж байна.

    • Сайн уу? Баярлалаа. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаад баяр хүргье. Амжилт.

  • ~16odriin mendiig tanid hvrgie. odor bolgon zowolgoonvvdiig sonsood ywj baigaa. bi bas aztai hvn yumaa iim yumiig olood sonschihdog. bi daraa jiliin mongonii setgelgee hotolbort oroltsii gsn bodoltoi bgaa.

    • Сайн уу? Та одоо5/15-наас эхлэн бүртгэлээ авч эхлэх “Гэр бүлийн динамик” хөтөлбөрт ороод ирээрэй. Амжилт.

  • Сайн байна уу? аялалынхаа 16 дахь өдрийг ярилцлагаа сонсож эхлүүлж байна. Бас л нэг шинэлэг санаа эрч хүчийг олж авлаа маш их баярлалаа.

  • Ярилцлагууд өдөр ирэх бүр сонирхолтой болж байгаад талархаж байна аа. Хэн ч бай бизнес эхлүүлэхдээ яг ямар түвшинд хүрэхээ тодорхой болгох хэрэгтэй. Боломж гарч ирэхийг хүлээхгүйгээр боломжийг бий болгож эхлүүлэх нь чухал гэдгийг ойлголоо. Хүмүүс юу хүсэж байна тэр бол таны маркетинг юм гэдэг үг маш их таалагдлаа. Баярлалаа Моника

  • Сайхан ярилцлга боллоо амжилт хүсэе хүн өөрийгөө хүчинд итгэх ёстой юм байнх шүү

  • Надад энэ ярилцлагаас хамгийн их таалагдсан бас бодолд оруулсан хэсэг нь гэвэл Моникагийн ямар ч хүнээс хамаагүй сайн чанарыг нь олж харж түүнийг нь маш болгоомжтой бүр тэр хүн бараг өөрөө мэдэхгүй чанарыг нь гаргаж ирж байгаа чадвар юм. Надад байдаг боловч би хэрэглэдэггүй энэ чанараа байнга ашиглахаар шийдлээ. Баярлалаа Моника.

  • Би үүний түрүүчийн ярилцлагыг сонсоод 3 гол зүйлийн огтлолцол гээд л бичсэн байгаа. Бид 2 их ойролцоо сэтгээд байх шиг санагдлаа.. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр нэг их олон зүйл сонссонгүй ч… фото болон хоолны бизнесээ холбох талаар алсдаа бодлого байх шиг… Ямар ч байсан Моникагийн зөвлөгөөний дагуу ажиллахаар шулуудаж байгаад талархаж байна…

    • Тиймээ таны комментууыг уншаад л байгаа, их баяртай байгаа шүү

  • Сайн уу? Гайхалтай өдөр байна. Би бизнесийн тухай боддоггүй байлаа. Тэр нэг тийм хүршгүй мөрөөдөл , зүгээр үлгэр юм шиг санагддаг байсан. Айж бас сүрдэж өөр төрлийн хувь заяатай хүмүүс чаддаг байх гэж бодож байсан. Харин одоо өөрийн бизнестэй өөрийн компанитай яагаад байж болохгүй гэж бодож байна. Би өөрийн гэсэн компанитай болж, хүний нөөц , ажилтан уруугаа чиглэсэн брэнд бодлоготой , хүнд ээлтэй, гайхалтай хамт олонтой байгууллага байлгамаар байна. Ваав гайхалтай санагдаж байна. Олон газар багагүй ажил хийсэн, гэхдээ хэзээ ч хүндээ ээлтэй компани, тэднийг өсөн дэвжихэд тусалдаг , өөрийнх нь чадварыг гаргасан, өөрт нь итгэл урам зориг өгсөн газартай таарч байсангүй. үргэлж тийм тэгсэн, эдийн засаг, хэдэн цагаар ч хамаагүй ажиллуулж илүү цагийн мөнгө өгдөггүй, бид нэхдэггүй, тийм байх ёстой юм шиг явдаг, хааш яаш ханддаг, энэ явна биз өөр нэг нь ахиад хүрээд ирнэ гэх мэтээр ханддаг. Миний бодлоор тэр учраа олохгүй яваа хүмүүсийг чиглүүлж тусалдаг баймаар санагдаж байна. Тухайн байгууллага хүмүүсийг яаж өлгийдөж авна тэр хүн тэгэж өөрийн хүчээ зориулна гэж бодож байна. Манай Монголын ажил олгогч нар бүгд тийм болвол маш олон хүн ажилдаа дуртай , сэтгэл амар амьдарч нийгэм сайхан эрүүл рүү чиглэх байх. эцсийн дүнд хүмүүс амар тайван жаргалтай байхыг хүсдэг шүү дээ ! Итгэл урам зориг өгч байгаад талархаж байна Моника эгчээ ☺❤️ Гайхалтай гэж хэлмээр байна.

    • Өдрөөс өдөрт харах өнцөгөө тэлж, өөрөөр байх боломжтой гэдгийг харж байгаа чамд баяр хүргье. Харин тэр бүхний арга барил суурийг бид “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрт олж авдаг шүү. Мөн ганцаарчилсан дасгалжуулалт авахад хэзээд болно шүү.

  • Sain bnu ene yrilTslaga nmg husch bga ur dungee todorhoilohd iluu tulhets ugluu talarhlaa ta bugded

    • Сайн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Амжилт хүсье!

  • bayrallaa Monica egchee.sanhvvgiin hul gedeg vneheer chuhal yumaa.tanii bichsen mungu ba minii vne tsene gesen nomiig unshihgvi bol setgel amrahgvi bolloo shvv

  • Баярлалаа. ?????? Хэнтэй ч харьцсан ухаарал хайрладаг буян юм даа ???амжилт

  • өглөөний мэнд. ярилцлагаа өчигдөр сонссон боловч хариугаа илгээж амжилгүй одоо бичиж сууна. өдөр өдрийн ярилцлагаас маш олон зүйлсэд суралцаж бгаадаа баяртай байна. алсын хараа том байж, зорилгоо маш тодорхой байлгах хамгийн чухал гэдгийг өдөр өдрөөр л илүү ихээр ойлгоод бгаа. олон ажил амжуулах гэж үр бүтээмж султай байлгүй, яг чухал дээрээ төвлөрөх чухал гэдэгт бас л өдөр өдрөөрсуралцсаар бна. баярлалаа та бүхэндээ. өөрт байгаа жижиг том гэлтгүй асуудлуудыг олж харсаар засаж сайжруулах гэж хичээсээр байна.

  • Амьдралын ямар түвшинд хүрсэн байхаа таньж мэдэх юм байна.

    • Тийм шүү, өөрийгөө л сайн мэдэх нь хамгийн чухал.

  • Сайн байна уу? Баярлалаа. Алсын хараатай байж, алдаанаас суралцах тухайд суралцлаа. алдаагаа эргэн харж, өөртөө боломж олгох нь чухал юм байна. Хүссэн амьдрал, хүссэн үр дүнгээ эхнээсээ мэдэж хийх хэрэгтэй юм байна.

    • Тийм шүү, хүссэн амьдралаа өөрөө бүтээх болмж эрх чөлөөгөөр өөрийгөө шагнаарай.

  • Би мөнгөний сэтгэлгээнд давхар суралцаж байгаа юм л даа..бичлэг ЭЭ СОНСООД ӨӨРИЙНХӨӨ АМЖИЛТЫГ уруу гаа хараад бүр шатаж байна аа….дахин дахин тэмдэглэл ээ уншиж сонсох тутам хэлэх үг алга болж байна…..эрт ороогүйдээ харамсаж байна

    • Одоо орж ирсэн цагаасаа өөрийгөө сайн нээж аваарай, амжилт хүсье!

  • сайн байна уу. энийг сонсоод өөрийнхөө шинэ санаа гаргах дуртай тэгсэн хэрнээ жоохон зүйлийг хийхэд хэцүү болох юм бол түүнийгээ хаядаг хэдэн жилийн дараа сурчихсан байх юм бол нөгөөтхөө хийж дуусгадаг эсвэл чадахгүй бол анх төлөвлөж зурсанаа шууд өөрчилдөг хуучинсаг санаагаар ч хамаагүй хийж чадаж байгаагаараа өөрчилдөг жоохон туульбаргүй зантайгаа саналаа. одоо дахиж юм хийхээр болбол үнэхээр 7 хэмжиж нэг огтолхоос.

    • Үнэхээр тийм шүү, өөрийгөө сайн нээгээд сэтгэгдлээ үлдээсэнд нь баярлалаа. Амжилт хүсье.

  • Сайн байн уу таньд энэ өдрийн хүрнэе би өдөр бүрийн яарилцалгийг сонсоод маш их эрч хүч аваж байгаа гэдгээ таньд хэлмээр байна.

    • Сайн уу, манайх Яг одоо манай “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөр бүртгэлээ авч байна. Манай линкээр орж сонирхоорой. https://courses.monicabatsukh.com/mm/ Энэ хөтөлбөр маань яг өөрийгөө өөрчлөхийг хүссэн гайхалтай хүмүүстээ зориулж хийдэг байгаа. Мөн манайх удахгүй байнгын подкастаа гаргах гэж байгаа. Бидэнтэй ойролцоо алхаад байгаарай.

  • Хамгийн гол нь очих цэгээ яг тодорхой тодорхойлох юм байнав Та бүхэнд маш их талархлаа.

  • Cn bn u. biznes ehluulehed mash tus bolohoor yariltslaga bn. Nileed hed hedn zuiliig temdeglej bas anhaarch avlaa. Bayarlalaa Monika egchee

    • Сайн уу? Одмаа,
      Сэтгэгдэлээ илгээсэнд баярлалаа. Таныг удахгүй эхлэх Миний Бизнэс хөтөлбөрт урьж байна. Манай хөтөлбөрт орж ирээд манай багийхантай танилцахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Доорх линкээр ороод хөтөлбөртэйгээ танилцаарай. https://courses.monicabatsukh.com/my-business/

  • Баярлалаа. Аудигээ сонсоод маш их зүйл сурлаа. Мөнгөтэй харицах нь тун хэцүү гэдгийг мэдэж байгаа ч хамгийн чухал нь үйлчилүүлнгчээ сонсох мэдрэх хэрэгтэй юм байна.

    • Сайн уу? Оюунаа,
      Сэтгэгдэлээ илгээсэнд баярлалаа. Таныг удахгүй эхлэх Миний Бизнэс хөтөлбөрт урьж байна. Манай хөтөлбөрт орж ирээд манай багийхантай танилцахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Доорх линкээр ороод хөтөлбөртэйгээ танилцаарай. https://courses.monicabatsukh.com/my-business/

  • Өнөөдрийн ярилцлагаас аливаа бизнесийн стратеги төлөвлөлт, санхүүгийн тооцоо, үр дүнгүүдийг урьдчилан тооцоолж хийх хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа. Аливаа 1 бизнес хэрэгжүүлвэл заавал үр дүнг гартал тууштай хийх ёстой юм байнаа. Үнэхээр их ухаарал өгсөн сайхан байлаа. MONICA тандаа Их баярлалаа.

    • Сайн байна уу? Мөнхчимэг,
      Таны сэтгэгдэлийг аваад баяртай байна. Маш хичээнгүй сурдаг чинь харагдаж байна. Таныг удахгүй эхлэх Миний Бизнэс хөтөлбөрт урьж байна. Манай хөтөлбөрт орж ирээд манай багийхантай танилцахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Доорх линкээр ороод хөтөлбөртэйгээ танилцаарай. https://courses.monicabatsukh.com/my-business/

  • Zorilgoo buheld n todorhoi bolgooguigees salhind hiissen hamhuul shig bolno gej oilgoloo. Tiim uchraas tuushtai baihad tohirson zorilgo heregtei baih n. Tanii nomiig unshij baigaa tand ulam ih amjilt husej baina. Bayarlalaa Monica

  • маш их баярлалаа. Би сая өөрийн санхүүг бодож боломжоо бодож үзлээ. Маш их сэтгэл хангалуун байна. Миний хүсэл хүүхдийг аз жаргалтай болгох Шилдэг багш болохыг хүсдэг. Өдөр бүр таны бичлэгийг сонсож дууслаа. Аз жаргал гэж. Би өөрөөсөө зөндөө их асуулаа. Зүрх сэтгэл эрүүл аз жаргалтай байвал. Нүд өөрөө, сэтгэл өөрөө аз жаргалыг олж хардаг юм байна.

    • Сайн уу Туяа?
      Аудио асуудалгүй байгаа. Сонсоход ямар асуудал гарч байна вэ? Имэйл бичвэл бид шийдээд өгнө

  • Баярлалаа. аливаа бизнес санааг хийж хэрэгжүүлж байж л алдаагаа олж мэддэг юм гэдэгт улам итгэлтэй болж байна. цаг хугацаа алдалгүй зорилгоо нарийвчлаад жижиг алхам ч болов хийе гэж бодлоо. одоогоор хамтрах багаа сонгох гээд хүмүүстэй уулзах, санаагаа танилцуулах, хөрөнгө оруулалтын ашгаа тооцоолох гээд ажлууд байгаа. хож хож зарчмаар багтайгаа харилцан ярилцаж гэрээ хийн тохирох хамгийн чухал хэсэг гэж бодож байна. гайхалтай зөвлөгөө өгдөг энэ аянд хамрагдсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. дараагийн ярилцлагыг тэсэн ядан хүлээнэ

    • Тийм шүү. Зөвлөгөө бизнест нь хэрэг болж байгааг сонсох таатай байна. Илүү ихийг суралцаарай.

  • Saihan udriiin mendeee. Ta nadad zaawal hariulj uguurei
    16udriiin yriltslagan deer yrij bgaa tsergiiiin Alban haagsch zaluuu mungunii setgelgee bhgui hvn munvvv ?? Mungiig oldog hvn olsonoo yaj hiiij Bui zuildee ashigtaigaar ergeltend oruulah we gedeg ni mungunii setgelgee munvvv!!! Baylalaaa anhaaran unshij ugsund tanid???

  • Сайн байна уу

    Юуны түрүүнд та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
    Би 30 хоногт амьдралаа өөрчлөе аянд нэгдэж, майл хаягаа бүртгүүлж, 2017 оны 12 сарыг дуустал өдөр бүр шинэ майл хүлээн авч, өглөө бүр шимтэн сонсож байлаа. 2018 оны 1 сарын 1 өдрөөс майл ирэхгүй болчлоо. Одоо яах ёстой вэ?

    • Сайн байна уу? 30 хоногийн аян чинь бүхлээрээ илгээгдэж дууссан уу? Дуусаагүй бол имэйлийнхээ ёроолд байгаа имэйл листнээс хасагдах товчлуурыг дарж хасагдаад, вэбсайт руугаа дахин ороод цоо шинээр имэйлээ бүртгүүлээрэй. Тэгвэл аяны ярилцлагууд дэс дарааллаараа дахин шинээр цацагдаж эхлэх болно. Амжилт хүсье!

  • sain bn uu ta bvgded shine onii mend. yariltslaga bolgon negiig bodogduulah yum aa. iim saihan buyntai ajil hiij baigaa monicadaa mash ih bayrlalaa

    • Сайн байна уу? Манай аянд идэвхтэй оролцож байгаад баярлалаа. Аян таалагдаж байгаад баяртай байна. Суралцсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье!

  • sain bnuu. unuudriin seEev mun l ih chuhal seDev blaa minii huvid ene zaluugiin sanaa Setgeh chadvar nadtai ih tustei sanagdlaa umnu 3 ch bizNes hiih gej uzeeD shantraad geh ni yu yum asyydal berhsheelees bolood bolij bsan neg zuilee tultal ni Hugjuulj ur dungee uzeh heregtei gej zuvluj bgaa ih uneTei SonsogDloo. BayarlAlaa Monica

  • Зорилгоо тодорхойлоод ажлаа цаг хугацаатай төлөвлөөд тууштай байвал бизнест амжилт олдог гэдгийг ойлголоо.

  • sAIN BAINA UU, TANII YARIJ BAIGAA BOLON BICHSEN NOM, AUDIO-D UDUR IREH TUSAM SHUNAN DURLAJ BAINA. BI SUULIIN HEDEN SAR UURIIGUU HEN BOLOH TSAASHID YU HIIH ESTOI-GOO OLOHOOR YAVJ BUI ENE UED UNEHEER UNETEI ZUVLUMJ, NAIZ MINI BAIJ CHADAJ BAINA. YAVJ YAVJ BUSINESS ERHLEH TERIIGAA DEED TUVSHIND AVAACHIH, HEREGLEGCHIDIIN UMNUUS BODOH, SANHUUGIIN ERH CHULUUND HUREH ARGA BOLJ BAIH SHIG BNA. GEHDEE L DAHIAD TANII NOMIIG SAIN UNSHIJ, BODOH UM IH L BAINA. MASH IH BAYARLALAA. BI UURIINHUU DIAMOND-G OLJ TUUNIIGEE GYALALZUULJ CHADNA. MONGOLIINHOO TULUU CH UURIIN HUVI NEMEREE ORUULAHIIG HICHEENE. BAYARLALAA

  • Энэ өдрийнхөө ярилцлагыг сонсож чадсангүй ээ манай интернэт өнөөдөр бүтэн оройжингоо болсонгүй ээ тун харамсалтай байна. Би оройн цагаар тухтай сонсохоор цагаа төлөвлөсөн байдаг юмаа. Уучлаарай Нөхөж явуулж өгч БОЛОХСОН болов уу хэмээн хичээнгүйлэн хүсч байна аа

  • Сайн байна уу,
    Мэдсээр байж хийсэн Алдаагаа давтаж болохгүй. Бас эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй. Бизнес санаануудаа олон шалгуураар сонгох хэрэгтэй юм байна.
    Баярлалаа, танд амжилт хүсье!

  • Bayrlalaa.bi odoo ajil bish beznismeen emegtei bhoor shiidsen.nomoo onoodor awch unshina.

    • Сайн байна уу? Энхзулаа, Бизнесмен болохоор шийдсэнд чинь баяр хүргэе! Бид удахгүй 8 сарын 15нд “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтынхаа хөтөлбөрийнхөө оролцогчдийг бүртгэж эхэлнэ. Тэрэнд амжуулж бүртгүүлээрэй. Амжилт!

    • Энхзулаа, сая имэйлийг чинь шалгалаа. Манай имэйлийн систем бүгд автоматаар явдаг болохоор цагтаа найдвартай явсан харагдаж байна. Одоо 17 дахь өдрийнхөө имэйлийг аль хэдийнэ олж авсан, сонссон гэдэгт итгэлтэй байна. Амжилт!

  • Sain bn uu minii zarim udriin mail irsengvi 14.17.18 ni iraengvi margàash 19 dahi ireh estoi ireh bgaa bayarlalaa

    • Сайн байна уу, Даваадулмаа, дутуу өдрүүдийн ярилцлагуудыг имэйлээр чинь илгээсэн шүү. Сонсоорой. Амжилт!

    • Сайн байна уу? Сараа, Яг зөв олсон хэдэн төгрөгөө яаж зарцуулахаас их зүйл хамаараад байгаа юм. Мөнгөө удирдаж сурсан хүн л санхүүгийн эрх чөлөөнд хүрдэг. Бидний бэлтгэн хүргэсэн “Мөнгөө өсгөх хурдны замууд” үнэгүй видеог юутюбээс үзээрэй. Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номыг уншвал бүр их зүйлийг мэдэх боломжтой байгаа шүү. Сонссон мэдсэн бүхнээ өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд эхэлээрэй.Амжилт хүсье.

  • Monikagiinhaa 2 nomiig avch unshingaa ayangaa sonsood bailaa, komment bichilgui hed honoloo, gehdee ene hugatsaand taarSan tanidag hun burtee medej sursnaa bolon Monikagiin tuhai yarij yavlaa, buur tsag tohirood humuus tsugluulaad ooriin hemjeend yariltssaan, Monika yag l uuniig medreed uramshdag um bainadaa gej bodogdson shuu humuus nadad bayarlaj baigaagaa heleh ued, mash ih bayarlalaa minii amidral uneheer oorchlolt orj baina!

    • Сайн уу? Оюунчимэг эгчээ, бидний ажлыг дэмжин бусдад хуваалцаж байгаад баярлалаа. Та хуваалцаж байгаа хүмүүстэй http://www.monicabatsukh.com сайтыг өгөөрэй. Тэгээд 30 хоногийн аянд тухайн хүмүүс маань оролцох боломжтой байгаа шүү. Танд ч бас үлдсэн өдрүүдийн ярилцлагуудаасаа олон зүйлсийг ойлгоод амьдралдаа хэрэгжүүлээрэй. Амжилт

  • сайн байна уу? 16 дахь өдрийн ярилцлагыг сонслоо. Ажлынхаа хажуугаар бизнес хийж болдогыг харуулсан жишээ байна. энэ ярилцлагаас хүн өөрийн хийх гэж буй хийж буЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ХЭТИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ АЛСЫН ХАРААГ ТОДОРХОЙ БОЛГОН ХАРАХ НЬ ЧУХАЛ ГЭДГИЙГ МЭДЛЭЭ. ИРЭЭДҮЙД ЮУГ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЯМАР БОЛОХ ГЭЖ БАЙГААГ ТОДОРХОЙ ХАРЖ ЧАДАХ ЮМ БОЛ ХИЙЖ ЧАДАХ ЮМ БАЙНА.

    • Сайн уу? Бямбаа, тийм шүү. Хүн өөрийнхөө хүрэх цэгээ тодорхой харж чадвал түүндээ хүрэх алхамуудаа заавал олох болно. Тиймээс та ч бас өөрийнхөө хүрэх цэгийг тодорхойлоорой. Амжилт

  • Sn bnuu? Busyness hiihed yunD, haana hureh gj bgaa zorilgoo todorhoi bolgoh heregtei ym bn. Boditoi sanhuugiin strategiiig bii bolgoj baij busyness uuruu amjiltand hurdeg ym bnaa. Tuushtai baih. Bayarlalaa.

    • Сайн уу? Энхцацралаа, тийм шүү. Бүх зүйлд зорилго тодорхой байна гэдэг хамгийн чухал. Ирээдүйн карьер, гэр бүл, бизнес бүх зүйлд зорилго тодорхой байгаа тохиолдолд амжилтанд хүрэх магадлал өсдөг гэсэн судалгаа бий. Хэрвээ та Бэрхшээл ба Боломж номыг уншсан бол өөрийн зорилгоо тодорхойлоод цаасан дээр буулгасан хүмүүс зорилгоо тодорхойлоогүй хүмүүстэй харьцуулахад цалин орлого нь 10 дахин их байсан тухай жишээ дурдагдсан байгаа. Тиймээс зорилго тодорхой байх, тууштай байх гэдэг бол маш зүйлс юм шүү. Амжилт хүсье.

  • Sonsoj bhdaa shuud l zuragchin duugee sanalaa. BUSINESS iine gdg uneheer uhaan shaardsan ajil. Zuv ttotsoolj orlson orlogoo zuv zartsuulah ni hurtel hunees uhaan shaarddag yum bn. Mungunii mashinaa buteehiin tuld dahin dahin sonsmoor saihan bas heregtei dasgaljuulalt bn. Bayarlalaa

    • Сайн уу? Заяа, ярилцлагуудаа линкээрээ ороод хэдэн ч удаа сонсох боломжтой шүү. Өөрийнхөө мөнгөний машинаа амжилттайгаар бүтээнээ гэдэгт чинь итгэж байна шүү. Амжилт

    • Сайн уу? Одонтуяа, Интернетийн хурднаас шалтгаалаад явахгүй байж магад. Сайн интернеттэй газраас холбогдоод үзээрэй эсвэл тухайн хуудсаа refresh хийгээд үзээрэй. Ярилцлагууд хэвийн сонсогдож байгаа шүү. Амжилт

  • Bayarlalaa. Daraagiin sedev yu boloo gesen huleelttei bolloo. Bi endees ooriin meddeg chaddag ochuuhen yumaa ooroo unelj chaddag, hogjuulj chaddag, ach tusig mederch chaddag bh hetegtei yum bna. Bi ch gsen ongorsondoo hiij chadaaguidee haramsaj bailaa. Haramsah bish sonsoj, surch, suraltsaj, tolovloj hiih l heregtei yum bna gej oilgoloo. Unii tuld tolovloltoo zov gargahad suraltsah heregtei yum bnaa. Bayarlalaa

    • Сайн уу? Цэцгээ, Тийм шүү. Дараа нь харамсаж суухгүйн тулд өөрт олдсон боломж бүрээ ашиглах нь маш чухал шүү. Тэр боломжоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд таны бичсэнчлэн сайн төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлбэл гайхалтай үр дүнд хүрнээ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье

  • Sain bna uu Business hiih gej bgaa bol mash nariin sain tolovloh heregtein bna mon hereglegchiin nudeer ooriin hiih business ee harah n chuhal um bna. Bayarlalaa

    • Сайн уу? Kate, хэрэглэгчийн нүдээр өөрийн хийх бизнесээ харах нь чухал гэдэгтэй чинь санал нэг байна. Бид хэрэглэгчийн зүгээс харалгүй зөвхөн өөрсдийнхөө өнцгөөс харснаас болж бизнес маань хүссэн үр дүнд хүрэхгүй байх тохиолдол их байдаг. Тиймээс ч нэгдүгээрт хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээг сайн ойлгосон тохиолдолд бизнесээ хөгжүүлэхэд илүү амар байх болно. Ойлгосон зүйлсээ хэрэгжүүлээд яваарай. Амжилт

  • Сайн байна уу.Өнөөдрийн хичээлээ сая амжиж сонслоо.Баярлалаа.Зөвлөмжийн дагуу ажиллана. Хүндэтгэсэн С.Гэрэлмаа

    • Сайн уу? Гэрэлмаа, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Цаашдаа улам идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!

  • Bux l yriltslaga der nadad bgaa asuudluud bx ymaa. Xamgiin turuund bi xen be? Yund durtai yax geed bgaaga l oilgoj todorxoi bolgox ni chuxal ymaa. Mundag zaluu bna shuu. Amjilt xusey

    • Сайн уу? Туулка, өдөр бүрийн ярицлагаасаа ойлгосон зүйлсээ тэмдэглээд хэрэгжүүлэх арга замаа тодорхойлоод амьдралдаа өөрчлөлтүүдийг хийгээрэй. Амжилт хүсье!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >