Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 26 дахь өдөрт тавтай морил. Манай 30 хоногт амьдралаа өөрчлөх аян маань дуусахад ердөө л 4-хөн хоног үлдсэн байна.
Та ажилдаа дуртай юу? Мэргэжлээрээ ямар амжилтанд хүрч болохыг төсөөлөхөөр гоё санагддаг уу? Ийм гоё ажил мэргэжлийнхээ талбарт өрнөж буй боломжийг алдахгүймсан гэж хичээсэн ч би чадах болов уу яах бол, надад шаардлагатай мэдлэг туршлага нь байхгүй дээ гэж эргэлзэж тээнэгэлзэж байна уу?
Хийсэн ажлаараа, мэддэг мэргэжлээрээ, чаддаг зүйлээрээ дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бизнестэй, Монголынхоо нийгэмд өөрчлөлт хийхийг хүсч байна уу?
Өнөөдрийн дасгалжуулалтын азтан маань яг ийм хүсэл эрмэлзэл дүүрэн ч, бэрхшээл дүүрэн, боломжоор дүүрэн ч, айдсаар дүүрэн орж ирсэн юм.
ИМЭЙЛЭЭ ДАХИАД ОРУУЛВАЛ
нуугдмал контент ил гарч ирнэ.
Дэлхийн түвшингийн их сургууль байгуулах мөрөөдөл дасгалжуулалтын азтан зочин маань үнэхээр өөрийнхөө талаар юу гэж тайлбарлахыг одоо танд уншиж өгье.
Энэ бүсгүйн хувийн амьдралын мэргэжлийн нөхцөл байдал танд ойлгомжтой байна уу?
Одоо энэ гоё ярилцлагыг сонсоорой. Ганцхан цагийн дотор энэ бүсгүй маань ямар ямар арга барил суралцахыг сонсох нь танд ч бас асар том сэтгэлгээний өөрчлөлт өгөх болно.
Сонсох явцдаа тэмдэглэл хийж, сурсан зүйлсээ бидэнтэй хуваалцаж коммент бичихээ мартав аа.
Ганцхан цагийн дотор энэ бүсгүй маань ямар ямар арга барил суралцахыг сонсох нь танд ч бас асар том сэтгэлгээний өөрчлөлт өгөх болно.
Хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх тэмүүлэл таныг ажил бүтээмжийнхээ урсгалд автаж аз жаргалын эрэлдээ эрч хүчээ олж авахад Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз ментор Моника Батсүх эгч “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байгаа.
Таныг энэ том хүсэл мөрөөдлийнхөө аянд мордох аз жаргал мэдрүүлэх гайхалтай энэ аянд оюун ухаанаа зөв газар төвлөрүүлж, зөв дайчилж санхүүгийн эрх чөлөөгөө бүтээх зуурт Миний Бизнес хөтөлбөр ажлын бүтээмжийн урсгалаа нэмэгдүүлэх хурдацыг өгөх болно.
Та өнөөдөр дэлхийн түвшинд хүрэхүйц хэмжээний том зорилгоо тодорхойлсон ч бай, тодорхойлж амжаагүй ч бай энэ хөтөлбөр танд тохирсон, таны жинхэнэ хүсээд байсан атлаа гаргаж ирж ярихаас санаа зовдог, айдаг айдсыг чинь дарж хүч чадал урам зориг олж авахад тань туслах болно.
Та өнөөдөр өөрийн авъяас чадварыг мэдэхгүй, ойлгохгүй, яаж бусадтай харилцахаа мэдэхгүй ч бай, мэддэг ч бай хамаагүй, Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таныг өөрийгөө цоо шинээр нээж таниснаар эргэн тойрныхоо хүмүүст хүрч нөлөөлөх асар том нөөц бололцоог авъяас чадварыг нээхэд тань тусална.
Та өнөөдөр хэд хэдэн бизнестэй ч бай, бизнесгүй, тэр бүү хэл бизнесийн ямар ч ойлголтгүй байг хамаагүй энэ хөтөлбөр таны хаа байгаа газраас чинь, хэдий хэмжээний хөгжингүй сэтгэлгээг чинь дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд туслах болно.
Та өнөөдөр техник технологийн хурдацтай, хүчтэй өөрчлөгдөж буй зах зээлд цаашаа явах чигээ тодорхой олж харсан ч бай, хараагүй ч бай, хэрхэн яаж зах зээлд онцгой шинж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ бий болгох талаар боломжуудыг Миний Бизнес хөтөлбөрийн тусламжтайгаар олж мэдээрэй. Энэ хөтөлбөр танд шаардлагатай дэлхийн зах зээлд байгаа техник технологийн нөөц бололцоог хэрхэн яаж ашиглаж, аутсорсинг хийх, онлайн борлуулалт хийх, чөлөөт уран бүтээлээ борлуулах, хүртээх асар том дэлхийн зах зээлтэй таныг танилцуулна.
Та англи хэлтэй ч бай, англи хэлгүй ч бай, гадаадын зах зээл дээр, глобал ертөнцийн бодлого сэтгэлгээтэй зэрэгцэн сэтгэж, алхаж, үйлдэл хийж, бизнесээ тэлэх бодлого стратегийг яг энэ хөтөлбөрөөс суралцаж аваарай.
Та хүний оюун ухаан сэтгэлгээг ойлгож чадахгүй бол үйлчлүүлэгчдээ яаж хүрч нөлөөлж, зах зээлдээ тэргүүлж гарахуйц хэмжээний маркетингийн бодлого дутагдаад гар мухардах аюул бий. Энэ том ноцтой асуудлыг ч бас Моника Батсүх "Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөртөө нэвт шингээж оруулсан байгаа.
Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таны ирээдүйг баталгаажуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх гарцаа найдвартай бүтээхэд тань туслах болно.
Энэ хөтөлбөрийг бид зөвхөн улиралын шинж чанартайгаар жилд цөөн тооны хүнд л зориулж хүргэхийг зорьж байгаа. Та энэ азтай хүмүүсийн нэг нь болохыг хүсвэл бидний явуулдаг имэйлийг байнга шалгаж байгаарай. Бид хөтөлбөрөө зөвхөн имэйлээр л цацдаг.
Имэйлээр тань орж ирсэн хөтөлбөрийн урилгаар орж ирээрэй.
Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.