Өдөр 25. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн боломж
Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 25 дахь өдөрт тавтай морил.
Таны хүсэл мөрөөдөл таныг айлгаж, хийж чадах болов уу яах бол гэж сүрдүүлдэг үү? Хүн амьтанд хэлж болохгүй, дараа нь намайг чадахгүй байж гэж басах вий гэхээс та нэрэлхдэг үү? Хүмүүс энэ аудио ярилцлагаар намайг ярихыг сонсоод намайг гээд мэдчих вий гэж санаа зовсондоо хамаг мөрөөдлөө хав дарчихмаар санагдаж байсан уу?
Өнөөдрийн танд дасгалжуулалтын гайхалтай ярилцлагын эзэн энэ бүсгүй анх дасгалжуулалт хийхээр орж ирэхдээ яг л ийм байдалтай эмээсэн байсан юм. Анхны удаа Моника эгч түүнтэй холбогдохоор орж ирэхэд энэ бүсгүй юу хүсч байгаагаа мэдэхгүй, ямар ч хүсэл мөрөөдлөө ярьж хуваалцаж чадахгүй биеэ бариад санаа зовоод байсан учраас Моника эгч энэ бүсгүйг 24 цагийн хугацаа өгөөд “Чи юу хиймээр байна? Хүсч байгаа хүсэл мөрөөдөл, бизнесийн санаагаа бэлэн болгоод маргааш энэ цагтаа холбогдоё” хэмээн сануулаад дахин нэг боломж олгосон юм.
Энэ бүсгүй маань удалгүй 24 цагийн дотор өөртэйгөө тулж ажилласан, ажиллах ажиллахдаа жинхэнэ хэнтэй ч хуваалцаж чаддаггүй нандин мөрөөдлөө дасгалжуулагчтайгаа хуваалцаж нээлттэй ярилцахад сэтгэлзүйн бэлэн байдалтайгаар орж ирсэн юм.
24хөн цагийн дотор энэ бүсгүй өөртөө үнэхээр дүгнэлт шинжилгээ хийж, Моника эгчийн хэлсэн үгийг өөртөө шингээн, мөрөөдлийнхөө эзэн шиг эзэн болохоор шийдсэн байсан юм. Энэ ярилцлагыг сонсох үедээ та 24 цагийн өмнө өөртөө итгэхгүй, санаа зовж нэрэлхэж, юу хүсээд байгаагаа ч тодорхой мэдэхгүй хүн байсан гэж бодохын аргагүй санагдана.
Өнөөдөр энэ бүсгүй маань тэрбумтан болох хэмжээний алсыг харж Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн гаргаагаа хийхээр төлөвлөж чадсан байгаа. Үнэхээр ид шидийн гэмээр ертөнцийн хаалгыг энэ бүсгүй нээх анхны гараагаа ганцхан цагийн дотор олж нээсэн юм.
Энэ бол олон олон хүмүүсийн ярьдаг санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөрөөдлийн нэгээхэн хэсэг.
Өдөр 25. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн боломж дасгалжуулалтын азтаныхаа танилцуулъя.
Гайхалтай! За одоо энэ бүсгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрэх арга барилаа хэрхэн олж нээх ярилцлагыг сонсоцгооё.
Өнөөдөр энэ бүсгүй маань тэрбумтан болох хэмжээний алсыг харж Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн гаргаагаа хийхээр төлөвлөж чадсан байгаа.
Боломжоо дахин битгий алдаарай, Monica Batsukh өнөөдөр танд зориулж бэлтгэсэн БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 11 – БОЛОМЖИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ АШИГЛАХ ВЭ? аудиог өөрийн гарын авлага болгон ашиглаарай. Моника эгч энэ ярилцлагандаа Боломжийг таних 10 зөвлөмжийг их ойлгомжтой ярьж тайлбарласан байгаа.
Таны өмнө байгаа боломжыг ашиглаж чадаж байна уу?
Боломжууд хаашаа алга болоод байдгийг мэдэх үү?
Ирээдүйнхээ зорилгод хэрэгтэй боломжуудыг яаж ихэсгэх вэ?
Таны оюун санаа, сэтгэлгээний дотор нуугдаж буй боломжууд юу байна?
БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 11 – БОЛОМЖИЙГ ХЭРХЭН ТАНЬЖ АШИГЛАХ ВЭ? - ҮНЭ 19000₮
Хэрэв та хайрцган дотор сэтгэлгээнээс гарч өөрөөр сэтгэж эхлэхийг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн боломжуудын талаар ч биш таны сэтгэлгээний цар хүрээг тэлэх олон чухал аргуудыг зааж өгөх болно.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар холбогдоно уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар 77156053, 99156053 дугаарын утсуудаар авч үнэгүй хүргэж өгнө.
Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.
Мөрөөдөл зорилго гэдэг сайхаан сайхан баярлалаа
Sn bn uu.
Bolomjoo aldalgui itgej hus aw unekheer gaikhaltai.
Bayrlalaa
Идэвхитэй оролцож байгаагаар нь бахархаж байна. Амжилт!
Sain bainuu gaihaltai odor bolgon shine zuils surch amidraldaa heregjuulj uram zorig awch bgaadaa bayrtai bn bayrlalaa
Сэтгэлээ үлдээсэнд баярлалаа, Odonchimeg! Та 30 хоногийн аянаас гадна манай хөтөлбөр сургалтуудад оролцоод авбал илүү амьдралдаа нэвтрүүлэх маш олон гоё боломжуудыг атгах болно шүү! 6 сарын 1 нд манай Гэр бүлийн Динамик хөтөлбөрт оролцоод аваарай! Амжилт.
Мундаг юм бэ сонсоод байх тусам Моника эгчтэй ярилцаад байх тусам улам шилдэг санаанууд нь ар ардаасаа гарч ирээд улам л бүр дэлгэрээд байх юм энэ бүсгүйн бизнес нь аижиллттай цэцэглэн дэлгэр ч яваа байхаа ??
Сайн уу, Шинээ! Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөрт Моникатай уулзах боломж байдгийн шүү! Энэ жилийг битгий алдаарай! Удахгүй уулзъя!
Өдөр 25: Том мөрөөдөх, төлөвлөгөө детиалчлах, мөнгөнд хандах хандлагаа өөрчлөх тухайг мэдэж авлаа. Мөнгөний боол болоод байгаа юм байна аа. Өөрчлөгдөх хэрэгтэйгээ улам мэдэрч байна. Баярлалаа.
Өдөр бүр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдэгээ мэдэрч байна гайхалтай гэхээс өөр үг олдохгүй байна даа
Сайн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та манай ном бүтээгдэхүүнүүдээс худалдан авалт хийгээд өөртэйгөө ажиллаарай. Танд амжилт хүсье! https://academy.monicabatsukh.com/products/
Өдөрт цаг гаргаад ярилцлагаа сонсох сайхан байдаг шүү.
Баярлалаа.Зөндөө гоё юм бичмээр байгаа ч эвлэж өгөхгүй байна. Маш их баярлалаа.
Би зорилго тавиад байгаа боловч өнөөдрийг хүртэл цаасан дээр бичиж буулгахгүй байгаа минь том алдаа гэж ураарлаа
sain ba u . odor bur shine zuil.g sonsoj medej awch ba . bayrlalaa.
Амжилт хүсье.
Сайн байна уу? 25 дахь өдрийн ярилцлага бас л их зүйлийг бодууллаа. Үл хөдлөх хөрөнгө надад ч хамаагүйдээ гэсэн сэтгэлээр хандсан сонсоогүй алгассан бол би хамарсах байжээ. Өөртөө итгэх итгэлийн үнэ цэнийн чухлыг мэдэж авлаа баярлалаа
Woow. Гайхалтай. Хүмүүс яг мэдэх юм чинь, эсвэл надад хэрэггүй гэж хаясанаар маш их зүйл алдаж байгаагаа мэддэггүй нь үнэхээр харамсалтай. Гэтэл чи ойлгоод авлаа. Чамд амжилт хүсье.