Өдөр 23. Хүчирхэг эмэгтэйчүүдийн клуб

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 23 дахь өдөрт тавтай морил. Өнөөдөр танд урьд өмнө хийж байгаагүй, урьд өмнө зориглож байгаагүй зориг гаргахыг амьдрал хааяа танд сануулдаг.

Учир нь бид өдөр тутам хийж байгаа ажилдаа ерөнхийдөө болж байна бүтэж байна гэж боддог боловч цаашдаа энэ чигээрээ яваад байвал амьдрал хэцүүднэ, залуу нас минь удахгүй хийж бүтээсэн юмгүй, ойр зуурын жижиг сажиг юманд хууртаж явах нь үнэхээр утгагүй санагддагийг хэлэх юун.

Яагаад ч юм, нэг л өдөр энэ бүх байдлыг тэр чигээр нь өөрчлөөд шал өөр амьдралаар амьдрах юмсан. Энэ амьдралд болохгүй байгаа юмыг бага ч болов өөрчлөөд, чадах чинээгээрээ гар дүрээд үзэх юмсан гэж бодовч, яг хаанаас нь яаж эхлэх вэ? Яг би юундаа ингээд байгаагаа мэдэхгүй юм, нэг л залхуу хүрээд, нэг л зориг хүрэхгүй.

Өөрийнхөө байж байгааг бодохоор боож үхмээр ч юм шиг. Бүр гутарсан үедээ, би ингэж ч явах гэж дээ, гэж хааяа уг нь хааяа бодохоор болчихмоор юм шиг, хааяа бодохоор энэ санаа маань огт дэмий миний хэрээс давсан юм шиг санагдах юм.

Амжилтанд хүрсэн мундаг хүмүүсийн үгийг сонсохоор сэтгэл үнэхээр сэргэх юм. Тэр хүмүүс надаас цаанаа л нэг өөр юмаа… Сэтгэлгээ нэг л өөр юм. Яаж энэ хүмүүс хийгээд болгоод байдгийн учрыг нь олохгүй юм. Бодоод үзэхээр миний л хийж чадахаар юмнуудыг хийгээд байгаа юм шиг. Энэ хүн хийж чадаж байхад, би чадалгүй яах юм бэ, гэж өөрийн эрхгүй бодогдох юм. Гэхдээ би бас бахь байдгаараа. Энэ байдлаа өөрчилж чадахгүй байгаадаа өөртөө гутарч байна.

Энэ байдлаас гарахын тул би яах ёстой вэ? Ямар ч байсан амьдрал гэдэг ийм давалгаан дундаас амжилтыг шүүрч олж авч чадах арга нь юу вэ?

Энэ бол бидний мэдэх маш олон хүний амьдралын хавханд өртсөн аргаа мэдэхгүй яахаа мэдэхгүй төөрсөн бодлын нэг хэсэг.

Хариулт нь юу вэ гэвэл, бидний хардаг, амжилттай, мундаг гэх, юмыг хийгээд гаргаад байдаг хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтөд нуугдаж байдаг.

Өдөр 23. Хүчирхэг эмэгтэйчүүдийн клуб дасгалжуулалт бас хэдэн дүрмүүдийг танд зааж өгөх болно.

Дасгалжуулалтанд ярилцсан бүсгүй өөрийнхөө талаар хэрхэн танилцуулахыг сонсоцгооё.

Би одоо 33 настай. Хуульч мэргэжилтэй. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Файсбүүк дээр эмэгтэйчүүдийн амжилтын группын админ. ТББ үүсгэн байгуулагч. Дуртай ажлаараа бизнесээ бүтээх гэж байгаа.
Миний зорилго олон олон хүмүүсийг зорилготой, амьдрах арга ухаанаа олоосой гэсэн эрхэм зорилгын хүрээнд өөрийгөө маш сайн чадварлаг боловсон хүчин болгох,  гэр бүлтэйгээ Америкт мастер хамгаалж, мастер хамгаалахын тулд англи хэл маш сайн сурахыг зорьж байгаа. Мөн 2 өрөө байрны урьдчилгаа цуглуулах хувийн зорилготой байгаа. Холын зорилго мэдээж хэн байх, юутай болох, гэх зэрэг асуултын хариултууд бол байгаа.
Та нарын тухай би facebook “Амжилтанд хүргэх бодолтой алхам” группээс олж уншиж сонссон.
Миний амьдралд одоогоор тулгараад байгаа бэрхшээл, асуудал: Яг одоо тулж ирээд байгаа бэрхшээл гэвэл анх би оюуны бизнес эрхэлж дуртай ажлаараа бизнес бүтээх хүсэлтэй байсан юм.
Тэр хүсэл минь бага багаар биелж байгаа ч дуртай группээ ажиллуулах ажил бодит амьдрал дээр гарч ирсэн. Өнөөдрийн хувьд нэг бол группээ маш амжилттай ажиллуулахын тулд эмэгтэйчүүдийг манлайлах, манлайлалд уриалах нийгмийн олон нийтийн ажлууд тасралтгүй хийхээс аргагүй нөхцөл байдалд ирээд байгаа.
Олон нийтийн ажилд өөрийгөө бүрэн зориулснаар мөнгө их олно гэсэн баталгаа байхгүй учир бизнесээ хослуулж урагшлах ёстой болоод. Олон нийтийн ажил минь яалтчгүй карьер хөөх чиглэлийн ажлууд болчих гээд болгоомжтой хөдлөөд байгаа.
Миний хувьд нэг зүйлд яг бүрэн анхаарч төвлөрч хийдэг зуршилтай юм. Олон юм зэрэг хийж чаддаггүй. Группээ ажиллуулаад туйлшраад явчвал дээрх мастерын зэрэг хамгаалах, 2 өрөө байрны мөнгөө цуглуулах ажлаа хойш тавих ч юмуу бодит байдал дээр тийм зүйл тулж ирээд байгаа.
Гэтэл групп дээрээ үйл ажиллагааныхаа таниулгыг хийх ёстой санагддаг. Баг бүрдүүлээд сайхан эрчтэй бүсгүйчүүдийг чадавхижуулах ажил хийх болоод байгаа.
Багаа бүрдүүлж хангалттай цалин өгөх чадвар өнөөдөртөө хомс байгаа. Энэ нь бэрхшээл байгаа. Группын бүсгүйчүүд буюу сайн дурын үндсэн дээр л баг маань бүрдсэн байгаа. Яг өөнөөдрийн ярих чадвар, мэдлэгээ тархиндаа тогтоосон байгаа чадваруудаа харахад арай л хүмүүсийг уриалах, сургах, чиглүүлэх түвшинд хүрэхэд багахан зэрэг дутуу байгаагаа олж хараад байгаа. Бас хангалттай хөдлөх мөнгөний тал дээр бэрхшээл буй.
Эдгээр асуудлаас болоод одоо болон ирээдүйд бий болж болзошгүй нөхцөл байдал:
  1. Маш завгүй байхаас гадна 2 хүүхэд бага байгаа учир хүүхэддээ анхаарах, эрүүл мэндээ хойш нь тавих зүйлс их гарч байгаа. Гэхдээ тууштай учраа олох гэж явсаар байг
  2. 2 тийш явмааргүй, нэг л зүйлрүүгээ чиглэж явах ёстой юм шиг санагдаад байгаа.
Амьдралын дасгалжуулалт авсанаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго минь юу вэ гэвэл: Өөрийн хүсэл мөрөөдөлд байдаг институтээ амжилттай байгуулж, маш гоё орчиноо бүрдүүлж, өөрийн дуртай ажлаараа буюу оюуны чадлаараа мөнгө олж, хийж бүтээж буй зүйлээрээ олны танил нэр хүндтэй, бизнес буюу зөвлөх үйлчилгээгээрээ нэр хүндэд хүрмээр байна. Мөн дээрх бэрхшээлүүдээ шийдмээр байна хэмээн энэ бүсгүй маань илэрхийлжээ

Эмэгтэйчүүдийг амьдралын зорилготой, Хүчирхэг манлайлагч эмэгтэй болгоход туслах хүсэлтэй томоохон зорилгыг өөрийн болгож зориглон бодож байгаа энэ бүсгүйн сэтгэлгээнд өрнөөд буй бэрхшээлүүдийг хэрхэн цэгцэлж, сэтгэлгээний коджуулалт хийх боломжтойг хэдүүлээ одоо сонсоцгооё.

Хариулт нь юу вэ гэвэл, бидний хардаг, амжилттай, мундаг гэх, юмыг хийгээд гаргаад байдаг хүмүүсийн сэтгэлгээнд нуугдаж байдаг.

Click to Tweet

Таныг амжилтанд хүргэхэд саад болж байгаа тэр ойлголт, үзэл бодол, ялангуяа таны өнөөдөр сэтгэж байгаа сэтгэлгээгээ та өөрчлөх ёстой.

 Сэтгэлгээндээ хүмүүсийн олж харж чадахгүй байгаа тэр бүхнийг олж харахад танд одоо байж байгаа сэтгэлгээ, одоо таныг гаднаас олж авдаг мэдээлэл мэдлэг таныг хүссэн газарт чинь хүргэж чадахгүй.

Амжилтанд хүрэхэд нөлөөлдөг энэ кодуудыг та өөрөө яаж олж харж сурах вэ? Амьдралын боломжуудыг таньж сурахын тулд танд тус болох зүйлс юу байна?

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 02 – МЭДЭЭЛЭЛ БА ХҮНИЙ СЭТГЭХҮЙ аудио ярилцлага дээр Моника эгч таны сэтгэхүй яаж ажилладаг, мэдээллийг яаж хүлээж авч ашигладаг талаар ярилцаж, энэ ярилцлага таныг сэтгэхүйгээ зөв ашиглаж сурахад туслах болно.

podcast-2

Таны сэтгэлгээнд, таны тархинд боловсрогдож байгаа мэдээллийг та яаж шүүж гаргах ёстойг суралцана.

Таны сэтгэхүйд юу болж өрнөснөөр, амьдралыг тань хаашаа чиглүүлж байгааг мэдэж авна.

Бидний тархинд болж буй мэдээллийг та яаж боловсруулж, ашиглаж байгаагаа мэдэж аваарай.

Үнэ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Энэ ярилцлага танд сонирхолтой байгаад зогсохгүй, таныг амжилтанд хүрэхэд саад болдог мэдээллүүдийг хэрхэн тархинаасаа гаргаж хаях аргаа суралцана. Та тархиа хамгаалах ёстой. Таны тархинд муу мэдээлэл орсоноор таны амьдрал буруугаар эргэх аюул бий.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

ЭВЭНТИЙН ТӨЛБӨР

>