Өдөр 21. Баяжих сэтгэлгээний нууц

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 21 дэх өдөрт тавтай морил. Та бид энэ аяндаа мордоод даруй 3 долоо хоногийн хугацааг өнгөрүүлсэн байна.

Ямар ч шинэ ажлыг эхлүүлээд 21 өдөр дарааллуулан хийж хэвшиж чадсан бол тэр маань таны дадал болж хөгжиж, таны амьдралд тууштай хийж чадсан , цаашдаа ч үргэлжлүүлэх хэмжээний амтыг танд өгсөн байх учиртай.

Хэрэв та эхний өдрөөс эхлүүлээд энэ аудио ярилцлагаа сонсоод гарын авлагаа олж аваад өөртэйгөө ажилласан бол маш их мэдлэгийг, чадварыг олж аваад эрчимтэй өөрчлөлтүүд хийж эхлүүлсэн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Таны тархи сэтгэж чадахгүй, яагаад ч юм хичээгээд байгаа атлаа толгой дүүрээд, ойлгохгүй, шинэ санаа орж ирэхгүй. Хэн хүний санааг дуурайж л хийхгүй бол өөрийн толгой тархиндаа итгэх аргагүй юм шиг санагдаж байна уу?

Өнөөдөр бид “Баяжих сэтгэлгээний нууц” хэмээх сэдвийг тантай хуваалцаж байгаадаа баяртай байна.

Хүн бид их сонин амьтан юм. Бид заримдаа болохоор бүх юмыг хийж чадахаар юм шиг санагдаад сэтгэл догдлоод бүх юмсыг хоромхон зуурт л өөрчлөөд эхэлдэг.

Гэтэл заримдаа бид орноосоо босохоос ч залхуу хүрч яагаад ч юм бүх юмс буруу эргэчихсэн юм шиг. Толгой ажиллахгүй, хамаг бие хүндрээд өдрийг чадан ядан өнгөрүүлдэг шүү дээ.

Ийм өдрүүдэд ямар ч ажил хийхэд бүтэлгүйтээд, гараас юм гарахгүй байх нь олонтаа. Ийм өдрүүд танд олон таардаг байх тусмаа таны сэтгэлгээ яг мангар хүн шиг, харваас ойлгомжтой амархан юмыг ч олоод харчихаж чадахгүй алдаа их гаргадаг.

Таны тархины эд эсүүд ядраад сульдаад байгаа болоод л тэр. Тархиа яаж сэргээж сэргэлэн сэтгэдэг болгох вэ?

Таны бие махбодийн энерги таны тархинд асар их мэдээлэл өгдөг.

 Бие чинь хаа нэг газартаа зовиуртай, толгой чинь өвдөөд, нойр чинь хүрэхгүй, идсэн хоол чинь шингэж чадахгүй, бие чинь хүнд оргиод байвал таны тархинд бүх юм хэцүү юм шиг л мэдээлэл цацах нь ойлгомжтой.

Бие физиологи энерги мэдрэгдүүлж, бие хөнгөн бол, сэтгэл сэргэг эрч хүч биднээс цацарч байдаг шүү дээ. Бид хичнээн амжилтанд хүрэхийг хүсч байвал бие маань өвдөөд, ядраад байвал цаана л хүч чадал саараад бүх юм хэцүү санагдана шүү дээ. Таны биеийн энерги амжилтанд хүрэхэд их нөлөөлдөгийг шалтгаан тэр.

Бие махбод бидний потенциалыг өсгөж өгдөг. Нөгөө талаар бид бодол оюун ухаанаараа бие махбодоо удирддаг. Таны оюун ухааныг өөрчлөхийн тулд бие физиологийн биеийн хөдөлгөөний үр дүн бас эсрэг чиглэлдээ асар хүчтэй нөлөөлдөг.

За одоо танд азтаны талаар танилцуулъя.

Их сургуулийн 3-р курсын оюутан. Хүний нутагт хүсэлдээ хөтлөгдөн суралцаж амьдарч байгаа ганц бие бүсгүй. Яг энэ үед би өөрөө өөрийгөө ялахын тулд тэмцэж явна.
Санхүүгийн эрх чөлөөнд хараахан хүрээгүй. Амьдралаа үнэ цэнэтэй бүтээх хүсэлтэйгээр өдөр хоногтой тэмцэж яваа бүсгүй.
Өөрийнхөө хүсэж буй мэргэжлээ гартаа оруулж энэ мэргэжлээрээ нийгэм бүр цаашлаад улс эх орондоо хувь нэмрээ өндөрөөр оруулах зорилготой байна.
Моника эгчийн талаар интернет, сошиал ертөнц болон 2 номоор нь бас подкастуудаар нь илүү мэддэг болж бүүр дасгалжуулалт хэд хэдэн удаа авч байсан.
Яг одоо тулгамдсан асуудал бол би подкаст 14-ийг сонсод яг өөрт байхгүй байсан зүйлээ олж нээсэн. Харин энэ өөртөө олж нээж мэдэж авсан зүйлээ яг бодит амьдрал дээр биелүүлэх гэж өөртэйгөө дайн зарлаад тэмцэж байгаа. Энэ тэмцэлээс өөртөө үүсэх шинэ дүр төрх үнэхээр чухал байна.
Яг одоо байгаа сул дорой сулбагар үнэ цэнэгүй амьдралаар амьдарвал би хэн ч биш болно гэдгээ ойлгосон. Өөрийгөө худлаа тайтгаруулдагаа зогсоосон. Шинэ зорилго, бодит амьд зорилго хэрэгтэй байна.
Дээр дурьдсан зүйлүүдийг ойлгож авсан хэрнээ яагаад өөртөө шалтаг юм уу эсвэл илүү дутуу зүйл бодоод зорилгоо зөв тодорхойлж үйлдэл хийхгүй байгаа зүйлээ үйлдэл рүү оруулахыг хүсэж байна. Бодит зорилготой болохыг хүсэж байна.

Энэ бүсгүй маань ямар их хүсэл эрмэлзэлээр дүүрэн оргилж байгааг та улам ихээр мэдрэх болно. Одоо ярилцлагаа сонсоорой.

Бие махбод бидний потенциалыг өсгөж өгдөг. Нөгөө талаар бид бодол оюун ухаанаараа бие махбодоо удирддаг. Таны оюун ухааныг өөрчлөхийн тулд бие физиологийн биеийн хөдөлгөөний үр дүн бас эсрэг чиглэлдээ асар хүчтэй нөлөөлдөг.

Click to Tweet

Энэ бүсгүй маань гэр бүлийн мөнгө санхүү, өрхийн төсөв, мөнгөө зохицуулж сурах чухал асуудлыг шийдэхийн тулд өөрийнхөө зорилго болгон ажиллахаар шийдлээ. Ярилцлаг таныг ч бас мөнгөний асуудлаа зохицуулах юмсан, энэ бүсгүйн хийх гэж төлөвлөж байгаа ажил зорилго нь бүтээсэй гэж бодож эхэлсэн байх гэж би найдаж байна.

Монголчууд маань өнөөдөр яах аргагүй мөнгөө зохицуулж чадахгүй, өр зээлийн асуудалд нэрвэгдээд байгааг мэдэж байгаа. Бид халаасандаа байгаа зовж зовж цалингаараа олсон мөнгөө яаж зохицуулах аргаа мэддэггүйгээсээ болж зовлон шаналалаар дүүрэн бэрхшээл дунд амьдарч байгаа.

Би таныг өр зээлтэй байдлаасаа одооноос эхлээд гарах гарцаа олж авахын тулд дахин шинэ сонголт өөрчлөлтийг хийхэд зориулаад өнөөдрийн гарын авлагыг тань бэлтгэлээ.

Таны өнөөдөр өөрийгөө хөгжүүлж, өөртэйгөө ажиллах гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 09 – ӨР ЗЭЭЛИЙН АСУУДАЛ, ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?

Зээлтэй холбогдож гаргадаг хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаануудыг та энэ подкастаас сайн ойлгож аваарай. Энэ алдаануудыг Монголчууд бид олон олноороо давтсаар л байна.

Өрөнд орохгүйн тулд энэ алдаанаас хэрхэн зайлсхийх вэ? Моnica Batsukh-ийн Санхүүгийн боловсрол олгох чухал зөвлөмжүүд таныг халаасан дахь мөнгөний асуудлаа цоо шинээр харж зохицуулах арга барилыг олгоно.

podcast-9

Та цалингийн зээл, байрны зээлэндээ санаа зовж байна уу?

Та санхүүгийн өр зээлийн хэцүү байдлаас гарах аргаа мэдэх үү?

Та ирээдүйнхээ санхүүгийн байдалд санаа зовж байна уу?

Таны олсон орлого хаанаа ч хүрэхгүй алга болж байна уу?

ҮНЭ - 28000₮

screenshot-22-10-2016-20-28

Энэ удаагийн сэдэв, ялангуяа Монголчуудын өнөөгийн нийгмийн мөнгө өр зээлтэй холбогдсон эмзэг асуудлыг хөндсөн тул маш сайн дэлгэрэнгүй ярилцахын тулд 2 тусдаа подкаст болгон бэлтгэсэн юм.

Хэрэв та өр зээлийн асуудлаа шийдэж сурч, мөнгөтэй харилцах чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн өр зээлийн талаар ч биш таны амьдралын бүх асуудлуудын хоорондох холбоос, түүнээс гарах чухал аргуудыг зааж өгөх болно.

Хүмүүсийн хоорондох харилцаанд өр зээл мөнгөний асуудал яаж нөлөөлдгийг заана.

Таны өмнө тулгараад байгаа өр зээл тойрсон бэрхшээлүүдийг шийдэх аргаа олж харах болно.

Илүү ухаалаг шинэлэг гэр бүлийн, найз нөхдийн харилцааг бүтээхэд суралцана.

Өр зээлийн айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.

Өрөнд оруулдаг муу зуршилаа эвдэж сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотивац эрч хүчийг олж харах болно.

Цалингийн зээл болон байрны зээлнээс үүсдэг ноцтой алдаануудыг ойлгож авна.

Таны ирээдүйд хэрэгтэй санхүүгийн ашигтай шийдэх аргаа олж харах болно.

Ирээдүйд гарч болзошгүй улам том хор уршигаас урьдчилан сэргийлж чадна.

Эдийн засгийн хямралын энэ аюултай орчныг ч давж гарах оюун ухааны хүч чадал, мөнгөтэй харицах ур чадварыг суралцана.

Та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.

Өр зээлийн айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.

Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдагаар Monica Batsukh танд өөрийнхөө амьдралаа хэрхэн өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Та бие махбодоо эрүүлжүүлж, хөрөнгө оруулалт хийх дөрвөн арга:
    1. Гүн амьсгал авах: Хүн амьд явахад хамгийн чухал зүйл хүчилтөрөгч. Хүний биеийн 70 хувь ус юм бол, түүний 33 хувь нь хүчилтөрөгч байдаг юм байна. Өглөө босмогц 20 минут бясалгал хийж амьсгаа авдаг. Сэтгэлгээгээр ялгарахаас гадна урт насалдаг.
    2. Ус уух: Зөвхөн усаар олон хүний өвчний зовуурыг идгээсэн байна.
    3. Амьд хүнс хэрэглэх: Таны эрч хүчинд жимс, ногоо маш чухал нөлөөтэй. Ногоон шүүс, ногоон жимс, ногооны орцыг нэмэгдүүлэх нь эрүүл чийрэг байхад чухал нөлөөтэй.
    4. Дасгал хийх: Дасгал хийдэг хүмүүс эрүүл бие бялдартай байгаад зогсохгүй, сэтгэлгээний хувьд ялгарч байдаг. Дасгал нь цусны эргэлтийг сайжруулаад зогсохгүй, оюун ухаанд эерэг нөлөө үзүүлдэг.
    Би энэ дөрвийг хэрэгжүүлж эхэлсэндээ баяртай байна.

  • татчихаад ажлаас болоод сонсож амжаагүй байтал устчихсан байна. Ахиж нөхөж болдог юм болов уу?

    • Сайн уу, Агиймаа? Татаж авах боломжгүй байдаг. Танд и-мэйлээр ирсэн л бол хадгалагдаад байж байдаг. Тэгэхээр боломжтой үедээ сонсоод байж болно гэсэн үг.

  • Сайн байна уу?
    Хувь хүний хөгжил гэж мэддэггүй байлаа. Анх удаагаа энэ сэдвийг энэ насандаа сонсож үзлээ. Юу байдаг талаар сонсоод л яваад л байгаа. Моникагийн бүх номыг CD-тэй нь захиалаад авсан. Он гаргаад миний гар дээр ирнэ. Тэр болтол бага багаар сонсоод мэдээд л байж байна. Баярлалаа

  • Уучлаарай 20 дахь өдрийнх ирээгүй байсан. Нөхөж өгч болох уу?

  • Сайн байна уу? Аудио номыг сонсох бүрт их зүйлийг мэдэрч ухаарах юм даа. Өөрийн мэдлэг чадвар дээрээ тулгуурлан мод тарих үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ үед найзынхаа санал болгосноор аянд нэгдээд явж байна. Сонсох бүрдээ сэтгэл их догдолж байна.
    Бэрхшээл ба боломж номоо авсан шүү багшаа. Баярлалаа.АМЖИЛТ

  • Sn buu.
    Udur bur togtmol uuriiguu hugjuulekh dadliig bii bolgoj chadsandaa talrhaj bn.
    Bayrlalaa.

    • Сайн уу, Бааска? Аяндаа маш идэвхитэй оролцоод тодорхой үйлдлүүдийг хийгээд явж байгаагаар чинь бахархаж байна. Аливаа өөрчлөлт гэдэг сонссон зүйлээр биш хийсэн алхамаар ирдэг. Хичээгээд л байгаарай. Амжилт!

  • Sain bna uu?Yg nadad tohioldoj bgaa sanhvvgiin berhsheel tulgarsan ene ved yaj ene toirgoos garah argig zuvluj ugsnd bayrlalaa.Tsashid ulam hicheeh bnoo.

    • Дахин уулзаж байгаадаа баяртай байна, Амгалан. Үлдсэн өдрүүддээ идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!

  • Sain bna u? Ene 22 daxi audio noos xoish 23 24 dexi ni irexee baichix yum. Urgeljluulj yvuulaad uguuch.

    • Сайн байна уу?
      Танд өнөөдрөөс 23 дахь ярилцлага очих болно оо. Амжилт хүсье!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >