Өдөр 20. Намагнаас намайг татаж гаргах төлөвлөгөө
Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 20 дахь өдөрт тавтай морил. Бидэнд 30 хоногийн маань аянд 10хан хоног дутуу үлдсэн гэж бодохоор цаг хугацаа их хурдан өнгөрч байгааг гайхаж байна.
Гэхдээ үнэхээр амьдралаа өөрчлөөд алхам хийгээд эхэлсэн хүмүүст бол энэ 20 хоног асар их адал явдалаар дүүрэн, цоо шинэ амьдралын үнэр үнэртээд сэтгэл сэргэхэд хангалттай урт хугацаа мэт санагдаж байгаа нь ойлгомжтой.
Хэрэв та энэ 20 хоногт өөрийгөө өөрчлөх, амьдралаа өөрчлөх алхамууд хийгээд эхэлсэн бол надтай санал нийлэх байх. Би танаар бахархаж байна.
“Намгаас намайг татаж гаргах төлөвлөгөө” дасгалжуулалтын ярилцлагыг сонсохоос чинь өмнө би танд гэр бүлийн харилцаа, хайрын талаар, айдсын талаар жаахан яриа дэлгэе. Энэ яриа маань таныг зөв гэр бүлийн харилцаа гэж юу байдаг вэ, цаашилбал хайр гэж үнэхээр юу байдаг вэ? гэдгийг зөв ойлгоход туслах байх. Хайрыг бид зөв ойлгоогүйгээс хайртай хүнийхээ гарын дор хүчирхийлэлд өртдөг. Хайртай хүнээ буруу замаар амьдрахад нь нөлөөлдөг гашуун алдаанууд олон бий.
Амьдрал гэдэг бол тэр чигээрээ мөрөөдөл.
Та өөрийнхөө талаар мэдэж байгаа юм бүхэн үнэн гэдэг ойлголттойгоор амьдардаг. Танд үнэн гэж боддог юмс бол, таны л үнэн. Өөр хэн нэгэн хүний хувьд үнэн юм биш. Таны эцэг эх хүртэл, таны үр хүүхэд хүртэл таны хувьд юу үнэн, юу худлаа болохыг мэдэхгүй. Та өөрийнхөө тухай боддог бодол, танай ээж таны тухай ойлгодог ойлголт дүгнэлт хоёр хоорондоо өөр. Ээж чинь таныг сайн мэддэг гэж бодож болно, гэхдээ ээж чинь таны жинхэнэ хэн бэ гэдгийг мэдэхгүй. Төрсөн ээж чинь хүртэл таныг сайн мэдэхгүй гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа.
Та төрсөн ээжийгээ сайн мэддэг гэж боддог боловч, ээжийнхээ жинхэнэ ямар хүн бэ гэдгийг бүрэн мэдэхгүй. Ээж чинь дотроо олон янзын мөрөөдөл, зөгнөлтэй, түүнийгээ хэнтэй ч хуваалцаагүй байж ч болно. Та ээжийнхээ тархинд юу байгааг хэлж мэдэхгүй.
Та өөрийнхөө амьдралаа бодоод үз. 5,6 настайдаа, эсвэл 10,11 настай яг юу хийж, юу бодож мөрөөддөг байснаа бүгдийг нь нэгд нэгэнгүй санаж чадахгүй. Бүх болсон үйл явдлуудаа нийлүүлээд нийлүүлээд бүх бодлоосоо үсрээд л 5%-ыг нь санана. Мэдээж та тухайн үед болсон явдлуудаас хамгийн чухал гэж бодсон цөөн хэдэн зүйлсээ л санах байх.
Намагнаас намайг татаж гаргах төлөвлөгөө ярилцлагыг хийсэн дасгалжуулалтын азтан бүсгүйтэй таныг танилцуулъя.
За одоо таныг энэ дасгалжуулалтын ярианд урьж байна. Сурч мэдсэн зүйлсээ бидэнтэй коммент бичиж хуваалцаарай.
Та өөрийнхөө талаар мэдэж байгаа юм бүхэн үнэн гэдэг ойлголттойгоор амьдардаг. Танд үнэн гэж боддог юмс бол, таны л үнэн. Өөр хэн нэгэн хүний хувьд үнэн юм биш.
Залуу гэр бүл болгонд иймэрхүү асуудлууд байдаг. Залуу гэр бүл битгий хэл суугаад олон жилийн нүүр үзэж буй ямар ч гэр бүлд иймэрхүү мөнгөний бэрхшээл тулгардаг.
Мөнгөний ийм будилаантай асуудал бэрхшээлийг хэрхэн давж сурах талаар би танд гарын авлагыг бэлтгэснээ одоо танилцуулъя.
БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 08 – МӨНГӨНИЙ БЭРХШЭЭЛ, ХЭРХЭН ДАВЖ ГАРАХ ВЭ?
Энэ аудио ярилцлага дээр Моnica Batsukh Мөнгөтэй санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 10 зөвлөмжийг өгсөн байгаа.
Oрлогоо 2 дахин ихэсгэхийг хүсч байна уу?
Mөнгө чинь хаанаа ч хүрэхгүй яаж зохицуулах аргаа олж чадахгүй байна уу?
Мөнгөнд санаа зовохгүйгээр эрх чөлөөтэй амьдрахыг хүсч байна уу?
Гэр бүлдээ, хайртай хүмүүсээ мөнгөөр дутаахгүй байдгамаар байна уу?
ҮНЭ - 19000₮
Хэрэв та мөнгөтэй харилцах чадвараа сайжруулж амьдралаа амжилтанд нэг том алхам урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн мөнгөний бэрхшээлийн талаар ч биш таны амьдралын эрх чөлөө, сэтгэлгээний аз жаргалыг бэлэглэж өгөх болно.
Үүнийг сонссоноор та,
✓ Мөнгөний асуудлыг цоо шинээр харж өөдрөг ойлголтыг авах болно.
✓ Мөнгөний бэрхшээл таныг зовоохгүйгээр барахгүй, боломжуудаа нээх болно.
✓ Эдийн засгийн хямралын энэ аюултай орчиныг ч давж гарах ур чадварыг суралцана.
✓ Та энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй зүйлдээ зарцуулж сурах болно.
✓ Хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.
✓ Мөнгө тойрсон муу зуршилаа эвдэж сурах мотивац эрч хүчийг олж харах болно.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдагаар Monica Batsukh танд анх яаж мөнгөний асуудал бэрхшээлээ зохицуулж амьдралаа өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.
Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.
Бүгд амьдралдаа 100 хувь хариуцлага хүлээх хэрэгтэй.
1. Хэн нэгэн хүний өмнөөс (эгч, ахынхаа өмнөөс) хариуцлага хүлээх албагүй.
2. Хэн нэгний хүүхдүүдийн хариуцагч болж эцэг эхийн хариуцлага хүлээн албагүй.
3. Орчноосоо шалтгаалж сэтгэлээ хямраах, хямрахгүй байх гэдэг нь тухайн хүний өөрийн хариуцлага юм.
4. Эд хөрөнгөө хямгадаж чадах, чадахгүй эсэх нь өөрийн хариуцлага.
5. Архичин удамтай байгаад архичин болох, болохгүй эсэх тухайн хүний өөрийн хариуцлага.
6. Виз гараагүй бол виз гарахааргүй бичиг баримт бүрдүүлсэн өөрийн хариуцлага.
7. Хамтдаа гаргасан шийдвэрийн үр дүнд гарсан асуудлыг хамтдаа сууж ярилцаад шийдэх нь хамтын хариуцлага.
8. Шийдвэр гаргахад оролцсон бол хамааралтай асуудалд хариуцлагаа өөрөө хариуцна.
9. Хүнийг өөрчлөх бус өөрийгөө өөрчилж чадна.
10. Өөрийн хүлээх ёсгүй үүрэг хариуцлагыг өөрийн нуруун дээр үүрч болохгүй.
❤️Хүнд “үгүй” гэж хэлснээр “өөртөө зарцуулах, гэр бүлдээ зарцуулах цаг”-тай болж чадна. “Үгүй ээ, надад таны ажилд туслах цаг гаргаж чадахгүй”, “Би өөрийн дааж авсан, зориулалтын ажлаа хиймээр байна. Өөрийн хийх ажлаа сайн хийдэг болмоор байна. Өөрийн ажлаа сайн хийхэд наад ажил чинь саад болж байна” зэргээр цөөн хэдэн үгээр эрх чөлөөгөө тунхаглаж чадна.
❤️Бусдын тулгасан ажлыг хийх (хүмүүс дээрэлхдэг, бусад хүмүүс тушаадаг) нь, тулгалтыг хүлээн зөвшөөрөх нь өөртөө итгэх итгэлийг, өөрийн үнэлэмжийг унагадаг. Өөрийн амьдралын түвшнээ өөрчлөх буюу бусад хүмүүс юу хүсэх биш, өөрийн хүсэж буй ажлаа хийх нь өөртөө итгэлтэй байж, түвшин дээшилдэг. Бусдын хүссэн зүйлийг хийх нь өөрийн амьдралын түвшин буурч байдаг. Бусдын ая талыг харах бус өөрийн хүсэж байгааг тунхаглах нь өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг.
❤️❤️❤️Баярлалаа.❤️❤️❤️
Амжилт хүсье
Гэр бүлийн хүндлэлээс болоод хүний амьдралд айдсаа хайр гэж эндүүрэн хамт амьдарсаар байдаг тухай үнэнийг мэдэж авлаа. Намаг балчгаас гарахын тулд номуудаа уншиж гарах гарцаа олж авах нь чухал.
Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе.
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хариуцлагатай байх зөвлөсөн гоё ярилцлага үргэлж зөвлөж дэмжсэн ярилцлага өгч чаддагт баярлалаа.
Сайн байцгаана уу?.Ярилцлагнаас маш олон зүйлийг ойлгож ухаарлаа.Хариуцлага гэдэг зүйл маш чухал бна.Зарим талаас нь өөрт тохирох хариулт болон олж хараагүй зүйлээ олж харлаа.!.Маш их баярлалаа!.Амжилт хүсье!.
Сайн уу, Амгалан? Аяндаа идэвхитэй оролцоод, сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Одоо ойлгож, суралцаж байгаа зүйлсээ бодит үйлдэл болгон хэрэгжүүлэх нь маш чухал байдаг шүү. Амжилт хүсье!
Сайн уу, Амгалан? 30 өдрийн аяндаа идэвхитэй оролцоод явж байгаад баяр хүргэе танд. Амжилт хүсье танд!
sain baina uu?
gaixaltai gej Monika ta xeldeg.
ene unexeer gaixaltai dasgaljuulalt bailaa. Xuniig iim goe oorchilj erch xich, itgel ogch baix n ooroo bas gaixaltai ur chadvar uma.
bi ch bas 10n xunii achaag uurch yavaa negen bailaa. ger buliin gurvaljin jujgiig oilgood 80% aa xaysan bgaa. odoo yaltachugui neg duugee asarch, xamt amidarch bna daa. zarim daa yaxaa medexgui ue gardag ch nadad bolon minii duud oor songolt baixgui gedegtee evlereed amidarch yavna.
Ene xotolboroos ixiig surch bas amidrldaa xergjuulj xamt alxaj bgaa daa talarxaj baina.
bayarlalaa,
Сайн уу? Амьдралаа өөрчлөх 30 хоногийн аялалдаа идэвхитэй оролцоод сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Амьдрал боломжоор дүүрэн байдаг шүү. Гэхдээ бэрхшээлгүй амьдрал гэж хаа ч байхгүй ээ. таны олж хараагүй олон боломж байгаа гэдэгт итгээрэй. Танд асар их боломж бий. https://academy.monicabatsukh.com/product/podcast13/ энэ подкастыг захиалаад сонсоорой. Асуултынхаа хариултыг эндээс олно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье!
Хариуцлага энэ үгэнд мөн ч их агуулга нуугдаж байна.Залуу бүсгүйчүүд минь энэ сургалтанд бөөн бөөнөөрөө хамрагдаасай.Баярлалаа Моника.
Сайн уу, Наран! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та манай ямар нэг сургалт хөтөлбөрт хамрагдсанаар бидэнтэй хамтран ажиллах боломжтой шүү. Та жилдээ ганцхан удаа явагддаг “Гэр бүлийн Динамик” хөтөлбөрт хамрагдаад сэтгэлдээ болоод байдаг хүнд хэцүү асуудлаа шийдээд аваарай.
Sain bainuu Monica egchee gaihaltai surgalt bailaa bayrlalaa
Сайн байна уу таны хичээлийг сонсоод үнхэр их баярлаж хүлээж авсан г мөнхцэцэг 37настай нөхөр хүүгий хамт эрдэнэт хотод амьдардаг би цэцэрлэгт туслах багшаар ажиллаад 3 сар болж байна эрдэнэтэд амьдарч эхлээд л тогооч хийж ирсэн мөн нэмэлт орлогтой болох зорилготой сүлжээний бизeээс хийж эхлээд нэг жил болж байна амжилтад хүнийг зорьж хичээж байгаа ч нэг л болохгүй байна гэр бүлийн хүн сэтгэцийн өөрчлөлт ороод 7 жил болж хардах өвчин нь даамжирч бүхнийг харддаг одооч энэ үйлдлээ гаргасаар л эхний хэдэн жил айдас байсан ч одоо дөжрөөд тоохоо больсон ч хүү энэ байдлаас болоод уур уцаартай итгэхгүй болоод байгаа нь санаа зовоож байна салгаад холдоё гэж бодсон ч энэ аймгаас шилжих хол байх хэрэгтэй гэж боддог ч хийж байга ажилдаа босгосон орон гэрээ орихоод явж чадахгүй байна миний хувьд өөртөө итгэлгүй найз нөхөдгүй баяр баясал сэтгэл хөдлөлгүй болжээ өөрийн энэ байдлаасаа гармаар байгаа ч гарж чадахгүй байна сэтгэл хөдлөлд түр зуур л мэдрээд л үгүй болчихдог яарих чадвар муу үгийн баялаггүй байдал нь дуугай ноомой гунигтай мэт харагдуулаад байдаг би энэ байдлаас гарч царайндаа инээмсэглэл тодруулж алхмаар байна баяр хөөртэй сэтгэл өөдрөг амьдармаар байна эхлүүлсэн бизнeбээ амжилт олмоор байна
Cайн уу, Мөнхцэцэг! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та манай Гэр бүлийн Динамик хөтөлбөрийн талаарх мэдээлэлтэй юу? Манай хөтөлбөр 6 сард эхлэх бөгөөд та энэ хөтөлбөрөөс өөрийн болоод гэр бүлийн асуудлуулынхаа шийдлийг олж авах болно. Бид мөнгөгүй учраас гэж бодоод хамаг боломжоо үгүй хийгээл байдаг. Энэ хөтөлбөрт ороод хичээлээ үзээд ирэхээр өөрийнхөөрөө аз жаргалтай, харилцааны нандин нууцуудыг мэдээд, амьдралдаа нэвтрүүлээд явах боломжтой болдог шүү. Бидэнтэй харилцах утас: 77156053 99156053
Сайн бна уу? Гадаадад хүүтэйгээ сурч бгаа ганц бие ээж бнаа. 2021 он миний хувьд бүр ангалд унасан жил байлаа. Амьдралдаа гэнэнгээсээ болж маш том өрөнд орж хүнд хулхидуулсан, мөнгөө олж авч чадаагүй өөрөө л даван туулж бна. тэр дарамтнаасаа болоод их стресстэй амьдарч бна. Хааяа хүүдээ мэдсээр байж уураа гаргачихдаг. Энэхүү ярилцлагаас хүн өөрийн хариуцлагыг маш сайн үүрч бусдын зовлонг өөртөө үүрэхгүй байхын чухалыг мэдэж авлаа. Мөн тархиндаа олон хортой зүйл бодож шалгалт шүүлгэндээ одоог хүртэл тэнцээгүй байгаа нь надтай ижил санагдлаа. Би ч мөн тархиндаа хэт их юм боддог болохоор өөрийн тархыг үргэлж хордуулж, өөрийгөө зовоодогоо мэдэж авлаа. Эргэн тойрны хүндээ ч мөн өөрийн бэрхшээлийг ярьж болохыг дахин саналаа.
Сайн уу, ахин сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Өнөөдөр 20.00 цагт хөтөлбөрийн үнэгүй вэбинар болох тул дараах холбоосоор ороорой ???
https://monicabatsukh.com/webinar/
“Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн танилцуулгыг үзэхээр бол
???
https://monicabatsukh.com/mm/
Харилцах утас: 77156053