Өдөр 14. Харилцааны чадварын далд хүч
Тантай 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явагдаж буй онлайн дасгалжуулалтын ярилцлагынхаа 14 дэх өдөрт нь ирчихээд өнөөдөр дахин уулзаж байгаадаа бид баяртай байна.
Амьдрал гайхалтай! Та өнөөдрийг хүртэл 13 дасгалжуулалтын ярилцлагыг сонссон. Энэ 13 өдөрт бид өөр өөр сонирхолтой амьдралын түүхийг хуваалцаж, гайхалтай амьдралыг яаж өөрийн гарааар бүтээж болдог маш энгийн аргуудыг ярьж хуваалцсан байгаа.
Бид одоо таны амьдралд гэрэл гэгээ асч, гайхалтай амьдрал байдаг гэдэгт итгэж байгааг гэж найдаж байна. Үнэхээр л сайхан амьдрал гэж байдаг юм бол үүнийг бүтээхэд хэрэгцээтэй мэдлэгийг, ур чадварыг олж авахаар өөртөө анхаарал тавьж, амьдралдаа ид шидийг цацаж, энэ ид шидийн зариммыг нь мэдэрч эхэлсэн гэж найдаж байна.
Хэрэв та гайхалтай амьдрал бүтээхэд арай л зориг хүрэхгүй, итгэж өгөхгүй байгаа бол бас л санаа зоволтгүй гэж би зөвлөмөөр байна. Танд дахиад 16 хоног үлдээд байна.
Зориг гаргаж тэмцэж эхлэхдээ хүн сүрдмээр том юм хийх алба танд байхгүй. Маш энгийн жижигхээн өөрчлөлт хийхэд л боллоо. Бүүр жижигхээн, өөрчлөлт хийж чадахгүй байсан ч хамаагүй, зарим нэг зүйлийг үнэхээр ойлгож аваад түүнийгээ өнөөдрөөс эхлээд өөрчилье гэж бодоод санаа сэтгэлд чинь нийцээд эхэлсэн л бол тэр бидний хувьд, танд өгч чадах бэлэг.
Бид амьдралаа өөрчилнө гэдгийг айхтар том зүйл гэж сүрддэг учраас юу ч хийдэггүй
Харин та амьдралаа өөрчлөх үйлийг маш энгийн жижигхэн жижигхэн хэсгүүдэд хуваагаад бага багаар өдөрт амжуулаад явбал ямар том хурц асуудлыг шийдэж чадна.
Өнөөдөр бид танд бас нэгэн гоё бэлэг бэлтгэсэн байгаа. Харилцааны чадварын далд хүчийг өнөөдөр танд бэлэглэхээр зэхсэн байгаа.
Монголчууд бид шуудайнд хийсэн будаа шиг биш, шуудайнд хийсэн эвэр шиг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Үнэхээр бид тийм шуудайд эвэр шиг, зөрүүд, бие биетэйгээ нэгдэж ажиллаж чадахгүй байна уу? Үнэхээр үүнийг яаж өөрчлөх вэ?
Энэ сэдвийг өнөөдөр бид хөндөж байгаагаараа бахархаж байна.
Өнөөдрийн энэ ярилцлага таныг хүмүүстэй яаж харилцаж, хүмүүсийг зөв залж удирдаж сурах вэ? Гэр бүлээ яаж бат бөх харилцаатай, аз жаргалтай болгож хувиргах вэ? Үр хүүхдээ яаж зөв хүмүүжүүлж, өөртөө итгэлтэй, улсдаа хэрэгтэй зөв хүн болгож төлөвшүүлэх вэ? гэдэг олон янзын амьдралын чухал асуултуудын хариултыг дэлгэж ярилцах гэж байна.
Монголчууд тус тусдаа хүчтэй атлаа бие биетэйгээ нэгдэж тэмцэж чаддаггүй, итгэж чаддаггүй, хоорондоо муу санаалж, амь амиа бодож амьдардаг, хал балтай, сэтгэлд сэвтэй, зүрхэнд сэвтэй асуудал зөндөө бий. Энэ бүх асуудлуудыг яаж шийдэх вэ? Түлхүүр сэдвийг бид одоо хөндөх гэж байна.
Харилцааны чадвар сул доройгоосоо болж гэр бүл салж сарниж байгаа гэдгийг та мэдэх байх. Хайртай хүндээ сэтгэлээ зөв илэрхийлж, бодож байгаа бодлоо хэлж чадаагүйгээс шархтай гомдоож яваа хүмүүс ч бий.
Харилцааны чадвар дутагдсанаас бид ажил дээрээ хийж чадсан ажлаа ч ойлгуулж чадахгүй, цалингаа ч нөхөж авч чадахгүй, бизнесээ ч амжилттай хөгжүүлж чадахгүй байгаа олон хурц асуудлууд таны амьдралд өрнөж байхыг үгүйсгэхгүй.
Харамсалтай нь энэ бүх асуудлыг харахдаа бид харилцааны чадвар муутай, харилцааны соёлгүйгээс болоод амьдрал гэр бүл, ажил мэргэжил доголдоод байна гэдгээ тэр бүр мэддэггүй.
"Харилцааны чадварын далд хүч" ярилцлагын эзэн бүсгүйнхээ талаар танд танилцуулъя.
Энэ бүсгүйд харилцааны асуудлаасаа болж ямар нөхцөл байдал бий болоод байгааг бид сая ойлгож авлаа. Одоо энэ бүсгүйн Моника эгчтэй хийсэн ярилцлагыг танд сонсгоё.
Тохирсон ёсоороо та өөрийн тэмдэглэлийг аваад, сонсоод таалагдсан зүйлсээ тэмдэглээд, сурсан зүйлсээ коммент бичихээ бүү мартаарай. Ярилцлагыг сонсохоор тань би тантай эргээд уулзая.
Харилцааны чадвар сул доройгоосоо болж гэр бүл салж сарниж байгаа гэдгийг та мэдэх байх. Хайртай хүндээ сэтгэлээ зөв илэрхийлж, бодож байгаа бодлоо хэлж чадаагүйгээс шархтай гомдоож яваа хүмүүс ч бий.
Монголчууд бид үг дуу цөөтэй, чөлөөтэй ярилцаж чадахгүй, бүрэг ичимхий, хүнтэй юм ярьж чадахгүй, хүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй, хүний санааг буруу зөрүү ойлгодог, юманд амархан гомддог, хүний үгэнд эмзэглэдэг, хүнд аятайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй, хүнтэй удаан найзалж чадахгүй, ханилсан ханиа ч зөв ойлгож харилцаж чадахгүй, бусдаас тусламж авч чадахгүй, нэрэлхүү. тэр бүү хэл төрсөн үр хүүхэддээ зөв хүмүүжил олгож чадахгүй, гэр бүлийн хүмүүстээ эерэгээр нөлөөлж чадахгүй гэх мэт.
Монголчуудын харилцааны алдаанууд маш олноороо бидний өдөр тутмын амьдралд харагдах нь бий.
Нэгэнт бид харилцааны чадварын ид шидийг ярьсан болохоор харилцааны чадварыг дагаад хувь хүн өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээ харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар туслалцаа өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Одоо би танд өнөөдөр өөртөө бие даан суралцах гарын авлагыг тань танилцуулъя. Энэ бол Бэрхшээл ба Боломж Podcast 15 – Өөрийгөө үнэлүүлэхийн тулд яах вэ?.
Monica Batsukh энэ подкаст дээр өөрийн үнэ цэнийг өсгөх 10 зөвлөмжийг тантай харамгүй хуваалцсан байгаа.
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж хаанаас бий болдог вэ?
- Өөрийгөө үнэлэхийн шинж чанарууд юу вэ?
- Өөрийн үнэ цэнийг өсгөхийн тулд юу хийвэл зохимжтой вэ?
- Хувь хүний амьдралд өөрийн дутуу үнэлэмж хэрхэн нөлөөлж хор уршиг тарьдаг вэ?
ҮНЭ - 19000₮
Бусдаар өөрийгөө үнэлүүлж чаддаг хүний ид шид гэж хязгааргүй. Та асар их хүч чадал, нөөц бололцоог хуруугаа ч хөдөлгөхгүйгээр олж авах чадалтай гэдгээ мэдэх үү?
Харамсалтай нь хүмүүс бусдаар өөрийгөө үнэлүүлэхийн тулд худал ярьж, хулгай хийж, баян болж харагдах гэж, баян болох гэж хошуурч, тэр бүү хэл хүчирхийлэл үйлдэх нь ч элбэг.
Монголд булган шуб, үнэтэй машин унахыг хүсдэггүй хүн гэж бараг л байхгүй гэхэд хэлсдэхгүй байх. Энэ бүхэн ердөө л өөрийгөө үнэлүүлэхийн тулд хэр их хичээн зүтгэж, нэр хүндний төлөө хөөцөлдөж байгааг илэрхийлж байна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө үнэлэлүүлэхийн тулд хүмүүс хамаг хүчээ дайчилж хөдөлмөрлөн зүтгэдэг байх нь.
Өөрийгөө үнэлүүлээд сурсан хүн дор хаяад өндөр орлого цалинтай амьдарч чаддаг. Өөрийгөө үнэлүүлээд сурсан хүний ид шидийг та суралцахыг хүсч байна уу?
Хэрэв та өөрийгөө үүнээс илүү чадвартай гэдгээ мэддэг атлаа түүнийгээ бүрэн дайчилж чаддаггүй үнэлүүлж чаддаггүй бол энэ ярилцлага танд туслах болно. Хувь хүний сэтгэл зүйн үнэлэмжийн нөлөө гадагшаа яаж гардаг тухай энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.
Үүнийг сонссоноор та,
✓ Өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлдөг гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалж сурна.
✓ Бодлоо цэгцэлж оюун санаагаа зөв дайчилж сурна.
✓ Өөрийн үнэлэмжинд хор уршиг тавьдаг сөрөг бодлыг таньж сурна.
✓ Энерги, эрч хүчээ, сэлбэж ашиглах аргыг ойлгож авна.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.
Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.