Өдөр 11. Хожуу суусан нөхрөөсөө хүүгээ авах яриа

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 11 дэх өдөрт тавтай морил. Өнөөдөр би танд гадаад улсад ажилладаг, хүүгээ харийн улсад авчирч аз жаргалтай амьдрахыг хүссэн нэгэн бүсгүйтэй танилцуулахаар бэлтгэлээ.

Хүний тархи, оюун ухаан ямар их нөөцтэй хязгааргүй хүчтэй гэдгийг та мэдэх үү? Магадгүй та энэ талаар урьд нь сонсож байсан байх. Таны дотор агуу хүчтэй, тэвчээр чадалтай, юуг ч хийе гэсэн хийчихэж чадах тийм л хүн байгаа гэдэгт та итгэдэг үү? Үнэндээ танд амьдралаа хүн итгэхийн аргагүй өөрчилж босгох ч хүч чадал бий, эсвэл бүтээсэн бүхнээ хоромхон зуурт бусниулж сүйрүүлэх ч чадал бий. Заримдаа та энэ хүчээ мэдэрдэг, заримдаа ийм хүчтэй гэдэгтээ эргэлздэг, айдаг байж ч болно.

Та хүссэнээ л бүтээдэг. Та юу хүсч байгаагаа мэдэхгүй байсан ч бодож байгаа бодлоороо юмыг бүтээдэг. Та өөрийн амьдралын дүрмийг зохиодог. Та өнөөдөр юу идэхээ, хаана очихоо, хэнтэй ярихаа, хэнтэй ярихгүй байхаа сонгодог. Энгийн атлаа эдгээр үйлдэлүүд л таныг амьдралдаа юу бүтээх, юуг амьдралаасаа устгахаа сонгодог.

Таны тархинд олон янзын бодол эргэлддэг. Таны бодлууд хэд хэдэн янзын ааш занд хувирах чадвартай. Олон янзын дүрд тоглож, олон янзын энергийг нүд ирмэх хооронд л бүтээх боломжтой. Та дуртай ч бай, дургүй ч бай хамаагүй, танд хүч чадал бий.


Та хүч чадлаа үгүйсгэсэн ч хамаагүй хүч чадлаа ашиглаж амьдралаа устгаж чадна. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийгөө хүч чадалгүй гэж итгэдэг учраас ашиглаж чаддаггүй. Зоригтой, авъяастай, чадалтай тэр гайхалтай хүнийг өөрийн дотор нуугдаад байна гэдгийг бид дутуу үнэлдэг.

Таны хүч чадал үнэхээр гайхалтай учраас та юунд л итгэнэ тэр чинь амьдрал дээр биелдэг.

 Та юунд итгэснээ л амьдрал дээрээ бүтээдэг. Таны өнөөдрийн байгаа байдал, та өөрийнхөө талаар юу гэж бодож итгэснээс шалтгаалдаг.

Та дэлхийн бусад хүн төрөлхтөнүүдийн адил хүч чадлыг эзэмшдэг. Монгол гэхээрээ та гадны улсуудаас дутуу гэсэн үг биш, илүү гэсэн ч үг биш. Танд дэлхийн өөр өнцөг буланд амьдралаа өөрчилж, тэмцэж бүтээж байгаа, хэдэн сая тэрбум хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ оруулж чадсан тэр мундаг хүмүүсээс дутах зүйл юу ч байхгүй.

Та магадгүй тэр хүмүүс шиг хэцүү зовлон бэрхшээлийг өнөөдөр туулж байж ч магадгүй. Та магадгүй хүмүүстэй маш олон шинж чанараараа төстэй сэтгэж, төстэйдүү ааш зан гаргадаг ч байж болно. Та магадгүй тэр хүмүүсийн өөрийгөө яаж ялан дийлж аз жаргалтай амьдралыг авчирсан шиг, яг адилхан арга барилаар өнөөдөр та өөрийнхөө төрөлхөөс заяасан тэр хүч чадал авъяас бэлгийг ашиглах ч магадлалтай. Түүгээрээ та агуу хүч чадалтай, таны хийж чадах зүйлд хязгаар байхгүй.

Хожуу суусан нөхрөөсөө хүүгээ авах яриа дагсалжуулалтынхаа азтангийн тухай танилцуулъя.

Дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, сүүлийн 2 жил амьдралаа сайжруулах бодолтой Польш-д хүний кабинетад ажиллаж байна. Хожуу төрүүлсэн 1 хүүтэй, аав дээрээ Монголд амьдарч байгаа, аав нь тусдаа гарсан. Aмьдралын их ч биш ч, асуудал байлаа.
Миний зорилго гэвэл, өөрийн хувийн бизнестэй болж, амжилттай явуулж, эдийн засгийн хараат бус байдлаас ангижрах. Хамгийн товчхондоо…
Хүүтэйгээ хамтдаа амьдрах
Энд эмчийн шалгалтанд бэлтгэж, амжилттай өгч, цаашдын өргөн боломжийг нээх
Миний амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд гэвэл, хайрцаг дотор байгаа мэт мэдрэмж.
Өнгөрсөн хугацааны асуудлуудаас болж байгааг мэдээд л байна. Би их залхуу, надад харилцааны асуудал байна.
Эдгээр асуудлуудаас болоод үндсэн гол зорилгоо биелүүлэхэд цаг хугацаа алдахаас айж байна, бас нас явж байна.
Өөрт тулгарч байгаа бэрхшээлийг, амьдралын дасгалжуулалтаар даван, шийдэж, өөрийгөө олж, нээж, шинэлчилж, шинэ боломж, бололцоо, гарц нээх, улмаар, ажлын байрын боломжтой болвол ах дүү, эсвэл нэг ч гэсэн найз эмч гээд амьдралд нь тус нэмэр болох хүмүүс их байна даа.

За одоо хоёулаа энэ бүсгүйн дасгалжуулалтын ярилцлагыг сонсоё. Анхааралтай сонсож тэмдэглэл бичээрэй.

Та хүч чадлаа үгүйсгэсэн ч хамаагүй хүч чадлаа ашиглаж амьдралаа устгаж чадна. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийгөө хүч чадалгүй гэж итгэдэг учраас ашиглаж чаддаггүй. Зоригтой, авъяастай, чадалтай тэр гайхалтай хүнийг өөрийн дотор нуугдаад байна гэдгийг бид дутуу үнэлдэг.

Click to Tweet

Нийгмийн шуугиан, шударга бус амьдралын давалгаа хэчнээн хүчтэй давалгаалсан ч өөртөө итгэж чаддаг, дотоод хүчээ хөгжүүлж чадсан тэр хүмүүсийг халхалж чаддаггүй. Тийм хүмүүсийг тоолж баршгүй. Шинэ бизнес санаачлагчид, спорт урлагийн одод том эрсдэлийг давах тусмаа улам алдар нэртэй, амжилттай болдгийг сана. Энэ бол тэдний дотоод хүч хэр чанга байгаагийн шинж.

Би одоо танд энэ гайхалтай дотоод хүчийг өөртөө бий болгож сурахад зориулж ашиглах ёстой гарын авлагыг чинь хэлж өгье.

Энэ бол Бэрхшээл ба Боломж подкаст 16 - Aмьдралаа үнэхээр хэцүү болсон үед яах вэ? гэдэг аудио байгаа юм. Үүнийг та манай онлайн дэлгүүр дээрээс татаж аваад өнөөдөр сонсоорой. Өнөөдөр сурсан энэ гоё ярилцлагыг чинь батжуулаад таныг амьдралаа үнэхээр өөрийн гараараа дотоод хүч чадлаа зөв ашиглаж сурахад тань туслах болно.

podcast-16Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс хэрхэн хариу үйлдэл хийж, энэ нь ирээдүйд нь цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

 Ялан дийлэх гэдэг үгийг хэлэхэд амархан хийхэд бас л хэцүү. Тэгвэл одоо эндээс арга ухаанаа олоод аваарай.

Үүнийг сонссоноор та,

  • Болсон явдалд яаж зөв хариу үйлдэл хийх ухаанаа хурцална.
  • Ирээдүйдээ улам хүндэрч болзошгүй ноцтой асуудлуудыг таслан зогсооно.
  • Амьдралаа цоо шинэ өнцгөөс харж хонгилын үзүүрт буй гэрлийг олж харах болно.
  • Бие дааж өөрийн хүч чадлаа нөөцлөх, цаашилбал гэр бүл хайртай хүмүүсээ энэ бэрхшээлээс аврах ур чадварыг суралцана.

Бэрхшээл ба Боломж подкаст 16-г онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Гайхалтай. Өдөр бүр сонсох тусам бахархал төрөх юмаа. Хэдэн жилийн өмнө өөрт наахгүйгээр сонсож байсан тэр үед даанч дээ л гэхээс өөр хэлэх үг алга. Одоо бол толгойруу цохих шиг л болж байна, би Моникагаас салахгүй хайр юмаа

  • Өөрийн бодол санаагаа буруу үгээр илэрхийлдэг байсан. Аливаа зүйлд санаа зовох тусам сайжрал авдаггүй болохыг ойлгосон. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлд харамсахгүй байх, болоогүй байгаа зүйлд санаа зовохгүй байх, өнөөдрөөрөө амьдрахад суралцаад явж байгаа. Өдөр бүрийн аудиог сонсоход улам л ухаарал авч байгаа. Баярлалаа

  • Бодол нь: Биднийг зоригтой үг хэлж үйлдэл хийхэд маш том айдсан аргамж болон тархины сэтгэх чадварыг хүлээтэй байлгадаг болохыг энэ удаагийн азтаны ярианаас ойлгож авлаа

  • Эмэгтэй хүний амьдралд тохиолдох хамгийн том асуудлыг маш сайхан аргаар шийдвэрлэх тухай сайхан зөвлөгөө өгсөнд Моника Батсүхдээ маш их баярлалаа. Цаашдын үйлсэд нь хязгааргүй их амжилтыг хүсэн ерөөе!

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >