Өдөр 9. Нөхрөө архинаас гаргах хариуцлага
Танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 9 дэх өдөр бидэнтэй уулзаж байгаа танд тэвчээртэй, тэмүүлэлтэй, баяр хөөртэйгөөр амьдралаа өөрчлөх зориг тэмцэл гаргаж байгаа гэж төсөөлөхөөс бид танаар бахархаж байна.
Архичин нөхөртэй, архичин аавтай, архичин ээжтэй, архичин ах эгчтэй хүмүүсийн зовлон их. Магадгүй таны таньдаг хэн нэгэн хүн архинд орсон, архинаас болж амьдралаа гэр бүлээ бусниулж, хайртай хүмүүсээ зовоож явааг Монголчууд бид сэтгэл эмзэглэн харсаар олон жилийг барлаа.
Өнөөдрийн дасгалжуулалтын ярилцлаганд нөхөр нь архинаас болж яаж эхнэрээ зовоодог, ямар гэр бүлийн харилцаа байдал үүсгэдэг байсан, тэр дарамттай байдлаас гарах арга замын талаар ярилцлаа. Энэ ярилцлага олон олон архидалтын золиос болж буй эмэгтэйчүүдэд хэрэгтэй, ялангуяа гэр бүл бүлийн хүчирхийлэлд өртсөн ч түүнийгээ тэвчээртэй даван туулж яваа эмэгтэйчүүдэд үнэхээр хэрэгтэй чухал асуудал бэрхшээл гэж бодсон учраас Моника эгч энэ эмэгтэйг сонгож дасгалжуулалт хийсэн юм.
Хэрэв та, таны гэр бүлд хэн нэгэн хүн архи уудаг эсвэл таны мэддэг хэн нэгэн хүн архи уудаг хүнээс болж шаналж зовдог бол энэ дасгалжуулалтын ярилцлага танд нилээн их амьдралын ухаан ойлгуулж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Архидалтын ард гэр бүлийн хүчирхийлэл нуугддаг. Монголчууд бид гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар нүдээ аниад, чихээ таглаад, амаа дараа өнгөрдөг. Бид “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх мэтээр үг хэлцэж гэр бүлийн асуудлыг гэр бүл дотроо шийдэх ёстой гэж өөрийгөө тайвшруулж худлаа ярьсаар, цагдаа сэргийлэх ч гэр бүлийн асуудал гээд хэрэгсэж авч үздэггүй.
Нөхөртөө зодуулсан, хөхөрсөн нүдтэй эмэгтэйчүүдийг бид хааяа энд тэнд хардаг. Магадгүй таны хамаатан садан, танилууд дотор ч ийм өрөвдөлтэй хувь заяатай эмэгтэйг та харсан байж магадгүй. Тэр эмэгтэйг өрөвдөвч бидний хэн нь дорвитой туслалцаа үзүүлж чаддаггүй.
Энэ эгч маань өөрийнхөө талаар, гэр бүлийнхээ талаар юу гэж ярьж танилцуулсаныг одоо би өгье.
Нөхрөө архинаас гаргах хариуцлага өнөөдрийн дасгалжуулалтын зочноо урьж танилцуулъя.
Амьдралын дасгалжуулалт авснаар би хувийн амьдралдаа тохиолдоод байгаа асуудлуудыг шийдэхээс гадна өөрийгөө нээж хөгжүүлэн одоо эрхэлж буй ажлуудынхаа тусламжтайгаар олон олон хүнийг өндөр орлоготой, аз жаргалтай болгохыг хүсч байна.
Архинд орсон нөхөртэйгөө асуудлаа зохицуулж, гэр бүлээ аз жаргалтай болгох хүсэлтэй зориглон бодож байгаа энэ эмэгтэйн амьдралыг өөрчлөх арга боломжуудын талаар хэдүүлээ одоо сонсоцгооё.
Монголчуудын амьдралыг өөрчилж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэхэд хамгийн их чухал нөлөөлж чадах зүйл бол Монгол хүн өөрийнхөө сэтгэхүйг маш сайн ойлгох явдал.
Монголчууд бид өнөөдөр сэтгэхүйгээ тэлж, өөрсдийн онцлог, цөөн хүн амтай ч дэлхийд хүчтэй
Өнөөдөр би танд өгөх гарын авлагаараа БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 03 – МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙН ОНЦЛОГ сэдвийг сонгож авлаа. Учир нь бид гэр бүлийн асуудал, хүчирхийлэл, архидалт гэх мэтийн нийгмийн хурц бэрхшээл тулгармагц л лам бөө рүү очиж амьдралаа өөрчлөхийг зорьдог. Ингэлээ гээд бидний өнөөдөр тулгардаг асуудал бэрхшээл шийдэгддэггүй, бид зөвхөн шашны боол, Монголчуудынхаа сэтгэлгээний боол мэт амьдралаараа амьдарсаар байна.
Монголчуудын амьдралыг өөрчилж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэхэд хамгийн их чухал нөлөөлж чадах зүйл бол Монгол хүн өөрийнхөө сэтгэхүйг маш сайн ойлгох явдал. Энэ сэтгэхүйгээ бид зөв ойлгож байж, өнөөдөр Монголын нийгэмд болоод байгаа сэтгэлгээний асуудлыг давж гарна.
Монгол хүний сэтгэхүйн онцлогт юу нөлөөлдөгийг та мэдэх үү?
Бидний тархинд болж буй мэдээллүүд, итгэл үнэмшилүүд хаанаас ирдэг?
Бид шашин шүтлэгийг хэрхэн хүлээж авч өөртөө шингээдэг тухай та мэдэх үү?
Таныг амжилтанд хүрэхэд эдгээр мэдээллийн үнэ цэнэ хэр байж, яаж нөлөөлж байгааг та мэдэх үү?
Энэ ярилцлага танд сонирхолтой, амьдралд тань хэрэгцээтэй чухал сэтгэлгээний асуудлыг хөндсөн.
ҮНЭ - 19000₮
Дэлхийн аль ч өнцөг буланд хамаагүй энэ подкастуудыг татаж авах бүрэн боломжтой.
Үүнийг сонссоноор та,
✓ Таны сэтгэхүй дотор шашин шүтлэг, итгэл үнэмшил бүтээсэн мэдээлэл хэрхэн нөлөөлж байдгийг ойлгох болно
✓ Монгол хүний сэтгэхүйн онцлог, нийгмийн үзэл бодод таныг яаж хойш татаж байдгийг мэдэж авна.
✓ Өөдрөг үзлийг өөртөө бий болгох арга барил суралцана.
✓ Таныг хойш татаж байдаг сөрөг итгэл үнэмшил хязгаартай сэтгэхүйгээ тэлж хөгжүүлнэ.
Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу Monica Batsukh танд өөрийнхөө амьдралын мэргэжлийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.
www.monicabatsukh.com вэб хуудасны онлайн дэлгүүрээр зочилж түүний бусад уран бүтээлүүдтэй танилцаж, тусгаарлан өөрийн амжилтанд хүрэх дасгалжуулалтыг хийж болно.
Бэрхшээл ба Боломж Podcast-ын цувралууд нь 2013 оны зун Дэлхийгээр 40 гаруй оронд тархан суугаа Монголчуудын амьдралын эрэлт хүсэлт асуулт сонирхолын дагуу бүтээгдсэн бөгөөд олон мянган хүний амьдралдаа амжилт гаргахад цоо шинэ урам зориг, итгэл тэмүүллийг бэлэглэсэн гайхалтай ярилцлагууд юм.
Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.
Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.
Баярлалаа
Энэ бол нийгмийн мааш том асуудал эргэн тойронд ийм асуудалтай хүн маш олон харин би их азтай хүн шүү ханьдаа бас баярлалаа гэмээр л санагдлаа
Баярлалаа. Олон өдрийн дасгалжуулалт сонсоод хүн өөртөө итгэлтэй бас өөрийн түвшин гэдэг стандартаа үргэлж дээгүүр байлгаж байх ёстой. Эс тэгвээс хүний хараат болно.
Саин уу..Моника….Би ч мөн мухардалд л бна лдаа… нөхөрийн маань аав нь бас их уудаг хүн бсан ..4 нь ах дүү эрэгтэичүүд нь бүгд уудаг..уухаараа агсан тавьж үгээр аман доромжлолыг маш гарамгай ярьдаг…архи уухаараа хэл ам нь хөгжчихсөн хүн болно…гэхдээ саихан үг гарна гэж бхгүи муухаи бүхнийг хэлнэ ярьна..хаанаас нь гардаг бна гэмээр хардалт ,доромжлол , хэлх үг олдоггүи.юмаа…хүнээс Би их ичдэг блаа залуудаа…одоо я хэрүүлийн дээд ийг төгссөн гэж болно….архинаас гаргах эм тан өгч л блаа..сүүлдээ уурлаад уухаа бсан ..архиа үхтэлээ ууна гээд л бдаг хүндээ…засал авдаг хүн баихад авдаггүи ийм хүн бас бна…..сумын төвд 7 хоног ,и,14 хоног завсаргүй уудаг бжээ залуу бхад ..би болиулах гэж дусал хийгээд хэд хонуулж хордлогын нь таилаад л араи дээр болгоно ..шартаад Би үхэх нь амь авар гэдэг бсан ..чамаигаа зовоож бнаа..одоо уухгүй уучлаараи ..чамаигаа жаргаанаа…л гэнэ..дахиад л хэд хоноод ууна…..ингэж давтагдсаар..би зөхрөөд хөдөө гария. Архинаас араи хол гэж бодож шийдээд хөдөө мал маллаж араи дээрдсээн..гэхдээ л хөдөө уусан хэвээр агсан, хар, доромжлол …одоо үлдсэн насныхаа эрч хүчээ өөртөө зориулна.гэж хэлдэг яридаг.би . Одоо эрүүл мэнд ч муу дсан.архины үнэрт нь би согтоод босох шиг болдог толгои өвдөөд, тамхины утаанд нь мансуураад хоолоин хорсоод сэрдэг….эрт босдог нөхөр маань гал түлээд л тамхиа татаад л манан дунд л сууж бдаг…. харин энэ жил төвд баир авч би хааяа төвд ..тав тухтаи баих боллоо..
Яг миний кэйс блаа зөндөө их зүйл мэдэж авлаа баярлалаа миний хувьд салах замыг нь сонгосон бгаа
Би бол энэ 2 охинтой айлын том л гэсэн үг нэг авууштай нь энэ хүн эхнэртээ гар хүрдэггүй юм байна. Бага байхад аав архи уугаад ээжийг зодоод байхаар их гомдож, өвлийн хүйтэнд ээжтэйгээ нүцгэн цасан дээр зогсож байхдаа үхмээр санагддаг үе ч байлаа. Гэхдээ энэ бүхнийг ялан дийлж өдийг хүртэл амжилттай ажиллаж амьдарч яваа өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг шүү. Харин дүү маань надаас тэс өөр, сэтгэлийн хатгүй юм л бол наргих цэнгэх ууж идэхээр өөрийгөө тайвшруулаад байх шиг санагддаг. Өөрчлөх юмсан гэж тодроо боддог ч буруу илэрхийлээд улам уурийг нь хүргээд байдаг даа.
Архичин хүнийг өрөвдөх биш өөгшүүлэх биш үргэлж буруу гэдгийг нь хэлж хариуцлагыг нь үүрүүлж сургах нь маш чухал гэдгийг ойлголоо. Өөрийнхөө зорилгоо өндөрт тавьж хэлэх гэснээ шууд хэлж байх нь зөв гэдгийг ойлгож авлаа. Маш их баярлалаа
Дахин уулзаж байгаадаа баяртай байна, Дариймаа. Ярилцлагуудаас олон зүйлсийг суралцаж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Үргэлжлүүлэн идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!