Өдөр 8. Мөрөөдөлдөө хүрэх анхны алхам

Танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 8 дахь өдрийн ярилцлаганд тавтай морил.

2 дахь долоо хоногийнхоо эхний өдөр бидний аудио ярилцлагыг сонсохоор сэтгэл тань гэгэлзэж байгаа таныг бодохоор бид ч бас  баяртай байна.

Гэр бүлийн салалтийг бууруулах зорилготой нэгэн охинтой хийсэн дасгалжуулалтын ярилцлагыг та одоо сонсох гэж байна. 30 хоногт амьдралаа өөрчлөх энэ цувралын маань 8 дахь өдрийг хүртэл бидэнтэй зэрэгцэн өдөр бүр аудиогоо сонссон танаар бид бахархаж байна.

Өдөр бүр бид өөр өөр үзэл бодолтой, өөр өөр зорилготой, өөр өөр бэрхшээлүүдийг ярилцаж, өөр өөр боломжуудыг олж харж эхэлсэн. Таныг энэ 30 хоногийн дотор сэтгэлийн галаа асааж, бидэнтэй зэрэгцэн суралцаж, уйлж, дуулж, инээмсэглэж энэ хэдэн өдрийг өнгөрөөсөнд бид баяртай байна.


Тан шиг олон олон Монголчууд өнөөдөр энэ аудио ярилцлагуудыг сонсож амьдралдаа бага ч болов гэрэл гэгээ мэдэрч, сэтгэлийн тайвшрал олж авсан байх гэж бид найдаж байна.

Та өөрийн сонссон, сэтгэлд таалагдсан дасгалжуулалтын ярилцлагуудыг таньдаг хүмүүстээ сонсохыг санал болгосон уу? Таны мэдсэн, ойлгосон сурсан зүйлсээр дамжиж таны амьдралд бага ч болов найдвар, шинэ үзэл бодол, цоо шинэ мөрөөдөл ундарч, илүү хүчтэй баттай биелүүлэхийг хүссэн зорилго тань бүрэлдэж байна уу?

Та сонссон аудио ярилцлага болгоноос сурсан зүйлсээ өөрийн тэмдэглэж авч, хувийн амьдралдаа тусгал болгож, гаргадаг байсан алдаагаа дуусгавар болгож, зорилго төлөвлөгөөндөө өөрчлөлт хийж байгаа гэж найдаж байна.

Өдөр 8. "Мөрөөдөлдөө хүрэх анхны алхам" дасгалжуулалтанд ярилцсан бүсгүй

өөрийнхөө талаар хэрхэн танилцуулахыг сонсоцгооё. 

Ганц бие. Одоо 32 нас хүрч байгаа.  Улаанбаатар хотод амьдардаг. Одоо нэг байгууллагад Захиргааны албаны менежер хийдэг.
Миний зорилгын тухайд товчхондоо: Би бусдыг урамшуулж, зоригжуулж, амжилтанд хүрэхэд нь түлхэж өгч, дэмжих маш дуртай. 2-р курсээс эхлэн өнөөдрийг хүртэл яг л ийм төрлийг зүйлийг хийж бас хийхийг хичээж ирсэн. Моника эгчийн видео дасгалжуулалын хичээлийг үзээд яг л миний хийхийг хүсдэг зүйл байна гэж бодож байлаа. Олон зүйл нуршаад яах вэ?
2 зорилгын хүрээд мөрөөдөл минь багтана.
  1. Өнөөдөр монголд гэр бүл салалт үүнээс үүдэн гарч буй үр дүн, мөн хамтран амьдрагч, гэл бүлийн үнэ цэнэ алдагдсан байдал, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн ирээдүй гээд л бодохоор зүрх минь маш их эмзэглэдэг. Иймээс энэ асуудлыг хэрхэн шийвэрлэж болох вэ? Гэж бодсоны үндсэн дээр Монголд Хурмын маш том ордон барихыг хүссэн. Энэ нь зөвхөн хуримыг нь маш давчуу хугацаанд зохион байгуулаад л хэдэн төгрөг олчих гэсэн бизнесийн зорилготой биш. Монголын ирээдүйн гэр бүл зөв үнэ цэнэ, зөв төлөвлөлт/гэр бүлийн төлөвлөлт болон санхүүгийн төлөвлөлт/... гм зүйлийг ярьж зааж, зөвлөдөг зөвлөгөөний төвтэй, хуримын хувцас, хуримын зураг авалт, цайллага, хэд хэдэн хурим зэрэг хийх танхим,  ... зүйлс агуулагдах хэмжээний зүйлсийг нэг дор цогцлоосон маш том хуримын ордон дотор цогц үйл ажиллагаа зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг газрыг бий болгохыг хүсдэг.
  2. Бусдад туршлага болон мэдлэгээсээ хуваалцаж бусдыг дасгалжуулах
Бараг 1 жил хагасын өмнөөс youtube дээр байгаа бичлэг үзээд майл листэнд бүртгүүлж, Бэрхшээл ба Боломж номыг өнгөрсөн ээлжийн амралтаараа уншиж байсан.
Амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд нь юу вэ? гэвэл,
  1. Би өөрөө өөртэйгөө яг одоогоор маш их тэмцэлдэж байна. Өнгөрсөн зун өөрийн дотор байдаг хүслүүдээ нэгтгэж яаж хүрэх вэ гэсэн арга замаа олсон гэж боддог. Гэхдээ одоогоор ямар ч төлөвлөгөө гаргаагүй л байна. Төлөвлөхийг хүсэж байгаа ч энэ зүйл дээрээ цаг ч гаргаж чадаагүйгээ харж байна. Олон талаар мэдлэг мэдээлэл цуглуулж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гээд эрж хайж байгаа ч гэсэн яг үнэндээ одоо бол гацчихсан байдалтай л байна. Надад дэмжлэг, түлхэц үнэхээр хэрэгтэй байгаагаа л мэдэж байна.
  2. Би өөртөө их өндөр стандарт тавьдаг учраас хийж чадаагүй зүйлээрээ өөрөө өөрийгөө дарамтлаад байгаагаа маш их мэдэрч байна. Яг л нэг цикл дотор эргэлдээд байгаа юм шиг мэдрэмж.
Эдгээр асуудлуудаас болоод одоогоор бий болж байгаа эсвэл болж ирээдүйд бий болж болзошгүй нөхцөл байдал маань гэвэл,  Гарах арга зам гаргалгаа байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хийхгүй байснаар нэг тийм ялагдсан мэдрэмж, үр бүтээлгүй өнгөрөөсөн он жилүүд, асуудлыг харсаар байж юу ч хийгээгүй мэт буруутгалаар л өөрийгөө дүгнэх гээд байна даа. 
Амьдралын Дасгалжуулалт авсанаар бий болгохыг хүсч буй хувийн зорилго маань гэвэл
Хариуцлагатай харилцаа
Зорилгынхоо төлөөх нарийвчилсан төлөвлөгөөг гаргачихсан байх
Өөрийгөө дайчлах зориг тэсвэр тэвчээр
Ялалт, за нэг сайхан мэдрэмжийг л мэдрэх,Эрч хүч
Хүмүүсийн амьдрал өөрчлөлтийн эхлэл хэмээн энэ бүсгүй маань илэрхийлжээ.

Гэр бүлийн салалтыг зогсоох хүсэлтэй томоохон зорилгыг өөрийн болгож зориглон бодож байгаа энэ бүсгүйн зорилго биелэхэд өөрийнх нь төлөвлөж байсан төлөвлөгөөг хэдүүлээ одоо сонсоцгооё.

Та харж байна уу? Зорилгоо сайн ойлгохгүйгээр, зорилгоо тодорхойлж чадахгүйгээс бол та хичнээн олон жилийг, хичнээн олон сая төгрөгийг, хичнээн их хөлс хүчийг огт шаардлагатай дэмий зүйл дээр гарздах аюултай байдаг байна.

Click to Tweet

Өнөөдрийн ярианаас та юу сурсан бэ?

Моnica Batsukh энэ бүсгүйтэй ярилцахдаа энэ бүсгүйн зорилгодоо хүрэх алхмуудыг өөрчлөлт хийсэн, хуучин төлөвлөгөө зорилго нь түүнийг хаана аваачих магадлалтай. Хуучин бодлоороо явсан бол энэ бүсгүй хэзээ ч гэр бүл салалтын зөвлөгөө өгөх бизнесээ хийж чадахгүй, улам олон жилийг хий дэмий гарздах аюултай байсан. Хуучин төлөвлөгөөний дагуу явсан бол энэ бүсгүй хийсэн алхамууд түүнийг хаана аваачиж болох талаар нь тодорхой харуулсан.

Та харж байна уу? Зорилгоо сайн ойлгохгүйгээр, зорилгоо тодорхойлж чадахгүйгээс болж та хичнээн олон жилийг, хичнээн олон сая төгрөгийг, хичнээн их хөлс хүчийг огт шаардлагатай дэмий зүйл дээр гарздах аюултай байдаг байна.

Бидний сэтгэлгээний ийм алдааг засахад тусалж өгсөн Моника эгчдээ баярлалаа. Моника эгч  энэ бүсгүйн харж чадахгүй байсныг нь бодитойгоор харуулж амжилтанд хүрэхэд нь шууд нөлөөлж чадахуйц, цаашилбал энэ бүсгүйн хувьд дутагдаад байсан өөртөө итгэх итгэлээ олж нөөцөлж авах аргуудаа таньж харахад нь тусалж өглөө.

Нэгэнт та зорилго гэдэг юмны чухлыг ойлгож авсан болохоор өнөөдрийн гарын авлагаа ямар чухал гэдгийг ойлгож авсан байх.

Та өнөөдөр өөрийнхөө зорилго дээрээ тулж ажиллаарай.

Би таныг яг одоо манай онлайн дэлгүүр рүү зочилж “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 18 ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХЫН ТУЛД ТАНД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?” подкастыг татаж аваарай. MP3-аар нь хэдхэн секундын хооронд шууд татаж авах боломжтой байрлагдсан байгаа.Таны зорилгоо тодорхойлоогүйгээс, зориглож өөртөө итгээгүйгээс гардаг эрсдэл зардлуудын хажууд хэдэн зуу дахин хямд үнээр өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.

podcast-18

Энэ подкаст дээр Моnica Batsukh зорилгоо тодорхойлоход мэдвэл зохистой 10 зөвлөмжийг өгөөд зогсохгүй, таныг зорилгодоо хүрэхгүй замаасаа халшрахгүй

- Хүмүүс яагаад зорилгодоо хүрдэггүй замаасаа халширдаг вэ?

- Ямар хүмүүс амжилтанд хүрээд, ямар хүмүүс бууж өгөөд байна?

- Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй нөөц бололцоо чадвар нь байна уу?

- Яаж дуртай юмаа хийж, түүгээрээ амжилтанд хүрч, хүссэнээ олж авч сурах вэ?

ҮНЭ  - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өнөөдрийн энэ бусармаг нийгэмд амжилтанд хүрэх арга барилаа олохгүй, хүссэнээ хэрхэн гар бие хийж гүйцэтгэх тухай мэдэхийг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Бүхнийг хүн мэддэг төрдөггүй ч, өнөөдөр амжилтанд хүрсэн хүмүүсийн хэрэглэдэг зорилгоо тодорхойлох арга барилуудын тухай дэлгэрэнгүй хэлэлцсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиалаарай. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхамыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Сайхан байнаа. Өөрийгөө сонсоод сурчихвал айдсаас гарч чаддаг. Айдас, итгэлгүй байдал хоёртойгоо тулж ажиллах. Өөрийнхөө үнэ цэнэ, чадвар хоёроо мэддэг байх. Ингэснээр өөрийнхөө чадварыг дээшлүүлж, өсгөж үнэ цэнэтэй болгох нь чухал байна

  • Энэ өдрийн мэндээ 8 дахь өдрөө гайхалтай сургалтаа төвлөрөн сонслоо. Эхлэхээсээ өмнө ингэж цэцлэн, урам зориг дүүрэн шинээр төрсөн мэт эхлэх болж байна. 3 саяуланг нь амжилтанд хүргэх аугаа үйл амжилтаар дүүрэн байна. Баярлалаа

    • Танд баярлалаа. 30 хоногийн аяндаа идэвхитэй оролцож байгаад баяртай байна. Амжилт хүсье🤗

  • би бас олон зорилготой байж тэдгээр нь хоорондоо таарахгүй салгарддаг байж маш их зүйлийг 30 хоногийн аянд нэгдсэнээр олж авч бна даа баярлалаа талархалаа гэхээс өөр үг олдохгүй юм аа. бас 3 найзаа аянд оруулсан кккк

  • Боломж байгаа гэдгийг таньсан, ерөнхийдөө санаж бодож байгаа эвлүүлсэн боловч гацаа юунаас болж үүсдэг вэ?
    1. Зорилго нь нүсэр том байгаа тохиолдолд хугацаа тавьж чадахгүй, барьж авч чаддаггүй.
    2. Өдөр тутмынхаа ажилд түүртэж, түүнээсээ өөрийг олж харахгүй.
    3. Олон янзын “үл хөдлөх, хувцас, хувьцаа, төсөл, гадаадад сурах” зэрэг хэтэрхий том хүрээтэй зорилго нь төөрүүлдэг.
    4. Өөртөө байгаа хүсэл зорилгоо сонсохгүй тохиолдолд “эд баялаг, хөрөнгө, мөнгө” талаасаа л харж төөрнө.
    5. “Олон санаа санасан хүн, Оргож босож чадахгүй” гэдэг шиг олон зүйлийг хэтэрхий их бодох нь нэг газар гацаанд оруулна.
    6. Миний мэдлэг хүрэлцэхгүй гэдэг айдас, өөртөө итгэх итгэл дутах нь үр дүнд хүргэдэггүй.
    7. Жинхэнэ зорилгоо олж уягдаагүй бол олон санааны уяанд тал тал тийш таталдаж зовж эхэлнэ.
    Мөнгө байхгүй гэдэг бол ердөө айдас юм байна. Хүссэн зорьсон зүйлийнхээ төлөө мөнгөгүй ч эхлүүлж чадна. Төлөвлөгөө том гэдгийг өөрийн тань тархи л бүтээгээд байгаа зүйл. Төлөвлөгөөгөө тодорхой болговол гарт ороод л ирнэ. Хүн зорилгоо цэгцлэх, зорилго нь хоорондоо уялдах, нэг нэгнээ дэмжсэн байхыг анхаарвал ажил илүү хөнгөн болно. Хүн сэтгэлийнхээ гүнд юу хүсэж байгаагаа сайн сонсох юм бол ажлаа олоход хялбар болно.
    Олон олон охид бүсгүйчүүд энэ дасгалжуулалтыг сонсоод “өөртөө итгэх итгэл, хүч чадал”-аа олж аваарай, “айдас”-аа даван гараарай.

  • Баярлалаа
    Олон юмыг бодохгүй өөрийн чадах ганц зүйлийг зорилгоо болгохыг ухаарсан гоё сэдэв байлаа. Би ч бас адилхан зорилгоо олон болгож бодлоо хувааж хаашаа явахаа мэдэхгүй олон жилийг үрсэн санагдлаа

  • гайхалтай ярилцлага байна.Миний хүсэл зорилготой төстэй бна.Би Аюулгүй сонголт сургалтанд сууж сургалт хийх албан ёсны эрх авсан бгаа.он гараад ЕБС уудад төгсөгчидтэйгээ хамтран сургалт хийх төлөвлөгөөтэй бгаа .Би мөн мэргэжлийнхээ дагуу Жирэмсэн эхчүүдэд төрөлтөнд бэлдэх сургалт явуулж олон эхчүүдэд тус болж бгаадаа баяртай байдаг. энэ 2ыгоо холбох арга ухаанаа олохгүй л.мөн өөрийнхөө бизнес болгож ажиллах арга дутуу санагдаж бгаа. хажуугаар нь ОУШХудалдааны бизнес гараа бизнесээ эхлүүлсэн зэрэг ажилуудыг хийж үр хүүхдэд ачаа үүрүүлэхгүйгээр тэтгэврээс гардуур орлого нэмэгдүүлэх хувь хүний хөгжлийн шат ахиулах зорилго тавин алхаж бна даа одоо өдөр бүр Монико Батсүхийн подкастуудыг сонсдог мөн Бэрхшээл ба боломж номыг Сдины хамт худалдан авсан. өөрийн үр хүүхэд болон олон найз нөхөд залууст линкүүдийг илгээдэг би болон миний эргэн тойрон ахан дүүс маань сэтгэлгээний болон санхүүгийн ядуурлаас гараасай гэж хүсч мөрөөддөг.би үнэхээр үнэ цэнэтэй нэгэн гэдгээ ойлгож гоншигнох биш бүтээж амьдраасай гэж хүсдэг.иймээс нийгэмдээ өөрийн чадах зүйлээр оролцоогоо нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэл зорилгоор дүүрэн ахлаж байдаг даа.Цагийн менежментээ л хийж чадахгүй бгаагаа анзаарч бгаа.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >