Танд энэ өдрийн мэнд хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье уриан дор явуулж буй 4 дэх өдрийн ярилцлаганд тавтай морил.

Өдөр 4. Гацаанаас гарах ганцхан гарц

Та юунд итгэнэ таны зөв. Таны амьдралд болж өрнөж буй муу муухай, тааламжгүй үйл явдлыг та ялан дийлж гарч чадахгүй гэж бат итгэвэл та тэр л сөрөг нөхцөлд дарамтлуулж түүнийгээ ялан дийлэх чадалгүй сул дорой амьдрах болно. Харин оронд нь танд юу ч тохиолдсон бай хамаагүй үүнийг би ялан дийлж чадна, ялан дийлэхийн тулд би өөртөө итгэж байна гэж хэлвэл тэр ёсоор таны хүссэн амьдрал таны гарт үргэлжлэх болно.

Таныг зовж шаналж, мөнгөөр дутагдаж, гутарч шаналж амьдар гэж хэн ч хэлээгүй, хэн ч хэлэх эрхгүй. Зөвхөн та л яаж амьдрахыг хүсч байгаа сонголтоо хийж байна гэсэн үг.

Таныг аз жаргалтай сайхан гэр бүлтэй байхыг хэн ч зогсоогоогүй. Таныг эрүүл саруул, эрч хүчтэй, сэтгэл хангалуун амьдралаар амьдрахад саад болох хүн танаас өөр хаана ч байхгүй.

Та зөвхөн хүссэн амьдралаа өөрийн сонгосон сонголтынхоо дагуу бүтээж байгаа гэдгийг сана.

Өдөр бүр таны хийдэг, хийдэггүй ажлууд, боддог бодлууд, боддоггүй бодлууд бүгд таныг ирээдүйд хаана очих, хаашаа чиглэхийг чиглүүлж өгч байна гэдгийг сана. Таны өнөөдөр юу бодох, юу төлөвлөх, юу хийх нь таны л сонголт.

Таныг амьдралдаа хайр дурлал, аз жаргал, баяр баясал, бүтээлч амьдрал эрч хүч орууж ирэхэд зөвхөн та л хариуцлага хүлээнэ. Амьдралын тааламжийг хүртэх ийм л энгийн. Аз жаргалтай амьдралыг өөртөө оруулж ирнэ гэдэг ийм л энгийн.

"Гацаанаас гарах ганцхан гарц" яриаг өрнүүлсэн бүсгүйнхээ талаар танд товчхон танилцуулъя.

“Би нөхөр хүүгийн хамт амьдардаг. Гэрлээд 5 жил болж байна. Хувийн компанид Нягтлан бодогч хийдэг. Нөхөр маань мужаан хийдэг. Хадам ахын хашаанд монгол гэрт амьдардаг. Миний хувьд өдөр болгон нэгэн хэвийн өнгөрдөг. Миний зорилго гэвэл өөрийгөө иэдвхитэй, сонирхолтой амьдралд хэвшүүлэх, гутранги үзлээс салгах. Бид хоёр 2016 оны 4 сард хашаа зээлээр авсан, хашааны зээлээ төлөөд байшин барих мөнгөө цуглуулж байшингаа бариад дараагийн хүүхдээ гаргаж элэг бүтэн эрүүл саруул хамгийн гол нь өөрөө өөртөө итгэлтэй, өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах...
Бэрхшээл гэвэл амьдралаа хаанаас нь эхэлж яаж өөрчлөлт хийж хүссэн зорилгодоо хүрэх вэ гэдэг аргачлалаа олохгүй байна. Олж авсан мэдээллээ хэрэгжүүлж чадахгүй, өөрийгөө дайчлахгүй.

Ирээдүйд бий болж болзошгүй нөхцөл байдал гэвэл 3 жил амьдарсныхаа дараа би өөрийнхөө амьдралыг эргээд харахад “яг л байсан байрандаа байж байх" алхам хийгээгүй, өөрийгөө чадваржуулаагүй, Яг л хэвэндээ байж байна.

Өөрийгөө өөрчилж, амьдралаа төлөвлөгөөтэй, хурдацтай урагшлуулах. Би хүнтэй суугаад 5 жил болоод эргээд харахад өөрийгөө үнэхээр голж байна. Яг нэг хэвэндээ. амьдрал, ажилдаа амжилт гаргах.

Жишээ: Англи хэлний күрсэд сууна, жолоонд сууна, турах бүжгийн клубд явна, Магистарт сурна гэсэн боловч сургалтын төлбөр өндөр болохоор больчихсон. Хэзээд нь хашаа байшингийн зээлээ төлж, хэзээд нь хүүхдээ гаргах вэ?

Гэртээ сууж  ажилгүй мөнгөгүй байх айдсыг би 2011 оноос 2013 оны 11 сар хүртэл мэдэрсэн болохоор гэрт сууж хүүхэд гаргана гэхээс айж байна .”

Энэ бүсгүйн өөрийнхөө талаар танилцуулсан танилцуулга танд багахан ойлголт өгсөн байх гэж бодож байна. Энэ бүсгүй бол яг л та бидний түрүүн дурьдсан шиг, таны хааяа мэдэрдэг амьдралаа өөрчлөх юмсан гэж санаа зовних атлаа хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байсан хүмүүсийн нэгэн адил гэдгийг та мэдэж авсан байх.

Энэ бүсгүйг амьдралаа өөрчлөх айдсаа хэрхэн давж гарахад нь тусалсан гайхалтай ярилцлагыг одоо танд сонсгоё.

Анхаарал тавьж, өөртөө таалагдсан хэсгийг тэмдэглэж аваарай.


Таныг аз жаргалтай сайхан гэр бүлтэй байхыг хэн ч зогсоогоогүй. Таныг эрүүл саруул, эрч хүчтэй, сэтгэл хангалуун амьдралаар амьдрахад саад болох хүн танаас өөр хаана ч байхгүй.

Click to Tweet

Та эсвэл таны таньдаг хүмүүс энэ эмэгтэй шиг олон жил яг л байсан байрандаа ямар ч алхам хийгээгүй, өөрийгөө чадваржуулаагүй, яг л хэвэндээ байгаад байгаадаа шаналж бухимдаж байгааг үгүйсгэхгүй.

Энэ ярилцлага танд таалагдсан бол өөрийн таньдаг хүмүүстэйгээ суралцсан зүйлсээ хуваалцаарай. Санаандаа олж мэдэрсэн тэр эрч хүчийн энергиэ бусадтай хуваалцахаа бүү мартаарай. Ар гэрийнхэн хайртай хүмүүсээ амьдралын хэвийн гацсан юм шиг амьдралаас гарах гарцаа олж авахад нь энэ аудио ярилцлагыг сонсгохыг санал болгоорой.

Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө хэрхэн эхэлж болдогийн жишээг Моника эгч энэ дасгалжуулалтаар маш тодорхой мэдрүүлж чадлаа.

Моника эгч өөрөө ч бас өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, амьдралаа эрс өөрчилж чадсан гайхалтай түүхээр дүүрэн яваа гэдэгтэй та маргахгүй байх. Тэрээр өөрийн амьдралын зорилго өөрчлөлтийг яаж олж авч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх зориг гаргасан тухайгаа бидэнтэй хуваалцаж байсан.

Бэрхшээл ба Боломж Подкаст 1 “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл” ярилцлагыг та манай онлай дэлгүүрээс татаж аваад сонсоорой. Энэ аудио ярилцлага таныг хэрхэн амьдралаа зөв залж удирдах, хүссэн зорилгодоо хүрэх тухай гайхалтай энгийн аргаар ойлгуулах болно.

podcast-1Та юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр зүйл амьдралд бодит болдог. Өөрийгөө өөрчлөн хөгжүүлснээр та хүссэн амжилтандаа хүрнэ. Та хүссэнээрээ сайхан амьдармаар байна уу? Өрөөл бусдыг биш өөрийгөө өөрчилснөөр энэ бүхэн биелэх боломжтой. Өөрийгөө өөрчилж өөдрөг амжилтанд хүр. Хүсэл мөрөөдөл биелэдэг гэдэгтээ итгэж чадахгүй эргэлздэг бол энэ подкастыг заавал сонсоорой. Мөрөөдлөө биелүүлэхэд танд  “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл” подкаст тусална.

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Wow оготны нүхнээс сувд олно гэдэг байхаа хүнийг ямар гайхалтай ухаж сайн талыг нь таниулж өөрөөр нь өөрт итгэх итгэлийг нь бадраан гал шиг дүрэлзүүлдэг гайхалтай чиглүүлэгч Монитадаа баярлалаа.

    • Баярлалаа. Дасгалжуулалтаа сонсохдоо та өөртөө, өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж болох алхамуудаа тэмдэглэж аваад, түүнийгээ үйлдэл болгон хийхийг илүүд хичээгээрэй. Амжилт хүсье🤗

  • Өнөөдрийн ярилцлагыг сонсоод Моникаг чин зүрхнээсээ биширлээ. Үнэхээр агуу…
    Талархлаа.

  • Баярлалаа итгэх итгэлээ харах нь өөрийн хүндлэл юм байна.Моникаадаа баярлалаа

  • Uuruu uuriinhuu amidrald shiidwer gargaj hariutslagaa 100% huleen zuvshuuruh ym bn moniko bagshdaa bayrallaa super ymaa ❤️🙏🙏🙏

  • Bi buur hajuunaas ineed hureed l ehlej bn bi bas end ywaad bn aa kkkk 😂😊🤩buur bayrlaad ineed hureed bn nadad uuriin gsn huch chadal bgaan bn shde

  • Wow wow, Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Би ямарч эмх цэгцгүй их олон зорилго төлөвлөгөөнүүдтэй байлаа. Би энэ эмэгтэй шиг 1цагийн дотор зорилгуудаа цэгцэлчихлээ. Мөрөөдөл биедэг гэдэгт итгэдэг Миний мөрөөдөл биелсээр арга замуудыг надад зааж өгсөөр байна. Баярлалаа

  • Шийдвжр гаргалт маш чухал юм байна.Моникадаа баярлалаа

  • сайн байна уу өөрийгөө өөрчлөхийг маш сайн ойлголоо .Зориглож хийж чадахгүй байгаа ажлаа хийх урам зориг авч байна баярлалаа

  • Моника ярилцлагыг маш чадварлаг удирдаж чиглүүлэх юм.Ганцхан цагийн дотор нэгэн бүсгүйн түмэн бодлыг цэгцэлж гайхалтай шийдвэр гаргуулчлаа,бүсгүйн өөрийнхөө сул тал гэж бодож бсан чанарыг нь давуу тал нь болохыг ойлгуулчлаа.17 онд компани бгуулахаар амлалт өгч бсан тэр бүсгүй өнөөдөр маш их амжилтанд хүрчихсэн явж бгаа бхдаа

  • Маш их баярлалаа.Маш их зүйл мэдэж авлаа.Үнэхээр гайхалтай.Өөрчлөлтийг өөрөөсөө! Баярлалаа Моника💖

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >