ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ
НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ
ХОЁР ДАХЬ БОЛОМЖ
ХОЁР ДАХЬ БОЛОМЖ
НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЛЭХЭД
Уучлаарай, бүртгэл хаагдсан байна.
хэзээ?
2023.05.31-ний өглөөний 07:00 цагт
ХэДЭН хүн?
Тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй
Хаана?
Zoom аппликэйшн ашиглан онлайнаар
ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ
НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
НОМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ номын хэлэлцүүлгийг ердөө ганцхан удаа Дасгалжуулалтын Академиас албан ёсоор зохион байгуулах гэж байна!
Та яг одоо хэлэлцүүлэгтээ бүртгүүлээрэй! Номын хорхойтон, боловсрохуйг эрхэмлэгч та бүхнийгээ урьж байна.
Магадгүй танд "ХАЙРЛУУЛЖ АМЬДРАХ ХОЁР ДАХЬ БОЛОМЖ" ном байхгүй байсан ч хамаагүй, ном унших арга эвээ олохгүй, дургүй байсан ч хамаагүй хэлэлцүүлгийн үүд хаалга нээлттэй бөгөөд харин ч танд хэлэлцүүлэг илүү хэрэгтэй гэсэн үг. Ямар ч үнэ төлбөргүй, та зөвхөн цагаа гаргаад 1 удаа онлайнаар бидэнтэй ярилцаарай.
Номын хэлэлцүүлэгт оролцсоноор:
Зохиолчийн сэтгэгдэл
Бусдыг хайрлана гэдэг зориг. Бусдаар хайрлуулна гэдэг ер бусын бэлэг мэт ховорхон зүйл. Аав ээж, ах эгч, үеийн хосууд дундаасаа шударга зөв хайрын харилцааг хараагүй бидэн шиг Монголчуудад хүн нэг л алдсан бол насан туршдаа зовох тавилантай мэт, дахин гэрлэж аз жаргалтай амьдарч болно гэсэн итгэлээ ихэвчлэн алдсан байдаг. Би амьдралдаа алдаж үзсэн. Эр хүнээр хайрлуулах гэж хамаг бүхнээ итгэж зориулаад өөрийн хүсэл мөрөөдөл зорилго бүхнээ алдсан нэгэн. Эр хүн гэж ямар муухай хүн байдгийг хараад жихүүцэж гомдох сэтгэл маань намайг аз жаргалд итгэх зориггүй нэгэн болгож хувиргасан гэдгийг ч мэдээгүй байж билээ. Харин Жилиантай уулзсан тэр мөчүүдэд би өөрийнхөө болон хайртай хүнийхээ сэтгэлийн шархыг мэдрэх хараа орж эхэлсэн л гэлтэй. Нөхөр хоёр Жилиантай ярилцсаны дараа туршилтын тестийн дасгалуудыг, харилцан ойлголцлыг зоригтой хийх ухаантай харилцаанд шилжин орж билээ. Энэ цагаас хойш гэр бүлийн аз жаргал гэж бүтэн утгаараа дахин хайрлаж, хайрлуулах утгыг хүлээн авах эрхээ олж авсан түүхтэй. Одоо би зөвхөн өөрийн амийг бодоод өнгөрөх нь буруу гэж үзээд олон олон Монголчуудынхаа асуудлыг Жилиан Андэйлийн хамтаар шийдэхээр шулуудсан билээ.
Жилиан бид хоёр хамтдаа 2017 оноос хамтран ажилласнаас хойш маш амжилттайгаар олон зуун Монгол хосуудад хайрлуулж амьдрах хоёр дахь боломжийг олгож чадсан. Үүнийг би гайхамшиг гэж л нэрлэнэ. Энэ удаад Жилиан бид 2 танд өгөхийг хүссэн бас нэгэн чухал гарын авлагыг хүргэж байгаадаа баяртай байна. Энэ номын ачаар таны гэр бүлийн амьдрал газар тэнгэр шиг ялгаатай, алга хөрвүүлэхийн зөрүүгээр өөрчлөх увдис бий шүү. Уншихдаа утга учир өгч сэтгэл зүрхээ зориулж унших тусам ид шид нь танд шингэнэ. Зүгээр л хоосон бодолтойгоор хийсвэр үзлээр бүү уншаарай. Та жаргах эрхтэй хүн.

“Хайрлуулж амьдрах хоёр дахь боломж” номонд хосууд гэр бүл салж буй нөхцөл байдлаа хамгийн хайртай эцэг эх, үр хүүхэд, дотны найз нөхөд болон бусдад хэрхэн зөв арга замаар тайлбарлан ойлгуулахаас эхлээд салах үед тулгардаг хууль эрх зүйн болон мөнгөний асуудал гэх мэт олон нарийн деталь бүхнийг дэс дараалалтайгаар зааж зөвлөж өгдөг. Та өмнө нь бүтэлгүйтсэн хэдий ч сэтгэл зүрхнийхээ жинхэнэ хайр дурлалтайгаа учирч, хайрлуулж энхрийлүүлэх хэрэгцээ Таны дотор ямагт байдаг, хэзээ ч оргүй алга болдоггүй. Өмнөх харилцаанаас үлдсэн гомдол шаналал, айдас зэрэг сэтгэлийн шарх нь эдгээд ирэхэд Та хайр гэх агуу тоглоомд буцаад ирж чаддаг. Учир нь та жаргах эрхтэй хүн. Та урьд өмнө ямар ч хүнд хэцүү гэр бүлийн зовлонтой учирч байсан хамаагүй танд өнөөдөр жаргах боломж бий. Та өөртөө л тэр боломжийг өгье гэж зүтгэвэл, таны аз жаргалаа эдлэх эрхээ 2 дахь удаагаа олж авахад бид гарыг тань бариад залах болно.