Өдөр 24. Харвардад сурах сэтгэлзүйн бэлтгэл

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 24 дэх өдөрт тавтай морил.

Монголчуудыг дэлхий ертөнцийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн алхахад хүчтэй нөлөө болж байдаг хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй интернет, компьютер технологийн хөгжил. Бид өөрсдийгөө улам ядуурч байна л гэдэг.

Үнэндээ энэ маань бас л харьцангуй ойлголт л доо. Биднийг бага байхад Монголд телевиз 18 цагаас эхэлж орой ес, 10 гэхэд л уран сайхны кино нь гарч дуусаад өдрийн хөтөлбөр тэр чигээрээ төгсдөг байлаа. Тэр үед хүмүүс өнгөт зурагт гэж гоё эд гарсныг ярьдаг байсансан.

Монголчууд бид өөрсдийгөө ядуурч байна л гэж боддог. Үнэндээ хүн бүр ухаалаг гар утас барьж, айл бүр өнгөт зурагттай, лийзингийн байртай, унадаг машинтай болсон үед бид амьдарч байгаа. 1995 онд бидний барьж байгаа гар утсыг дэлхийн хамгийн баян улсын ерөнхийлөгч ч барих боломж байгаагүй. Ямар ч их мөнгөөр бидний гартаа барьж байгаа энэ хэрэгсэлийг өөрийн болгож чадаагүй. Тэр үеийн хүмүүсийн хувьд мөрөөдөөд ч биелэхээргүй харьцангуй баян эрин зуунд амьдарч байна. Дэлхийн энэ хурдацтай хөгжлийн эрин зуунд амьдрах хувьтайгаараа бид азтай юм шүү.

Интернет, мэдээлэл технологийн хурдацтай хөгжлөөс үүдээд хүн төрөлхтөнд урьд хожид байгаагүй их боломж алхам тутамд бий болсоор байна.

Сүүлийн үед төрсөн, дэлхий даяар хурдацтай тархаж буй тэрбумтангуудын бизнесийн нууц нь мэдээлэл технологийн хурдацтай шууд холбоотой.

1995 онд дэлхийн хүн амын дөнгөж 6% нь интернет ашигладаг байсан бол 2010 онд 23%, 2015 онд 66% хувь буюу 3 тэрбум болж өссөн. 2020 он гэхэд дэлхийн бүх 7.5 тэрбум хүн ам интернет ашигладаг болох төлөвтэй хэмээн Петер Диамандис тооцоолж байна. Өөрөөр хэлбэл ирэх 3-4хөн жилийн дотор урьд нь 10 жил хийх гэж оролддоод хүрч чаддаггүй нөлөөлж чаддаггүй нөлөөг интернетээр хоромхон зуурт тараах боломжтой болоод байна.

Өдөр болгон л бид шинээр төрсөн баячууд, интернетийн ачаар санамсаргүй авъяас нь тодорсон оддын талаар сонсдог. Эсвэл бизнес, зах зээл, эдийн засгийн өөрчлөлтөнд нөлөөлж байгаа хурдацтай өсөлт бууралтын талаар сонсож байгаа нь үнэн.

2020 он гэхэд дэлхийд 1 тэрбум entrepreneur-ууд бий болно.

Өнөөдөр Монголчууд бид гадаад хэл мэдэхгүйгээсээ болж асар их мэдлэг нөөц бололцоо боломжоос хоцорч сэтгэж байгаа. Гэтэл хэдхэн жилийн дараа бидний сэтгэлгээг тэлэх гайхалтай шинэ технологи бий болох гэж байна.

Өдөр 24. Харвардад сурах сэтгэлзүйн бэлтгэл хийж буй бүсгүйнхээ талаар товч танилцуулъя.

“Би 24 настай. Одоо Тайвань улсад магистрантурт суралцаж байна. Газарзүйн мэдээллийн систем чиглэлээр суралцаж байна.
Би суралцаж буй сургуулиа амжилттайгаар хугацаандаа төгсөх. Цаашид үргэлжлүүлэн дэлхийн шилдэг Харвардын их сургуульд суралцаж мөн дэлхийн шилдэг эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллах. Эрдэм мэдлэгтэй, чадвартай нэгэн болох.
Надад одоогоор тулгараад буй бэрхшээлүүд гэвэл,
  • Аливаа ажлыг үргэлж хойшлуулах
  • Төвлөрөхгүй байх.
  • Залхуурах, шалтаг тоочих
  • Санаа зовох, мартамхай
  • Хийх юм их байгаа ч хийхгүй байх
  • Хийж чадахгүйдээ шантрах, сэтгэл санаагаар унах
Эдгээр асуудлуудаас болоод хурцдаж байгаа асуудал гэвэл
  • Цагийг нь орйтуулж хоёрын хооронд дутуу хийх
  • Өдрийг үр дүн багатай өнгөрөөх
  • Төлөвлөсөн ч төлөвлөгөөний дагуу хийхгүй байх
  • Өөдрийг эрч хүчгүй өнгөрүүлэх
  • Хийж чадах юм шиг санагддаг гэхдээ өөрийгөө 100% дайчилж чадахгүй байна
Дасгалжуулалт авсанаар би, 
  • Нягт нямбай, дайчин, эрч хүчтэй болохыг хүсч байна.
  • Өөртөө итгэлтэй манлайлагч болох
  • Мэдлэг чадвартай нэгэн болмоор байна
  • 100% төвлөрдөг болох
  • Эмх цэгцтэй системээр урагшлах
  • Өөдрөг итгэлтэй аз жаргалтай нэгэн болох
  • Зорилгоо бодит болгож тууштай тэмцэх
  • Чин хүсэл эрмэлзэлтэйгээр аливааг хийх

За одоо бүсгүйн дасгалжуулалтын ярилцлагыг сонсоорой.

Өнөөдөр Монголчууд бид гадаад хэл мэдэхгүйгээсээ болж асар их мэдлэг нөөц бололцоо боломжоос хоцорч сэтгэж байгаа.

Click to Tweet

Дэлхийн зах зээлд хүрч хүч чадлаа тэлэхийг хүсч буй хэн бүхэн өнөөдөр өрсөлдөгчдөөсөө айж харамлаж суух бус, зах зээлдээ шинэчлэл өөрчлөлт оруулж ирэхийн тулд өрсөлдөгчидтэйгээ хамтран томоор сэтгэх цаг нь ирээд байна.

Хэрэв та өөрийн ирээдүйд хэрэгцээтэй зөв мэдлэгийг эзэмшиж бизнесийн зах зээлийн чиглэлийг сонгон авч амжилтанд хүрэхийг хүсвэл бизнесинй дасгалжуулагч Моника Батсүхтэй энэ талаар ярилцахын тулд цаг авч дасгалжуулалт хийхээ бүү хойшлуулаарай.

Танд байгаа нөөц бололцоо төрөлхийн авъяас чадварыг хэрхэн технологийн зөв давуу чиглэлд тохируулан мэргэжлээ сонгохоос авахуулаад, дэлхийн зах зээл дээр үнэлэгдэхүйц хэмжээний бизнесийн томоохон боломжийг олж харж хөрөнгө оруулагч олох боломжтоо ч таньж авахад тань туслах дасгалжуулалтын өгөх үр өгөөж танд хязгааргүй их бий.

Та бизнес хийх гэж байгаа, эсвэл бизнесээ хөгжүүлэх гэж байгаа бол бүтээгдэхүүнээ, үйлчилгээгээ хэрэглэгчдээ хамгийн шилдэг арга барил, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн их үр өгөөж өгч чадахуйц систем систем ашиглаж Инноваци хэрхэн бүтээх талаар зөвхөн өөртөө тохирсон, өөрийн бизнестээ тохирсон, өөрийн нөөц бололцоондоо тохирсон арга чадваруудыг эзэмшихийг хүсвэл Моника эгчтэй ажиллаад энэ талаар дэлгэрэнгүй ярилцаарай.

Хэрэв та урьд өмнө нь дасгалжуулалт авч үзээгүй би таныг эхлээд хувийн амьдралынхаа хүсэл зорилгоо ярилцаж түүгээрээ дамжуулан бизнесийнхээ асуудал зорилгоо дэлгэн ярилцаж амжилтанд хүрэх алхамуудаа тодруулж аваарай гэж зөвлөх байна.

coaching-1-month

Анх дасгалжуулалт авч байгаа хүмүүст хамгийн тохиромжтой нь 1 сарын гэрээ. Учир нь хувийн амьдралын зорилго, хүсэл эрмэлзэл, гэр бүл, санхүүгийн байдал, бизнесийн байдал, одоо тулгарч байгаа бэрхшээлүүд гээд олон олон чухал асуудлуудыг тус тусд нь оновчтой шийдлүүдийг олох хэрэгцээтэй байх нь дамжиггүй.

1 сарын дасгалжуулалтын гэрээ - 5,500,000₮

screenshot-22-10-2016-20-28

1 сард та 4 удаа, долоо хоногт 1 удаа буюу нийт 4 удаагийн дасгалжуулалтын цаг тохирох юм. 1 удаа дасгалжуулалт хийхэд 1 цагийн хугацаанд яг энэ 30 хоногийн азтангуудын адилаар скайп дээр та ярилцах болно. Дасгалжуулалт бонус бэлгүүдтэй.

Үүнд: Бэрхшээл ба Боломж дасгалын дэвтэр, Бэрхшээл ба Боломж 20 подкаст, Бэрхшээл ба Боломж цахим ном, Бэрхшээл ба Боломж аудио ном тус тус танд бэлэг болон очно.

Танд ердөө л интернет холбогдсон гар утас эсвэл компьютер байхад л Monica Batsukh-тэй дасгалжуулалтаа хийх боломжтой. Дасгалжуулалт хийх үедээ танд саад болохооргүй чимээгүй орчин сонговол таны хажуудаа байгаа хүмүүсээс санаа зовж нууж хаах юмгүйгээр өөртөө анхаарал төвлөрч ярилцаж чадна.

Онлайнаар дасгалжуулалт хийхэд их амархан. Та манай вэбсайт руу зочлоод Дасгалжуулалт хуудсан дээрээс гэрээгээ хийж хүсэлтийг илгээгээрэй. Энэ хуудаснаас дасгалжуулалтын талаар хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудын хариултыг уншиж, өөрийн гайхширч байсан асуултандаа хариулт аваарай.

Хэрэв та дасгалжуулалтын гэрээгээ хийхэд асуулт тулгараад эсвэл төлбөрөө хийхэд туслалцаа хэрэгцээтэй бол 77156053, 99156053 дугаарын утсаар залгаарай.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • сайн байна уу өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь өөрийгөө өөрчлөх амжилтанд хүрэх зорилгоо биелүүлэх цагыг богиносгох юм байна гэдгийг ойлголоо баярлалаа

  • Баярлалаа.Өөртөө итгэлтэй том алхам хийх мэдлэг олж авлаа

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >