Өдөр 22. Дэлгүүрээ амжилтанд хүргэх тооцоо

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 22 дахь өдөрт тавтай морил.

Өнөөдөр та бид интернэт технологийн гайхалтай сайхан боломжтой эрин зуунд амьдарч байна. Өнөөдөр та бид 20 жилийн өмнө зөвхөн өндөр зэрэглэлийн баячуудын л төлж дийлдэг үнэтэй, олон улсын өндөр нууцлалтай цэргийн зэвсэгт хүчний албанд л хэрэглэдэг байсан чадалтай компютерийг хэрэглэж байна.

20 жилийн өмнө дэлхийн нэг өнцөгт суугаа хүн, нөгөө өнцөгт суугаа хүнтэй халааснаасаа жижигхээн дөрвөлжин хэрэгсэл гаргаж ирээд ярьж чадна гэж хэлвэл хүмүүс худлаа ярьж байна гээд итгэхгүй, хий хоосон мөрөөдлөө хэмээн шүүмжлүүлдэг байсан тэр мөрөөдлийн гэмээр эрин зуунд амьдарч байна.

Энэ мөрөөдлийн эрин зуунд таны хийж чадахгүй зүйлс гэж байхгүй, хүрэх газарт хязгаар байхгүй. Таны мөрөөдөл хүсэл мөрөөдөл зорилго зөвхөн таны сэтгэлгээний цар хүрээгээр л хязгаарлагдаж байна.

Та дэлхийн аль ч улс оронд амьдарч байж болно.

Та дэлхийн аль ч өнцөг буланд очиж амьдрахыг хүсч байж болно. Бүгд боломжтой.

Та ямар ч бизнес хийхийг хүсч байж болно. Энэ бүхэн боломжтой. Таныг хязгаарлаж байгаа зүйл ердөө л таны оюун ухаан сэтгэлгээний цар хүрээ.

Бүх юмыг боломжтой болгохын тул эхлээд боломжтой боломжгүй хоёрын хоорондох хязгаарын шугамыг өөрчлөөд үз. Ихэнх хүн боломжгүй гэж хэлэх болгондоо итгэлээрээ харж чадахгүй байгаа хаалгыг байдаг гэдэгт эргэлздэг. Та ажлаа сольж болно, байрнаасаа нүүж сууж болно, уудаг ундаагаа сольж болно, гэр бүлийн харилцаагаа орвонгоор нь өөрчилж болно, стрессээ өөрчилж болно, эрүүл мэндээ ч өөрчилж болно. Эхлээд тэр бүх боломж танд нээлттэй байдаг гэдэгт итгэ. 

Хүрэх боломжгүй өндөрлөг гэж хүнд байхгүй гэдэгт итгэ. 

Одоогийн бидний амьдарч байгаа технологийн өөрчлөлтүүдийг ч 20 жилийн өмнө бол огт боломжгүй гэж боддог байсан. Гэв гэнэт нэг өдөр энэ бүхэн хөгжчихсөн юм биш, харин хөгжүүлж хүрч болно гэж итгэсэн хүмүүсийн итгэлийн гайхамшгаар энэ бүхэн хоорондоо боломжтой гэдэг нь батлагдаж ирсэн юм.

Хэрэв та шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн тухайн сонирхдог бол улам л сайн ойлгох байх. Таны хувийн амьдрал ч ялгаагүй байнгын хувьсал өөрчлөлт, боломжгүй гэмээр зүйлс байнга болж байгааг харж байсан ч байх. Зарим нэг талаар бидний боломжгүй гэж боддог байсан бүх зүйл боломжтой гэдгийг мэдэхээрээ бид эрх чөлөөг мэдэрсэн ч түүндээ итгэхээсээ татгалзах үе бий.

Амьдралын дасгалжуулагчтай хүмүүс анх харилцахдаа өөрт нь үнэхээр тусалж чадна гэдэгт итгэдэггүй. Тэдний зарим нь амьдралд нь өөрчлөлт хийх боломжгүй гэж батлахын тулд элдэв янзаар туршиж үзэх нь ч бий. Тэд ид шид, гайхамшиг байдаг гэдэгт итгэдэггүй. Тэд ердөө л боломж яг дэргэд нь байж байна гэдгийг л хүлээн авч итгэдэггүй. Тэдний хувьд боломжийн хаалга хаалттай болж хувирдаг.

Хүсэх л юм бол танд бүх зүйл боломжтой. Өнгөрсөн жилүүдэд энэ бүхнийг өөртөө төлөвшүүлэх гэж амжилттай яваа олон бизнес эрхлэгчийн анхны санаа хаанаас үүссэн, хэрхэн энэ түвшинд хүртэл хөгжүүлж чадсан бэ гэдэг талаас нь харахад бүгд л “Боломжгүй юм гэж байдаггүй, итгэх л хэрэгтэй” гэсэн үгсийг хэлдэг.

Өдөр 22. Дэлгүүрээ амжилтанд хүргэх тооцоо дасгалжуулалтын азтанаа танилцуулъя. Энэ бүсгүй өөрийнхөө талаар ийн танилцуулжээ.




“Би нөхөр хүүхдийн хамт Солонгос улсад ажиллаж амьдардаг. Хувиараа гэр ахуйн хэрэглээний дэлгүүр ажиллуулдаг. Сайхан амьдрах. Одоо хийж буй бизнес маань сайн ашиг орлоготой. Илүү хөгжүүлэхийг зорьж байгаа.

Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө зорилго тавин суралцаж байна.

Хувийн бизнест бэрхшээл тулгараад… Бизнесийн өрсөлдөөн тохиромжгүй байршил гэх мэт. Цагаа зөв зохицуулж чадахгүй байх гэх мэт.

Гутрах, өөртөө итгэлгүй байдалтай болох вий. Бэрхшээлээс шантрах гэх мэт үзэгдэлүүд лавширч болзошгүй Муугаар бодвол. Одоо тулгарч буй асуудлаас гарах арга замаа олж авахад тус болох болов уу гэж бодож байна.”

Энэ бүсгүй бизнесийнхээ өөрчлөлтийг хийхийн тулд өнөөдөр ямар шийдвэр гаргахыг одоо сонсоцгооё.

Хүсэх л юм бол танд бүх зүйл боломжтой.

Click to Tweet

Хүн гэдэг амьтан юмыг бусдын хийж байгаа хувилбараар л хийх гэж, бусдын ашиглаж байгаа аргыг хэрэглэж, дүрмийг дагах гэж оролддог боловч үнэндээ энэ нь тухайн бизнесийш дампууралд хүргэх аюул ч бий. Маш олон бизнес инноваци байхгүйгээгээсээ болж байгуулагдсанаасаа 5хан жилийн дотор дампууралд өртөж хаалгаа хаах нь бий.

Таны бизнес өөрийн гэсэн брэнд, өөрийн гэсэн онцлог, үйлчлүүлэгчдээ хүрдэг онцгой байр суурьтай байх ёстой. Ихэнх бизнесүүд өөрсдийн шинэ санаа, арга барилыг буруу зөрүү ойлгодог эндүүрдэг учраас бизнесийнхээ тухайн салбар зах зээл дээр хөлөө олж чаддагүй. Энэ маань л өөрөө Инноваци юм.

Инноваци байхгүй учраас бизнесүүд бие биенийхээ санааг хуулбарласан шинж чанартай, олон ижил төрлийн бизнесүүд өрсөлдөгч ихтэй зах зээлд хямд үнээр үйлчилгээ үзүүлэх хатуу зах зээлийг бүтээдэг.

Энэ бол хамгийн хэцүү бизнесийн талбар. Нэгэнт эхэлсэн эсвэл үйл ажиллагаа нь тогтворжсон бизнесийг энэ байдлаас гаргахад хамгийн чухал алхам бол одоо өрнөж байгаа үйл ажиллагааны бодит тооцоо анализ хийх. Үүнээс бизнес хаашаа чиглэж байгааг, ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ амжилттай борлогдож байна, ямар бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хийхээ больж эсвэл шинэчилж сайжруулах шаардлагатай болох нь харагддаг.

Жижиг хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний инноваци шинэ санаа гаргах эсвэл техник технологи системийн инновацийг цоо шинээр нэвтрүүлэх болгонд таны бизнес тодорхой эрсдэлтэй нүүрлэж, цаг хугацаа ордог ч түүний дараа амжилтыг бий болгох боломжууд нь агуу том байх нь бий.

Инноваци заримдаа шал өөр өнцөгөөс гарч ирэх нь бий. Энэ бол тухайн салбарынхаа өмнө тулгараад буй томоохон бэрхшээлийг шийдэх зорилгоор агуу том алсын хараагаар бий болдог. Энэ бол гайхамшигтай том хөрөнгө оруулалт.

Та бизнес хийх гэж байгаа, эсвэл бизнесээ хөгжүүлэх гэж байгаа бол бүтээгдэхүүнээ, үйлчилгээгээ хэрэглэгчдээ хамгийн шилдэг арга барил, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн их үр өгөөж өгч чадахуйц систем систем ашиглаж Инноваци хэрхэн бүтээх талаар зөвхөн өөртөө тохирсон, өөрийн бизнестээ тохирсон, өөрийн нөөц бололцоондоо тохирсон арга чадваруудыг эзэмшихийг хүсвэл Моnica Batsukh-тэй ажиллаад энэ талаар дэлгэрэнгүй ярилцаарай.

Хэрэв та урьд өмнө нь дасгалжуулалт авч үзээгүй би таныг эхлээд хувийн амьдралынхаа хүсэл зорилгоо ярилцаж түүгээрээ дамжуулан бизнесийнхээ асуудал зорилгоо дэлгэн ярилцаж амжилтанд хүрэх алхамуудаа тодруулж аваарай гэж зөвлөх байна.

coaching-1-month

Анх дасгалжуулалт авч байгаа хүмүүст хамгийн тохиромжтой нь 1 сарын гэрээ. Учир нь хувийн амьдралын зорилго, хүсэл эрмэлзэл, гэр бүл, санхүүгийн байдал, бизнесийн байдал, одоо тулгарч байгаа бэрхшээлүүд гээд олон олон чухал асуудлуудыг тус тусд нь оновчтой шийдлүүдийг олох хэрэгцээтэй байх нь дамжиггүй.

1 сарын дасгалжуулалтын гэрээ - 5,500,000₮

screenshot-22-10-2016-20-28

1 сард та 4 удаа, долоо хоногт 1 удаа буюу нийт 4 удаагийн дасгалжуулалтын цаг тохирох юм. 1 удаа дасгалжуулалт хийхэд 1 цагийн хугацаанд яг энэ 30 хоногийн азтангуудын адилаар скайп дээр та ярилцах болно. Дасгалжуулалт бонус бэлгүүдтэй.

Үүнд: Бэрхшээл ба Боломж дасгалын дэвтэр, Бэрхшээл ба Боломж 20 подкаст, Бэрхшээл ба Боломж цахим ном, Бэрхшээл ба Боломж аудио ном тус тус танд бэлэг болон очно. 

Танд ердөө л интернет холбогдсон гар утас эсвэл компьютер байхад л Monica Batsukh-тэй дасгалжуулалтаа хийх боломжтой. Дасгалжуулалт хийх үедээ танд саад болохооргүй чимээгүй орчин сонговол таны хажуудаа байгаа хүмүүсээс санаа зовж нууж хаах юмгүйгээр өөртөө анхаарал төвлөрч ярилцаж чадна.

Онлайнаар дасгалжуулалт хийхэд их амархан. Та манай вэбсайт руу зочлоод Дасгалжуулалт хуудсан дээрээс гэрээгээ хийж хүсэлтийг илгээгээрэй. Энэ хуудаснаас дасгалжуулалтын талаар хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудын хариултыг уншиж, өөрийн гайхширч байсан асуултандаа хариулт аваарай.

Хэрэв та дасгалжуулалтын гэрээгээ хийхэд асуулт тулгараад эсвэл төлбөрөө хийхэд туслалцаа хэрэгцээтэй бол 88770338, 99156053 дугаарын утсаар залгаарай.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Энэ өдрийн мэндээ. Аливаа бизнесийг алсын хараатай судалгаатай хийх хэрэгтэй, байнга суралцаж өсөн дэвжиж, техник технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй болохыг гайхалтай зөвлөсөн Моникадаа баярлалаа.

    • Аяндаа идэвхитэй оролцон сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлала.Амжилт хүсье🤗

  • Баярлалаа. Зорилго, тооцоогүйгээр явахгүй юм байна аа яанаа

  • Баярлалаа. Зорилго, тооцоогүйгээр явахгүй юм байна аа яанаа уул нь бизнес хийх санаатай эхлээд байдаг

    • Шинэ оны мэнд Алтанчимэгээ? Тооцоололтой ажил хийнэ гэдэг амжилтыг үндэс шүү. Бид таныг https://www.facebook.com/CoachingAcademyMongolia манай пэйжээр холбогдоод нэмэлт тусламж аваасай гэж хүсч байна. Танд амжилт хүсье

  • Bayrlalaa vnheer gaihaltai 30 hongiin tursh oyund mine horongo oruulalt hiij bgaad mash ih talarhaj bna

    • Өдрийн мэнд Мөнхжаргал амжилт хүсье! Үргэлжлүүлэн ажиллаж бүтээжмээ Орлогоо өсгөөрэй.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >