Өдөр 19. Тодорхой байхын ид шид

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 19 дэх өдрийн дасгалжуулалтын ярилцлаганд тавтай морил.

Өнөөдөр 19 дэх өдөртөө бид танд “Тодорхой байхын ид шид” сэдвээр ярилцъя гэж бодож байна. Энэ бол таны урьд нь сайн мэддэггүй, бодолцож үзээгүй чухал асуудлын нэг байгаа юм.

Ялангуяа Монголчууд бид юмыг их бүдэг баараг ярьдаг. Маш тодорхойгүй муухан төсөөлөл төдий манан будан дотор амьдардаг. Энэ манан будангаас гарахын тулд “Тодорхой байхын ид шид”-ийг та бид маш сайн ойлгох ёстой.

Тодорхой байхын ид шидийн ачаар та өөрийн хүсэл зорилго мөрөөдөлдөө хурдан хүрч чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та өнөөдөр танд тулгараад байгаа зовлонгоосоо ангижирч чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та мэргэжлээ зөв сонгож чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та сонгосон мэргэжлээрээ дипломын сэдвээ зөв сонгож чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та гэр бүлийнхээ хүнтэй зөв ойлголцож чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар таны сэтгэл зүрх, таны санаа хүнд ойлгогдоно.

Тодорхой байхын ид шидийн ачаар таныг хүмүүс ойлгоно.

Тодорхой байхын ид шидийн ачаар та бусдын итгэлийг хүлээж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та бусдад итгэж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та хайр дурлалын амтыг мэдэрч, мэдрүүлж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та найз нөхөдтэй, хамт олонтой байх хүч чадлыг өөртөө хуримтлуулж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та нийгэмд болж байгаа бизнесийн боломжийг олж онилж харж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та өөрийгөө хүчтэй удирдагч манлайлагч болгож хувиргаж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та мөнгөтэй болж чадна.

Тодорхой байхын ид шидийн ачаар та зоригтой, өөртөө итгэлтэй байж чадна.

Тодорхой байхын ид шид хязгааргүй. 

Монголчууд маань нь Тодорхой байхын ид шидийг сайн мэддэггүй учраас асар их зовлон шаналгаа бэрхшээлд өртөж, дэмий шаналж, хоосон санаа зовж амьдарч байгаа.

Өдөр 19. Тодорхой байхын ид шид ярилцлагын эзэн бүсгүй маань өөрийнхөө байдлын талаар хэрхэн танилцуулахыг уншаарай.

Нөхөр охины хамт амьдардаг. Гадаадад доктoрантурт суралцдаг. 100% тэтгэлэг болохоор өлсөхгүй л амьдарч байна даа.
Нөхөр монголд нэг хувийн компанид ажилладаг. Монгол руу зуны болон өвлийн амралтаараа очдог. Монголдоо  ажиллаж байгаад энд ирсэн. Сураад өөрийгөө хөгжүүлээд мэргэжлээ дээшлүүлээд монголдоо очвол илүү ажлын байр суурь, цалин хангаж нэмэгдэнэ гэж зорьж ирсэн.
Мэргэжлээрээ чадвартай байж өсөн дэвжиж цалин хангамжтай гайгүй ажилтай байж мөнгө төгрөг, гэрний орны талаар санаа зоволтүй өөрийн бүтээсэн амьдралдаа сэтгэл хангалуун эрүүл саруул үр  байж үр хүүхэддээ  хань ижилтэйгээ хайр халамжаар дүүрэн амьдрах.
Би ямар ч хүч тамиргүй болчихлоо. Би энэ жил төгсөх ёстой байсан гэвч чадсангүй ээ. Судалгааны ажлыг маань гадаад багш ойшоохгүй илүү ихийг шаардаад бас дээрээс нь миний хэл сураагүй гай, хүнтэй харьцаж чаддагүй. Өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад бүх цаг хугацааг алдчихлаа.
Надтай нэг онд ирсэн олон монгол болон гадаад оюутнууд төгсөөд л баяраа тэмдэглээд л . Гэтэл би энд хийе гээд суусан ч яаж цааш нь үргэлжлүүлэхээ ч мэдэхгүй л сэтгэлдээ томоос том бул чулуу уяатай сууж байна. Би яаж эрч хүчтэй болж зоригтойгоор энэ давааг давах вэ?
Надад ээж маань л тус болж охиныг маань харж өгдөг. Энэ жил төгсөнө гэж бодоод ээж охиноо авчраад байр түрээслээд хамт амьдарч байгаа. Хүнс цуглуулах хүүхдийн хувцас угааж цэвэрлэх, гээл мундахгүй л дээ гэхдээ л би өөрийгөө их голоод байдаг болчлоо.
Өдөр ирэх тусам юу хийсэн нь мэдэгдэхгүй л өдрийн өнгөрөөчихдөг. Өөртөө ч анхаарсан юмгүй хүүхдээ ч харсан юмгүй, судалгаагаа хийх гэхээр баахан хагас дутуу орчуулга хийсээр байгаад сүүлдээ ч залхаад элдэв юм үзээд хайгаад бодоод самуурчих юмөө.
Нөхөр их  асуудалтай. Надад хайргүй халамжгүй их хартай. Би бараг хүнтэй ч үерхэж үзээгүй байж байгаад л танилцаад 6 сар болоод жирэмсэн болоод хүүхдээ өрөвдөөд хорвоо дээр мэндлүүлсэн юм. Сайн таниагүй суусаны гай ч юм уу ерөөсөө санаа бодол нийлэхгүй мөнхийн хэрүүлтэй байх юм.
Ихэнхдээ 2 талд амьдардаг ч гэлээ  хамт байх хугацаандаа байнга намайг хайрладагүй халамжласангүй, чи надтай суугаад юу гийсэн юм гээд дарамтлаастай. Сураад төгсдөггүй гээл хүүхдээр гаргасаны битгий гавъяарах гээл ярьвал их л хэцүү юм байна.
Манай гэрийхнийг ч үзэхгүй. Ээжтэй эгчтэй маань хэрэлдээд орон гэртээ битгий оруул гэдэг. Өөр хүмүүст бол шал өөр харьцдаг. Чамтай амьдраад тураад сэтгэлээр унаад өвчтэй болж байна хүүхдээ аваад сална гэж байнга сүрдүүлнэ.
Арай л зодохоос наагуур байдаг. Архинд дуртай тамхи их татдаг. Би сүүлдээ юу ч хэлэх эрхгүй бас хэрүүл болно гээд амаа л хумхдаг болсон. Сүүлдээ гэрийнхэн маань ч эртхэн сал гэдэг.
Сургуулиа төгсөөд ажил төрөлд ороод хүүхэдтэйгээ идэх хоолтойгоо залгаад салъя гэж бодсон юм. гэвч би арчаагүй  азгүйгээс болж төгсөж чадсагүй.
Би цаашид яавал дээр вэ?
Би монголд очоод ажилгүй арчаагүй нөхөртөө дэрэлхүүлсэн хүн л болох нь. Хэнээс ч царай харалгүй хүүхдээ аваад сэтгэл амар амьдрамаар байна. Надад орох орон гэр ч алга. Ээждээ л лай болж хэдэн дүүтэйгээ хамт амьдрах. Эсвэл адгийн ааштай нөхрийн царай харж сэтгэлийн дарамттай амьдрах болоод байна.
Би зорилготойгоо хатуу тэмцэж  амжилт ялалттай баймаар байна. Тулгараад байгаа бэрхшээлүүдээс эвтэйхэн гарч сурмаар байна. Хүмүүстэй ч эвтэйхэн харьцаж мэдлэг чадвараа дээшлүүлж гайгүй ажилд орж сэтгэл амар баяр хөөртэй найз нөхөдтэй сайхан амьдрармаар байна.
Би дасгалжуулалт авсанаар гэрийн даалгаваараа  сайн хийх болно амлая.

За одоо таныг энэ дасгалжуулалтын ярианд урьж байна. Сурч мэдсэн зүйлсээ бидэнтэй коммент бичиж хуваалцаарай.

Маш тодорхойгүй муухан төсөөлөл төдий манан будан дотор амьдардаг. Энэ манан будангаас гарахын тулд “Тодорхой байхын ид шид”-ийг та бид маш сайн ойлгох ёстой.

Click to Tweet

Ярилцлагын эхнээсээ төгсгөлийг хүртэл санаа зовоосон том том асуудлуудыг тус тусд нь ярьж хэлэлцсэнийг та тус тусд нь суралцсан байх.

Хэрхэн асуудлуудыг цэгцлээд эсвэл ямар нэгэн толгой эргүүлсэн эргэж буцдаг асуудал дээр тархийг нь гашилгадаг сэдэл асуудлууд дээр шийдэл гаргаж цэг тавиад сүүл сүүлдээ яг л томруулдаг шилээр харж байгаа юм шиг, энэ бүсгүйн судалгааны асуудалд тулгараад байгаа нарийвчилсан бэрхшээлүүд рүү орж байгааг та анзаарсан уу?

Энэ зуурт Моника эгч энэ бүсгүйг хий хоосон санаа зовоод байдаг олон асуудлуудыг шийдэхэд нь бараг л гарыг нь хөтөлж байгаад шийдвэр гаргах эх сурвалжуудыг нь уудалж ярилцлаа. Энэ дасгалжуулалт энэ бүсгүйд ярихад их хүндрэлтэй, хариулахад хэцүү асуудлууд ч тулгарч байсан нь дамжиггүй.

Нөхрөөсөө салах эсэхээ мэдэхгүй тээнэгэлздэг байснаа сүүлдээ нөхрөөсөө салахгүй байхаар шийдвэрийг энэ бүсгүй гаргалаа. Гайхалтай.

Нөхөртэйгөө маргалддаг байсан асуудлуудаа нь шийдэх аргыг энэ бүсгүй эзэмшлээ.

Дипломынхоо ажлыг бичихдээ ч бас хэд хэдэн шийдэлүүдийг гаргаж, суралцах арга барилаа сэргээж авсан.

Миний дээр танд дурьдаж байсан шиг хүний тархи гайхалтай. Таны тархины чөлөөтэй сэтгэх үйл ажиллагаанд садаа болж байдаг, ойр зуурын санаа зовсон асуудлыг таягдан хаяж бодлоо цэгцлэх нь ийм л хүчтэй байдаг байх нь.

Тодорхой байхын ид шидээр, энэ бүсгүй амьдралдаа гаргаж байсан алдаануудаа олж харж, өөртөө итгэх итгэлээ сэргээж авлаа.

Өнөөдрийн таны гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 17 – АМЬДРАЛД ИТГЭХ ИТГЭЛ – ИРЭЭДҮЙДЭЭ ТУСАХ ГЭРЛИЙГ ХЭРХЭН ОЛЖ ХАРАХ ВЭ?

Энэ аудио ярилцлага дээр Моника эгч Айдас авчирдаг итгэлээ өөрчлөх 10 зөвлөмжийг ярьсан байгаа.

podcast-17

Итгэл үнэмшил таны амьдралыг яаж өөрчилдөг вэ?

Өнөөдрийн амьдралд итгэх итгэл тань хэр байна вэ

Айдас төрүүлж буй нөхцөлүүд юу байна?

Яаж итгэлээ өөрчлөх вэ?

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцөлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс амьдралд итгэх итгэлээ алддаг нь цаашдын үйл хөдлөл, ажилд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

Бэрхшээл ба Боломж подкастыг онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

    • Сайн уу? Altantogos сурах их үйлст нь өрнүүн их амжилт хүсье!

    • Баяр хүргэе Altantogos Амжилттай үргэлжлүүлээрэй.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >