Өдөр 13. Гадаадад сурах зорилго

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 13 дахь өдөрт тавтай морил.

Монголчуудыг маань ядууруулж байгаа маш том асуудлын нэг бол мэдлэг. Бид заримдаа үүнийгээ оюуны хоосрол ч гэж нэрлэх нь бий.

Мэдлэгээ ашиглаж чадаж байгаа монголчууд ч маш олон бий. Тийм ч учраас амжилтаа ахиулж ядуурлын ангалд байгаагаасаа ялгарч эхэлж байна. Хэн ч бүхнийг мэдэж төрдөггүй, амжилтанд хүрсэн хүн бүхэн зогсолтгүй суралцаж мэдлэгээ тэлэх хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэдэг.

Харин бүхнийг мэдэж байж амжилтын эхлэлээ тавина гэдэг нь маш өрөөсгөл ойлголт.

Хүн ер нь нэг юм сураад, чаддаг болчихвол тэрийг хэн ч чамаас булааж авахгүй, тэрүүгээр чи хэнээс гуйлга гуйхгүйгээр амьдралаа болгоод явчихдаг болно" гэж аав маань ярьдаг байж билээ. Тэрэндээ ч тэр үү би мэдлэгтэй болоод, мэддэгээ өөриймсөг эзэмшээд, амьдралдаа ашиглаад үр дүнгий нь гаргаж чадах нь ямар чухал юм бэ гэж байнга боддог.

Чадвартай болно, мэдлэгтэй болно гэдэг хоорондоо шал өөр. Дипломтой болно, боловсролтой болно гэдэг нь ч бас таныг юм мэддэг болчихлоо, чаддаг болчихлоо гэдгийг баталгаажуулахгүй.

Таны эзэмшсэн мэргэжил чинь таны чаддаг юм биш байж болно. Таны олон жил их дээд сургуульд аав ээжийнхээ хөлсөө гарган суралцсан хичнээн сая төгрөг чинь үр ашиггүй урсаад өнгөрөх үү үгүй гэдгийг та л шийднэ.

Та гадаад улс руу гарч суралцахын хүсдэг байж болно. Гадаадад очихоороо л их өндөр мэргэжилтэй, Монголд найдвартай ажилтай болчихлоо гэж хүмүүс ойлгодог. Харамсалтай нь хичнээн олон мянган Монголчууд гадаадад их дээд сургуульд сурна гэж явсан ч сургуулиа амжилттай суралцаад, ам бардам амьдрал дээр, Монголын зах зээл дээрээ хэрэгтэй мэргэжилтэй мэдлэгтэй чадвартай хүн болж буй ирж чаддаггүй.

Диплом хэрэгтэй, гэвч дипломынхоо үнэ цэнийг амьдрал дээрээ бүтээж сурах нь чухал. Гэхдээ дипломтой болсон ч ажил дээрээ гараад өөрийн төрөлхийн авъяас чадвартай нь нийцэхгүй болохыг гадаадад олон жил сурчихаад, хичнээн сая төгрөг зориулж, хөлс хүчээ урсган байж сурчихаад мэдэж авсан хүмүүс ч мэр сэр тааралддаг.

Таны сурсан Англи хэл танд л хэрэгтэй болохоос хэн хүний төлөө биш. Англи хэл мэдэхгүй, ойлгохгүй гэдэг шалтаг тавихаа боль. Хэл сурахад хэцүү байна гэдэг баашаа орхи, хэл сурмаар байгаа бол шууд л сэтгэл зориулаад суралцахад заах багш байхгүй байсан ч та сурчихаж чадна. Хэл байхгүйгээс болоод ажилд орж чадахгүй тушаал дэвшиж чадахгүй байвал таны л сурах боломжоо ашиглаж чадахгүй, гонгинож явсаны гай.

Таны амьдралдаа алдаж явсан алдаа бол таныг л дараагийн удаад амьдралаа зөв чиглүүлэгдэх гэж ашиглагдах гэж заяагддаг бэлэг. Тэрнээс биш таныг алдаа хийлээ гээд ам хэлэнд өртөж хов живэнд нэрвэгдэж амьдраг гэж өгөгдөөгүй юм. Та хэн нэгэн хүний өмнө гутамшиг болох гэж алдаа гаргаагүй.

Амьд хүн учраас аз туршиж, эрсдэл үүрдэг учраас бид алдаа гаргадаг юм. Та алдаа гаргалаа амьтан хүнээс нууж хаагаад байхаар гэм нүгэл хийгээгүй. Таныг эвгүй байдалд оруулах гэсэн юм шиг хийх юмаа олж ядсан хүн байдаггүй. Та ямар ч алдаа гаргасан бай нэр хүндээ алдах гээд байгаа юм шиг жүжиг тоглоод байх сүртэй юм биш. Амьд яваа хүн болгон алдаа хийдэг. Энгийн бай.

Хүн юм мэдэхгүй байж болно. Юм мэдэхгүй байна гэдэг гэм биш, гутамшиг биш. Мэдэхгүй бол мэдэхгүйгээ хэлэхэд танаас унах юм байхгүй. Таныг мэдэхгүй байна гээд дооглоно гэж бүү ай. Мэдэмхийрч худлаа царай гаргах нь таныг л хохирооно.

Хүн юмыг ойлгохгүй байж болно. Ойлгохгүй байгаа бол ойлгохгүй байгаагаа хэлээд ойлгох гээд суухын оронд ойлгож байгаа царай гаргаж толгой дохь гэж хэн ч танд шаардаагүй. Ойлгож авах гээд хичээхэд хэзээ ч оройтохгүй. Нэрэлхээд хэрэггүй, нэрэлхлээ гээд та баяжихгүй.

Мэдсэн мэдлэгээ амьдрал дээрээ хэрэгжүүлээд үр дүнгий нь үзээд эхэлсэн үеэс хүн өөртөө итгэлтэй болдог.

 Ямар ч хүнд худлаа ярьж, нүүр царайгаа нуухгүйгээр хүн мэддэг мэдлэгээ дор нь ашиглаж чадахыг бид чадвартай болчихлоо гэж үнэлдэг.

Чаддаг юмаа мэдэхгүй эсвэл чаддагаа үнэлэхгүй бол өөрөөрөө та бахархаж амьдарч чадахгүй. Хүн л юм чинь танд чаддаг юм байх ёстой. Байгаа.

Өдөр 13. Гадаадад сурах зорилго дасгалжуулалтын маань азтан зочин бол яг л өөрийнхөө мэдлэг, чадвараа ашиглаж цаашдаа яахаа, ямар чиглэлээр суралцахаа, ямар амьдралын замаа сонгохоо суралцсан бүсгүй байгаа.

Энэ бүсгүйн талаар одоо танд танилцуулъя.

Би Монголын нэгэн томоохон компанид Маркетингийн ажилтан хийдэг. Анх Микробиологич мэргэжлээрээ ажилд ороод өөрийн хүсэл сонирхолоороо тэмүүлж, дэвшин ажиллаад одоо Маркетингийн ажилтан хийж байна.
Ингэж өөрийгөө дайчилж дэвшин амжилттай ажиллахад  Мonica эгчийн youtube дээрх олон сайхан гайхалтай зөвлөгөөнүүд надад маш их боломжийг нээж өгсөн. Тэр бүр ээж ааваараа хэлүүлээд байдаггүй олон гоё эрч хүчийг Monica эгчээсээ авдаг. Баярлалаа : )
Monica эгчийн хэлдгээр би ер нь байгаа тухлаг бүсдээ үргэлж тухлаад байдаггүй, санаа нь амардаггүй. Үргэлж л өөрийгөө challenge хийж, шинэ, одоо байгаагаас минь илүү их хүч сорьсон зүйл рүү тэмүүлж байдаг хүн дээ.
Одоо ганц бие : ) Аав ээж дүүтэйгээ амьдардаг.
Өөрийнхөө амьдралыг одоо байгаагаасаа илүү их өөрчилж, өөрийнхөө хүч чадалд итгэж, гайхалтай олон боломжуудыг нээж, ирээдүйдээ итгэл төгс амьдрах аз жаргалтай бүсгүй болох зорилготой байна.
Австрали Улсад Мастерт элсэн сурч, өөр орчинд, өөр соёлд суралцаж өөртөө асар их хөрөнгө оруулалт хийх чинхүү зорилготой байна. Энэ зорилго маань миний амьдралын дараагийн 50 жилийн амьдралын баганыг баттай босгох зорилго юм.
Өөрийгөө үнэд хүргэж зармаар байна. Иймд IELTS-шалтгалт 7 сард өгөх тул өөрийгөө дайчилж 7,5 авмаар байна. Гэтэл мэдсээр байгаа хирнээ өөрөөсөө гарах хүчийг гаргахгүй байна. Өөртөө итгэхгүй байна.
Одоо тулгараад байгаа цалингаас цалингийн хоорондох амьдралаа өөрчилмөөр байна.
Нөхөртэй болохгүй байна хэхэ.
Ганц бие, цалингаас цалингийн хооронд амьдраад энэ чигээрээ одоо байгаа компани, ажилдаа сэтгэл ханаад яваад байвал одоогийн ЭЗ-ийн хямралтай хэцүү үед ирээдүйнхээ хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй, урсгалаараа л амьдраад сэтгэл хангалуун диамонд мэт гялалзаж чадахгүй байх нь.
Би ер нь оюутан байхаасаа л гадагшаа явж сурна гэж бодож байсан. Одоо ч явж чадаагүй байна.
Өөрөөсөө гарах олон боломжуудыг нээх (өөрийгөө, амьдралаа одоо байгаа байдлаа магадгүй 360 градус өөрчлөх)
Өөрийн мөрөөдөл, үзэл бодол, хүсэл эрмэлзэлдээ тэмүүлэн амьдрах шинэ хаалгаа нээсэнд тань чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Өөрийн мөрөөдөл, хүсэл эрмэлзэлдээ тэмүүлэн Австрали Улсад тэтгэлэгээр сурах, амьдралынхаа шинэ хаалгыг нээмээр байна.
Аав, ээжийгээ баярлуулах : )

За одоо таныг энэ бүсгүйн дасгалжуулалтын ярилцлагыг сонсохыг урьж байна.

Хүн юм мэдэхгүй байж болно. Юм мэдэхгүй байна гэдэг гэм биш, гутамшиг биш. Мэдэхгүй бол мэдэхгүйгээ хэлэхэд танаас унах юм байхгүй. Таныг мэдэхгүй байна гээд дооглоно гэж бүү ай. Мэдэмхийрч худлаа царай гаргах нь таныг л хохирооно.

Click to Tweet

Өнөөдрийн ярилцлаганд оролцсон азтан бүсгүй маань ч бас аудио сонсож мэдлэг чадвараа сайжруулахын ид шидийг бидэнтэй хуваалцаж байсан.

Номыг 1 удаа л уншдаг бол Аудио номыг 10 удаа сонссон ч та цуцахгүй. Ном ертөнцийг харуулдаг бол Аудио ном ертөнцийг мэдрүүлдэг. Ном уншсанаас 10% нь ой санаанд үлддэг бол Аудио номноос 20% нь шингэж үлддэг байна.

20-podcasts-packАудио ном сонсож амьдралаа өөрчил. технологийн хурдацтай хөгжил дунд таны мөч бүхэн үнэ цэнэтэй. Та ямар ч бизнестэй бай хамаагүй, та ямар ч мэргэжилтэй, завгүй ажилтай байсан хамаагүй. Таны өнөөдөр алдсан өдөр бүхэн, маргааш олж авах ёстой байсан боломжийг холдуулна. Та бид цаг алдахгүйгээр мэдлэгээ хөгжүүлж, сэтгэлгээгээ тэлэх ёстой.

Бэрхшээл ба Боломж 20 подкаст багц - Үнэ 398000₮

screenshot-22-10-2016-20-28

Зуны дэлгэр цагт зугаалангаа аян замдаа аудио ном сонсон бэрхшээлээ шийдэж мөрөөдлийн сайхан амьдралаа бүтээх урам зориг, арга барилаа эзэмшихэд аудио номыг ашигла.

Замын түгжрээд бухимдаж өөрийгөө стрессдүүлэхгүйгээр цагийг ашиглах оновчтой арга танд зааж өгье. Аудио ном сонсвол та стресстэхгүй. Тэр бүү хэл та орлогоо нэмэгдүүлэн мөнгийг удирдаж өөрийн үнэ цэнээ өсгөж сурах болно.

Аудиогоор та юу ч сонсож болно. Ялангуяа бид танд зориулсан гарын авлага, аудио сонсох номын сан өнөөдөр улам баяжсаар байна шүү дээ.

Тэр бүү хэл өнөөдөр та энэ дасгалжуулалтын ярилцлагыг ч аудиогоор сонсож байгаа. Таны тархи хэдхэн хормын дотор ямар их гайхалтай мэдээллийг сонсож мэдэрч болдогийг та өөрийн эрхгүй мэдэрч байгаа.

Одоо та өөрийнхөө аудио номын сангаа тэлж хөгжүүлэх шинэ дадлуудыг суралцаарай. Моника эгч ч бас юмыг асар богино хугацаанд сурахын тулд ямар том аудио номын сантай талаараа бидэнтэй хуваалцаж байсан. Энэ бол хэр баргийн хүмүүсийн мэддэггүй боломж.

Та бид хэнийг дуурайна, тийм л хүний амьдралыг өөрийн болгоно. Та амжилттай сайхан амьдралыг өөрийн болгохыг хүсвэл амжилттай хүмүүсийн өдөр тутам боддог бодлыг бодож, амжилттай хүмүүсийн сонсдог зүйлсийг тархиндаа суулгаж түүгээрээ амьдралдаа өөрчлөлт хийх зориг, арга барилуудаа олж авах учиртай.

Таны чихэнд хов жив, хэрүүл их сонсогдох тусмаа, таны амьдрал хов жив хэрүүлийг олноор нь бүтээнэ. Харин хов живийн сонин уншиж, хэрүүлтэй мэдээ сонсохынхоо оронд таны мэдлэг ухааныг тэлэх аудио номыг одооноос сонсож заншаарай.

Та аудио их сонсох тусмаа бидний яриад байдаг, гайхалтай амьдрал гэж юу хэлээд байгааг мэдрэх болно. Энэ амьдралыг эхлүүлэх, өөрийн болгох боломж бол ердөө л аудио номын сантай болох явдал.

Моnica Batsukh аудио номын чухлыг өөрөө ч мэдэрсэн, үүнийхээ ачаар амьдралаа өөрчилж чадсан учраас өнөөдөр та бидэнд зориулаад аудио номын сангаа баяжуулахад тань зориулаад өчнөөн олон гарын авлага бэлтгэсэн байгаа. Тэр бүү хэл Бэрхшээл ба Боломж, Мөнгө ба Миний Үнэ Цэнэ номуудаа ч хүртэл аудио ном болгож өөрөө уншсан байгаа.

Номнуудаа зарах гэж ингэж байна гэж бүү муу санаалаарай. Бүү мунхаг зан гаргаарай. Энэ номыг таны төлөө л бичсэн, таны амьдралыг өөрчлөхийн тулд нь, таныг сайн сайхан амьдруулахад чинь хэрэгтэй гэж бодсон учраас энэ хүн өдөр бүр та бидэнд хэрэгцээтэй хамгийн хямд үнэ өртөгөөр танд зориулдаг. Танд хэрэгтэй гэсэндээ бид ийм үнэгүй ярилцлагуудыг бэлтгэж хүргэж байна.

Илжигний аманд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэж үг бий. Хэрэв та илжиг биш бол, өнөөдөр миний өгч байгаа алттай зүйрлэх үнэ цэнэтэй туслалцааг өөрийн болгоод авах ухаантай, өөрийн гэсэн чадвартай гэдэгт бид найдаж байна.

Хэрэв та аудио ном, аудио сонсох нь таны амьдралд хэрэгцээтэй зөв гэж бодож байгаа бол, надтай санал нэгдэж байвал www.monicabatsukh.com вэбсайтныхаа онлайн дэлгүүрт зочлоорой.

Ганцхан хормын дотор таны имэйлээр татаж авах аудио mp3 файлууд тань илгээгдэх болно. Техник технологи хөгжинө гэж, интернэт хөгжинэ гэдэг гайхалтай.

Дэлхийн аль ч улс оронд байсан хамаагүй та манай онлайн дэлгүүрийг ашиглаад өөрийн амьдралдаа хэрэгцээтэй аудио гарын авлагыг олоод авч болно.

Та аль аймаг, хот, аймаг, сумд амьдардаг байсан хамаагүй, хотоос амьтан хүнд захиж номоо авах шаардлагагүй. Энэ аудио ярилцлагын доор байгаа товчлуур дээрээс дараад л өөрийн хэрэгцээтэй мэдээллээ татаж аваарай.

Хэрэв танд онлайн дэлгүүрээс худалдаа хийхэд туслалцаа хэрэгтэй эсвэл төлбөрөө дансаар шилжүүлэхийг хүсвэл 77156053, 99156053 дугаарын утсаар залгаад асуугаарай.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Гайхалтай. Би ер нь юу хийж чаддаг хүн бэ гэж л бодлоо. Нээх олон юм хийх гээд гүрийгээд байх юмаа. Юу хийвэл надад тохирохоо олох юмсан л гэж бодох юм

  • bi zorilgotoi hvsel temvvleltei amidrah erhtei. Tvvniihee toloo neg negeer alham hiij ehelsen. udahgvi mongonii setgelgeend orj oorchloltiig hiih bolnoo bayrlalaa

    • Сайн уу, Отгонжаргал? Юуны өмнө 30 хоногийн аянд нэгдэж өөртөө амьдралдаа гайхалтай оруулалт хийж байгаад бидний зүгээс мөн баяртай банйа. Өдөр бүрийн дасгалжуулалтаа цаг, сэтгэлээ зориулан сонсож Мөнгөний Сэтгэлгээ хөтөлбөртөө өөрийгөө бэлдээд ороод ирээрэй. Амжилт хүсье.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >