Өдөр 12. Хадамтайгаа эвлэрэх гаргалгаа

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 12 дахь өдөрт тавтай морил.

Моника эгчийн дасгалжуулалт хүний амьдралд дор нь өөрчлөлт хийх маш энгийн хэрэгжүүлэхэд хялбархан боломжуудыг олж харахад нь тусалдаг. Гоё нь юундаа байна вэ гэвэл та амьдралынхаа ямар ч асуудал бэрхшээлүүдийг шийдэхэд дасгалжуулалтыг ашиглаж шийдэж зохицуулж болно. Бизнес, ажил мэргэжил, хайр дурлал, гэр бүлийн харилцаа, үр хүүхдийн хүмүүжил, мөнгө санхүү гээд таны амьдралд чухал бүх л асуудлуудыг та Моника эгчтэй ярилцаж болно.

Хүний тархинд болж өнгөрдөг бодлуудын ихэнх нь хуучин бодлуудаа олон дахин давтаж шинэ боломж, арга замуудыг сэтгэж төлөвлөхдөө тааруу байдаг.

 Таны амьдралыг хойш нь татаж байгаа, амжилтанд хүрэхэд тань айдас мэдрүүлж буй олон янзын сөрөг үзэл бодол үргэлжилдэг ч та аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүйг ялгаж харахад хэцүү. Сөрөг үзэл бодол, айдас биднийг амьдралаа зоригтой залж авч явахад асар их нөлөөлдөг.


Энэ дасгалжуулалтын ярилцлагыг сонсож байна гэдэг нь та амьдалаа өөрчлөхөд бэлэн, амьдралаа өөрчлөхийн тул өлөн, сэтгэл зүрхээрээ тэмүүлж боломжийг хайж байна гэж би ойлгож байна.

Хувь хүний хөгжилийн талаар та юу ч мэдэхгүй, цоо шинээр сонсож мэдэж байгаа ч бай, амьдралаа өөрчлөөд тодорхой түвшинд амжилтанд хүрсэн ч бай хамаагүй, хүссэн амжилтандаа баттай бүтээхэд таныг  дасгалжуулах, чиглүүлэх, таныг урагш тэмүүлж хүч чадлаа зөв ашиглахад танд дасгалжуулагч заавал хэрэгтэй.

Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийн гэсэн дадалтай, ямар нэгэн юмыг хийдэг арга барил, хэлдэг үг нь өөрийн гэсэн хэлбэр загвартай.

 Гэр бүлийн асуудал дээр, бизнесийн асуудал дээр ч амжилтанд хүрэхэд хэрэглэгддэг хууль, хэр баргийн хүмүүсийн онож харж, олж хэрэгжүүлэхэд амаргүй нуугдмал сэтгэлгээнүүд байдаг.

Ямар ч орчинд, ямар ч нөхцөлд байсан хамаагүй амжилтанд хүрсэн тэр олон сая мянган хүмүүсийн төстэй шинж чанаруудыг судлахад, тэдэнд ижил төстэй төрлийн сэтгэлгээ, баримталдаг тодорхой зарчимууд бий. Энэ бол өнгөн дээр яригддаг, номон дээр уншаад л ойлгоод авдаг зүйлсээс илүү нарийн.

Зөвхөн амжилтанд хүрэхдээ ч биш, жирийн амьдралд, хүний туулдаг зовлон жаргалыг өөрчлөхөд ч дасгалжуулагч олон төрлийн арга барилуудыг ашигладаг. Ихэнх хүмүүс амжилт гэж ярихаар сэтгэлд нь нэг л бууж өгөхгүй хол байдаг шүү дээ. Учир нь тэр хүн үнэндээ амжилтыг хүсэх ч тэнхэлгүй, зовлон бэрхшээлээс өөр зүйл байхгүй юм шиг санагддаг.

Гайхалтай нь бидний мэддэг амжилтанд хүрсэн гэж ярьдаг тэдгээр хүмүүс ч бас яг тан шиг, бидэн шиг, бидний ярьж хэлээд байдаг зовлон бэрхшээлүүдийг туулж, туйлдаж будилж явсан үеүд байх нь ч бий. Яг адилхан нөхцөл байдалд байсан атлаа тэр хүмүүс юугаараа өөр сэтгээд, юугаараа өөр үйлдэл хийгээд, юугаараа амьдралд нь дахиж ийм зовлон бэрхшээл ирэхгүй болтол нь өөрчлөлт хийж чадсан байдаг вэ? Нилээн ихэнх нь тэр хүн одоо байгаа амьдралаа өөрчлөхийн тулд өлөн байснаас л шалтгаалсан.

Өдөр 12. Хадамтайгаа эвлэрэх гаргалгаа

Өнөөдрийн дасгалжуулалтаар ярилцсан эмэгтэйн ачаар бид Монголд маш элбэг тохиолддог, гэр бүлийн доторх маргаантай амьдралын зөрчилдөөнийг дэлгэх болсондоо баяртай байна.

Энэ бүсгүй маань өөрийгөө хэрхэн танилцуулсан талаар одоо танд уншиж өгье.

 “Би 38 настай эмэгтэй. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийн их эмч. Би христчин. Ер нь бол хүүхэд нас, идэр залуу нас минь зөвхөн сүм цуглаан, анагаахын сургууль 2-ын хооронд л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл амьдралаас жаахан тасархай байсан гэх үү дээ.
32 настайдаа хүнтэй сууж хүүхэд гаргасан. Энэ үеэс л амьдралд орж бүх зүйл надад ойлгомжгүй (хадамтайгаа таардаггүй, нөхөр зодно, архи ууна),харанхуй, сэтгэлгээний хувьд доод тивд ирсэн мэт санагдаж гутардаг байлаа. Яг энэ амьдралын минь эгзэгтэй үед би “Бэрхшээл ба боломж” номыг олж уншсан. Гарах гарц байгааг мэдээд бүр уйлсан гээч. Тэгээд би тэмцсэн: ажлаа хийсэн, хүүхдээ ч өсгөсөн, одоо магистраа төгсөх гэж байгаа.
Хамгийн том мөрөөдөл бол монгол хүүхдүүд минь эрүүл байгаасай. Өнөөгийн байдпаар хүүхдийн нас баралт мэдэгдэм ихсэж байгаа. Энэ нь нийгмийн ядуурал, эцэг эхчүүдийн мэдлэггүйн улмаас болж буй мэт санагддаг. Эдгээр асуудлыг бага ч гэсэн шийдэхийн тулд хувийн эмнэлэгтэй болохыг зорьж байнаа.
Миний амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд
1. Хадам, нөхрийн үл ойлголцол
2. Санхүүгийн асуудал
3. Нөхрийн архидалт
Нөхөр бидний хэрүүл хадмаас байнга болдог. Ядаж байхад хадмынх хажуу байранд байдаг. Мөнгөгүй байхаар их хэцүү. Би 2 дахь хүүхдээ гаргаад гэртээ байх хугацаандаа магистраа хамгаалж байгаа.
Нөхрийн архидалт үргэлжлээд байвал донтох өвчтэй болох байх гэж санаа зовдог
1.Би цаашид докторт сурахаар болвол мөнгөө цуглуулж байгаад таниас дасгалжуулалт авна даа гэж боддог байлаа. Энд доктор хийнэ гэдэг нилээн том даваа шүү.
2. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд хувийн бизнес эхлүүлэх хэрэгтэйг ойлгосон. Миний чадах зүйл эмч. Хувийн эмнэлэгтэй болмоор байна
3. Ер нь таны номыг уншаад биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг философийг сайн ойлгосон шүү.”

Энэ бүсгүйн талаар танилцуулга танд багахан ойлголт өгсөн байх. Дасгалжуулалт хийх өдөр энэ бүсгүйтэй Моника эгчийг скайпаар холбогдох мөчид энэ бүсгүй маань дээр хэлсэн хадам ээжээсээ болж нөхөртэйгөө маргалдаад, гэртээ байж тогтох газраа олохгүй нөхрөөсөө салахаар шийдээд найз бүсгүйнхээ гэрт нь ирчихээд байх үедээ тулчихаад байсан юм.

Маргаан болсон эх үүсвэр бол хадам ээжээс эхэлсэн бөгөөд хадам ээж нь охиныг нь эмчлэх санаатай яргуй идүүлсэн. Түүнээс болоод охин нь хэд хоног халуураад, энэ бүсгүй яах учраа олохгүй бухимдсан учраас маргаан улам даамжирч улмаар энэ бүсгүй орон гэрээ орхин гарч нөхрөөсөө салахаар шийдсэн талаар дасгалжуулалтын ярилцлага эхэлмэгч энэ бүсгүй маань Моника эгчид тайлбарласан юм.

Харамсалтай нь техникийн асуудлаас болоод бид дасгалжуулалтын ярилцлагынхаа эхний хэсгийг бичиж чадаагүй алдсан байгаа. Гэхдээ л бид боломжоороо энэ ярилцлагыг голоос нь хадгалж авсан хэсгээ танд хүргэж байгаадаа баяртай байна.

Хэдийгээр энэ ярилцлага маань зарим хэсгийг нь бичиж чадаагүй ч бидний одоо сонсгох хэсэг таныг хангалттай суралцах боломж олгоно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд энэхүү ярилцлагаа тухтай сууж сонсоорой. Ярилцлагаа сонсох үедээ сэтгэлээ зориулж, сурсан зүйлсээ сайн тэмдэглэж авахаа бүү мартаарай.

Таны амьдралыг хойш нь татаж байгаа, амжилтанд хүрэхэд тань айдас мэдрүүлж буй олон янзын сөрөг үзэл бодол үргэлжилдэг ч та аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүйг ялгаж харахад хэцүү. Сөрөг үзэл бодол, айдас биднийг амьдралаа зоригтой залж авч явахад асар их нөлөөлдөг.

Click to Tweet

Бүх юм танаас шалтгаална. Та өөрийн дотор болоод байгаа бэрхшээл, айдсаа зөв ойлгож сурсан мөчөөс сайхан гэр бүлээ бий болгох боломжийг олж харах болно. Энэ ярилцлагын бүсгүй анх Бэрхшээл ба Боломж номыг уншихдаа ч бас юунд ороод ирчихсэнээ мэдэхгүй харанхуй саарал юманд орж байсан, тэр үедээ л Бэрхшээл ба Боломж номыг уншиж амьдралдаа боломж байгаа юм байна гэдэгт итгэж тайвшралыг авч байсан гэсэн.

Өнөөдрийн ярилцлагын төгсгөлд танд гарын авлага болгож Бэрхшээл ба Боломж номоо олж уншаарай.

Монголчуудын нийгэмд тулгарч буй бодит амьдралын хүнд хэцүү бэрхшээлийг хэрхэн давч боломжийг олон хүний амьдралын жишээгээр харуулж, хэрхэн тэдэнд эрч хүч, ур чадварыг  бэлэглэж болохыг илэрхий үзүүлсэн гайхалтай бүтээл болсон нь олны талархалыг хүлээж байна.

Энэ номыг уншсанаар таныг амьдралд тань тулгарч байсан зовлон тулгарахад шийдэх чухал асуултуудад хариулт авах болно.

  • Таны айдас, зовлон, бэрхшээл хаанаас гарч байна?
  • Бэрхшээлээсээ хэрхэн ангижрах вэ?
  • Ядуурлаас гарах арга зам байна уу?
  • Мөрөөдөл хоосон юм гэж үү?
  • Мөрөөдөлдөө хүрэхэд хаанаас нь эхлэх вэ?
  • Өөртөө итгэж, өөрийгөө үнэлүүлж сурмаар байна яах вэ?
  • Амьдрал үнэхээр хэцүү бэрхшээлтэй болсон үед яах вэ?
  • Амьдралдаа итгэх итгэлээ олж авахын тулд яах вэ?
  • Хэрхэн амьдралын зорилгоо тодорхойлох вэ?
  • Айдсаа хэрхэн давж зоригтой алхаж сурах вэ?

ҮНЭ - 20000₮ - 66000₮

Бэрхшээл ба Боломж ном бол зөвхөн уншаад өнгөрөх төрлийн ном биш, бүлэг тус бүрт уншигч хүн өөрийгөө танин нээх зорилготой асуулга дасгалууд бий. Дасгалуудыг ажилласан хүмүүсийн амьдралд энэ ном улам их үр өгөөж өгөөд зогсохгүй, таныг цаашдын ажил амьдралдаа тулгарч буй асуудлаа хэрхэн шийдэж болох боломжуудыг мэдрүүлэх болно.

Та www.monicabatsukh.com вэбхуудасныхаа онлайн дэлгүүр рүү зочилж энэ номыг MP3 болон цахим хувилбараар татаж аваарай. Дэлхийн аль ч улсад, аль ч хөдөө орон нутагт амьдарч байсан хамаагүй энэ бол таныг хоромхон зуурт хүссэн асуултынхаа хариултыг тайлах түлхүүрийг имэйлээрээ хүлээн аваарай.

Бэрхшээл ба Боломж номны цахим хувилбараа өөрийн гарын авлага болгон татаж аваарай. Хэрэв та УБ хотод амьдардаг бол 77156053, 99156053 дугаарын утсаар холбогдож хэвлэмэл номыг гэрийн хаягаар захиалаарай.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Баярлалаа. 12 13 өдрийн турш сонсож байна. Миний одоог болтол хийж байсан бодол үйлдлүүд дийлэнх хувь нь зөв байсан учраас одоогийн амьдрал маань бий болжээ гэж өөртөө урам их авлаа.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >