Өдөр 11. Хожуу суусан нөхрөөсөө хүүгээ авах яриа

Өдөр 11. Хожуу суусан нөхрөөсөө хүүгээ авах яриа

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! 30 хоногт амьдралаа өөрчилье цувралын маань 11 дэх өдөрт тавтай морил. Өнөөдөр би танд гадаад улсад ажилладаг, хүүгээ харийн улсад авчирч аз жаргалтай амьдрахыг хүссэн нэгэн бүсгүйтэй танилцуулахаар бэлтгэлээ.

Хүний тархи, оюун ухаан ямар их нөөцтэй хязгааргүй хүчтэй гэдгийг та мэдэх үү? Магадгүй та энэ талаар урьд нь сонсож байсан байх. Таны дотор агуу хүчтэй, тэвчээр чадалтай, юуг ч хийе гэсэн хийчихэж чадах тийм л хүн байгаа гэдэгт та итгэдэг үү? Үнэндээ танд амьдралаа хүн итгэхийн аргагүй өөрчилж босгох ч хүч чадал бий, эсвэл бүтээсэн бүхнээ хоромхон зуурт бусниулж сүйрүүлэх ч чадал бий. Заримдаа та энэ хүчээ мэдэрдэг, заримдаа ийм хүчтэй гэдэгтээ эргэлздэг, айдаг байж ч болно.

Та хүссэнээ л бүтээдэг. Та юу хүсч байгаагаа мэдэхгүй байсан ч бодож байгаа бодлоороо юмыг бүтээдэг. Та өөрийн амьдралын дүрмийг зохиодог. Та өнөөдөр юу идэхээ, хаана очихоо, хэнтэй ярихаа, хэнтэй ярихгүй байхаа сонгодог. Энгийн атлаа эдгээр үйлдэлүүд л таныг амьдралдаа юу бүтээх, юуг амьдралаасаа устгахаа сонгодог.

Таны тархинд олон янзын бодол эргэлддэг. Таны бодлууд хэд хэдэн янзын ааш занд хувирах чадвартай. Олон янзын дүрд тоглож, олон янзын энергийг нүд ирмэх хооронд л бүтээх боломжтой. Та дуртай ч бай, дургүй ч бай хамаагүй, танд хүч чадал бий.


Та хүч чадлаа үгүйсгэсэн ч хамаагүй хүч чадлаа ашиглаж амьдралаа устгаж чадна. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийгөө хүч чадалгүй гэж итгэдэг учраас ашиглаж чаддаггүй. Зоригтой, авъяастай, чадалтай тэр гайхалтай хүнийг өөрийн дотор нуугдаад байна гэдгийг бид дутуу үнэлдэг.

Таны хүч чадал үнэхээр гайхалтай учраас та юунд л итгэнэ тэр чинь амьдрал дээр биелдэг.

 Та юунд итгэснээ л амьдрал дээрээ бүтээдэг. Таны өнөөдрийн байгаа байдал, та өөрийнхөө талаар юу гэж бодож итгэснээс шалтгаалдаг.

Та дэлхийн бусад хүн төрөлхтөнүүдийн адил хүч чадлыг эзэмшдэг. Монгол гэхээрээ та гадны улсуудаас дутуу гэсэн үг биш, илүү гэсэн ч үг биш. Танд дэлхийн өөр өнцөг буланд амьдралаа өөрчилж, тэмцэж бүтээж байгаа, хэдэн сая тэрбум хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ оруулж чадсан тэр мундаг хүмүүсээс дутах зүйл юу ч байхгүй.

Та магадгүй тэр хүмүүс шиг хэцүү зовлон бэрхшээлийг өнөөдөр туулж байж ч магадгүй. Та магадгүй хүмүүстэй маш олон шинж чанараараа төстэй сэтгэж, төстэйдүү ааш зан гаргадаг ч байж болно. Та магадгүй тэр хүмүүсийн өөрийгөө яаж ялан дийлж аз жаргалтай амьдралыг авчирсан шиг, яг адилхан арга барилаар өнөөдөр та өөрийнхөө төрөлхөөс заяасан тэр хүч чадал авъяас бэлгийг ашиглах ч магадлалтай. Түүгээрээ та агуу хүч чадалтай, таны хийж чадах зүйлд хязгаар байхгүй.

Хожуу суусан нөхрөөсөө хүүгээ авах яриа дагсалжуулалтынхаа азтангийн тухай танилцуулъя.

Дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, сүүлийн 2 жил амьдралаа сайжруулах бодолтой Польш-д хүний кабинетад ажиллаж байна. Хожуу төрүүлсэн 1 хүүтэй, аав дээрээ Монголд амьдарч байгаа, аав нь тусдаа гарсан. Aмьдралын их ч биш ч, асуудал байлаа.
Миний зорилго гэвэл, өөрийн хувийн бизнестэй болж, амжилттай явуулж, эдийн засгийн хараат бус байдлаас ангижрах. Хамгийн товчхондоо…
Хүүтэйгээ хамтдаа амьдрах
Энд эмчийн шалгалтанд бэлтгэж, амжилттай өгч, цаашдын өргөн боломжийг нээх
Миний амьдралд одоогоор учраад буй бэрхшээл асуудлууд гэвэл, хайрцаг дотор байгаа мэт мэдрэмж.
Өнгөрсөн хугацааны асуудлуудаас болж байгааг мэдээд л байна. Би их залхуу, надад харилцааны асуудал байна.
Эдгээр асуудлуудаас болоод үндсэн гол зорилгоо биелүүлэхэд цаг хугацаа алдахаас айж байна, бас нас явж байна.
Өөрт тулгарч байгаа бэрхшээлийг, амьдралын дасгалжуулалтаар даван, шийдэж, өөрийгөө олж, нээж, шинэлчилж, шинэ боломж, бололцоо, гарц нээх, улмаар, ажлын байрын боломжтой болвол ах дүү, эсвэл нэг ч гэсэн найз эмч гээд амьдралд нь тус нэмэр болох хүмүүс их байна даа.

За одоо хоёулаа энэ бүсгүйн дасгалжуулалтын ярилцлагыг сонсоё. Анхааралтай сонсож тэмдэглэл бичээрэй.

Та хүч чадлаа үгүйсгэсэн ч хамаагүй хүч чадлаа ашиглаж амьдралаа устгаж чадна. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийгөө хүч чадалгүй гэж итгэдэг учраас ашиглаж чаддаггүй. Зоригтой, авъяастай, чадалтай тэр гайхалтай хүнийг өөрийн дотор нуугдаад байна гэдгийг бид дутуу үнэлдэг.

Click to Tweet

Нийгмийн шуугиан, шударга бус амьдралын давалгаа хэчнээн хүчтэй давалгаалсан ч өөртөө итгэж чаддаг, дотоод хүчээ хөгжүүлж чадсан тэр хүмүүсийг халхалж чаддаггүй. Тийм хүмүүсийг тоолж баршгүй. Шинэ бизнес санаачлагчид, спорт урлагийн одод том эрсдэлийг давах тусмаа улам алдар нэртэй, амжилттай болдгийг сана. Энэ бол тэдний дотоод хүч хэр чанга байгаагийн шинж.

Би одоо танд энэ гайхалтай дотоод хүчийг өөртөө бий болгож сурахад зориулж ашиглах ёстой гарын авлагыг чинь хэлж өгье.

Энэ бол Бэрхшээл ба Боломж подкаст 16 - Aмьдралаа үнэхээр хэцүү болсон үед яах вэ? гэдэг аудио байгаа юм. Үүнийг та манай онлайн дэлгүүр дээрээс татаж аваад өнөөдөр сонсоорой. Өнөөдөр сурсан энэ гоё ярилцлагыг чинь батжуулаад таныг амьдралаа үнэхээр өөрийн гараараа дотоод хүч чадлаа зөв ашиглаж сурахад тань туслах болно.

podcast-16Хэрэв та өнөөдрийн гэр бүлийн хямрал, санхүүгийн хүнд асуудал эсвэл сэтгэл санааны айдас түгшүүр бүхий нөхцлөөс гарах арга замаа олж нээж авахыг хүсч байгаа бол энэ ярилцлага танд туслах болно. Амьдрал хүнд дааж давшгүй мэт хэцүү бэрхшээл тохиолдох үед хүмүүс хэрхэн хариу үйлдэл хийж, энэ нь ирээдүйд нь цаашдын амьдралд нь хэрхэн нөлөөлдөг гардаг тухай өгүүлсэн энэ сонирхолтой ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой.

ҮНЭ - 19000₮

screenshot-22-10-2016-20-28

 Ялан дийлэх гэдэг үгийг хэлэхэд амархан хийхэд бас л хэцүү. Тэгвэл одоо эндээс арга ухаанаа олоод аваарай.

Үүнийг сонссоноор та,

  • Болсон явдалд яаж зөв хариу үйлдэл хийх ухаанаа хурцална.
  • Ирээдүйдээ улам хүндэрч болзошгүй ноцтой асуудлуудыг таслан зогсооно.
  • Амьдралаа цоо шинэ өнцгөөс харж хонгилын үзүүрт буй гэрлийг олж харах болно.
  • Бие дааж өөрийн хүч чадлаа нөөцлөх, цаашилбал гэр бүл хайртай хүмүүсээ энэ бэрхшээлээс аврах ур чадварыг суралцана.

Бэрхшээл ба Боломж подкаст 16-г онлайн дэлгүүрээс татаж авахад туслалцаа хэрэгтэй эсвэл онлайн захиалгынхаа төлбөрөө гүйцэтгэхийг хүсвэл 77156053, 99156053 утсаар захиална уу. Хэвлэмэл номыг УБ хот доторхи хаягаар үнэгүй хүргэж өгнө.

Хамгийн сүүлд нь танд хэлэхэд, 30 хоногт амьдралаа өөрчлөх аянд мордож байгаа таныг доорх 3 алхмыг өдөр бүр хийхийг бид хүсч байна.

  • Та коммент бич. Ярилцлагыг сонсох зууртаа танд гоё санаа орж ирвэл тэр даруйд нь тэмдэглэж авахаа бүү мартаарай. Ингэснээр та зөвхөн чихээрээ сонсох биш, түүнийгээ хэрэгжүүлэх санаагаа олж авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргаж бичих боломжтой. Асуух зүйл байсан ч бичиж болно.
  • Та хуваалц. 3хан сая Монголчуудынхаа амьдралын бэрхшээлийг шийдэхэд нь хамтдаа тусалцгаая. Өнөөдрийн ярилцлагыг сонсох явцдаа хэн нэгэн хүн санаанд чинь орсон бол бүүр сайн байна. Тэр хүндээ энэ аудио ярилцлагыг сонсохыг санал болгоорой.
  • Та хэрэгжүүл. Та өнөөдрийн аудио ярилцлага дээрээс өөрийн сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх нь маш чухал шүү. Их ч бай, бага ч бай хамаагүй таны эндээс сурсан зүйлс амьдралдаа их бага хэмжээгээр нөлөөлөх учиртай. Танд шаардлагатай гарын авлага, таныг улам цаашдаа хөгжүүлэхэд туслах чухал нөөц бололцоонуудыг бүү алдаарай.
  • Sn bn uu.
    Uuriinhuu gargaj bui nukhtsul baidlaa tolind tusgaj harj bh
    Huniig jaahan ch gesen magtaj bh ni chuhal gedgiig iolgoloo
    Bayrlalaa.

    • Сайн байна Бааска. Хичээгээд л байгаарай.

  • bayarlalaa nasnii tuhai bodloo zasahad mini mash heregtei zuil bailaa bas surug bodol ug hellegee hyanah husliig asaalaa gaihaltai

    • Сайн уу, Отгонбаяр аа?
      Аяндаа идэвхиттэй оролцож сэтгэгдлээ хуваалцаж байгаад баярлалаа. Насжилт гэдэг хүний амжилтад яаж нөлөөлдөг талаар https://academy.monicabatsukh.com/product/podcast04/ энэ холбоосоор ороод подкастаа захиалж сонсоорой. Илүү их зүйлсийг сурч, ойлгоход тань туслах болно. Амжилт хүсье.

  • Нээрээ өөрийнхөө талаар сөрөг үг яриа бодол их бодож хэлж ярьдаг. Насаа 20 насаар багасгаж бодсон чинь ирээдүй ирэх өдрүүд илүү эрч хүчтэй гэгээтэй харагдаж байна тайвширлаа. яанаа 40 хүрлээ гэж бодоод богино хугацаа үлдсэн мэт давчдаад юу ч амжуулсангүй гээд одоо ч өнгөрлөө гэсэн юм хааяа бодоод байсан. Мөрөөдлийн самбарын чухалыг бас ойлголоо. Зорилгоо яамаар байгаагаа жагсааж бичье, мөрөөдлийн самбараа хийнээ. Баярлалаа

    • Сайн байна. Мөрөөдлийн самбар аа заавал хийгээрэй Ууганнцэцэг ээ ! Амжилт хүсье!

  • Сайн байна уу? Нээрээ ямар аймар бас харамсмаар юм бэ. Монголчууд бид сэтгэл санаагаараа мааш эрт хөгширч, одоо хөгширсөн би чадахгүй гэсэн хана хэрмийг өөртөө бас өрөөл бусдад хэлж сануулж ажил амьдралдаа бүтээж болох асар олон үйл хэргийг хаачихдаг юм байна.
    БИ бас нэг зорилготой боллоо. Аль болох олон хүнд насны ойлголтыг ойлгуулж, үхэх хүртлээ бүх зүйлийг хийж бүтээх боломжтой гэдгийг нь сануулж явах болноо.

    • Сайн уу, Batgerel ээ! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Танд энэ дасгалжуулалтыг сонсож байх явцад ямар нэг төстэй асуудал ажиглагдсан уу? Дасгалжуулалтын Академийн сургалт хөтөлбөрийн мэдээллийг та хэр сайн мэдэх вэ? Яг одоо жилдээ ганцхан удаа явагддаг “Гэр бүлийн Динамик” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байгаа учраас та дараах холбоосоор мэдээлэл аваарай! https://monicabatsukh.com/fd/ Бидэнтэй харилцах утас: 99156053 77156053

    • Сайн уу, Батгэрэл ээ! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Тийм шүү, яг зөв! Та зорилгодоо хүрэх нэг гарцаа манай сургалт хөтөлбөр гэж бодоорой. 30 хоногийн аянд оролцоод тэр чигт нь орхиж огт болохгүй шүү.

  • Миний зохиосон амьдрал болж бүтэхгүй нас яваад байдаг юуны төлөө яах гэж амьдраад байгаагаа ойлгохгүй гутранги байдалтай байсан бол энэ ярилцлагыг сонсоод миний сэтгэлгээ өөр боллоо. Хүн зовлонгоо нэгт тавих биш Зорилгоо зовлонгийхоо өмнө тавих ёстой байдаг юм гэдгийн илүү сайн мэдэж авлаа.Болж бүтээх зүйлээ өөрийнхөө амаар гаргаж ирэх ёстой юм байнаа.

    • Сайн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та жилдээ ганцхан удаа явагддаг “Гэр бүлийн Динамик” хөтөлбөрийн мэдээллийг дараах хуудаснаас аваарай. Энэ хөтөлбөрт гэр бүлтэй холбоотой бүхий л асуултын хариултыг олох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг https://monicabatsukh.com/fd/ хуудаснаас аваарай!

  • Өнөөдрийн ярилцлага надад өөртөө өөрчлөлт өгөх нөхөртөөгөө харилцаагаа эргэж сэргээх нь миний түүнийг хүндлэхгүй бүх зүйл дээр дандаа буруутгадаг байсан бна гэсэн нь нэг ч удаа урмын сайхан үг хэлчих дэггүй гэж гомдолдог нь аргагүй юм бна гэдгийг ойлголоо 4 хүүхдийнхээ төлөө энэ амьдралынхаа төлөө явж байгааг нь урамшуулдаг гүй миний түүнийг муугаар бодож ах дүү эгч нартаа муугаар ярьснаас миний амнаас болж хань минь надаас холдож хөндийрсөн байна гэдгийг ойлгож байгаа тэр нь ч өөр хүнрүү татагдах үндэс нь болсон ойлгож байгаа гэхдээ л би өөрийгөө өөрчлөөд гэр бүлээ бүтэн авч үлдий гэсэн үүднээс тэр хүүхнийх нь ирсэн мсж нь тоолгүй орхисон ч ямар нэгэн зүйл дээр маргалдаад хэрэлдээд ирэхлээрээ буцаал араар тавьсан юм шиг тэр мсжүүдийг нь хэлээд хэрүүлээ даамжруулдаг

    • Сайн уу, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Таны гэр бүлийн асуудлын талаарх сэтгэгдлийг уншиж ойлголоо. Өөрийнхөө хувь хүний хөгжилдөө хэр их анхаарал хандуулдаг вэ? Манай хөтөлбөр сургалтын талаар хэр сайн мэдээлэлтэй вэ?

  • Бас ч үнэхээр бид нас явчихлаа оройтчихлоо гээд өөрсдийгөө аль хэдийн хөгширсөн тэтгэвэрт гарцан одоо юм сурсан өнгөрсөн гэж бодож бүх боломж сонголтоо хаагаад байдаг .Баярлалаа бас л нэгийг бодогдуулсан ярилцлага байлаа.

    • Сайн уу, Оюунаа! Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Та өнөөдөр манай “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн танилцуулга уулүалт болох “Амжилтыг дуудах урлаг” ҮНЭГҮЙ ВЭБИНАРТ оролцоод аваарай. https://monicabatsukh.com/webinar/ Бид үргэлж л нас явсан, би чадахгүй гэсэн үзэл бодлоор маш их хаадаг.

  • Sain bnuu.ta buhendee bayrlalaa.uuriiguu dutuu uneldeg yum bn.gantsaaraa buhniig amjuulah geed bh bish naizuudaa hamtragchaa nemeh ystoig oilgoloo.bas nas…..talarhlaa

    • Сайн уу, Uranchimeg! Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Бид ганцаараа л бүхнийг амжуулах гэж их цаг, энергиэ гарзаддаг шүү. Таныг өнөөдөр 20.00 цагт болох “Мөнгөний сэтгэлгээ” хөтөлбөрийн танилцуулга “Сэтгэлгээний блокоо задлах нууц” вэбинарт урьж байна. Та доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллээ аваарай. https://monicabatsukh.com/webinar/ харилцах утас: 77156053

  • Bayrlalaa hun zarlmdaa uuriiguu heterhii zuv yrij zuv yvj baina geed ter setehhuigeeree busdiig hardaj ene hun namaig ingeed bhad nadad ingej handlaa geed uuriiguu zovooj bdag um bna gej bodogdoloo amjilt husie busgui mini 50 nas dunguj amidral ehelj bna 20nastai amidral ehelsen bol 30 jil ungurch odoo harin ahiaad 30-40 jil ehelj bna gej bodoj bna ???

  • Яг үнэн. Монгол хүн өөрөө өөрийгөө үргэлж доогуур үнэлж, гадаад хүмүүсийг дээгүүр үнэлдэг. Ер нь өөртөө хайргүй гээд хэлчихэд буруудахгүй санагдлаа. Даруу төлөв байдлыг сул дорой байдлаас ялгаж сурмаар байна. Дэлхийн иргэн болохын төлөө урагшаа. Амжилт хүсье Монголчуудаа

  • Mash goe amidraliig mini uurchilj chadahuits dasgaljuulalt udur bur avch baigaadaa bayartai bn bayarlalaa tandaa.Unuudriin dasgaljuulaltaas nas bol too nuhurteiguu herhen yaj zuv hariltsahaw gedegee oilgoj awvlaa.

  • Юуны өмнө маш их Гялайлаа.Юманд санаа зовох муу гэж мэддэг ч ер нь бол яриад л байдагаа Өнөөдрийн дасгалжуулалтаас мэдлээ.Хэдийгээр энэ эмэгтэйн ярилцлага юм шиг боловч олон Монгол хосуудын хооронд өрнөдөг явц байнаа.Жаахан тэвчээртэй нь Хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж хийсэн сонголт гэж ярьдаг ч үнэхээр зөв сонголт хийж чаджээ гэж би хувьдаа маш их баяртай байнаа.Одоо би хүүхэд шиг л эрхлэдэг.Энэ нь гомдлоо хаяад уучлал өршөөл энэрлийг сонгосон үеэс л ирдэг Жаргал шүү гэдгийг Баталж өгсөнд зүрх их баясжээ байна.Мөрөөдлийн самбар хийх нь бас миний даалгавар боллоо гэж бодлоо.Амжилт хүсье Моникадаа

  • ккк аниа даруухан мундаг эмэгтэй байна би бол баг командаа томруулан алаз захирал болно сарын 199000 долларын тэтгэвэртэй болно гээд мөрөөдөж байга би тэр бумтан болно гээд мөрөөдөж болдоггүй юм боловуу

  • хүн өөрөөсөө асуудлыг хайх нь хамгийн зөв шийдвэр

    • Сайн байна уу Алтанцэцэг ээ, тийм шүү санал нэг байна, Одоо ойлгосон зүйлсээ хэрэгжүүлэх л үлдлээ. Хэрэгжүүлээд гарсан үр дүнгээ бидэнтэй хуваалцаарай. Амжилт

  • Эрэгтэй хүнтэй буруу харьцдаг. Мөн ар гэрээс 20 гарчихлаа оройтчихлоо гэж хэлдэг шүүмжлэлээс их эмзэглэж явдаг байжээ. Дэмий юманд шаналж явсанаа ойлголоо.

    • Сайн уу Аминжаргал аа, хүмүүсийн оройтлоо гэдэг ятгалгаар хүнтэй сууна гэдэг буруу гэсэнтэй санал нэг байна. Өөрийнхөө амьдралыг бүтээгч нь бид өөрсдөө байдаг шүү. Өөртэйгөө улам илүү тулж ажиллаад үр дүнд хүрнээ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье!

  • Баярлалаа. Нас бол тоо хамгийн гол нь таны бодож сэтгэж хэлж ярьж байгаа бүхнээ сайн ажиглаж эерэг байлгаж, байгаа бүхэндээ талархах нь амьдралын үнэ цэнийг мэдрүүлдэг юм байна.

  • Баярлалаа.Үнэхээр гайхалтай ярилцлага байлаа.Зорилгоо цаг хугацаатай нь төлөвлөөд зургийн эвлүүлээд хайчилбар хийж самбар бүтээх гайхалтай.Яг бид нарын зовж байна гэж хараад байгаа юм бүхэн хийсвэр учир хүн юу бодно тэр ургацаа өөрөө хураадаг ,тиймээс би ямар хүн байх нь надаас шалтгаалдаг учир өөртэйгээ ажиллах өөрчлөлт хийх хялбар боломж олгож өгсөнд маш их талархаж байна.

    • Сайн уу Ариунаа, тийм шүү бид бүгд өөрийн амьдралаа өөрсдийн сонголтоор бүтээдэг болохоор өөртэйгөө ажиллаж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх их чухал юм аа. Танд баярлалаа амжилт хүсье.

  • 2021.08.05
    “Амьдралаа өөрчлөхийн тулд бодлоо өөрчил” гэдгийг зөндөө сонсдог боловч өдөр тутмын амьдралдаа мөрдлөг, дадал болгох хэрэгтэй байна.

  • Сайн байна уу танд энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе танаас өдөр бүр шинэ зүйлүүдийг сурч байгаадаа туйлын их баяртай байна хүний оюун ухаан гайхалтай зүйлүүдийг хэлж өгдөг юм байна Үнэхээр супер зүгээр л нулимс урсаад л байх юм маш их баярллаа танд энэ хорвоогийн хамгийн сайхан хайрыг бэлгэлэе

  • Ярилцлагаас эерэг байх, бодолдоо юу бодно тэр нь биелэж байдаг гэдгийг маш сайн ойлголоо. Мөн зовлон, жаргал гэдэг нь хувь хүн өөрөөс нь хамааралтай, өөрийнх нь юу бодож санаж, мөрөөдөж, юунд анхаарлаа төвлөрүүлж байгаагаас л шалтгаалдаг юм байна гэдгийг ойлгож авлаа.

  • Өнөөдөр 11 дэх өдрийнхөө бичлэгийг сонсоод Моника таныг энэ чиглэлийн маш сайн заах арга зүйч байна гэж бишрэн бодлоо. Би хоёр зорилгоор өөртэй чинь холбогдсон .
    1. Гэр бүлийн дарамтанд амьдарч байгаа хүүгийнхээ амьдралд нь зөв эерэгээр нөлөөлж аз жаргалтай амьдрахад нь нөлөөлөх
    2. Монголчуудыг угийн бичиг хөтөлж сурах түүний ач холбогдлыг ойлгоход туслах юм.угийн бичиг хөтлөлтийн хувьд сугалт явуулж, гарын авлага бэлтгээд хэвлэлтэнд өгөхөд бэлэн болсон. Одоо ивээн тэтгэгчээ хайж байна .
    Харин хүүдээ нөлөөлөх арга эвээ хараахан олоогүй таны тусламж маш их хүчтэй нөлөөлнө гэдэгт итгэлтэй байх юм.

    • сайн уу? Гайхалтай байна шүү бүсгүй минь. То гайхалтай том зорилго тавьсан байна. энэхүү 30 хоногийн аянаар өөрийгөө бүү хязгаарлаарай. мэдлэг боловсрол л хүний амжилтыг бүтээдэг юм шүү._ Амжилт. Манай бэрхшээл ба боломж номыг авч уншаарай.

  • ямар гоё юм бэ. энэ эмэгтэйг зовлонгоос нь ангижруулж чадлаа ш дээ. би өнөөдрөөс ихлээд мөрөөдлийн самбараа хийж ихлэхээр шийдлээ. Ам юугаар бялхана, амьдрал түүгээр бялхана гэж яасан үнэн үг бэ.

  • Сайн байна уу. үнэхээр гайхалттай ярилцлага байлаа. Хүн өөрийн бодол ,санаа хийж буй үйлдэлээ эерэг болгох нь чухал юм гэдгийг ойлголоо. Өнөөдрөөс эхэлж өөрийн бодол санаа үйлдэлээ хянаж байхыг хичээх болно.

    • Сайн байна. Яаж хийхээ мэдсэн байхад амжилт өөрөө ирнэ.

  • аяны 11 өдрийн мэнд. хүн болгоныг сэжиглээд л байвал хүн таныг эргүүлээд сэжиглэнэ. тийм болохоор өнөөдрөөс эхлэж бодлоо хянах ийм аргыг зааж өгсөн Моникадаа баярлалаа.

    • Сайн уу? Яг үнэн. Чи юу хүсэж мөрөөдөн хийнэ тэр зүйл чамруу тэмүүлж байдаг юм шүү. Амжилт.

  • Аяллын 11 дэх өдрийн мэнд хүргэе.Өнөөдрийн ярилцлагаас өөрийн хүчинд итгэж найдах, сөрөг биш эерэг үгийг хэрэглэх, эерэг бодлоор тархиа дүүргэх ёстойгоо мэдлээ. Би фэйс хаягны профайл дээрээ “Хэрвээ чи сайхан бүхнийг бодож чадвал сайхан бүхэн чамруу инээмсэглэн тэмүүлэх болно” гэсэн үгийг оруулсан байдаг юм гэвч өөрөө сайхан бүхнийг бодож чадаж байна уу? гэж өөрөөсөө асуулаа сүүлийн 10 гаруй хоногт би чадаж байнаа. Харин өчигдөр 100000 төгрөгөөр илтгэл янзлаад өгөөч гээд хүн гэнэт ярьлаа янзлаад РРг нь бэлдээд өгчихлөө. Намайг сөрөг бодол бодох завгүй сөрөг үг хэлэх боломжгүй байлгаад байнаа маш их баярлалаа Моника, бас олон шилдэг манлайлагч нартаа хүнийг жаргаах үгэнд өглөгч бүр бурхан шиг өгөөмөр байдаг та нартаа баярлалаа

    • Тиймээ. Энэ бол бидний өөрсдийн амьдрал. Чи юу хийхийг хүснэ түүнийгээ л хийсэн байдаг. Хүн өөрийгөө цэгцлэх тусам дараа дараагийн түвшний мэдлэг боловсрол шаардагддаг. Амжилтын түүхээ бүтээхийн төлөө урагшаа Энхзаяа минь. Амжилт хүсье.

    • Баяр хүргье. Чи өөрийгөө ойлгоод ирэхлээх бусдыг ч бас ойлгоод эхэлдэг. Үр дүн нь бүгд аз жаргалтай байх боломжтой болдог. Амжилт хүсье.

  • Хүн нэн түрүүн сэтгэлгээгээ өөрчлөх ёстой гэдгийг өдөр бүр ойлгож байна. Өөрийгөө хөгшин гэж итгэх нь сэтгэлгээгээ хөгшрүүлж байгаа хэрэг юм. Баярлалаа Моника

  • Сайн уу ? Гайхалтай нэгэн өдрийн мэнд. сайхан ярилцлага байлаа. юуны түрүүнд би өөрийгөө хөгширч байгаа юм шиг бодож байсан аа олж мэдлээ, гэтэл би 28 настай би 100 насална. Надад 72 жил байна. Ваав энэ ямар гайхалтай цаг хугацаа вэ? Гэтэл яаж ингэж ярьж, бодож чадаж байна би, Одоо надад байгаа цаг хугацаандаа бүгдийг хийх болно. Их урам авлаа Баярлалаа ❤️ Моника дасгалжуулагч аа ☺

  • Сайн уу ? Гайхалтай өдрийн мэнд. Үргэлж сайн сайхан зүйлсийг хүсэж мөрөөд, эерэг талаас харж, харилцаандаа өөрчлөлт хийх. Маш олон зүйл бодож , төлөвлөж өөртэйгээ ажиллах , Мөрөөдлийн самбар аа хийнэ.гайхалтай маш их баярлалаа Моника эгчээ ☺❤️

  • baurlalaa monika egchee
    olon yariltslaga sonsson hernee gants ch komment bichij amjaagui l suuj baina
    yariltslaga bvrees ni uram huch avch bgaa shvv
    hun yu bodno ter zuil buelelee olno dandaa sian saihaniig bodoh bolnoo…,

  • Баярлалаа.маш олон санаа төрж байна бид ЗҮГЭЭР л урсгалаараа амьдардаг юм байна өдөр хоног өнгөрдөгөөрөө өнгөрч нэг хэвийн амьдралдаа дассан үүнийг өөрчилж чадахгүй хайрцаглагдсан.яг одооноос эхэлж энэ БАЙДЛАА бага багаар өөрчилж илүү ихийг мөрөөдөж түүндээ хүрэхийн тулд өөрийгөө ЯЛан дийлж тэмцэх ёстой байна.би чаднаа???

    • Тийм шүү, өдөр бүр өөрийгөө анзаараад илүү ихийг мэдэж аваарай. Амжилт хүсье.

    • Гайхалтай, энэ чигээрээ илүү их суралцаарай, амжилт хүсье!

  • Баярлалаа.маш олон санаа төрж байна бид ЗҮГЭЭР л урсгалаараа амьдардаг юм байна өдөр хоног өнгөрдөгөөрөө өнгөрч нэг хэвийн амьдралдаа дассан үүнийг өөрчилж чадахгүй хайрцаглагдсан.яг одооноос эхэлж энэ БАЙДЛАА бага багаар өөрчилж илүү ихийг мөрөөдөж түүндээ хүрэхийн тулд өөрийгөө ЯЛан дийлж тэмцэх ёстой байна.би чаднаа???

  • Sain bnu huniig magTaj bj hiih husliig n turuulne gsn zuilig oilgosn gj bodoj bnaa,Bayrlalaa

  • САЙНУУ.Өнөөдрийн ярилцлага маш их ТААЛАГДЛАА.1 1Ндээ урамын сайхан үг хэлж талархаж, сөрөг үг бодлоор аливаад ХАНДахгүй бх чухал ЮМАА Баярлалаа

    • Сайн уу, үнэхээр тийм шүү, бид нэгнээ урмын үгээр босгон байгуулдаг.

  • ??? гоё юмаа. Эргээд бодоход өнөөдрийн бүтээсэн амьдрал маань миний л бүтээсэн амьдрал шүү дээ үнэхээр. Сайхан 30 хоногийн аялал????

  • Ухаарал төрүүлсэн маш сайхан ярилцлага сонслоо. Их баярлалаа.

  • nasnii talaar ix goyo lekts ugluu bayarlalaa. zarimdaa xugshirch dee gex bodloosoo salaxaar shiidlee.

    • Сайн уу, нас бол зөвхөн тоо шүү дээ, хийж бүтээсэн зүйлс биднийг тодорхойлохоос биш, нас биднийг тодорхойлохгүй. Баярлалаа, амжилт хүсье.

  • Sain bna uu ? ene udriin mend hurgie sonsoh burtee l ih zuiliig oilgoj avch bna mash ih bayarlalaa Bolomj ni bdag bol bi ch bas yriltsaj uzhiig l mash ih husej bna ??

  • энэ өдрийн мэндийг хүргэе. өнөөдрийн ярилцлага бас л өгөөжтэй, авах зүйл маш олонтой байлаа. бодол биелэлээ олдог , та юу тарина түүниийгээ хураана гэж ёстой энд л байлаа. хэлэх үгэндээ хүртэл бид хариуцлагатай хандах хэрэгтэйг сануулж өгч байгаад талархъя. нас бол зүгээр л тоо, тоо хүнийг тодорхойлохгүй гэж гайхалтай үнэн байлаа. маш ихээр талархъя та бүхэндээ

    • Нас таныг тодорхойлохгүй, хүсэл мөрөөдөл нь хүнийг тодорхойлдог.

  • энэ өдрийн мэнд хүргэе! өнөөдрийн ярилцлага үнэхээр таалагдлаа. тийм ээ нас бол зүгээр тоо биднийг одорхойлох зүйл биш. хүн юунд анхаарлаа хандуулна тэр томорно гэдэг юутай үнэн үг вэ? тийм учираас бэрхшээлд биш зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх нь үнэхээр чухал гэдгийг ухаарлаа мөн бусадийн сайн талыг олж харж, түүнийг илэрхийлнэ гэдэг үнэхээр зөв санагдлаа. энэ 11 хоногт маш их зүйлийн талаар эрэгцүүлж бодож, төлөвлөж мөн суралцаж байгаадаа баярmай байна. та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!

    • Баярлалаа, амжилт хүсье! Цааш нь үргэлжлүүлээд сайн сонсоорой.

  • Нас бол тоо….оюун ухааны сэтгэлгээнд нас хязгааргүй…манайхан….амжилт хүсье

  • Энэ өдрийн мэнд хүргэе . Маш гоё ярилцлага дасгалжуулалт сонслоо. Би бас өөрийхөө амьдралд хэрэгжүүлэх зөндөө зүйлс мэдэж авлаа. Насыг огт тоодоггүй минь миний нэг давуу тал юм байна.

  • Сайхан ярилцлага байна. Мөрөөдлийн самбартай болж, илүү бодитой болгохын тулд зургийг нааж байнга харж байх ёстой юм байна. нас бол зүгээр тоо юм байна. сөрөг бодлоор амьдралыг үзэх хэрэггүй юм байна. бас нөхрөө магтаж, хийсэн сайн үйлүүдийг нь хэлж байх хэрэгтэй юм байна. бүх зүйлийг тодорхой ярьж, харж, хийх хэрэгтэй юм байна. баярлалаа.

  • сайн байна уу. сайхан ярилцлага байна. яриан дундаа сөрөг үгнүүд ашиглаж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй юм байна. бас үнэхээр их анхаарал хандуулж байгаа зүйл маань юу юм болоо гэж бодогдлоо.

  • hi? Би муу муухай сѳрѳг бодлуудаа хаяж ѳѳдрѳг, гэгээлэг сэтгэлгээтэй болох учиртайг хамгийн сайн ойлголоо. Бид харанхуйд юмыг олж харахгүй хэрнээ хэцүү байсан ч дасан зохицох гээд байдаг. Тэгтэл гэрлээ асаавал бид бүх зүйлийг харж хүссэн бүхэндээ хүрч, түүнийгээ авч чадах болно. Тиймээс бүгдээрээ ГЭРЛЭЭ АСААЖ амьдарцгаая!!!

  • woooow. . үнэхээр гайхалтай. бид залуу ч гэсэн доод үетэйгээ харьцуулаал нас яваад байна гэдэг. энэ сэтгэлгээгээ л өөрчлөх хэрэгтэй юм байна. та бүхэндээ баярлалаа.

  • Mash saihan yariltslaga bolloo.MINII HYVID BYH ZYILIIG BOLOHGYI TALAAS IN IN BODOJ ERGELZDEG UM BNA ODOO HARIN UNUUDUR UURUUSUU UURCHLULTIIG HIIJ BYHNIIG UUDRUGUUR BOSOJ HERGJUULJ AJILLAJ CHADNA GEDEGTEE ITGELTEI BNA BAYRLALAA .HERHJUULEHIIN TULUU URAGSHAA MASH IH BAYRLALAA

  • Маш сайхан их олон санаа төрж байна аа. Ерөөсөө л бид үлмэдэх шиг амьдардаг юм байна аа . Сонсож байна. Хэрэгжүүлнэ гэдэг л хамгийн том асуудал байна. Зоригтой хөдөлж чадахгүй л байна . Гэхдээ л таньд маш их талархлаа.

  • нээрээ тийм юм байна би одоо 39 настай хамт ажиллаж баЙГАА ХҮМҮҮС НАДААС ИХЭВЧЛЭН 10 ГАРАН НАСААР ДҮҮ БОЛОХООР БИ ӨӨРИЙГӨӨ ХӨГШИРСӨН ГЭЖ БОДДОГ. ӨӨРИЙН ЭРХГҮЙ УДАХГҮЙ ТЭТГЭВЭРТЭЙ ГАРНА БИ ХӨГШИН ХҮН ГЭЖ ЯРЬЖ ЯВАХ БОЛСОН ЮМ БАЙНА. ТЭГЖ БОДОЖ ЯРИХ ТУСАМ БИ ӨӨРИЙГӨӨ УЛАМ ХӨГШИРҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА. БИ ӨӨРИЙГӨӨ МУУХАЙ ХӨГШИН ГЭЭД ХЭН НАМАЙГ ЗАЛУУ ГЭЖ ХАРАХ ВЭ ДЭЭ

    • Сайн уу? Жида,
      Яг энэ сэтгэлгээгээ эртхэн халахгүй бол маш хортой шүү. 39 нас ид залуу нас байна шүү дээ. Та өөрийн эрч хүчээ, залуу насаа мэдрэхийг хүсвэл манай хөтөлбөрт ороод ирээрэй. Таныг удахгүй эхлэх Миний Бизнэс хөтөлбөрт урьж байна. Манай хөтөлбөрт орж ирээд манай багийхантай танилцахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Доорх линкээр ороод хөтөлбөртэйгээ танилцаарай. https://courses.monicabatsukh.com/my-business/

  • Маш их таалагдлаа. Яг үнэн монголчууд бие биенээ юу гэж хэлэх бол намайг юу гэж бодох бол гэдэг санаа зоволттойгоор насаараа айдастай амьдарцгаадаг. Бас маш эрт өөрийгөө хөгшинд тооцож амьдардаг. Энэ сэтгэлгээг арилгах хэрэгтэй.

    • Таныг удахгүй эхлэх Миний Бизнэс хөтөлбөрт урьж байна. Манай хөтөлбөрт орж ирээд манай багийхантай танилцахыг чинь тэсэн ядан хүлээж байна. Доорх линкээр ороод хөтөлбөртэйгээ танилцаарай. https://courses.monicabatsukh.com/my-business/

  • Сайн байна уу? Багшаа.би хичээлээ хүсэн хүлээж байгаад сонсдог боллоо.
    1.Мөрөөдлийн самбар гаргахаар ШИЙДЛЭЭ.
    2.Сургуулиа байгуулах ажилдаа идэвхтэй ОРоод өөрөөрөө нэгэн өдөр бахархаа мэдлээ
    3. Хувийн бизнёсээ эхлүүлэх
    4. Нийгмийн нөхцөл байдал, сэтгэлгээний нөхцөл байдалд дарлуулж байснаа ойлголоо.
    5.насны асуудал дээрээ санаа зовохоо БОЛИЛОО.
    Маш их баярлалаа. Сэтгэл маш их өндөр байна. Багшдаа баярлалаа. Ангаж цангаж байсан сэдэв үнэхээр мөн шүү.
    Бид юу тарина, юу ярина. Тэрийгээ авна,түүгээрээ амьдарна .
    Хайртай шүү. Их хайр , том бэлэг. Баярлалаа.моника даа.

  • Sain baina uu Monika ? mash ih bayarlalaa. uneheer goyo yariltslaga hicheeluud baina. unuuder duutei ni taniltsaj 2 nom ablaa. setgel mash under baina. bagshdaa ulam ih amjilt husye !

  • woow sonsokh tusam erch hurch avj uuriinkhuu huchind itgeh itgel ulam l batjij bn bayarlalaa monica egchdee

  • Сайн байнауу. Сайхан ярилцлага боллоо нас боо тоо гэдэг үнэн шүү баярлалаа моника

  • Гайхалтай ярилцлага болжээ. Мөрөөдлийн самбар хийх санаа авлаа! Нас бол тоо хүн хэзээч өөрчлөгдөх боломжтой юм байна. Баярлалаа.

  • 11 udriin mend Bayrlalaa. neeree bodood baisan yumiig muugaar bodloo gj yu ch hojihgui gedgiig nileen sain oilgoj vlaa.

  • Bayrlalaa Monica udur buriig itgel naidvar, uram ZORIG, erch HUCH, uhaaralaar byalhtal duurgej baigaad tani TALARHAY. Minii dotor bayriin marsh egchiglej ineemseglel todorsoor BN. Amjilt husie.

  • зүгээр л инээмсэглэ, өөрийнхөөрөө бай. амьдрал дэндүү баян. хүн ер нь юу авахыг хүсдэг бүгд л биелдэг гэдгийг илүү ихээр дахин ухаарлаа.

  • Сайн байн уу Моника . Маш сайхан юм аа яг хэрэгтэй хүнийг нь сонгосон байх нь үнэхээр л та амьдралын дасгалжуулагч бнаа . . Өдөр бүхэн би маш олон хайртай хүмүүсдээ илгээж бгаа .

  • Сайн байна уу? Би oдоо 33 настай. Гэхдээ өөрийгөө хөгширч байна гэж боддог байсан. Тэр бодол маань өөрчлөгдлөө. Их баярлалаа

  • Сайн байна уу,
    хүн ганц л амьдрана шүү дээ ,Хүн ганцал амьдрах амьдралдаа дэндүү хүнээс гарахгүй маш их алдааг хийж амьдрах юм даа . Би 30 хонгын хичээлийг сонсох бүрдээ надаад гэсэн тохиолдож байхад хэзээ ч бууж өгч байгаагүй асуудалыг зөв талаас хүнийг бодож шийдвэр ирээдүйгээ бодож алхам үр хүүхдээ бодож үйлдэл шийдвэр гаргаж байсан буруу шийдвэр буруу үйлдэл буруу дүгнэлт буруу үг алдаа энэ бүгдийн эцэст хэн нэгэн заавал хорихроход хүрдэг тэр зүйлийг заавал бодож алдахыг мэдвэл хизээч хийдэггүй . хийсэн бол хариуцлагаа 100% өөрдээрээ авч дахиж алдахгүйн тулд цаг ямагт бодож хийдэг . Өөрийгөө золиослох үе байсан ч эсрэг хүний сайн сайхны төлөө бол золиослооч болов хийдэг. нас бол тоо үнхээр үнэн үг шүү би энэ үгэнд үнгээр дуртай амьдралдаа хэрэгжүүлж үргэлч эрч хүчээр дүүрэн БАЙДАГ. ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Сайн байна уу,
    Нас бол үнэхээр зүгээр л тоо. Одооноос өөрийгөө 20 гарч яваа гэж харж хийж бүтээнэ ээ. Улам л хүчтэй зоригтой болж байна. Баярлалаа.

  • sn bnu. unuudur mail huleej avch sonsson 11 deh udur bailaa. Audio yariltslaguudiig sonsood bugd ih baga hemjeegeer tohiolddog zuils baina gej bodoj uurtuu davhar dugnelt hiij baina. Udur bur uurtuu itgeh itgel maani batjij bi chadah um bn ingeh estoi um bn gesen plan gargaj saijrahiig hicheej bn. Mash ih dutagdal baidgiig uuruu ch anzaardaggui baije. 30 honogiin hicheeliig ur duntei bailgah n chuhal um bn. Minii oilgoj avcan ehnii zuil bol ehleed uuriiguu sain bolovsruulj tuluvshuuleh dadaltai boloh um bn ene zuv u. Tand bayarlalaa.

  • Саин баина ии MonIca. Ene uDriin mend hurgei. Saikhan yariltslaga BOLSON bna ih yum ergetsuulj bodloo.BayarlaA

    • Сайн уу Оги, сэтгэгдэл коммент үлдсээсэнд баярлалаа. Эргэцүүлж бодож байгаад чинь баяртай байна. Цоо шинэ дүгнэлт хийгээд түүнийгээ хэрэгжүүлээрэй. Амжилт хүсье!

  • Enehuu yarianaas sursan zuils gevel helj baigaa ugendee mash anhaaratai baij, Bainga bodoj helDeg ugee ooroo neg sain chagnaj uzeed herev sorog ug baival eereg bolgon oorchloh heregtei um baina. Tegeed horvoo ertonts daldiin huch buyu Bidnii husliig bieluulegcHid Husch baigaa zuilee mash todorhoi zorigtoi helj baih. Ooroor helbel oorToo husch baigaa zuilee todorhoi bolgoj ogoH tuuniihee toloo todorhoi uildluudiig hiih ni chuhal um baina.

    • Сайн уу? Оюунчимэгээ, санал нэг байна. Та нууц (secret) гээд киног youtube-ээс хайгаад үзээрэй. Яг таны бичсэн зүйлсийн талаар гарах болно. Энэ киноноос ч бас олон зүйлийг ойлгох болно. Амжилт хүсье.

  • Ene ayand garsandaa uneheer ooriigoo aztaid tootsoj baina. Tegeed ooriin surch medsen zuiluudee chadliin hireer taarsan, Uulzsan hun burt huvaaltsaj baigaa. Uchir ni nadad ch mon Monikatai adil olon olon humuusiin amidral oorchlogdoosei Mongol oron maani hogjoosei gesen husel torsoor baina. Bayarlalaa buh zuild!

    • Сайн уу? Оюунчимэг эгчээ, бидний ажлыг дэмжин өөр олон хүмүүст түгээж байгаад баярлалаа. Амжилт

  • Оройн мэнд. Өнөөдрийн ярилцлага таалагдлаа. Олж мэдсэн зүйл гэвэл ханийхаа сайн сайханаар магтах ёстой юм байна гэж ойлголоо. Бас нөгөө эмэгтэй хүний үнэ цэнийн асуудал яригдаж байна. Өдөрөөс өдөрт л бас өөрийгөө өөр болж байгааг мэдэрч байна. Баярлалааа.

    • Сайн уу? Энхмаа, өдөр бүр шинийг олж мэдсэн сэтгэгдлүүдийг чинь уншихад сайхан байдаг шүү. 30 хоногийн аян маань дуусахад танд гайхалтай үр дүн, өөрчлөлт арсан байнаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт

  • Sn bnuu? Unuudriin yariltslaga minii huwid uneheer uguujtei yariltslaga blaa. Bi ni muruudliin sambaraa hiine gj bodood l bdag bolohoos yag boditoi bolgodoggui. Gehdee odoo bugdiig ni saihan hiih bno. Hamgiin gol ni hun yu bodno teriigee l buteedeg gedgiig mash sain oilgoloo. Eyreg zuil bodoj bodit bolgoh. Gaihaltai. Bayarlalaa

    • Сайн уу? Энхцацралаа, хүн бүр л хийнээ гэж бодоод байдаг ч хийдэггүй үе байдаг. Харин энэ зуршлаа арилгахын тулд эхний үедээ өөрийгөө маш их хүчлэх хэрэгтэй. Үүнийг л давчих юм бол ажлыг тухай бүрт нь хийдэг дадал суугаад, ажлыг тухай бүрт нь хийхгүй бол хэцүү санагдаад байдаг болчихдог гэж би сонсож байсан. Тиймээс эхний үедээ хэцүү байх ч хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт

  • Sn uu monica? nas bol too gedgiig sanuulj ogsond bayarlalaa. gexdee l bi nas bgaa yum chini gej xoish suulgui onoodroos amidralaa oorchiloxgui l bol nas baigaad yaltai bilee tiime?

    • Сайн уу? Баярмаа, тийм шүү. Залуу байна гээд хойш суулгүй харин ч улам бүр эрч хүчтэйгээр зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тэмцээрэй. Амжилт хүсье

  • nas bol too. Bi vnexeer tegj boddog nasnaasaa bolj namba zaax eswel omsoj zvvx surch medexee xyazgaarlaxiig boddogvi gxdee amidraliin ywtsaa odoo bgaa bair suuria nastaigaa xolboj bodd gutardag l daa tgd eejiigee minii nasan deer ymar bair suuritai bsan be gd bodoxoor togtson ajil toroltei terendee neleed ner xvndiig olood bexjvvlchixsen 2 xvvxdiin eej, bair suutstai biee daasan bdaltai bsan bgaa ym getel bi yaj bn we ajiltai bsanu bsan ner xvndtei bsanu bsan ajildaa sn uu sn ter ch bvv xel sonirxoloo mergejil boltol xogjvvlj chadsan baga xvvxdee gargaad xvvxdeesee salaxaa bolison xvvxed xarax xvngvi tgd arai gj tsetserlegt ogson chn owdood boloxgvi ingeed xamag xvsel moroodol tolowlogoo xiisen alga bolson shig sanagdd bachuurch xvnii gar xarsan orowdoltei amitan bolj xuwirsan gertee bx zuurtaa zorilgoo bolowsruulj talbart garax zewsegee beldexeer magistrt surch exelsen bolowch tolboriin asuudlaas bolood diplomoo xamgaalj chadaagvi gsn ch xugatsaa aldaxgvin tuld sertifikatiin surgaltand suuj togsson gsn ch terniixee vr shimiig gargaj chadaxgvi l ywaad bn ug ni dotor butslaad l gviee mon sxn sxn ym bvteegeed bii bolgoid moroodloo bielvvlchixeed bgaa ym gewch vnen setgeleesee dvrelzexgvi eswel xiij exlexgvi l zalxuurliin oosroor ooriigoo baglachixaad gutraad suugaa oilgoj bn ene yriltslagaas xamgiin sn tusgaj awsan zvil bol sorog bodol sorog vg. Sxn ym bodoj moroodoj bgaa xernee tsaanaa neg za daa ene ch bvtex bolowuu daa ene yanzaaraa ch estoi xudlaa gex met vgvisgesen bodluud urgaad bdag tgdl ooriigoo orowdson darsan bodluudaar ooriigoo gundaagaad suugaagaa oilgoloo. Xvmvvseer xvreelvvlj ajil orlogotoi biee daasan oortoo itgeltei chadwartai gaixaltai emegteigees nawsaisan geriin awgai ruu orson gonginoson tiim l dvrd ooriigoo togluulaad bjee odoo bi tegmeergvi bn bi zorilgotoi minii zorilgo minii zow bdal minii eyreg vg xandlaga minii bas manai geriin bvliig orgild xvrgenee bi itgeltei bn. 🙂 bayrlalaa

    • Сайн уу? Соко, санал нэг байна. Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг. Тэр хүн гайхалтай чадварлаг, мэдлэг боловсролтой эмэгтэй байх уу? эсвэл амьдралдаа сэтгэл хангалуун бус өдөр хоногийг өнгөрөөсөн хүн байх уу? гэдэг тухайн хүний өдөр тутамдаа гаргаж буй шийдвэр, мөн үг хэл, үйл хөдлөлөөс бий болдог. Тиймээс та ямар хүн баймаар байна. Түүн шигээ төсөөлж, түүндээ хүрэх жижиг ч байсан хамаагүй алхамуудыг өдөр бүр хийгээрэй. Тэгсэн тохиолдолд нэг л өдөр та өөрийн хүссэн БИ-ээ бий болгож чаднаа гэдэгт чинь итгэж байна. Амжилт хүсье

  • Bayarlalaa, ene metchilengeer tarhia ugaalgaad itgeed yavj bgaa nidiilenh ni bgaa. Bi ch gsen, gerel asaalaa

    • Сайн уу? Цэцэгээ, 30 хоногийн аяндаа цаашдаа үргэлжлүүлэн идэвхитэй оролцоод олон гайхалтай зүйлсийг сурч мэдээд амьдралдаа хэрэгжүүлээрэй. Амжилт

  • Sain baina uu? Ooriihoo handlaga, bodol, tovlorch bui zuilsee bainga ajiglaj husch bui zuil deeree tovlor gedgiig dahin sanuulj ogloo. Jagsaalt gargaad terniihee daguu ehnees ni gants neg zuilsiig hiij bn. Bas moroodliin sambar gargaad bayjuulaad l bn. Ter buh zuilsee hiij buteen, biylelee olj buig tosooloh ni ooroo bas mash ih uram zorig ogdog yum bn. Bayarlalaa. 12 dahi odriin mail ireegui bn. Mail-eer yavuulj ogoh bolomjtoi yu?

    • Сайн уу? Эсмэ, ямар гайхалтай юм бээ? ярилцлагуудаасаа ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж эхэлснийг чинь сонсоход үнэхээр сайхан байна. Өөрийгөө өөрчилж дотор буй ДИАМОНДоо нээж илрүүлж чаднаа гэдэгт чинь итгэж байна. Бид очоогүй өдрүүдийн ярилцлагуудыг нэгдсэн журмаар имэйлээр илгээх болноо. Санаа зоволтгүй. Амжилт хүсье !

  • Sain bna uu Ene udaagiin dasgaljuulaltaar nas bol zugeer l too gedgiig mash sain oilgoloo. Ta yund anhaarlaa tovloruulne ter chin tomorno. Anhaarlaa gol zuildee l tovloruulii. Bayarlalaa

    • Сайн уу? Kate, та юунд анхаарлаа төвлөрүүлнэ тэр чинь томорно гэдэг яг үнэн. Хүн юунд их цаг зарцуулна, түүнээс л үр дүн гардаг. Тиймээс жижиг зүйлсэд биш чухал, гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Амжилт хүсье!

  • Бодол бийлдэг гэдэг үг үнэхээр үнэн би сүүлдээ яаж бодохоо вэ гэж боддог болсон миний бодсон зүйл ойрийн хугацаанд
    бие болоод
    бүтээд байгаа болохоор бүтэхгүй байлаа гэхэд гаргалаа гарж ирнэ гэв гэнэт тэгээд нэг тийм зогсонг байдалд орцон одоо энэ зогсонг байдлаасаа яаж гарах вэ?
    хааяа өөрөөсөө ч айх шинж илэрдэг аягүй сонин

    • Сайн уу? Сара, Асуултаа дахиад ойлгомжтойгоор бичээд үлдээвэл сайн байна. Тэгвэл Моника эгчээс асуугаад хариулт өгч болно. Амжилт хүсье!

    • Сайн уу? Жаргал Баяр, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Амжилт хүсье!

  • Энэ ярилцагын дүнд өөриигөө толинд харахаар боллоов Мөн мэнддэг мөртлөө одоо хүртэл хэрэгжүүлээгүй мөрөөдлийн самбараа хийхээр шийдлээв баярлалаа.

    • Сайн уу? Соёлмаа, мөрөөдлийн самбараа хэрэгжүүлээд гарсан үр дүнгээ бидэнтэй дахин хуваалцаарай. Амжилт хүсье!

  • Оройн мэнд гайхалтай сайхан ярилцлага болсон байна өнөөдрийн хичээлээр 10 жилийн дараа өөрийнхөө амьдралыг ямар байх вэ гэдгийг бодож тунгаан бүтээн байгуулалтын самбар гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр боллоо. Баярлалаа мониса эгчээ

    • Сайн уу? Мөнх-Амгалаан, гайхалтай. Бүтээн байгуулалтын самбараа гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд үр дүнгээ бидэнтэй дахин хуваалцаарай. Амжилт хүсье!

  • ene uneheer saihan yarilltsalaga bna namaig dahin uurtuugee iluu erch huchtei ajillah uram ugluu bayarlalaa

    • Сайн уу? Оюун-Эрдэнэ, өөртэйгөө улам илүү тулж ажиллаад үр дүнд хүрнээ гэдэгт чинь итгэлтэй байна. Амжилт хүсье!

    • Сайн уу? Цээгий, сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Цаашдаа улам идэвхитэй оролцоорой. Амжилт хүсье!

  • Сайн байна уу.Өнөөдөр бас нэг шинэ сэдвээр сонсож, Моника зөвлөгчийн өгсөн дасгалжуулалтанд талархая.Нас тоо бол тоо гэдэг ч Монголд бол насаар эрэмбэлэх энүүхэнд шүү дээ. Тиймээс одоо энд эмзэглэхгүй ажиллах болноо. Баярлалаа.Зөвлөмжийг дагаж номоо судална.Хүндэтгэсэн С.Гэрэлмаа

    • Сайн уу? Гэрэлмаа, амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчрахын тулд маш олон арга замыг эрэлхийлж байгаад чинь баяртай байна. Мөн хүссэн үр дүндээ хүрнээ гэдэгт чинь итгэж байна. Амжилт хүсье!

  • Sain baina uu? Berhsheelruugee bish zorilgoruugaa tovlorohiig ahin sanuulsan saihan dasgaljuulalt boljee. Odoonoos bainga hiine ee. Bayrlalaa.Amjilt husii ta buhend.

    • Сайн уу? Энхмаа, тийм шүү. Зорилго руугаа зүтгээд тэмүүлээд л түүн рүүгээ хүрэх арга замаа тодорхойлоод алхам хийгээд байгаарай. Үр дүнд хүрнээ гэдэгт чинь итгэлтэй байна. Амжилт хүсье!

  • Sain baina yu Monica,
    unuuduriin ene saihan ene audo-s bi byh yumand talarhah,bodol, hel, zyrhee hyanah,zovlongoo ardaa orhij, zorilgodoo anhaaral tuvluruul yragshaa harj yavah, ,muruuduliin sambar ih chyhal,uuriiguu hymyysees undur tavih,surug bodloos salah, nasnii tyhai setgelgeegee tayagdaj hayah zergiig medej avalaa, Bi syyliin yed mash hychtei uuriin surug bodol, handlagtaigaa temzej ehelsen, surug bodol bodoh yed byshyyhan Uka-n tariniydiig amandaa changaar helj, odoo mash olon tarni zeechilhsen, haach yavsan talarhalaa helj, tarnia ynshaad,.teged bas byh Tv, eldevin hogoor dyyregdeg medeelelees tatgalzaj ehlesen muruuduliin sambar hiicheed bnga harj bgaa. Bi zalyy hyn shig setgeh gej ih hicheej bna. Monica amjilt hysej ylam olon hynd hyreerei gej eruue.

    • Сайн уу? Батжа, өөрийгөө өөрчлөхийн тулд маш их эрэл хайгуул хийж мөн ойлгосон зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлж байгааг чинь сонсоход баяртай байна. Амьдралдаа өөрчлөлтийг хийж чадна гэдэгт чинь итгэлтэй байна. Амжилт хүсье!

    • Сайн уу? Соёлцэцэг эгчээ, Таны сэтгэгдлийг уншаад ямар их сэтгэлийн хаттай, тэвчээртэй, зоригтой хүн бээ гэдгийг чинь олж харлаа. Манай 30 хоногийн аянаас их зүйлсийг сураад амьдралдаа хэрэгжүүлж чаднаа гэдэгт чинь итгэлтэй байна. Амжилт хүсье

  • Яривал их ч зүйл байх миний амьдрал хааяа бодохоор дөнгөж хорин хэдхэн насандаа ямар их өрнөл зовлон жаргалтай амьдарч ямар их үзэх ёсгүй ч юм шиг зүйлээ үзээ вэ гэж ч бодогдож хамгийн сүүлд хэзээ хамгийн үнэнээрээ инээснээ ч мартаж өөрийнхөөрөө жаргаж чадахгүй хөмсөг зангидан суудаг аа өөрчилмөөр байвч хүч дутах шиг…айдас шаналал дүүрэн байгааг мэдэрдэг…би өөрчилмөөр байгаа болохоор үүнийг сонсож суугаа

  • Сайн байна уу…сайхан шүү…сонсож хэрэгжүүлж байгаа…би өнгөрсөн амьдралаа эргэж харвал нь хар дарсан зүүд мэт хэцүү ….гэвч би мартсан гэж бодоод байдаг ч нөлөөлөл нь одоо ч байж л байгаа мэт …. одоо байгаагаа харахад би их өөрчлөлт хийж нэлээдгүй өөр амьдарч эхэлсэн байгаа юм….хар багадаа хүнтэй сууж үр хүүхэд гаргаж согтуу нөхөртөө зодуулж ч явж залуу насыг өнгөрөөж тэрнээс ч нялх бага насандаа согтуу эцэг аз жаргалгүй эхийгээ харж шаналаж хайр хүсэж өссөн би хүнтэй суугаад ч хүссэн хайраа амсаагүй ядуу амьдарсаар л байсан тэр цагаа бодох юм бол би одоо огт өөр хүн болсон байна…нөхрөөсөө ч салж хүүтэйгээ гэр бүлтэйгээ сайхан амьдрая гэж хичээж гийсний эцэст оросод сурч одоо европт амьдарч эхлэж гэж байна…шинэ хайр шинэ соёл амьдралд суралцахад хэцүү зүйлтэй их тулгарч байгаа учир энэ та бүхний ярилцлага үг бүрийг сонсож түүж бодож л сууна….

  • Сайн байна уу.Энэ өдрийн мэнд хүргэе. Их сайхан ярилцлага боллоо. баярлалаа

    • Сайн уу? Мэрлина, Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа. Амжилт хүсье!

  • Sonsood ih tseneglegdlee.bi tanii bichsen 2 nomiig ilgeemjeer avahuullaa.videonuudiig uzlee.bi franced 3 jil ajillaj amidatch bn.bodson bodol mini ene busguitei Adil emchee hiih.odoo DELF B2 buuj d’une shatnii heltei,surguuliin hhuhduudiin odor onjuulehed ajillaj bn.emchleh erhiin shalgaltand orson.nadad ih ogoojtei blaa.bayrlalaa Monikagaadaa

    • Сайн уу? Наран, удахгүй өөрийн хүссэн эмчийн мэргэжлээрээ ажиллана гэдэгт чинь итгэж байна. 30 хоногийн аянаас сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд бидэнтэй хуваалцаарай. Амжилт хүсье!

    • Сайн уу? Жаргал Билгүүн эгчээ, Бид ч бас танаар бахархаж байна. Үнэхээр гайхалтай. 2017 ондоо төлөвлөсөн бүх зүйлсээ хийж чаднаа гэдэгт чинь итгэлтэй байна. Танаас бас зөндөө их эрч хүч, энерги авлаа. Амжилт хүсье!

  • Sain uu Monica,

    Saihan yariltslaga sonsloo.

    Oorooroo baharhlaa. Bi odoo 50 nas hurch yavna, gevch ooriigoo gololgui 18-25 ohiduudiin dund orj Makeup artist ,visagist / master class hair stylist mergejleer Nederland’n Beauty Academy’d 4 jil suraltsaad diploma avsan. Odoo 2017 ond heregjuuleh tolovlogoogoo bolovsruulaad suuj baigaa.
    Monica’g shutej baina. Mash saihan zovlomj sanaanuudiig emch busguid ogloo. Sorog ug yariandaa hereglehgui baihiig urgelj oortoo sanuulj yavahiig suraltslaa.

    Jargal Bilguun

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}

    Онлайн дасгалжуулалтын хөтөлбөрүүдэд оролцохоор бэлтгэж байна уу?

    "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 3 сарын 15нд эхэлдэг. "Биеэ зас" буюу хувь хүний амьдралаа өөрчилж санхүүгийн амжилтанд хүрэх сууриа тавиарай.

    "Гэр Бүлийн Динамик" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

    Жил бүрийн 6 сарын 1нд эхэлдэг. "Гэрээ Зас" буюу гэр бүл хайр дурлалын харилцаагаа хөгжүүлэх мастер урлагийг эзэмшээрэй.

    "Миний Бизнес" Онлайн Дасгалжуулалтын Хөтөлбөр

    Жил бүрийн 9 сарын 1нд эхэлдэг. "Төрөө зас" буюу бизнес манлайлах чадвар, стратегиа өргөжүүлж тэрбумтан болох гараагаа эхлээрэй.

    "Амьдралын Дасгалжуулалт" ганцаарчилсан дасгалжуулалтын гэрээ

    Хувийн нандин яриа өрнүүлж зөвхөн өөртөө тохирох сэтгэлзүйн дэмжлэг авч, өөртөө итгэлтэйгээр амжилтанд хүрч цаг хожоорой.

    >