LEARN. GROW. ACCELERATE YOUR WEALTH.

СурАЛЦ. Өсөн хөгж. Баяжих замаа хурдасга.

амжилттай хөрөнгө оруулагч болмоор байна уу?

Бүтэн жилийн гишүүнчлэл бүхий ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН онлайн сургалт бүртгэлээ авч  эхэллээ:

01
өдөр
:
 
01
цаг
:
 
01
мин
:
 
00
сек

You missed out!

хэзээ эхлэх вэ?

Төлбөрөө төлсөн өдрөөс

Хэр удаан үргэлжлэх вэ?

1 жилийн турш

Хаана явагдах вэ?

Онлайнаар

ТАНД ЯАГААД ЭНЭ СУРГАЛТ ЧУХАЛ ВЭ?
  • Та САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРНЭ гэсэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд бодитой алхам хийж, эхлэх зөв цэгээ хайсаар байна уу?
  • Та  дэлхийн хэмжээний амжилттай хөрөнгө оруулагч саятнаас суралцаж бодитоор өсөж хөгжихийг хүсэж байна уу?
  • Та шинэ төрлийн хөрөнгө оруулалтуудын талаар мэдэхгүй зүйл рүүгээ орохоосоо өмнө эхлээд суралцан, зөв ойлголт, арга барилтай болж амжилттай, ашигтай хөрөнгө оруулалт хийж сурахыг хүсэж байна уу?
  • Та хурдацтай өөрчлөгдөж буй санхүүгийн ертөнцөд крипто валют, хувьцааны зах зээлд эрсдлийг бууруулж эртхэн санхүүгээ найдвартай болгохыг хүсэж байна уу?
  • Та мөнгөний хойноос хөөцөлдсөөр залхаад, жинхэнэ баялгийг хэрхэн бүтээхийг суралцмаар байна уу?
  • Та Дижитал эрин 5-р хувьсгалын шилжилтийн том давлагаанд бэлэн байж, түүнийг өөрт ашигтайгаар эргүүлж, амьдралаа өөрчлөх чадалтай болохыг хүсэж байна уу? 

Хэрэв та дээрх асуултуудын аль нэгэнд нь ТИЙМ гэж хариулсан бол энэ сургалт танд зориулагдсан. 

ЭНЭ СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?
  • САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ зорилгодоо боловсролоор дамжин хүрэх нь хамгийн аюул багатай, зөв гэдэгт итгэдэг хэн бүхэнд
  • Саятан хүний сэтгэлгээг саятан хүнээс нь суралцах хүсэлтэй хүн бүхэнд
  • Өөрийн алдаа дутагдал, мэдэхгүйгээ үр хүүхдэдээ уламжлан өгөхийг хүсэхгүй, өөрөө үлгэр дуурайл болон сэтгэлгээндээ өөрчлөлт оруулж, суралцангаа үйлдэл хийж хөрөнгөө өсгөх зорилготой, зоригтой танд
  • Үр хүүхдэдээ цоо шинэ ертөнцийн САНХҮҮГИЙН боловсрол, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийх чадвар суулгаж, БАЯН сэтгэлгээг өвлүүлэхийг хүсдэг танд
  • Дэвшилтэт хувийн санхүүгийн стратеги, төлөвлөлтөө гаргах хүсэлтэй танд
  • Мөнгөө яаж өсгөх вэ, хаана хийх вэ гээд эрж хайж буй танд
  • Үл хөдлөх хөрөнгө, форекс, хувьцааны арилжаа эрхэлдэг хөрөнгө оруулалтын бизнесээ дараагийн түвшинд гаргаж, илүү системтэй ажиллахыг хүсэж байгаа хүнд
  • Энтрепренёр 5.0 түвшний хөрөнгө оруулагчийн чадвар эзэмшихэд өөрийн цагийг зориулах УХААЛАГ хүн бүрт

Энэхүү гайхалтай үнэ цэнтэй сургалт маань нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.

Манай сургалт юугаараа онцлог вэ?

01

Баян хөрөнгө оруулагч ментороор Монгол хүний мэдлэг чадварыг өсгөх цорын ганц завшаан

Монгол хүний оюуныг хөгжүүлэх, боловсролоор дамжуулж ядуурлаас ангижрах цорын ганц арга бол баян хүн хэрхэн сэтгэдгийг, баян хүн мөнгөө яаж зохицуулдаг, яаж өсгөдөг, санхүүгийн эрх чөлөөний замыг хэр хурдан босгож болдгийг амьдаар заалгах нь өнөөдөр та бидэнд хамгийн хэрэгцээтэй чухал арга зам. 

02

Гэр бүлийнхээ хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа суралцахыг зөвшөөрнө

Ганцаараа сурах биш, гэр бүлийнхээ хүнтэйгээ ярилцаж гэр бүлийн санхүүгийн амжилтад хүрэх шиг утга учиртай том бэлэг гэж үгүй. 25 хүртэл насны хүүхдүүд чинь бүгд  зэрэгцээд өөрийн арга замаа олоод  авчихвал та нэг үеэрээ мөнгөнд санаа зовохгүй тансаг амьдрал руу алхах нь нэг насны том бахархал.

03

Хамгийн үнэ цэнтэй чухал зүйлийг хаана ч байхгүй хамгийн бага үнээр суралцах боломж

Дэлхийн баячууд иймэрхүү мастермайнд сургалтад дор хаяж 4995 ам.доллар төлдөг бол, та бид Дасгалжуулалтын Академийн энэ гэрээний ачаар өнөөдөр үүнийг 5 дахин бага үнээр буюу 995-хан ам.доллараар суралцах эрхийг олж авч байгаа гээд бод доо. Үүн шиг боломж өөр хаана ч байхгүй.

04

Баялаг бүтээгчдийн боловсролын сүлжээг дэмжиж, ядуурлыг бууруулах хуримтлал

Таны хөрөнгө оруулагч болохоор боловсролдоо зориулсан 995 ам.долларын  495 ам.доллар нь Монголын хөдөө орон нутаг, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөдөг багш сурган хүмүүжүүлэгч, нийгэмдээ эерэг зүйл, өөрчлөлт хийх хүсэлтэй энтрепренёр залуусын боловсролын хөгжилд зориулах хандивын сан руу  орно гээд төсөөл.

05

Амьдралд хамгийн ойрхон амьдаар нь суралцах хөрөнгө оруулалтын хуримтлалын сан

Сураад л байдаг, сурснаа шууд хэрэгжүүлж чадахгүй онол үзнэ гэдэг үнэхээр цагийн гарз. Та сурснаа хэрэгжүүлээд мөнгө чинь өсөөд байж болдгийг амьдаар харах замыг бид таны сургалтын төлбөрөөс үүсгэх хуримтлал хэрхэн өсөж, хэрхэн үржиж байгааг харах боломжоор нээж өгч байна. Үүн шиг хурдан замаар суралцах боломж гэж үгүй. 

06

Саятан ментороос хамгийн нөлөөтэй манлайлан суралцагчид өгөх онцгой СЮРПРИЗ бэлэг

Дэлхийн баячуудын нэг Монгол хүн таны боловсролд 1 жил хөрөнгө оруулчихаад, 1 жилийн дараа хамгийн шилдэг суралцсан, хамгийн их нөлөөтэй, хамгийн ёс зүйтэй манлайлагч суралцагчийг сонгон шалгаруулж шагнан урамшуулал болгох онцгой бэлгийг буцаагаад СЮРПРИЗ бэлэг болгон өгнө гээд төсөөл. Тэр хүн нь та байвал ч...

07

Бусдадаа зааж сурган манлайлан суралцагч, ментор болох ажилдаа шууд орно

Юм сураад байдаг ч сурснаа бусдад заан сургаж, зэрэгцэн суралцаж буй бусад оролцогчид, хөрөнгө оруулагч нартайгаа хамтран найз нөхдийн цар хүрээгээ тэлж, сошиал нөлөөллөө өргөжүүлнэ гэдэг таны сурч буй улам хурдан, улам хялбар амархан болгохоос гадна, дуртай юмаа олж дуртай юмаараа орлого олоход чинь шууд нөлөөлнө.

08

Зөвхөн баячууд мэддэг нууц хөрөнгө оруулалтын Exclusive онцгой боломжууд...

Ядуу хүн хамгийн өндөр үнээр, хамгийн их татвар төлж, хамгийн бага ашигтай хөрөнгө оруулалт хийсээр байдаг бол, баячууд хөрөнгө оруулалт хийхдээ компютерийн анализ дата дээр тулгуурласан автоматжуулсан систем, хиймэл оюун ухаан,  хэр баргийн хүний мэддэггүй боломжуудыг зөвхөн мастермайнд гишүүддээ олгодог.

09

Глобал зах зээлийн хөрөнгө оруулалтыг гэрийнхээ буйдан дээрээс хийж баяжих зам

Та замын түгжрээнд орж хаа нэг тийшээ зорьж очих шаардлагагүй, нааш цааш явахад цаг гарздах ч шаардлагагүй. Хаанаас ч, хэзээ ч өөрийн цагийн хуваарьтаа тохирсон уян хатан хувийн төлөвлөгөө гарган суралцах боломжтой. Өөрийн яг одоо эрхэлж буй ажил, төлөвлөсөн амралтаа эвдэлгүй уялдуулах боломж ч бий. 

ХААНА Ч, ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч ХИЙЖ БАЙГААГҮЙ Монгол улсын төлөөх ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨЛГӨӨН

Money makes magic, when it's invested with our wealth creators educational network

Баялаг бүтээгчдийн боловсролын сүлжээг дэмжиж ядуурлыг бууруулах хуримтлал

04
Энтрепренёр Боловсролын Хуримтлалын Сан

Таны боловсролдоо зориулж төлсөн төлбөрийн 49% нь буюу 495 ам доллар Энтрепренёр Боловсролын Санд хуримтлагдаж "3 сая Монголчуудаа боловсролоор дамжуулан ядуурлаас гаргах", хөгжлийг хурдасгах гайхалтай үйлсэд зориулагдана. Таны оролцоотойгоор бид хамтдаа үүнийг хийж чадах болно. Энэ сангаас Боловсролын салбарын цоо шинэ давлагаа, шинэчлэлд хүч нэмж 10 дахин үр дүнтэй, сонирхолтой, хямд, богино хугацаа орох "Баялаг бүтээгч" боловсролын тэтгэлгийг бид чин хүсэлтэй боловч, төлбөрийн боломжгүй нөхцөлд байгаа Монголчууддаа зориулан олгох юм. Монголын хөдөө орон нутаг, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж хөдөлмөрлөдөг багш сурган хүмүүжүүлэгч, нийгэмдээ эерэг зүйл хийх хүсэлтэй энтрепренёр залуусын боловсролын хөгжилд зориулагдана гээд төсөөл дөө.

World Class Wealthy Millionaires working for you, and you're about to become educated Wealth Creator... 

06

Хамгийн шилдэг Манлайлан суралцагчид СЮРПРИЗ БЭЛЭГ

Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай хөрөнгө оруулагч болж чадсан нэгнийг хамгийн шилдэг Манлайлагч суралцагчаар шалгаруулан сургалтын төгсгөлд IAW Mongolia-ийн зүгээс гайхалтай, нууцлаг, гэнэтийн бэлгээр шагнах болно. Таны өөрийн мөрөөдлийн төлөө, бусдын сайн сайхны төлөө гаргасан идэвхийг бид үнэ цэнтэйгээр үнэлэх болно. 

"Жирийн ажил эрхлэгч гэр бүлүүдийн хувьд нэг юм уу, хоёрхон орлогын эх үүсвэрт найдах нь хамгийн том аюул. ОРЛОГЫН ОЛОН ЭХ ҮҮСВЭРТЭЙ байна гэдэг БАЯЛАГ БҮТЭЭХИЙН НЭН ЧУХАЛ хэсэг юм."

Марк Робинсон


Learn The Proven Formula To Creating Financial Independence ... Without Relying On The Advice of a Broke Financial Planner (You Make The Rules)!

Mark Robinson

Founder and CEO | The International Academy of Wealth

Хөрөнгө оруулагч, санхүүгийн зөвлөх, зохиолч

Марк Робинсон нь амжилттай хөрөнгө оруулагч, зохиолч, альтернатив хөрөнгө оруулалт болон пассив орлогын стратеги төлөвлөлт сэдвээр ярьдаг олон улсын илтгэгч юм. Тэрээр томоохон санхүүгийн институцэд ажиллах санал авсан ч хувиараа бизнес эрхлэхийг илүүд үзэж 21 наснаасаа өөрийн бизнесийг эхлүүлсэн. Дөрөвхөн жилийн дотор санхүү, санхүүгийн зөвлөгөө, үл хөдлөх хөрөнгө, даатгал, корпорацын тэтгэврийн хөтөлбөр, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг маш амжилттай “Acquire” групп компаниа босгосон юм. 2014 онд "Acquire" группийн ихэнх компаниудаа зарж одоогийн "The International Academy of Wealth" байгууллагын үндэс суурийг тавьсан юм. 

Энэ нь хэрэглэгчийг ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах ноу-хаугаар хангах боловсролын онлайн платформ бөгөөд түүний passion - гал хүсэл эрмэлзэл бол санхүүгээ бүрэн хяналтдаа авахыг хүссэн томоохон Бизнесийн Эзэд, CEO нар ч, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг чин сэтгэлээсээ хүссэн  хувь хүн, гэр бүлүүдэд өөрийн болоод багийнхаа 23 жилийн энэ салбарт хуримтлуулсан туршлагаар, санхүүгийн боловсрол олгох замаар туслах, батлагдсан мэдлэгээр нүдийг нь нээж, цоо шинэ амьдрал, жинхэнэ баялаг бүтээгч болгох, улмаар дэлхий дээр байгаа ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. 

Марк "системээс гадуурх хөрөнгө оруулалтын стратеги" гэж тодорхойлсон зүйлээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа  бүхэнд итгэхгүй байх нь зүй гэж харуулдаг. "Бидний анхаарлыг юунаас сатааруулж байгааг олж мэдэхийн тулд гарчгийн цаана чухам юу байгааг харж чаддаг байх хэрэгтэй" гэж хэлэх дуртай.

Тэрээр өөрийн хөрөнгө оруулалтын ассет болон бизнесийн сая сая долларыг зохицуулж байсан, санхүүгийн үйлчилгээний салбартаа арвин туршлагатай хүний хувьд хийж буй ажлаа маш сайн мэддэг нэгэн. Мөн тэрээр "Баялгийн тоглоомд хожих нь" (Winning the Wealth game) 6 цуврал номын хамтран зохиогч бөгөөд “Баялгийн сүнслэг зорилго” - “The soul Purpose of Wealth” номыг эхнэр Billie-ийн хамтаар бичсэн. Уг ном нь “хэрхэн өрийн боол байхаа больж, зорилго дээрээ төвлөрч насан туршийн баялгийг бүтээх” алхмуудыг харуулахыг зорьсон аж.

Monica Batsukh

Founder and CEO | Дасгалжуулалтын Академи

Амьдралын болоод бизнесийн дасгалжуулагч, энтерпрайз ментор, зохиолч

2030 он гэхэд 3 сая Монгол хүнийг ядуурлаас хэрхэн ангижруулах вэ? Энэ боломжтой юу? Мэдээж энэ боломжтой, бид яг л энэ зүг рүү чиглэж алхаад хэдэн жилийг зориулж байна. Ядуурал бол мөнгөгүйдээ биш, итгэл найдваргүйгээс л бий болдог. Боловсрол бол ядуурлаас гарах цорын ганц зөв зам. Үүнийг дэлхийн бүх хүн мэддэг ч, боловсрол үнэтэй, сурахад олон жилийг зарцуулдаг боловч, сураад л байдаг, сураад л байдаг үр дүн нь амьдрал дээр гарахад хэцүү удаан. Хэрэв боловсролыг хямдхан үнээр, богино хугацаанд, маш чанартай үр дүн гаргадаг сонирхолтой болгочихвол яах вэ? Боловсролын салбарт 5.0 түвшний ийм өөрчлөлт хийхээр Дасгалжуулалтын Академи зорьдог билээ. Ийм боломжуудыг  Дасгалжуулалтын Академи Монголынхоо хөрсөн дээр дэлхийн хамгийн шилдэг баячуудын нууцуудыг ашиглаж заадаг юм.

Сургалтын агуулга

1 жилийн турш улам бүр баяжин тэлэх агуулга. Салбарын чиг хандлага, цаг үеийн шинэ мэдээлэл, арга барил. Зөвхөн танд зориулагдсан санхүүгийн дасгалжуулалт - көүчинг зөвлөгөө.

Баялгийн үндсэн Ойлголт

 Өнөөдөр та хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй, санхүүгийн ойлголтгүй байсан ч, танд энэ бүх суурь ойлголтыг өгөөд зогсохгүй, хүмүүсийн буруу зөрүү ойлгодог, мэдэхгүйгээсээ болоод мөнгөө алдаж ядуу зүдүү үлддэг сэтгэлзүйн асуудал, сэтгэлгээний ядуурлаас ангижрах аргуудыг энд заана. Үүнд: пассив орлогын урсгалыг хэрхэн бий болгох, тэдгээрийг зорилгодоо илүү хурдан хүрэх хөшүүрэг болгон ашиглах гэх мэт

Баялгаа Өсгөх Хурдасгуур

Таны өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйд бий болгохыг хүссэн санхүүгийн эрх чөлөөний төсөөлөл бусдаас өөр байдаг шиг зорилгодоо хүрэх арга стратеги ч бас тэс өөр. Хүн бүхэн өөр, зөвхөн танд тохирох хөрөнгө оруулалтын стратегиа гаргаж авна. Таны бизнес таны хүссэнээр ургацаа өгч, мөрөөдөлдөө хүрэх зорилгоо бичиж, гаргаж сурахад л та ангайна. Сонирхолтой, үр дүнтэй workshop хичээлүүд таныг хүлээж байна.

Баялагт хүрэх Боломжууд

Эхлэх цэг дээрээ хэрхэн ажиллах, хөрөнгө оруулалтын цэвэр орлого гэж юу болохыг харуулах болно. Мөн энэхүү сургалтын нэг хэсэг болох Escape the System Point болон таны хувьд Мөнгөний дүрэм юу болохыг судалж, өрийг бууруулах үр дүнтэй стратегийг танилцуулах болно. Өр төлбөрт анхаарлаа төвлөрүүлэх биш харин яаж хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй аргаар бууруулахаа ойлгох болно.

"Суралц, өсөн хөгж, баяжих замаа хурдасга" хөрөнгө оруулалтын сургалт элсэлтээ авч байна.
01
өдөр
:
 
01
цаг
:
 
01
мин
:
 
00
сек

You missed out!

Шууд асуулт, хариулттай амьд харилцаа бүхий санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл, дасгалжуулалт бүхий уулзалтууд

Та зөвхөн хичээл үзээд зогсохгүй сар бүр группээрээ олуулаа амьдаар ярилцаж, хувийн асуултуудаа асуух, көүчинг зөвлөгөө өрнөх онлайн уулзалтууд хийгдэх болно. Зочин хөрөнгө оруулагчдын яриан дундаас таны тархи томоор сэтгэж, мөнгөөр мөнгө хийхийн ид шидээр амьсгална.

Сар бүрийн эхний Бямба гарагт групп онлайн дасгалжуулалтын уулзалт /шууд орчуулгатай/

Онлайн хичээлийн хажуугаар танд өөрийн хөрөнгө оруулалтын багц, стратегиа гаргахад тулгарах асуудлуудад туслах Марк Робинсонтой хийх уулзалт тогтмол явагдана. 

Сар бүр санхүү, хөрөнгө оруулалтын боловсрол олгох вебинар /шууд орчуулгатай/

Дэлхийн хэмжээний баячууд, амжилттай хөрөнгө оруулагч, салбарын экспертүүд зочноор уригдан оролцох шууд вебинар уулзалтууд зохион байгуулна.

Фэйсбүүк хаалттай групп дээр идэвхтэй мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнөнө

Таныг амжилттай үр дүнтэй суралцахад туслах, дэмжих талын үйл ажиллагааг бид зохион байгуулна. Хөрөнгө оруулалтын сургалтад суун бэлтгэгдсэн менторууд таны амжилтад анхаарал тавих болно. Мөн ижил сэтгэлгээтэй, сонирхолтой, өөдрөг үзэлтэй, тасралтгүй суралцах хандлагатай, эрч хүчтэй, боловсролтой хүмүүсээр таны хүрээлэл тэлж БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ тань өргөснө гэдэгт итгэлтэй байна. 

Сургалтад яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Ердөө гуравхан алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээд ороод ирээрэй.

Алхам 1

Та сургалтад суух шийдвэрээ гаргасан бол энэ хуудас руу зочилж, сургалтын гэрээтэйгээ сайтар уншиж танилцаад зөвшөөрөн АЛХАМ 2-ыг эхлүүлэх товчин дээрээ дараарай.

алхам 2

Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх

АЛХАМ 1 дэх цонхноос ТӨЛБӨР ТӨЛӨХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм. Хэрэв танд нэмэлт заавар хэрэгтэй бол АЛХАМ 2 луу урьсан заавартай имэйл очсон байх болно.

Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно, мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий. Таныг захиалгаа үүсгэсний дараа АЛХАМ 3 луу хөтлөх имэйл очно. 

алхам 3

Бүртгэлийн форм бөглөх

АЛХАМ 2-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулсны дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Таны захиалгыг баталгаажуулж, сургалтыг эхлүүлэхэд энд бөглөх хариултууд чухал юм. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно. 

Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн хөтөлбөрийн оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй. 

"IAW Mongolia"-гийн 1 жилийн гишүүнчлэлийг худалдан авч "Суралц, өсөн хөгж, баяжих замаа хурдасга" хөрөнгө оруулалтын бүтэн жилийн сургалтад хамрагдана.

Энэ бол дөнгөж эхлэл. Дэлхийн хэмжээний алсын хараатай сургалтынхаа суурийг бид энэ жил анхлан тавьж байгаа бөгөөд үнийн хувьд эхний жил учраас МАШ ОНЦГОЙ 5 ДАХИН ХЯМД ҮНЭ  санал болгож байна. 

ердийн үнэ
 

Дэлхийн түвшинд яг одоо зарагдаж байгаа үнэ

$

4995

 

/ 1 жил

энэ нь сард ердөө
 

Та сард ойролцоогоор 237000₮-ийн хөрөнгө оруулалтыг өөрийн оюунд, санхүүгийн боловсролдоо оруулж ирээдүйгээ батжуулж байгаа хэрэг

$

82.91+НӨАТ 10%

 

/1 сар

Түгээмэл асуулт хариулт

Эрсдлийг нь яах вэ? Мөнгөө алдвал яах вэ?

Хөрөнгө оруулалт бүхэн эрсдэлтэй, хөрөнгө оруулагч бүхэн эрсдэлтэй шийдвэр гаргах тохиолдол бий. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө урьдчилсан судалгаа шинжилгээгээ сайн хийх нь чухал. Сургалтын явцад таны боловсролд зориулсан олон талын эрсдэлтэй хөрөнгө оруулалтын боломжууд яригдах авч, эдгээр нь бүгд таны хувьд тохиромжтой гэсэн үг биш. Хэн нэгэн хүний үгээр, энэ сургалтын явцад яригдсан яриаг өөрийн нөхцөлд тохируулж судлахгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглоно. Хөрөнгө оруулагч өөртөө тохирсон зөв шийдвэр гаргаж сурахын тулд хөрөнгө оруулалтын боловсрол маш чухал. Хөрөнгө оруулагч бүрийн нөхцөл байдал өөр тул та өөртөө тохирсон судалгааг хийх ёстойг чухалчлан анхаарна уу. Бусдын амжилттай хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт танд амжилттай байна гэсэн баталгааг хэн ч олгодоггүй. Таны гаргасан санхүүгийн шийдвэрт та өөрөө 100% хариуцлага хүлээнэ. Бид зөвхөн танд мэдээлэл хуваалцаж, боловсрол олгох тал дээр л ажиллаж байгаа тул үүн дээр хатуу анхаарна уу. Хүн бүхний стратеги өөр тул, та өөртөө тохирох эрсдлээ үүрнэ.

Үл хөдлөх, Crypto, Bitcoin алийг нь авбал дээр вэ?

Бид энэ програм дотор төрөл бүрийн хөрөнгө оруулалтын боломжуудыг ярилцах болно. Цоо шинээр гарч буй олон төрлийн крипто валютын арилжаа яригдана. Нэр дурдагдсан крипто, хөрөнгө оруулалтын сэдэв яриа бүхэн танд худалдан ав гэсэн үг биш болохыг анхаарна уу. Бүх мэдээлэл тухайн хүний хувийн онцгой нөхцөл байдал, орлогын эх үүсвэрт харьцангуй өөр өөр үр дүнг гаргах нь дамжиггүй. Алийг сонгох дээр, аль нь ямар шалтгаанаар хэдий хэмжээгээр, хэдий хугацаагаар хийх нь тухайн хөрөнгө оруулагчийн хувийн асуудал тул үүнд анхаарал болгоомжтой хандана уу. Хувийн санхүүгийн шийдвэртээ та өөрөө хариуцлагатай хандах ёстой тул бие даасан судалгаагаа хийхийг бид зөвлөнө. 

Төлбөрөө хувааж төлж болох уу? Сар сард нь?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Бүтэн жилийн гишүүнчлэлийн төлбөрийг бүтнээр төлж байж хичээлээ үзэж, сургалтандаа оролцох боломжтой болно. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Англи хэлгүй эсвэл Монгол хэл мэдэхгүй хүн сууж болох уу?

Болно. Бүх хичээлүүд Монгол болон Англи хэл дээр байгаа. Уулзалтууд мөн шууд орчуулгатай явагдана. 

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ? 

Төлбөр төлөх нэг л сонголт байгаа бөгөөд тэр нь Хаан банкны төгрөгийн данс руу шилжүүлэх арга юм. Хэрэв гадаад улсаас оролцохоор сонирхож байгаа бол өөрийн таньдаг ойр дотнын хүнээр дамжуулаад дээрх данс руу хийхэд болно (гүйлгээний утган дээр өөрийн и-мэйл хаягийг үнэн зөв бичих). Та энэ хуудсан дээрээс ТӨЛБӨР ТӨЛӨХ гэсэн товчлуурыг дарж манай сургалтын веб сайтад хөтөлбөрийг онлайнаар худалдан авч байгаа захиалгаа үүсгэх явцад танд дансны дугаар бусад мэдээлэл харагдах болно. Мөн захиалга байршуулсны дараа дансны дугаар болон бусад заавартай имэйл очно. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр, сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вебсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд имэйлээр илгээж мэдэгдэх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. 

>