learn. grow. accelerate your wealth.

СУРАЛЦ. ӨСӨН ХӨГЖ. БАЯЖИХ ЗАМАА ХУРДАСГА.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУРГАЛТЫН ГЭРЭЭ

Энэхүү сургалтын гэрээний зорилго нь Дасгалжуулалтын Академи ТББ (цаашид ДА гэгдэх) нь сургалтанд оролцогч (цаашид Суралцагч гэгдэх) –д хөрөнгө оруулалтын сургалтыг хийх, суралцагч цаг хугацаагаа зарцуулан биеэ дайчлан суралцах, гэрээний төлбөр, хугацаа, түүнээс үүдэн гарах талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

 Нэг. Ерөнхий нөхцөл

Гэрээний зүйл: хөрөнгө оруулалтын сургалтыг чанарын өндөр түвшинд явуулах

Төлбөр: 995USD + НӨАТ 10% (99.5$)=1094.5$

Онлайн сургалтын үйлчилгээг хэрэглэгчийн захиалга хийж төлбөр гүйцэтгэсэн хүсэлтийн дагуу гүйцэтгэж зохицуулна. Суралцагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд төлбөр буцаан олгогдохгүй. 

Хугацаа: 1 жил (сургалтад хамрагдсан өдрөөс хойш) 

 Хоёр. Онцгой нөхцөл

 Энэхүү сургалт нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа Монгол хүнийг хөрөнгө оруулалтын сэтгэлгээтэй болгоход чиглэгдэх бөгөөд түүндээ тулгуурлаж бодит сургалт, дасгалжуулалт, туршилт хийж төсөл хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нөхцөлийг бий болгох боломжтой. Гэхдээ энэхүү сургалтад үндэслэн хийгдэх суралцагчийн үйл ажиллагаанд ДА хариуцлага хүлээж, баталгаа гаргахгүй.

 Гурав. Гэрээ байгуулагдсанд тооцох

 ДА-ын сайтад байршсан хөрөнгө оруулалтын сургалтын хөтөлбөр, нөхцөлүүдтэй танилцан, холбогдох хүсэлтийг илгээж, төлбөрөө төлснөөр гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Тухайн гэрээний зүйл заалтуудтай сайтар уншиж танилцаагүйн улмаас гарсан хохирлыг ДА хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй болно.

 Дөрөв. ДА-ын эрх, үүрэг

  1. ДА нь онлайн дэлгүүрийн болон онлайн сургалтын порталын аюулгүй найдвартай байдал, суралцагчийн хувийн мэдээлэл болон сургалттай холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүргийг хүлээнэ.
  2. Төлбөрийг төлж баталгаажуулснаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.
  3. ДА-ын хамтран ажиллах гэрээгээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын сургалтын боломжууд нь суралцагчид олгох боловсролын зорилго агуулгад шууд чиглэгдэнэ. ДА нь боловсролын байгууллага агаад хөрөнгө оруулалтын сургалтын хамгийн шилдэг, шинэлэг, суралцагчид тохиромжтой орон зайг бүрдүүлэх дээр чухалчилна. 
  4. Суралцагчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд гэрээний төлбөрийг буцаан олгохгүй байх эрхтэй.

 Тав. Суралцагчийн эрх, үүрэг

  1. Төлбөрөө хугацаанд нь төлөх, сургалтын цаг хугацааг ягштал баримтлах, сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй, нээлттэй оролцох.
  2. ДА болон ДА-ын хамрагч байгууллагын хөрөнгө оруулагчид мэргэжилтэн, менторууд өөрийн үзэл мэдлэг туршлага, хөрөнгө оруулалтын туршлагадаа тохирсон чөлөөт яриаг өрнүүлэх эрхтэй бөгөөд нь эдгээр нь боловсролын зорилгоор л бусадтай хуваалцаж буй юм. Суралцагчийн зүгээс өгөгдсөн яриа агууламж бүрийг судалгаа шинжилгээ байхгүйгээр зөвлөгөө болгон шууд утгаар хүлээн авахыг хориглоно. Олон нийтийн суралцах орон зай дотор суралцагчийн хувийн боловсролын түвшин болон бусад нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хөрөнгө оруулалтын олон төрлийн эрсдэлтэй болон ашигтай боломжуудыг хуваалцах болно. 
  3. Суралцагч өөрийн нөхцөл байдлыг шинжин хэлэлцэх үүрэгтэй. Суралцагч өөрийн бие даасан судалгааг хийх үүрэгтэй. Суралцагч ДА-ын болон бусад хувь хүн байгууллагуудаас суралцсан хөрөнгө оруулалтын боловсрол дээрээ тулгуурлаж зөвхөн өөрийн нөхцөлд тохирсон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа 100% хариуцлага үүрнэ. Хэзээ ч ДА, ментор, хамтрагч, суралцагч болон бусдын хэлсэн үгээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахгүй байхыг чухалчлан анхаарна уу. Хүн бүрийн сэтгэлгээний онцлог, авьяас чадвар, баялгийн түвшин өөр өөр байдаг тул бусдад тохирсон бүх юм таны нөхцөлд тохирно гэсэн үг биш болохыг байнга бодож болгоомжилно. 
  4. Энэхүү сургалт болон сургалтаас олсон мэдлэгийн дагуу хийх хөрөнгө оруулалт, түүний талаар гаргасан шийдвэртээ суралцагч өөрөө 100% хариуцлага хүлээнэ.
  5. Хөрөнгө оруулалт гэдэг нь ямар ч туршлагатай хөрөнгө оруулагчийн өмнө тулгардаг зах зээлийн эрсдэлийг агуулдаг. Хөрөнгө оруулалт ямар ч үед өөрийн гэсэн эрсдэлийг байнга дагуулдаг. Тухайн цаг үедээ хамааралтайгаар байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж буй хөрөнгө оруулалтын зах зээлд бий болдог эрсдэлийг хэн ч бууруулж чадахгүй. Суралцагч буюу хөрөнгө оруулагч бүрийн өмнө бий болдог хөрөнгө оруулалтын гаргасан хувийн хохирол хор уршгийг ДА хүлээхгүй. 
  6. Суралцагч өөрийн цаашид суралцах хүсэлтэй, туршлагажих шаардлагатай салбаруудад нэмэлт санхүү, татвар, хуулийн болон бусад төрлийн нэмэлт мэргэжлийн үйлчилгээг төлбөртэйгөөр авч болно. 
  7. Суралцагчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд гэрээний төлбөр буцаан олгогдохгүй тул өөрийн нөхцөл боломжийг анхнаасаа зөв тодорхойлж, шийдвэр гарган суралцана.

Зургаа. Ёс зүйн баримтлах зарчим

  1. ДА-ын үйл ажиллагаанд ажилладаг бүх ажилчид, хамтран ажиллагч, дадлагажигч, суралцагч, гишүүн, сонирхогч, дэмжигчид, харилцагчид Дасгалжуулалтын үйл ажиллагаанд мэргэжлийн Ёс Зүйн Баримтлах Зарчмыг (The Code of Professional Conduct) даган мөрдөх ёстой.
  2. ДА-ын үйл ажиллагаа нь Олон улсын дасгалжуулалтын нийгэмлэгийн мөрдөх ёс зарчмын дагуу энэхүү Ёс Зүйн Баримтлах Зарчмыг баримталдаг. Хэрэв уг зарчим мөрдөгдөөгүй нь батлагдвал, суралцагч хуулийн өмнө хариуцлага хүлээж, гарсан хохирол алдагдалд тохирох нөхөн төлбөр оногдуулна.
  3. Ёс Зүйн Баримтлах Зарчмыг харилцагч баримтлаагүй тохиолдолд, ДА биечлэн нягталж үзээд хэрэв суралцагчийн буруутай нь нотлогдсон тухайн тохиолдолд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байх эсвэл харилцааг таслан зогсоох эрхийг хуулийн өмнө эдэлнэ. Бүх эрх, үүрэг, хариуцлагыг хуулийн өмнө шударгаар зохицуулна.
    1. Бүх суралцагчийг ёс суртахууны өндөр зарчим баримталж, үнэн шударга, хариуцлага ухамсрыг дээд зэрэгт чандлан мөрдөхийг дэмжинэ.
    2. Суралцагч бусад гишүүдээ харилцан хүндэтгэн, хувийн чанд нууцыг чанд хадгалах, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэн нийтлэг үзэл хандлагыг баримтална.
    3. ДА бизнесийн нууцыг чандлан сахиж гуравдагч байгууллага иргэдэд суралцагчийн тухай мэдээллийг дамжуулахгүй.
    4. Суралцагч ДА-ын бизнесийн эрх ашгийг хүндэтгэн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх.
    5. ДА-ын үйл ажиллагааны гэрээ, хамтын ажиллагааныхаа зорилго нөхцөлийг хүндэтгэн үзэж, дасгалжуулалтын бүх үйл явцад шударга үнэн байдлаар, үр дүн гаргах зорилгоор, хүндэтгэлтэйгээр сэтгэл зүрхээ дайчлан хариуцлагатай хандах.
    6. Суралцагч этгээд үнэн шударга мэдээллийг өгөх ёстой бөгөөд өгсөн мэдээллүүд өөр бусад чиг хандлага, буруу сэтгэгдэл, худал хуурмаг агуулга багтаагаагүй байх.
    7. Гэрээ болон ажиллах дасгалд өөрийн зорилго тэмүүлэлд нийцэх тодорхой хариултуудыг өгч, харилцан эрх ашгаа хүндэтгэх.
    8. ДА-тай ажиллах явцдаа өөрийн зорилгоо тодорхой тусгаж өгөөгүй эсвэл үр дүнгээ гаргахад эрч хүч оюун санаагаа зориулж ажиллаагүйгээр гомдол зарга үүсгэхгүй байх.
    9. ДА-тай хамтран ажилласан ажлын явцад хийсэн, харилцан ажиллагааны холбогдох бичиг баримт, хариулт өгөгдлүүдийг хадгалж авч үлдэх хариуцлагыг суралцагч этгээд өөрөө хүлээнэ.
    10. ДА суралцагчийн хувийн нууцыг чандлан хадгална.
    11. ДА суралцагчийн хувийн түүхээс олон нийтэд хүртээлтэй жишээ болгон цаашдын уран бүтээлдээ нэрийг нь нууцлан ашиглах эрхтэй.
    12. ДА суралцагчийн нөхцөл байдлаас хамааран хамтран ажиллахаас татгалзах, бусад төрлийн үйлчилгээ рүү чиглүүлэх, цагийн тохиргоог өөрчлөх эрхтэй.
    13. ДА маргалдаан зөрчилдөөн, хувь хүний шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс гар бие оролцохоос зайлсхийнэ.
    14. Суралцагч ДА-тай маргаан зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийх. Хувь хүний харилцаандаа ДА-ыг оролцуулах хандлага шаардлага тавихгүй байх.
    15. Мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй дасгалжуулагчийн орон зайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах, хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг үзүүлэх.
    16. Өөрийн олсон мэдлэг, туршлага, чадвараа ДА-ын бусад гишүүдтэй хуваалцах эрхтэй.
    17. ДА-ын гэрээ, үйл ажиллагааны аргачлал, уран бүтээлийн оюуны өмчийн бүтээлийг хүндлэх, хуулийн дагуу баримтлах.
    18. ДА-ын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн алдаа, гомдол, чирэгдэл, буруу төсөөлөл ойлголт, нийтийн эрх ашгийн зөрчилтэй асуудалд ДА-тай холбоо барьж мэдэгдэх.
    19. Дэлхий өнцөг булан бүрд амьдардаг Монгол хүмүүст зориулсан сургалт тул бүх хуулийн асуудлыг Лондон улс дахь олон улсын арбитрт зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн аргачлалаар авч хэлэлцэнэ, суралцагч аль нэг улсад байгаа эсэхээс хамаарахгүй. Гэрээний талууд маргаан гарсан тохиолдолд маргааныг Монгол улсын хуулиар шийдвэрлэнэ. 
    20. ДА-ын амаар болон бичгээр бэлтгэгдсэн бүх үйл ажиллагаа, маркетинг материалууд, Олон улсын арбитрын хууль зар сурталчилгааны стандарттай хамааралтай, үнэн шударга, бодит үнэнийг тусгана.
  4. Энэхүү Ёс Зүйн Зарчим нь ДА-ын үйл ажиллагаатай холбоотой хэн бүхэнд хамааралтай бөгөөд эрх чөлөөтэй түгээгдэнэ.

Долоо. Гэрээ дуусгавар болох, цуцлах

  1. Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно.
    1. Гэрээний хугацаа дууссан
    2. Суралцагч гэрээний зорилгоо биелүүлсэн
    3. Суралцагч өөрийн хүсэлтээр
  2. Дараах тохиолдолд гэрээг цуцална.
    1. Суралцагчийн хүсэлтээр 
    2. ДА-ын хүсэлтээр. ДА-ын хүсэлтээр гэдэгт дараах зүйлсийг ойлгоно. Үүнд:
  • Суралцагчийн хувийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэх зорилгоор гэрээний 7.1 болон 7.2 заалтуудад дурдсан нөхцөлүүдэд Дасгалжуулагчийн хувийн сонголтоор
  • ДА-ын Ёс Зүйн Баримтлах Зарчим алдагдсан тохиолдолд. Гэрээт хугацаа дуусахаас өмнө буюу үйлчлүүлэгчийн хувийн зан авир, ёс зүйн баримтлах зарчим алдагдсан нөхцөл байдлын шалтгаанаас сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тохиолдолд ДА гэрээт хугацаа дуусахаас өмнө сургалтын гэрээг цуцлах эрхтэй.

 Найм. Маргаан шийдвэрлэх

         ДА чанартай үйлчилгээ хүргэхийг эрхэм болгож ажилладаг ч, зарим тохиолдолд ямар нэгэн алдаа эндэгдэлтэй, буруу ташаа ойлголт бий болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хувь хүмүүс, байгууллагын гомдол маргааныг шийдвэрлэхэд зориулж тодорхой үе шаттай шийдэл хийх аргачлалыг баримталж ажилладаг.

         ДА гомдлыг мэргэжлийн түвшинд шийдэл гаргахыг эрмэлздэгээрээ онцлог юм. Нөгөө талаар гомдол маргааныг нухацтай авч хэлэлцсэнээр манай үйл ажиллагааны явцаа сайжруулах өөрчлөлт хийхэд сайн нөлөөтэй гэж үздэг. Тиймээс ДА-д юуг сайжруулах шаардлагатай байгаа тал дээр суралцагчийн нөхцөл байдлыг ойлгохын тулд асуудлыг авч хэлэлцэх болно.

        1-р үе шат, ДА-тай холбогдон утсаар санал бодлоо илэрхийлж болно. ДА-д боломжийнхоо хэрээр тухайн үед нь шийдэх болно. Хэрэв тийм боломж нь гараагүй, шаардлагатай мэдээлэл, үйл ажиллагааны нөөц бололцоо одоогоор бэлэн биш бол бид тухайн санаа оноог ирээдүйн үйл ажиллагаандаа судлан авч хэлэлцэх болно.

        2-р үе шат, Хэрэв суралцагчийн тавьж буй асуудал хойшлуулшгүй, эсвэл илүү нухацтай хандах шаардлагатай гэж үзвэл бичгээр гомдол саналаа илэрхийлж болно. Ийм үед ДА суралцагчийг доорх хэдэн зүйлийг нарийвчлан бодолцож санал бодлоо гаргахыг хүсэж байна. ДА-ын Ёс Зүйн Баримтлах Зарчимд заагдсан заалтуудтай үл нийцэх үйл ажиллагаа явуулсан бол гомдол гаргах үндэслэлтэй. 

        Гомдол маргаан гаргахаас өмнө бодож үзэх үндэслэлүүд:

  • ДА-ын Ёс Зүйн Баримтлах Зарчимд заагдсан заалтуудыг харилцагч этгээд өөрөө нэг бүрчлэн мөрдсөн байх.
  • ДА-ын өгсөн материал, дасгал, хийх ажлуудыг нэг бүрчлэн үзэж танилцаад өөрийн зүгээс 100% чармайлт, амжилтад хүрэх хариуцлага гаргасан байх.
  • ДА-ын төлбөрийг цаг тухайд нь барагдуулсан байх.
  • ДА-тай тохирсон цагийн хуваарийг мөрдсөн байх.
  • ДА-д өөрийн үнэн зөв мэдээлэл өгсөн байх.
  • ДА-ын ажлын үр дүнгээс бий болсон өөрчлөлтүүдийг зөв үнэлгээ өгсөн эсэхээ шалгах. Гомдол захидлыг өөрийн овог нэр, оршин суух хаяг, асуудлын хамтаар маш тодорхойгоор бичсэн имэйлээр хүлээн авна.

Хүлээн авах хаяг [email protected]

Гомдлыг тодорхой баримтлалтайгаар хүлээн авч нарийн судалсаны үндсэн дээр ажлын 10 хоногийн дотор хариулт илгээнэ. Хариулт шийдвэрийг гаргахдаа доорх үндэслэлийг баримтална.

 ДА-ын Ёс Зүйн Баримтлах Зарчимд нийцсэн эсэхийг харгалзан маргааныг шийдвэрлэхдээ дараах байдлыг харгалзан үзнэ. 

  • Суралцагчийн гэрээт дасгалжуулагчийн асуулга дасгалуудад хариулсан хариултуудын бодит үнэнтэй нийцэж буй эсэх
  • Суралцагчийн зорилго, хүсэл тэмүүлэл хэрхэн гэрээт дасгалжуулагчийн үйл ажиллагаанд нийцэлдэж байсан эсэх
  • Суралцагч өөрийн зүгээс 100% чармайлт, хариуцлагатай хандаж буй эсэх
  • Суралцагч дасгалжуулагчийн өгсөн дасгалуудыг гүйцэтгэл хийсэн эсэх
  • Өнөөг хүртэл хийсэн амжилтууд, бодит байдлаас ургасан дүгнэлтүүдийг зөв үнэлж байгаа эсэх. 

Ихэнх гомдол маргаан дээрх 2 үе шат дээр бүрэн шийдвэрлэгдэх боломжтой.

 3-р үе шат, Хэрэв ДА-ын гаргасан гомдол маргааныг таслах аргачлал шударга бус байна гэж үзвэл Лондон улс дахь олон улсын арбитрийн шүүхэд хандан Монгол улсын хуулийн дагуу хууль зүйн гомдлоо барагдуулж болно. Амьдралын дасгалжуулагч суралцагчийн цаг боломж, нөхцөлийг зөв үнэлж, хуулийн дагуу шударга арга хэмжээ шийдвэр гаргахын тулд дэмжлэг үзүүлнэ. Амьдралын дасгалжуулагч гомдол маргаантай байгаа хүний хувийн нууцыг чандлан хамгаалах болно.

 Ес. Нууц хамгаалал оюуны өмчийн эрх

Хөрөнгө оруулалтын сургалтын материал, видео бичлэгийг зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх, микрофильм хийх, электрон системд оруулах, сургалт хөтөлбөрүүдэд ашиглах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно. Сургалт үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын тухай” хуулиар зохицуулагдана. 

Арав. Техник аппликейшн холболт

Суралцагч нь хэрэглэгчийн нэр, нууц үг, нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байж үйлчилгээг хэрэглэснийхээ дараа тухай бүрд нь бүртгэлээ хааж мэдээллийн аюулгүй байдлаа байнга хамгаалж байх үүрэгтэй.

Санамж:  Та энэхүү хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдтэй танилцан доор байгаа талбарт өөрийн мэдээллээ оруулан ТӨЛБӨР ТӨЛӨХ товчийг дарснаар гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд тухайн гэрээний зүйл заалтуудтай сайтар уншиж танилцаагүйн улмаас гарсан хохирлыг ДА хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй болно.

 

Таны амжилтын түнш,

Monica Batsukh

Үүсгэн байгуулагч, CEO

Дасгалжуулалтын Академи ТББ

www.MonicaBatsukh.com

Огноо: 20-04-2024 1:41

>