Та ямар шашин шүтдэг вэ? (22 of 31)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Та ямар шашин шүтдэг вэ? (22 of 31)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Та ямар шашин шүтдэг вэ?

Амьдралын Дасгалжуулагчийг ямар шашин шүтдэг бол гэж та бодож байсан уу? Ажиглаад байхад хүмүүс шашин шүтлэгээсээ шалтгаалж, эсвэл намайг ямар нэгэн шашин номлох вий гэж болгоомжлох тал ажиглагддаг.

Яг энэ асуултыг хөндөн тавьсан Энх-Оюундаа баярлалаа. Магадгүй таны асуух гээд байсан асуултыг Энх-Оюун маань тавьсан байж болох юм, тийм үү? Энэ бичлэгийг үзээрэй.

Үнэндээ бол би таныг ямар ч шашин шүтлэгтэй байсан ялгаагүй ойлгоно, хүндэтгэнэ.

Би Амьдралын Дасгалжуулагч болохоос шашны номлогч биш.

Шашин шүтлэг хүний амьдрал чухал нөлөө өгдөг гэдгийг би ойлгодог ч таныг ямар нэгэн шашин шүт гэхгүй.

Бас ямар нэгэн шашин шүтэхээ боль ч гэхгүй.

Та шашингаа яаж хүлээн авч ойлгож байгаагаас л шашин таныг хүчирхэгжүүлж, эсвэл мухардуулах боломж бий.

Миний санаа тавьж буй зүйл бол та шашинаа өөрийнхөө амьдралд эерэгээр нөлөөлүүлэхийг шийддэг.

Та шашинаар дамжуулж оюун ухааны эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүллийг олж авч чадаж байгаа эсэх дээр л би таныг хөгжүүлэх болно.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>