Амжилтын нууцаас – Биелэлт, чадвар, бэрхшээл саадын хоорондын холбоос

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Амжилтын нууцаас – Биелэлт, чадвар, бэрхшээл саадын хоорондын холбоос

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Амжилтын нууцаас танд өнөөдөр танилцуулъя. Амжилтанд хүрнэ гэдэг уг нь ийм л амархан. Энэ томъёоллыг сайн ойлгоод аваарай.

Мөрөөдөл зорилго бидэнд байдаг, мөрөөдөл зорилго байгаад түүнийгээ хэр зэрэг биелүүлж, чадах чадахгүйг шийддэг ямар хүчин зүйлсүүд байдаг вэ? Биелэлт гэдэг маань үнэндээ нөгөө талаар амжилт гэсэн үг л дээ.

Мөрөөдлөө биелүүлнэ гэдэг гайхамшиг тийм үү?

1. Чадвар

Хүн болгон өөрийн гэсэн чадвартай, ур чадвар нь зарим талаараа хөгжиж, тэлж зарим талаараа бага зэрэг мэдлэг, туршлага дутагдаж байх нь ч бий. Ихэнх хүмүүс өөрийгөө “Би чадахгүй”, “Би мэдэхгүй”, “Надад … байхгүй” гэдэг хувийн уншлага яриагаар дүүрэн шаналж алхалдаг. Өөрсдийнхөө ур чадварыг үнэлж, өөрийгөө магтан дөвийлгөхөөс зайлсхийж жаахан даруухан байх гэж хичээх нь ч бий. Бас зарим хүмүүс нь жаахан нэрэлхүү, ичимхий гэдэг үгээр өөрийгөө тодорхойлж ур чадвараа хав дарах нь ч бий. Ажил дээрээ, ямар нэгэн юман дээр тулахаар ур чадвараа бусдын дэмжлэг харилцааны байдлаас шалтгаалж гаргаж ирэх гэж хичээх нь ч бий. Бас зарим хэсэг нь бүүр “Би чаддаг гээд хийчихвэл хамаг хүмүүс надаар хийлгэх гээд байж магадгүй” хэмээн битүүхэн чаддагаа нууж залхуутай ажлаас төвөгшөөх нь ч бий.

Чаддаг байсан ч хүнд хэлвэл хүмүүс надаас дээр гарчихаж магадгүй хэмээн чаддагаа хүнд зааж хэлэхээс зайсхийх нь ч нэг хэсэг.

Чаддагаа хэлж чаддаг зоригтой хүмүүс бас зөндөө олон бий. “Хүн алж чадна. Би чамайг тэгж нэр хүндгүй болгож чадна.” хэмээн хүний эрхэнд халдагч хүчирхийлэгчид ч бардамнана. Хааяа нэг хэлсэн үгээ батлах гэж жаахан бардамдуухан хачин хачин үйлдэлээр сүрдүүлгэ үүсгэх нь энүүхэнд. Харамсалтай нь хүчтэй чадалтайдаа тэд ийм ааш гаргаад байна гэж тэд андуурдаг. Сул доройдоо үгээр сүрдүүлж, хүч түрж, айдсаараа бамбай барьж байгаагаа ч тэд огт мэддэггүй байх нь бий. Сул дорой нэгнийг иймэрхүү аргаар дарамталж хүссэнээ олж авдаг чадвараараа бардамнах арга барил нь хүчтэй юм гэдгийг ухаарсандаа л тэр.

Чаддагаа зөв илэрхийлж чаддаг ухаалаг, үнэхээр чадвартай хүмүүс бас бий. Энэ хүмүүс л миний өнөөдрийн энэ мэргэн үгийг эзэмшиж байгаа баатрууд гэж би битүүхэндээ найдаж байна.

Чаддаггүй зүйлийн талаар яръя л даа. Бид чаддаггүй гэдгээсээ ичдэг, бас л нэрэлхдэг. Хүмүүс намайг чадахгүй гээд мэдчихвэл онигоо болно хэмээн тийм төрлийн нөхцөл байдал асуудал тулгараас айж зугтах нь бий. Чаддаггүй гээд сул доройгоо бусдад мэдэгдчихвэл бусад хүмүүс намайг доромжилчихно гэж айж болгоомжлох нь зөндөө олноороо таарна. Хүсээд байгаа зүйлээ ч хүртэл хүнд хэлэхээс зайлсхийж чадвараа туршихаасаа ч айдаг. Хүн ийм л сонин адармаатай зан гаргадаг.

Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс өөрийгөө юу ч хийх чадвартай хүн гэдэгтээ бас тэр бүр итгэдэггүй. Хэрэв хүн заагаад хэлээд, мэдлэгийг нь эзэмшээд, нарийвчилж судлаад, боловсроод ирвэл чадахгүй юм гэж үнэхээр байхгүй. Харамсалтай нь дийлэнх хүмүүс “Надад зааж өгөх хүн байхгүй”, “Намайг тоож хүмүүс хэлж өгөхгүй байх” хэмээн битүүхэндээ чадахгүй зүйлээ хүмүүсээс гуйж асууж авахаас цааргална.

Таны чадвар гэдэг нэг иймэрхүү хэмжээ хязгаар дотор л эргэлзэж тээнэгэлзэж хэлбэлзэнэ. Та хичнээн чаддаг байж болох боломж байгаа ч авч ашиглаж, чадвараа өсгөх нь таны л сонголт гэж би хэлэх гээд байгаа юм.

2. Саад бэрхшээл. 

Бэрхшээл ба Боломж гээд бүхэл бүтэн ном биччихсэн надад дахиад яг энэ сэдвээр бичье гэвэл ямар ч сэдвээр ямар ч байдал нөхцөлийг тухай, тэдгээрийн бэрхшээлийн тухайд дахиад нэг ном болтол нь гаргаад илэрхийлсэн ч болж байна. Үнэндээ саад бэрхшээл гэдэг хүн бүхний санаа зовдог, тархинд нь эргэлдэж байдаг, айж түгшиж явдаг, инээд баясал аз жаргалаа хянаж явдаг зүйлсийн нэг шүү дээ.

Саад бэрхшээл гэдэг зүйл зарим хүмүүст асуудал зовлонтой дүйцэх хэмжээний том гачлан дагуулах нь бий. Нуугаад хэрэггүй байх. Хүмүүс зовлонгоо нуун дарж, шүдээ зууж, шүлсээ залгиж, амиа хамхиж, нүдээ бүлтэлзүүлж өнгөрүүлэх нь ч бий. Үүнээс болж амьдралаа алдах хүмүүс ч бас бий. Харамсалтай гунигтай гэлээ ч хүмүүс яг ийм хэмжээнд хүртэлээ зарим нэг саад бэрхшээлийн ард гарах аргаа олж чадахгүй, бүхий л амьдралыг хараан зүхэх нь ч бий.

Саад бэрхшээл гэдэг юмыг бид тэвчээртэй давж гар гэж заалгаснаас биш, яг яаж энэ бэрхшээлийн ард гарах вэ гэдгийг заалгаагүй. Хүмүүс энэ талаар ярилцаж ч чаддаггүй, бөөн сэтгэл зүйн хүнд дайралт доромжлол, үл итгэлцэл, гомдол, үнэ цэнэ хөндөгдхөн гашуун бухимдал өрнөх нь энүүхэнд.

Би энд харваас илт, ойлгомжтой саад бэрхшээлийг харайгаад гарчихдаг тухай яриагүй гэдгийг та ойлгож, мэдэж байгаа байх. Саад бэрхшээл гэдэг юмыг бид үнэндээ өөрсдөө туулахаас нааш ойлгож чадахгүй. Би яахав зориуд хэдэн жил судалж, хүмүүсийг ойлгох гэж чин сэтгэлээсээ тэмүүлдэг юм болохоороо гүн сэтгэлд буудаг бүх нөхцөлүүдийг ойлгож түүнийг тайлах түлхүүрийг өдрөөс өдөрт гүнзгийрүүлэн тайлах гэдэгтээ л их мэдээд байгаа юм. Хүмүүс тэр бүр саад бэрхшээлийг амсаад байдаг боловч, яг юу амсаад, юугаараа энэ амт гашуун байгаад байгааг мэдээд байдаг боловч яаж энэ амтыг өөрчилж, амьдралаа дахин өөрөөр сэргээх тухай шууд хэлж мэддэггүй.

Дүгнэлт нь юу вэ гэхээр, хүн хичнээн ч их чадвартай гайхалтай байж магадгүй, тулгарч байгаа саад бэрхшээлийг даван туулах оюун ухаанаа дайчилж зөв зам руу нь гаргаж чадахгүй л бол амьдрал бас л хэцүү. Тиймээс саад бэрхшээлийг ойлгож сурах, түүндээ хэмжээ заагийг тавих зориг, авъяас билгийг өөртөө олж аваарай.

3. Биелэлт. 

За тэгээд одоо бидний хамгийн гол хүсэл зорилго тэмүүллийг дуудаад байдаг гоё сэдэв болох амжилтанд хүрсэний үр дүн бодит Биелэлтийг яръя.

Хүмүүс баахан хоосон амалдаг, ярьдаг. Заримдаа би тэдний яриаг сонсохоос ч залхдаг. Зарим нэг хүмүүс юу яриад байгаагаа мэдэхгүй бурахыг нь яана. Өмнөөс нь нүүр улаймаар. Зарим хүмүүс баахан хов жив ярина. Өөрөө юу ч хийж чаддаггүй, юу ч бүтээж амжуулаагүй байж нээх шударга шүүдэг хүн болж баахан мэдэмхийрнэ. Баахан гоё юм ярьж ярьчихаад ажил дээрээ биелэлт нь болоод ирэхээр бас баахан шалтагийг ичихгүй тоочно шүү дээ.

Бид бүгдээрээ иймэрхүү хүмүүстэй таардаг байх. Би ганцаараа ч биш, нийгэм тэр чигээрээ залхаад уурлаад бухимдаад стресстээд аргаа барж байгаа.

Эр хүн эхнэрээ болгохоосоо өмнө “Чамайгаа жаргаана” гэж амалдаг ч суусныхаа дараа “Чи муу новш” хэмээн доромжилж эрэлхийлэх нь бий. Жаргааж хайрлах чадвар байсныг нь хараад эхнэр нь итгэсэн, гэрлэсэн байх. Харин жаргаая, хайрлая гэх амлалтыг хийх үед сайхан ирээдүй, хүсэл тэмүүллийн амт мэдрэгдэж өөрийгөө чадварлаг эр хүн, сайхан хань болчих юмсан гэж тэмүүлсэнтэй би эргэлзэхгүй. Харамсалтай нь саад бэрхшээл тохиожээ. Амьдралд тохиолдох төрөл бүрийн асуултууд, санамсаргүй юм шиг тооцоолоогүй бэрхшээл саадууд нүүрлээд эхлэхэд нөгөө сайхан хүсэл мөрөөдөл биелнэ гэхэд айдас хурна. Хүн гэдэг амьтан яахав дээ, айсандаа л … бяцхан зүрх сэтгэлдээ нуугдаж байгаа хүсэл зорилго, тэмүүллээ гаргаж ирэх хэмжээний ур чадвар мэдлэг хаанаа ч юм дээ дутагдаад байгааг л анзаарна.

Дээрх жишээ миний өөр дурьдаж болохуйц олон мянган жишээнүүдийг төлөөлж чадна гэж би битүүхэндээ найдаж байна. Би таныг ч бас миний санааг зөв ойлгож зангидаж чадсан болов уу хэмээн битүүхэн найдна.

Та миний бичсэн энэ мэргэн үгний ард ямар их чухал үнэн, амьдрал, амжилтын нууц түлхүүр нуугдаж байгааг ажиглаж чадсан уу?

Та ямар ч хүсэл тэмүүлэлтэй байж болно, түүнийгээ биелүүлж чадах уу, түүгээрээ амалсан шигээ амжилтанд хүргэж чадах уу гэдгийг яаж тодорхойлох вэ?

Маш энгийн,

Биелэлт = Чадвар – Саад

Үнэхээр та хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байвал саад бэрхшээлээ давж гарсан ур чадварыг суралцаарай.

Энэ бол миний амьдралдаа нээж олосн амжилтын нууцаас нандигнан хуваалцсаны нэг нь байлаа.

Таны амжилтын түнш,

Моникагаас танд зориулан бичлээ.

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>