Өдөр бүр сонирхолтой, бизнесийн эргэн тойрон дахь хамгийн халуун сэдвүүдээр цуврал лайв вэбинараар тантай уулзахад бэлэн боллоо
Дасгалжуулалтын Академийн "Миний Бизнес" хөтөлбөрийн шилдэг менторуудын тусламжтайгаар илүү хурдан, илүү далайцтай, илүү өсөлттэй, илүү тогтвортой, илүү утга учиртайгаар бизнесээ дараагийн түвшинд гаргах гаргалгаагаа олоод ав.
хэзээ?
2022.08.16 - 2022.08.31 19:00 (УБ) - 06:00 (Чикаго) - 00:00 (Европ)
Хаана?
Zoom аппликэйшн ашиглан онлайнаар явагдана. Тусдаа өрөөнд ментортой ярилцах боломжтой.
ВЭБИНАРЫН БҮТЭЦ
Бизнесийн сэдвүүдээр явагдах вэбинарууд маань ерөнхийдөө дараах бүтцээр явагдах бөгөөд шууд лайв явагддаг учир заримдаа санамсаргүй өөрчлөлтүүдээр улам амттай болох нь бий.
Та яг цагтаа орж ирээд вэбинарын хамгийн амттай хэсэгтээ идэвхтэй оролцоорой.
"Миний Бизнес" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр гэж яадаг хөтөлбөр юм бэ? Хэн явуулдаг, яаж явагддаг, та юу олж авах юм бэ? Ижил төрлийн бусад бизнесийн хөтөлбөр, сургалтуудаас юугаараа онцлог вэ? Таниас ямар зориулалт шаардах вэ? гэх мэт асуултуудын хариултыг энэ хэсгээс аваарай. Өдөр бүр өөр өөр менторуудын өөрийн түүх, үр дүн, туршлагаар баяжсан яриаг хүлээн авна уу.
Аль ч хэсэгт танд асуулт асуух боломж бий.
Таны асуудал бэрхшээлийн шийдэлд энэ хөтөлбөр тохирох уу? гэдэг хариултаа олж авах газар. Вэбинарын чиглүүлэгч тусгай өрөөнд орох хүсэлтэй хүмүүсийг хуваарилах болно. Хөтөлбөрийн танилцуулгын үеэр өрөөнд орох хүсэлтэй бол чат дээр бичиж хүсэлтээ өгч бас болно.
Хэрэв та өмнө нь манай "Мөнгөний Сэтгэлгээ" эсвэл "Гэр бүлийн динамик" хөтөлбөрт оролцоогүй бол "Миний бизнес" хөтөлбөрт орохын тулд заавал ЭНЭХҮҮ ВЭБИНАРТ ХАМРАГДАЖ менторуудтай ярилцан, хэрэв ментор таны асуудлын шийдэлд тохирно гэж үзвэл хөтөлбөрт оролцох эрх буюу урилгыг ярилцлагын дараа вэбинарын үеэр өгсөн таны холбогдох хаяг руу явуулж мэдээлэх юм.
ВЭБИНАРт бүртгүүлэх
Энэ оны хамгийн сүүлийн вэбинар
Хамгийн сүүлийн боломж
Та имэйлээр сануулсан мэйл хүлээж авахыг хүсвэл
Хэрэв та имэйлээ илүү түлхүү ашигладаг бол доорх формыг бөглөөд бүртгүүлэх товчийг дарна уу.
Та Фэйсбүүк чатаар сануулсан мессежээ хүлээж авахыг хүсвэл
Та дараах товч дээр дарж ороод Фэйсбүүк чатаараа дээрх вэбинаруудаас өөрт таалагдсан вэбинаруудаа сонгоод бүртгүүлээрэй.
ВЭБИНАРын илтгэгчид
Бизнес хийж сурна гэдэг бол өөрийнхөө дотор нуугдсан олон талсттай Даймондыг гаргаж ирэн гэрэлтүүлж сурах чадварыг эзэмшинэ гэсэн үг гэж ойлгосон. Зөвхөн тэр хувь хүнд л байдаг онцгой даймондоор дамжуулж "Ямар бүтээгдэхүүн, Үйлчилгээгээр Хэний ямар асуудлыг Хэзээ, Хэрхэн яаж шийдвэрлэх вэ?" гэдэг чадварыг эзэмшдэг хөтөлбөрт оролцож, одоо өөрийнхөө үнэ цэнийг өдрөөс өдөрт мэдэрч, урамшиж, амьдралын аз жаргал, баяр баясгаланг мэдэрч яваа би азтай хүн.
С. Баяржаргал
Хөтөлбөрийн ментор
Бизнес хийнэ гэдэг надаас их хол хөндий ойлголт мэт санагддаг байлаа, гэтэл яг үнэндээ би бизнес хийж л амьдардаг байснаа өөрөө ч мэддэггүй байжээ, энэ хөтөлбөрөөс зөвхөн танд зориулсан бизнестэй холбоотой цогц гаргалгааг та өөрийн ид шидээр бүтээх боломжтойг харах, мэдрэх, хийх боломжтой. Гайхалтай биш гэж үү дээ.
Р. Онончимэг
Хөтөлбөрийн ментор
Хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө бизнес хийнэ гэхээр их мөнгөтэй хүмүүсийн хийдэг зүйл гэж боддог байлаа. Харин Миний бизнес хөтөлбөрийн оролцогч болсноор өөрийнхөө хувьд бизнесээ эхлүүлсэн гэдгээ олж мэдсэн бөгөөд цаашид яаж зөв системтэйгээр өргөжүүлэн томруулах уу гэдэг сэтгэлгээнд суралцаж явна. 2 жилийн өмнөх "би"-гээ одоогийн "би"-тэй харьцуулахад илүү суурь сайтай, хэр баргийн зүйлд хөнгөн хандаж үйлдэл хийхээргүй судалгаа нотолгоотой ханддаг болсон бөгөөд хийж буй бизнесээ хэрхэн тогтвортойгоор, амжилттай бизнес модель болгох уу гэдгийг А-с нь Я хүртэл суралцаж явна. Миний бизнес хөтөлбөрөөс надад хамгийн таалагдаж байгаа зүйл нь яг тухайн мөчид сурсан зүйлээ бизнес дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой нь амьдралд маш ойр бөгөөд бодитойгоор хөгжиж дэвшиж урагшлах боломжийг олгодог.
Б. Мөнхзул
Хөтөлбөрийн ментор
Би 2007 онд гадаадад гарч ирээд хар ажил хийж байгаад 2009 онд сэргээн засах чиглэлээр хувийн эмнэлгээ нээж ажиллуулж эхэлсэн ч 2020 онд МБ хөтөлбөрт суралцах хүртлээ өөрийгөө бизнес эрхэлж байна гэж мэдээ ч үгүй л ажилласан юм байна лээ. Ажиллах ёстой, үйлчлэх ёстой, эмчлэх туслах ёстой л гэж сэтгэж явснаас биш би бизнес эрхлэгч юм чинь ашиг орлоготой байх ёстой, би үнэ цэн өгч байгаа юм чинь үнэлүүлэх ёстой гэж огт бодож байгаагүй. Харин ч энүүхэндээ чимээгүй л олдсоныгоо хийгээд байж байя энэ нь болоо ш дээ гэж сэтгэхээр өсөх, ихийг олох, бизнесээ өргөжүүлэх бодол яаж төрөх вэ дээ. МБ хөтөлбөрт суралцсанаар би нээрээ бизнес хийгээд байгаа юм байна ш дээ, тэр тусмаа хэн хүнтэй харьцуулшгүй үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг өгч буй, 13 сая хүн амтай зах зээлийн эзэн юм байна ш дээ гэж ойлгож, сэтгэж эхэлснээс хойш өсөлт бол гэрлийн хурдаар урагшилсан. МБ хөтөлбөр л өрний эзнийг, хөрөнгөний эзэн болгож 2-хон жилийн дотор 3 том хөрөнгө оруулж чадаад ашгаа хүртээд айдастайгаар 10 хоног л чадан ядан амардаг байсан бол аз жаргалтайгаар 45 хоног амраад явах тэнхээтэй болсон. Ер нь хүн бүхэнд боломж байдаг, харж чадах талбайгаараа л боломжоо харж амжилтаа бүтээдэг, МБ бол харах талбайг томсгож олж харах чадварыг нэмэгдүүлдэг. Хүссэн бүхэн бизнес хийчихдэггүй юм билээ. Зорьсон, харсан хүн л сурсан мэдлэгээрээ хийдэг гэж би боддог.
Д. Сарантуяа
Хөтөлбөрийн ментор
Миний бие нягтлан бодогч мэргэжилтэй, төрийн албанд 26 жил тасралтгүй ажиллаж байгаад 2020 онд өөрийнхөө хүсэл сонирхолдоо хөтлөгдөн төрийн албанаас гарч шууд худалдаа буюу MLM салбарт 2 ажил ажиллаж амжилт, уналт өсөлт гээд бүх зүйлийг үзээд нэг л хийж буй зүйлдээ итгэлгүй болж, эрэл хайгуул хийж яваад Миний бизнес хөтөлбөрийн вебинарт анх 2021 оны 8 сарын 30-нд оролцоод анхны уулзалтаараа хөтөлбөрт хамрагдах шийдвэрээ гаргаж байсан .
Би төрийн албанд ажиллаж олж авсан ажлын туршлага, мэдлэг ур чадвараа бизнес болгон харах сэтгэлгээ байгаагүй, ямар төрлийн бизнес, юу хийхээ сайн мэдэхгүй өөр зүйлд цаг хугацаа алдаж орлого олоод байгаа хэдий ч тогтмол биш өнөө маргаашаа болгоод дуртай биш зүйлдээ цагаа зориулаад байснаа 2021 оны 9 сард энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар жинхэнээсээ өөрийгөө олж бизнес сэтгэлгээ сууж, асар их боломж байгааг олж харсан.
Би өөртөө итгэх итгэлгүй, мэргэжлээрээ бие даан ажиллахад миний мэдэхгүй асуудал гарвал би яах вэ? Бизнес эхлүүлэх хөрөнгө мөнгө байхгүй гэх мэт шалтаг тоочиж өөртөө маш их хаалт тавьдаг байснаа ойлгосон.
Гэтэл би өнөөдрийг хүртэл олж авсан мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэрэг үнэ цэнээ орхигдуулсан байснаа энэхүү хөтөлбөрөөс ойлгож өөртөө итгэх итгэл, давуу талуудаа олж харснаар надад ямар их боломж байгааг харж, 2022 оны 01 сараас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компани байгуулан бизнес эрхлэгчдэд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна .
Энэ хөтөлбөрт чи бүх зүйлийг мэдэх, хийж чаддаг байх албагүй ганцхан хийж чадна гэсэн чин хүсэл, зорилго мөрөөдөл байхад бүх зүйл бүтнэ гэдэг сэтгэлгээг суулгаж эхэлсэн цагаас миний өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж, хийж бүтээх хүсэл чин эрмэлзэл асаж эхэлсэн нь энэ хөтөлбөрийн ач тус. Өөртөө хөрөнгө оруулснаар ямар их үнэ цэнийг олж авснаа ойлгож, ямар азаар зөв газраа зөв сонголт хийж орж ирсэн юм бэ хэмээн Дасгалжуулалтын академи, Моника, өөртөө талархдаг.
В. Цэнд-Аюуш
Хөтөлбөрийн оролцогч