MM24

онлайн дасгалжуулалтын хөтөлбөр

ВИДЕО ҮЗЭХ

Хөтөлбөрийн бүртгэл дуусахад 

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Таны тархи оюун ухаан сэтгэлгээ яаж ажилладаг вэ? Мөнгөний боломжууд хаа сайгүй бий. Харин оюун ухаан сэтгэлгээ тань тэр их боломжуудыг хэрхэн шүүж, дүгнэж, өөрчлөлт хийж байгаагаас шалтгаалж таны сэтгэхүй Мөнгөний сэтгэлгээ тэлж, амьдралд тань гайхалтай том ертөнцийн үүд хаалга нээгдэх болно. Сэтгэлгээгээ л тэлчих юм бол та дахин ингэж Мөнгөний төлөө зовж шаналж амьдрах шаардлага байхгүй. Сэтгээд сурчихвал та юуг ч хийж чадна.

Хүн бол сэтгэлийн амьтан. Мөнгөтэй бол бүх амьдралын асуудал шийдэгдчих юм шиг боддог. Гэтэл та сэтгэлийн шархнаасаа болж мөнгөний боол мэт амьдарч, мөнгө орж ирэх урсгалыг хаадаг. Та мөнгө олсон ч бөглөөстэй лонхонд юм хийх гэж зүтгэхтэй адилхан, тэр олсон мөнгөө нэг л мэдэхэд үрэн таран хийгээд, мөнгө тогтохгүй байхад та гайхаж байсан уу? Тэгвэл тэр мөнгөний бөглөөснөөс ангижрах аргыг энэ модулиар бид танд заах болно. 

Орлогоо өсгөхөд хэрэглэж болохоор төрөлхийн ямар авьяас чадвар, мэдлэг туршлага, хэнээс ч илүү онцгой байдлаар сэтгэдэг өвөрмөц оюун ухаан танд байдаг гэдгийг мэдэх үү? Яг зөв, хэн ч олж харж таньж амжаагүй тийм л үнэ цэнэтэй диамонд таны дотор нуугдсан байгаа. Тэрхүү чадварыг бид дасгалаар илрүүлээд, тодруулаад, гаргаад ирье л дээ. Диамонд мэт нууц үнэт эрдэнэсээ та нэгэнт таньчихвал мөнгөө өсгөхийн тулд яах ёстойгоо мэдээд авчихна.

 Та мөнгө олох дэлхийн шилдэг арга стратегиудаас суралцахаас гадна, яг ямар ямар алхмууд хийж, мөнгийг бүтээж болохыг танд харуулах болно. “Ингээд л хийчихэж болохоор байсан юмыг хүмүүс мэддэггүйгээсээ мөнгөгүй ядуу амьдраад байдаг юм байна” гэж та өөрийн эрхгүй дуу алдах болно. Ид шидийн оюун ухааны хүч чадлыг дээд цэгт нь хүртэл ашиглаж, амьдралын тэнцвэртэй байдлаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэх өөрийн төлөвлөгөөтэй болоход энэ модуль зориулагдсан.

хэзээ эхлэх вэ?

2024-03-15

Хэр удаан үргэлжлэх вэ?

3 сарын эрчимжсэн хөтөлбөр

Хаана явагдах вэ?

Онлайнаар

Оролцогчдын сэтгэгдлээс

"Анх мөнгөний энергиэ дээшлүүлнэ гэж л бодож орсон. Тэгсэн шал ондоо хөтөлбөр байсан. Би багаасаа бүтэн өнчин байсан ба айлд өсөөд олон сэтгэлийн шархтай тэрэндээ олон жил шаналж, хохирогч сэтгэлгээнээсээ болоод олон жил зовсон хүн байсан. Хөтөлбөрт оролцоод сэтгэлийн шархаа анагааж, өөртэйгээ ажиллаж сурсан. Хохирогч сэтгэлгээ гэдгийг анх мэдээд тэрнээсээ салж эхэлсэн. Өөртэй тохиолдсон бэрхшээлүүдийг давж гарсандаа баяртай байдаг."

К. Алтансарнай

2022 оны оролцогч

"

“Би мундаг, би чаддаг, би бүгдийг мэддэг, би ийм л байх ёстой, би ингэж л амьдарна, сайн охин, сайн эгч, сайн ажилтан, сайн ээж байх гэж хичээдэг байсан бодлууд минь эргээд миний амьдралын бэрхшээлүүд болж надад тохиолддог байсныг ойлгуулж, ухааруулж, БИ ийм л хүн гэсэн хайрцаглагдсан үзэл бодлыг минь жинхэнэ үнэнд буулгаж ирсэн хөтөлбөр. Хүн үнэнтэйгээ нүүр тулаад, хүлээн зөвшөөрөхөөрөө маш гоё тайвшрал, амар амгаланг мэдэрдэг юм байна. Хүн бүр үүнийг мэдвэл ямар их зүйл өөрчлөгдөх бол..."

О. Булган

2022 оны оролцогч

"

"Хөтөлбөрт суухаас өмнө 3 банкны болон хувь хүний зээлтэй, баахан өрийн сүлжээтэй, дансандаа ч хадгалсан мөнгөгүй, өөрийгөө мөнгө олох чадваргүй гээд итгэчихсэн, хүүхдүүдийнхээ ангийн хураамжийн 10.000 төгрөгөнд таталдаж амьдарч байсан. Мөнгөний сэтгэлгээнд суугаад өөрийгөө хэн болох, юу чаддаг, төрөлхийн ямар авьяас давуу, сул талтайгаа маш сайн ойлгож өрнөөсөө бага багаар салж сарын орлогоо өсгөж алсын зорилгоо тодорхой болгож түүндээ хүрэх итгэл үнэмшлээ олж өдөр бүр сонирхолтой эрч хүч тэмүүлэлтэй амьдарч байна..."

Э. Наранцацрал

 2021 оны оролцогч

"

ХӨТӨЛБӨР ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ?

  • Ажиллаад ажиллаад авсан цалин амьдралд хүрэлцэхгүй, ажлын хажуугаар нэмэлт юм хийж орлого олсон ч юу нь мэдэгдэхгүй алга болчихдог, эсвэл гэнэтийн төлөвлөөгүй зүйл гарч ирээд үрэгдчихдэг. Өөрөөр хэлбэл олсон хэдийгээ бодитой юм болгож чадахгүй асуудалтай байгаа,  цаашид хуримтлал үүсгэж санхүүгийн сахилга баттай болмоор байгаа хүмүүст
  • Олигтой боловсрол эзэмшээгүй мэдлэг муу болохоор бусдаас өөрийгөө доогуур гэж боддог, бусдын өмнө буруу зөрүү ярихаас эмээдэг, өөртөө итгэлгүй бусдаас айж эмээсээр өөрийн хүсэл мөрөөдлийг мэдэхээ больж юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаа хүмүүст
  • Өөрийн гэсэн бизнесээ босгоод явах гэтэл санхүүгийн гацаанд орж цаашид ямар арга барилаар баг хамт олноо удирдахаа мэдэхгүй, санхүүгийн бэрхшээлээ хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа хүмүүст
  • Амжилтанд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмших хэрэгтэй гэдийг ойлгосон. Гэвч мөнгөө хүүхдийнхээ боловсолд зарцуулах гэхээр хүрэхгүй, эсвэл төлбөртэй сургууль, нэмэлт сургалтанд явуулж хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийхээр өөсдийн эрүүл мэнд, хүсэл мөрөөдлөө золиосолж амьдрахаас өөр аргагагүй болж амьдралаас авах баяр баясал сэтгэл ханамжгүй болсон стрэсстэй байгаа хүмүүс 
  • Аав ээж, үр хүүхэддээ амьдралд нь нэмэр болохуйц хэмжээнд байж чаддагүйдээ гутардаг. Би юу хийвэл надад үнэхээр тохирсон миний сонирхол чадварт нийцэхээр ажил гэдгийг олж харж чаддаггүй хүмүүст  
  • Гадаадад олон жил болсон ч олигтой мөнгөгүй хураагаагүй , буцаад харъя гэхээр очоод хүүхдийн боловсрол яах бол, амьдрах мөнгөө яаж олох билээ,  хураагдсан өр зээлээ төлөх аргагүйд хүрнэ гээд гацсан хүмүүст

Хөтөлбөрийн бүртгэл дуусахад 

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

ЭРТЭЧ ШУВУУХАЙ

БОЛОХЫН ДАВУУ ТАЛ

  • Хөтөлбөртөө бүртгүүлээд төлбөрөө төлмөгц захиалга баталгаажиж танд хичээл эрт нээгдэх бөгөөд онлайн хичээлүүд элссэн өдрөөс 3 сарын турш судлахад нээлттэй байдаг. Хэрэв та 3 сарын 8-ны 21:00 цагаас өмнө бүртгүүлбэл нэмэлт 15 хоногийн хугацаа өгөх болно.
  • Та ментортойгоо эрт танилцаж, хөтөлбөрт оролцох зааварчилгаа хичээлээ үзэж, хөтөлбөртөө хэрхэн амжилттай оролцох талаар, өөрийн арга барилыг эрт олоход, ажлаа төлөвлөхөд тустай. 

 ҮНЭ ЦЭНЭТЭЙ БЭЛЭГ УРАМШУУЛАЛ

 25'500'000 төгрөгийн ТУРШЛАГА

Моника дасгалжуулагчийн видео бичлэгүүд -3 сая ₮
Зочин илтгэгчийн видео бичлэгүүд - 3 сая ₮
30 хоногийн бонус видео бичлэгүүд - 19 сая 500’0 ₮

Хоёр. 500.000₮ ХЭМНЭЛТ

“Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн оролцогчид зөвхөн энэ жилдээ “Миний Бизнес”, "Visionary CEO" хөтөлбөрүүдийн аль нэгэнд суралцвал нийт үнийн дүнгээс 500 оноо буюу 500 мянган төгрөгийн суралцах бонус авна.

БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ ЭВЭНТ

Дасгалжуулалтын Академи нь “Бэрхшээл ба Боломж” эвэнтийг сардаа тогтмол 1-2 удаа зохион байгуулдаг бөгөөд онцгойлон “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрийн оролцогчдод зориулан 3 жилийн турш үнэ төлбөргүй оролцох боломжийг олгодог.

СУРАЛЦАХ КРЕДИТ

Суралцагч та хэн нэгэнд хөтөлбөрт оролцоход нөлөөлж чадвал тухайн хүн нэг бүрээс 200 оноо буюу 200’000 ₮ ний үнэлгээ бүхий суралцах оноог цуглуулах боломжтой.

 БОНУС БОЛОМЖУУД

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Дасгалжуулалтын Академийн тусгай сертификаттай сургалтуудад

оролцох эрх нээгдэж, доорх сургалтуудад хамрагдсанаар 

насан туршийн хамтрагч болох боломжтой. Үүнд:
1. Ambassador Training
2. Flow Consultant
3. Entrepreneur Mentor

БАЯЛГИЙН СҮЛЖЭЭ

Ямар ч цаг үед таныг дэмждэг, тасралтгүй өсөн хөгжих сэтгэлгээтэй баялаг бүтээгч энтрепренёруудын уулздаг, бие биеэсээ суралцдаг бүтээлч орчин таныг хүлээж байна. 

АМЖИЛТАА ХУВААЛЦАХ

Та манай БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ подкаст болон эвэнтүүдэд зочин илтгэгчээр оролцож таныг хүндэлдэг, танаар бахархдаг манлайллыг бий болгоорой. Өөрийнхөө мэдлэг ур чадварыг сонсогчидтой хуваалцангаа бизнесээ танилцуулж маркетинг хийх боломжтой.

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

PRO

Анх удаа суралцах боломж

3'100'000

/ 3 сарын турш /

  • Модуль 1. "Мөнгөний Сэтгэлгээ Тэлэхүй"
  • Модуль 2. "Мөнгөний Бөглөөснөөс Ангижрахуй"
  • Модуль 3. "Мөнгөний Сэтгэлгээ Нууцыг Нээхүй"
  • Модуль 4. "Мөнгөний Өсөлтөө Төлөвлөхүй"
  • 6 онлайн уулзалтад оролцоод хувийн асуултаа асуух
  • Ментортой ярилцаж тусламж зөвлөгөө авах

ЗАХИАЛГА ҮҮСГЭХ ЗААВАР


АЛХАМ 1. Бүртгүүлэх заавар

Та дээрх үнийн хувилбараас сонгож БҮРТГҮҮЛЭХ товчлуур дээр дарж зааврын дагуу захиалгаа үргэлжлүүлнэ үү. Бүртгүүлэх явцад үүсгэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгээ марталгүй тэмдэглэж авах ёстойг анхаараарай. Сургалтын сайтаас хөтөлбөрөө үзэхэд таны үүсгэсэн нэр, нууц үг зайлшгүй хэрэг болно. Жич: Хэрэглэгчийн нэр: И-мэйл хаяг, нууц үг: Утасны дугаар

АЛХАМ 2. Төлбөрөө төлөх заавар

Бүртгэлээ амжилттай илгээсэн тохиолдолд "АЛХАМ 2-т урьж байна" и-мэйл очно. Та и-мэйлээс төлбөр шилжүүлэх дансны дугаар, гүйлгээний утга дээр бичих мэдээллээ харна уу. 

АЛХАМ 3. Бүртгэлийн форм илгээх заавар

1. Бүртгэлийн форм бөглөж илгээх /Илгээгээгүй тохиолдолд менторт хуваарилах боломжгүйг анхаарна уу!/

2. Фэйсбүүк хаалттай группт хүсэлтээ илгээх 

3. Хөтөлбөрийн вэбсайтад нэвтэрч хичээлээ үзэх

ЖИЧ: И-мэйлээ шалгах заавар

Та дээрх алхамуудыг зааврын дагуу хийж, и-мэйлээ сайтар шалгана уу.

Хэрэв танд бүртгүүлэхэд туслалцаа хэрэгтэй бол [email protected] и-мэйлээр эсвэл 77156053 дугаарт холбогдоно уу.

Танд АМЖИЛТ ХҮСЬЕ!

Түгээмэл асуулт, хариулт

Төлбөрийг хувааж төлж болох уу?

Төлбөрийг хувааж төлөх боломжгүй. 

Таны сургалтууд гоё ч төлбөр харьцангуй үнэтэй юм. Хямдруулах уу?

Сургалт, хөтөлбөр болгон өөрийн гэсэн онцлогтой. Хямд үнэ өртгөөр хийхэд чанар буурах аюултай учир дасгалжуулалтын хөтөлбөрөө хямдруулахгүй.

Төлбөрөө яаж шилжүүлэх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ?

Бүртгүүлсний дараа и-мэйлээр очих дансанд зааврын дагуу шилжүүлнэ. 

Хэрэв гадаадаас төлбөр шилжүүлэх бол Дасгалжуулалтын Академи пэйж хуудсаар холбогдоно уу.

Оролцмоор л байна, даанч...

Хэрэв та төлбөрийн боломжгүй бол "30 хоногт амьдралаа өөрчилье" аянд үнэгүй оролцох болон ном, подкастуудаас худалдан аваарай. 

Хэрэв та цагаа зориулж чадах эсэхтээ эргэлзэж байвал манай хөтөлбөр онлайн хэлбэрт байнгын нээлттэй байх учраас өөртөө тохиромжтой цагаар оролцоод явах бүрэн боломжтой.

Модулиудын онлайн уулзалтууд хэдэн цаг үргэлжлэх вэ?

Онлайн уулзалтууд Бямба гарагийн 18 цагт (УБ цагаар) эхэлдэг. 

Бизнестэй холбоотой асуултад хариулт өгч, дасгалжуулалтын чөлөөт ярилцлага өрнүүлдэг учраас  

6-8 цаг үргэлжилдэг. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Хэрэв та уулзалтдаа оролцож амжаагүй бол сургалтын сайт дээрээс нөхөж үзэх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. Ази орнуудын цагаар орой, Европын цагаар өдөр, АНУ бол мужаасаа шалтгаалж өглөөний цагаар таардаг.

Би өөрийн хувийн асуудлаа тусад нь асуугаад зөвлөгөө авч болох уу?

Онлайн уулзалтууд дээрээ чөлөөтэй илэн далангүй асуугаад, ярилцаад авах нь хамгийн үр дүнтэй суралцах боломж олгоно. Ментортойгоо энэ талаар ярилцаад туслалцаа аваарай. Хэрэв та ментороос гадна дасгалжуулагчтай хувийн ганцаарчилсан ярилцлага өрнүүлэхийг хүсвэл VIP төрлийг сонгоорой.

>