МЕНТОР БОЛОХ БОЛОМЖ
Та бусдыг амжилтад хүрэхэд нь дэмжихийг хүсдэг үү?
You missed out!
Мөрөөдөл биелэх мөч
Ментор Г. Баяржаргал, Лондон
Та Дасгалжуулалтын Академийн зорилгод нийцэх ментор хүн мөн үү?
Ид шидийг өөрөө хүртсэн хүн л ид шидийг түгээгч болдог.
Манай хөтөлбөрүүдэд оролцоод ид шидийг нь өөрөө хүртсэн хүн л хүссэн амьдралаараа амьдарч, хүссэнээ бүтээж чаддаг болдог. Бусдын сэтгэлгээг өөрчилж, бусдад үлгэр жишээ болж амьдардаг. Бусдын сэтгэлд хургаад буй зовлонг ойлгож, хайрлаж хүндэлж, тэр хүнийхээ өсөлт хөгжилд хэрэгцээтэйг хэрхэн бэлэглэх ухааныг ийм шидтэнгүүд л гаргаж чаддаг. Та хэний ч өмнө өөрөөрөө байж чадах, өөртөө үнэнч амьдралаар үлгэр жишээ болох ийм хүн мөн үү?
Энэ моментын хязгааргүй их боломжийг харах баян сэтгэлгээ
Баялаг бүтээнэ гэдэг цаг хугацааг эзэмшихийн ид шид. Баян сэтгэлгээ бол энэ моментийг бүрэн эзэмшигчдийн алтан боломж. Амьдралын мөч бүхнийг боломж болгон хувиргаж шидэт дохиогоороо даллаж буй мэт торгон ухаан. Менторууд бусдын амьдралын бэрхшээлүүдийг шийдэх боломжуудыг цаг алдалгүй шийдэх замыг чиглүүлэгч. Та мөч бүхнийг суралцах алтан боломж болгон хувиргаж чухал шийдвэрүүд гаргаж чаддаг уу?
Агуу амжилтын ард ухамсартай хүний хувийн хатуужил нуугддаг.
3 сая Монголчуудыг ядуурлаас ангижруулах сэтгэлгээг залахад асар их ухамсар, хариуцлага, тэвчээр ухаан шаарддаг. Томыг харж томоор сэтгэгчид л олон арван хүний амьдралыг өнөөдөр зөв залах арга ухаанаа хурцалдаг. Өөрөөсөө гаргах хатуужлаараа өрөөл бусдыг өсөн хөгжихөд нь чиглүүлж залдаг. Агуу ухаантан өөртөө орших хүчийг эндээс базаадаг.
Менторын сэтгэгдэл
Сурна гэдэг чинь үнэхээр том юм байдаг юм байна лээ. Бүх юм өөрчлөгдөж болдгийг мэдрээд бусдад энэ хөтөлбөрийг хэлж өгөх хүсэлдээ автаж явсан маань ментор болох энэ гоё боломжтой уулзуулж өгсөн. Ментор болоод бусадтай ажиллах явцдаа би өөртөө улам ихийг нааж авсан. Ийм гоё боломжийг олгосонд баярлаж явдаг.
Б. Ариунзаяа - ментор, Солонгос
“
“
“
10 гаруй жилийн өмнө одоо ч унших дуртай ширээний номноосоо ментор гэдэг үгийг олж харж билээ. Олон гайхалтай номыг уншиж, сурсан зүйлээ хэрэгжүүлж эхэлдэг байсан боловч тодорхой шатанд очоод гацдаг байсан. Тэгээд ийм ментортой болчихвол амжилт илүү хялбар болох юм байна даа, ийм ментор байдаг ч болоосой гэж хүсэж байснаа санаж байна. Энэ хүсэл нь олон жилийн дараа биелэхдээ гайхалтай ментор, дасгалжуулагч Моника Батсүхтэй учруулсанаас гадна нууцхан мөрөөдөж явсан бусдад туслах чиглүүлэх мөрөөдлийг нь биелүүлэх юм гэж тухайн үедээ санаагүй. Дасгалжуулалтын академийн ММ21 хөтөлбөрийн ментороор ажилласан минь маш их сүрдмээр, хариуцлагатай санагдаж байсан ч, сурсан зүйлээ бататган давхар суралцах, чадвараа өсгөх, хүнийг илүү ойлгон таних, баялагийн сүлжээгээ нэмэгдүүлэх, орлогоо өсгөх гайхалтай боломжийг надад олгосон, ДА-н хамт олондоо үргэлж талархаж, нэг хэсэг нь гэдгээрээ бахархаж явдаг даа.
Р. Онончимэг - ментор, Монгол
“
Мөнгөний сэтгэлгээний ментороор 2021 онд 2 дах жилдээ ажиллалаа. Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрийн ач холбогдол, агуулга нь Монгол Улсын ерөнхий сайд ч суух хэмжээний сургалт гэдэгт би итгэдэг. Байнга ч ярьдаг. Яагаад гэвэл бие хүн төлөвшихөд эзэмших ёстой сэтгэлгээний, сэтгэл зүйн бэлтгэлийг бүрэн цогцоор хангах хөтөлбөр юмаа гэж боддог. Яагаад биеэ засах хөтөлбөр вэ? гэхээр хүн эхлээд өөртөө нөлөөлж чадаж байж бусдад, хэн нэгэнд нөлөөлж чадна, өөртөө нөлөөлж чадаагүй хүн, өөрийгөө дасгалжуулж чадахгүй хүн ямар нэгэн байдлаар амьдралын нугачаанд бүдэрдэг. Тиймээс бусдад болоод өөртөө эрсдэлийг бий болгодог. Ментороор ажилласнаар Моникагаас болон бусад ментороос суралцснаар олон оролцогч нартаа хөтөлбөрөө үр дүнтэй дүүргэхэд нь хэрхэн нөлөөлөхийг маш сайн суралцсан.
Ж. Болормаа - ментор, Монгол
“
“
Дасгалжуулалтын Академийн Ментороор ажиллахын ид шид
Мөнгөний Сэтгэлгээ, Гэр Бүлийн Динамик, Миний Бизнес хөтөлбөрийн ментороор ажиллахаар сонгогдож буй танд эдгээр боломжууд бий болно.
Ментороор ажиллах явцдаа бусдын амжилтыг дэмжих мастер харилцааны урлагт суралцана.
Хөтөлбөрийн төсвөөр цалинжиж, гэрээсээ онлайнаар баг болж ажиллана.
Хөтөлбөрт оролцуулсан хүнийхээ тоогоор таны нөлөөлөх чадвар өсч, орлого нэмэгдэнэ.
Бизнесийн харилцаа брэнд нэр хүндээ өсгөж, олны өмнө танигдаж бизнесийн хүчээ түрнэ.
Хариуцсан оролцогчдийнхоо амжилтын үзүүлэлтээр таны амжилтын түвшин хэмжигдэнэ.
Удаан тогтвортой үнэнч тууштай ажиллах хамт олон, хамтрагчдаа хөгжүүлж хүчээ сэлбэнэ.
You missed out!
Дасгалжуулалтын Академийн МЕНТОР болох боломжид таныг урьж байна.
Хэрэв та “Мөнгөний Сэтгэлгээ” хөтөлбөрт ментор хийхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол таныг манай менторын шалгаруулалтанд хүчээ сорихыг урьж байна. Та доорх шалгуур үзүүлэлтүүдэд бүгдэд нь тийм гэж хариулж байвал та анкетаа илгээгээрэй.
Ментор шалгаруулалтын энгийн 10 болзол:
Шалгуур 1: Өөрөөрөө байх
Хөтөлбөртөө before/after ярилцлагандаа орсон, Моника Дасгалжуулагчтай онлайн уулзалтанд орж өөрийн асуултыг илэн далангүй асууж, 13 маскаа хуулах чалленжэд оролцсон байх, өөрийгөө анзаарч, маскаа хуулж сурсан цаашид үүн дээр байнга ажиглалт хийж хөгжүүлэхэд нээлттэй байх
Шалгуур 2: Зорилго тодорхой байх
Дасгалжуулалтын Академийн үндсэн зорилго болох “2030 он гэхэд Монголчуудын сэтгэлгээний ядуурлаас гаргана" гэсэн зорилготой санал хүсэл нэг, үүнд чин сэтгэлээсээ ажиллаж өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэлтэй байх
Шалгуур 3: Үнэнч яриа өрнүүлэх чадвартай байх
Өөрийн өмнөх асуудал болон сурсан зүйлсээ бусадтай илэн далангүй хуваалцаж, бусдын эмзэг асуудал, үнэн нөхцөл байдалд илэн далангүй ярилцах зоригтой байж, чин сэтгэлийн яриаг сэдэлжүүлж ярилцах чадвартай
Шалгуур 4: Цагаа зохьцуулах чадалтай байх
Өөрийн цагийн хуваарийг зохицуулж чаддаг байх, аливаа зүйлд цагийн хязгаар тавьж, түүнийхээ дагуу үр дүн дээр төвлөрч хугацаандаа амжиж бүтээмжтэй ажилладаг байх
Шалгуур 5: Техник технологи ашиглах чадвартай байх
Техник технологийн ашиглалтанд нээлттэй мэдлэгтэй байх, google drive, excel sheet, youtube болон бусад сошиал ертөнцөд ажиллах, суурь мэдлэгтэй байх, мэдэхгүй зүйл гарч ирсэн ч түүнийгээ зохицуулах чадвар, эрмэлзэлтэй байх
Шалгуур 6: Хувийн өсөлттэй байх
Хувь хүний хөгжил дээрээ байнга өөрийгөө ажиглаж, алдаанаасаа суралцаж, асуудлыг өөр дээрээ хүлээж авч өөрөө зохицуулж шийддэг тодорхой аргачлал чадвараа олж авсан, хүндрэлд орохоос нь өмнө урьдчилсан арга хэмжээ авч чаддаг, өөртэйгөө байнга ажилладаг байх
Шалгуур 7: Бусдыг сонсож чаддаг байх
Бусдыг ямар ч дүрд оруулахгүйгээр, ялгаварлан гадуурхахгүй сонсдог, тэвчээртэй сонсож чаддаг, шаардлага гарахад бусдад эелдэгээр шаардлага тавьж нөлөөлөлж чаддаг, анхаарлыг нь чухал зүйл дээр нь төвлөрөхөд дэмжлэг өгч чаддаг байх
Шалгуур 8: Багийн зорилгод хувь нэмрээ оруулах
Бусдын төвлөрч буй энергийн хэв маяг, чиг хандлагад нийцүүлэн хариу үйлдэл хийж чаддаг, уян хатан чадвартай байх, багт өгөх, багийг чиглүүлэх, хамтран зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулахад өөрийгөө дайчилдаг байх.
Шалгуур 9: Үр дүнгээ тоогоор харуулдаг байх
Үйлдэлийнхээ үр дүнг KPI (OKR) тоо хэмжээгээр нь харж хөгжүүлэлт хийж чаддаг, тоо хэмжээг өөрчлөх аргачлалаа ойлгодог, түүндээ тохируулж хөгжүүлж боловсруулдаг байх
Шалгуур 10: Онлайн ашиглах төхөөрөмжтэй, зохимжтой орчинтой байх
Хөтөлбөрийн өмнөх дараах видео аудио бичлэгүүд хийх учир, компьютер дуу бичлэг хийхэд асуудалгүй, интернет дата сайн хурдтай, ажиллахад дуу шуугиангүй орчинг бүрдүүлдэг байх
Хэрэв та дээрх 10 шалгуур дээр ТИЙМ гэж хариулсан бол доорх формыг бөглөж ментор болох хүсэлтээ илгээнэ үү.
You missed out!