Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүч чадалтай гэдгээ яаж мэдэх вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Чаддаг зүйлээ чамаас өөр хэн ч чадахгүй болтол хөгжүүл!

Харсан зүйлдээ итгэдэг хүн сохор

Итгэсэн зүйлээ хардаг хүн бүтээгч байдаг

Лүнзгэр том машин унасан хүнийг баян, гудамжинд байгаа ядуу хүнийг хараад л чи ядуу гэдэгт итгэдэг.

Хүсэл мөрөөдөлтэй, түүнийгээ хийж чадах хүч чадалтай гэдэг хүмүүс бүтээгч байдаг. Тэд бол боломж бүр дээрээ фокусалж чаддаг хүмүүс.

Өөрийнхөө чаддаг зүйлийг мэдэхгүй байгаа бол өөртөө хөрөнгө оруулж, хүч чадлаа хурцалж, ирлэж сурах хэрэгтэй. Тэгж сураагүй учраас л чи супер хүчээ уландаа гишгэчихээд харахгүй байгаа юм.

Халаасан дахь мөнгөний хэмжээгээрээ л өөрийгөө тодорхойлж байгаа бол супер хүчээ гээж эхэлнэ. Өөрийгөө өрөвдөж, завгүй, ганц бие ээж, надад зав байхгүй гэж бодож, хэлэх бүртээ л супер хүчээ алдах болно.

Өөрийгөө хүчирхэгжүүлэх нь чиний хариуцлага. Хэн нэгэнтэй өрсөлдөж, түүнээс илүү гарчихлаа гэж харж байгаа бол энэ чиний супер хүч биш.

Чиний эргэн тойронд байгаа бүх зүйл чиний итгэсэн зүйлийн чинь л үр дүн.

Супер хүч чинь хийсэн үйлдлээр чинь тодорхойлогддог. Өөртөө итгэж байгаа бол итгэж байгаа зүйлдээ хөрөнгө оруулж, итгэж байгаа зүйлийнхээ хаалгыг нээж сур найз минь…

 

“Бэрхшээл ба Боломж” “Мөнгө ба Миний үнэ цэнэ” номыг худалдаж авахыг хүсвэл ЭНД ДАР.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

  • Bi tanii video g uzeed amidraldaa ih uurchlult hiij b.gaa. ger buliin uur amisgalch bas uurchlugdsun. Ter bur eej aaw heldeggui ter hunii nandin zuliig oilgohod mini tusalj ireeduigee gerelteigeer harah ter bolomjiig olgoson chamd bayarlalaa bi 30 honogt amidarlaa uurchiluy, berhsheel ba bolomj, mungu ba minii une tsene nomnuudiig bugdiig ni unshsan bi iiml zuiliig haij erelhiilj baisan yum shig tanid bayarlalaa.

  • Гайхалтай яаг Миний боддог зүйлийг ярьж байна би өөртөө итгэлтэй болсоор байгаа моника эгчдээ маш их баярлаж явдаг шүү

  • Сайн байна уу
    Бэрхшээл ба боломж ном номын дэлгүүрүүдээр зарагдаж байгаа болов уу

    • Сайн байна уу? Номын дэлгүүрүүдээр манай номнууд байгаа, очоод авч болно. Баярлалаа

  • сайн байна уу. 30 хоногийн дасгалжуулалтанд хамрагдаж байгаадаа баяртай байна. Өөрийгөө өөрчлөх ёстой юм байна гэдгээ ухаарч байна. Хамгийн гол нь би өөрийгөө одоо хүртэл олоогүй байгаа юм байна. Маш олон зүйлийг хийхийг хүсэж байна ирээдүйд яг аль нь миний хийх ёстой зүйл вэ аль ажил нь надад тохирох вэ ирээдүйтэй вэ гэдгээ яаж мэдэх вэ? би нөхөр охины хамт амьдардаг. Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг өөрийгөө өөрчилж хэл сурч монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн бодолтой. Надад туслаач би өөрийгөө хэрхэн таних вэ?

    • Манай номнуудыг уншаад, болж өгвөл манай хөтөлбөрүүдэд хамрагдаарай! Амжилт хүсье,гол нь өөрөөсөө сайн асууж, дотоод хүнтэйгээ ярилцаад чин хүслээ олоод, түүндээ итгээрэй.

  • {"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
    >