Хүн ТА хүч чадалтай юу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүн ТА хүч чадалтай юу?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Та өөрийн супер хүчээ мэдэх үү? Тэр хүч чадлаа хэрхэн өсгөх вэ? ?

Амьдралын дасгалжуулагч бол Хүн өөрийн аз жаргалаа бүтээх супер хүчийг нь гаргаж илрүүлдэг мэргэжил. /Marvel.н супер хүчтэй баатруудыг мэднэ биз дээ/

Харин Амьдралын дасгалжуулагчийн бичсэн Бэрхшээл ба Боломж ном таны зүрх сэтгэлд байгаа тэр бэрхшээлүүд, түүнээс гарах боломжууд, танд байдаг хязгааргүй их хүч чадлыг мэдрүүлэхийн тулд бичигдсэн юм.

Яг энэ мөчид таны ухамсрын төвшин ямар байна, та тэр сувгаараа л юмсыг хүлээж авч ойлгоно. ТВ суваг сольдог шиг та өөрийн сувгаа солиод өнөөдрийн видеог сонсвол тэс өөр зүйлийг энэ ярианаас хүлээж авна.

Мундаг хүмүүс тусдаа байдаг юм бишээ. Мундаг хүмүүс хүч чадлаа олоод мэдчихсэн хүмүүс.

Өнөөдөр таны халаас хоосон байгаа бол та хүч чадлаа ашиглаж чадахгүй байна л гэсэн үг. Мөнгө хүч чадалтай гэж боддог бол та мөнгөнөөс илүү хүчтэй!

Таныг хүч чадалгүй, сул дорой гэж мэдрүүлдэг хүмүүсээр тархиа угаалгаад, тэдний сөрөг бодлоор өөрийгөө удирдуулаад байгаагаа давж гараад ямар ч маскгүй, өөрийнхөө байж чадсан тэр мөчид та өөрийнхөө хүч чадлыг олоход ойртож байна гэсэн үг. Өөрийнхөө хүч чадлыг мэдрэхийг хүсвэл хүчтэй гэдэгтээ итгэ.

Тэгвэл бид өнөөдөр энэ хүч чадлаа хэрхэн өсгөх талаар видео зөвлөмжийг тантай хуваалцах гэж байна… ? Гоё уу?

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>