Хүч чадалтай охид, эмэгтэйчүүдийн давалгаанд тавтай морил

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Хүч чадалтай охид, эмэгтэйчүүдийн давалгаанд тавтай морил

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Эмэгтэйчүүд бид үр хүүхдээ харахынхаа хажуугаар ажил карьерээ хэрхэн авч явах вэ?

Би хэд хоногийн өмнө миний даган дуурайдаг гайхамшигтай ментор, “амьдаар” нь уулзахыг маш их хүсдэг эмэгтэйгийнхээ эвентэд очлоо. Энэ хүн бол Мари Форлео. Надаас 10 жилийн өмнө дасгалжуулагч болсон учраас түүнээс суралцах зүйл маш их. Саяхан хэвлэгдсэн Everything is figureoutable ном нь Нью-Йоркт бестсэллэр болсон.

Мари бага насандаа хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлсэн хэрнээ маш амжилттай яваа эмэгтэйгийн амьд жишээ. Түүнд надтай төстэй зүйл маш их байдаг. Би ч бас бусад эмэгтэйчүүдийн үзэж туулсан зовлонг даван туулсан эмэгтэй. Амьдралын хатуу хэцүү нөхцлийг давж гарсныхаа дараа “Бэрхшээл ба Боломж” номоо бичиж байсан.

Мэдье, суръя, болгоё, бүтээе гэсэн эрмэлзлийг эмэгтэйчүүд илүү их, ил тодоор гаргадаг. Хүнд хэцүү нөхцөлд амьдарч, бусдад загнуулаад явж байсан эмэгтэйчүүд хөл дээрээ зогсож, газар хөдөлгөн босч ирж байгаа тэр эмэгтэйчүүдийн хүч чадлыг би өнөөдөр тантай хуваалцаж байна. Манай хөтөлбөр дээр орж ирсэн бүсгүйчүүд ч бас сэтгэлгээ нь өөрчлөгдөж, эргэн тойрондоо нөлөөлж байгааг “Girls power rising…” гэж хэлмээр…

Эмэгтэйчүүд өсөхдөө гэр бүлээ давхар өсгөдөг.

Нөхрийнхөө нэрэлхүү занг мэдсээр байж чадахгүй зүйл дээр нь чи чадна гэж хөөрөгдөж, хоосон зүйлд найдан өөрийгөө зовоож байгаагаа мэддэггүй. Эмэгтэй хүнийхээ хүч чадлыг хэрхэн олж авах вэ? Үүний тулд охид, бүсгүйчүүд минь өөрийнхөө үнэ цэнэтэй зүйлд цаг гаргаж, хөрөнгө оруулж сурах хэрэгтэй байна.

Эрчүүдийн басамжлал дунд өөрийгөө хүүхэд төрүүлдэг машин шиг л үзэж, нөхрийнхөө ард нуугдаж, өөрийнхөө карьерыг нөхрийнхөө амжилтаар л хэмжиж байна. Нөхрийгөө үргэлж өөрөөсөө дээгүүр тавьж, манлайллаас зугтдаг эмэгтэйчүүд монголд маань өчнөөн байна. Өөрийнхөө хүч чадлыг гаргаж ирэх хэрэгтэй байна эмэгтэйчүүд минь…

Би чадахгүй гэдэг жүжгээ больж, олны өмнө хэн гэдэгтээ биш гэртээ хэн гэдэгтээ санаа тавих цаг нь болжээ. Бүсгүй минь чи хүчтэй шүү.

 

 

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>