Чи сул дорой юм шиг санагдаж байна уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Чи сул дорой юм шиг санагдаж байна уу?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Чи өөрийгөө сул дорой гэж мэдэрч байна уу? Бид өөрсдийгөө хүчтэй байх ёстой, амжилтанд хүрэхийн тулд үүнийг даван туулах ёстой, амжилттай яваа хүмүүс бол хүчтэй хүмүүс, бид тэдэн шиг биш учраас амжилтгүй байна гэж боддог.
Монголчууд бид хүнд гоё харагдахын тулд амьдардаг. Хүнд таалагдах, хүнд гоё харагдах гэсэн энэ бодлууд өсч, хөгжихөд чинь маш их саад болно. Сул дорой байдлаа нуудаг хүмүүс түүнийгээ ил гаргаж, сайжруулж, бусдаас тусламж авч чаддаггүй. Сул дорой гэдгээ, чадахгүй байгаа хэсгээ хүлээн зөвшөөрсөн цагаас л бид хөгжиж эхэлдэг. Сул дорой хэсгээ мэдэж байгаа хүн л тэр хэсгээ сайжруулдаг. Чадахгүй зүйлдээ ичиж нэрэлхэлгүйгээр тусламж авч чаддаг. 

Хэн ч төгс биш. Стив Жобс ч гэсэн. Тийм учраас тэр баг бүрдүүлж, амжилтанд хүрсэн. Ямар хүн амжилтанд хүрдэг юм бэ? Мундаг болохоор уу? Хариулт нь үгүй. Өөрөө хөгжихийн тулд л суралцаж байгаа учраас амжилт бий болж, тэр хэмжээгээрээ бүтээмж ихэсдэг. Өөрийгөө дөвийлгөж амьдардаг хүмүүс хоосон л амьдарна. Эсрэгээрээ болохгүй байгаа зүйлсийг хэн нэгэнд тохох чинээгээр өрөөлийн эрхшээлд амьдраад байна гэж хараарай. Гашуун боловч үнэн. Чадахгүй байгаа зүйлдээ бусдыг буруутгана. Өөрийгөө алдаа оноотой нь хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлаад сурчихвал чамайг маш гоё ирээдүй хүлээж байна. Түүнчлэн хэнд ч ярьж үзээгүй, сэтгэлийн чинь гүнд хөндүүрлэн байдаг шархыг эдгээж, сэтгэлзүйн эрх чөлөөг мэдэрмээр байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Оюун тархиа тэлэхээс гадна ирээдүйдээ төгс итгэлтэй болохыг хүсвэ гайхалтай боломж байна. энэ бол АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАЛТ. Хүн бүр өөр өөрийн гэсэн сод авъяастай. Тэрхүү авъяасаа нээж, амьдралаа хүссэнээрээ залахад ДАСГАЛЖУУЛАЛТ тус болно. Энэ нэг удаа л болоод өнгөрөх зүйл биш, энэ л мэдрэмжээ ашиглан үр жимсийг нь насан туршдаа амтлах сайхан биш гэж үү? Та яг одоо Моника Батсүхтэй холбогдож, хувийн дасгалжуулалт авахыг хүсвэл

ЭНД ДАРААРАЙ.

гайхалтай, бахдам амжилтыг хүсье!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>