Супер LEADER болж супер багийг бий болгох 28 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалт
2022 оны 10-р сарын 17-ноос 11-р сарын 11-ний хооронд болох "Leader 5.0" сургалтад яг одоо бүртгүүлээрэй.
28 хоногийн хугацаанд манлайллын шинэ системээр дамжуулан супер баг хамт олныг бүтээх шилдэг арга стратеги сурахын зэрэгцээ 2022-2023 оны Манлайллын 5.0 төлөвлөгөөгөө боловсруулаад аваарай.
Супер LEADER болж, супер багийг бий болгох дэлхийн хэмжээний сургалтыг ХАМГИЙН ХЯМД үнээр Монгол хэл дээр анх удаа зохион байгуулж байна!
Genius group-ийн дотоод соёл, манлайллын системд суурилан бүтээсэн супер баг хамт олныг бий болгох мастер төлөвлөгөөг боловсруулах сургалт
COVID-ийн цар тахлын дараа дэлхийн хүмүүс, зах зээл, мэдээлэл технологи, санхүүгийн систем, хэрэглэгчдийн зан төлөв ихээхэн өөрчлөгдөж, байгууллага болон бизнесүүд хуучин системээрээ цааш явах боломжгүй болсон.
GeniusU групп өнгөрсөн жилд орлогоо 30 саяас 300 сая болгон 10 дахин өсгөсөн нууц нь LEADER 5.0 системийг байгууллагадаа нэвтрүүлсэнтэй холбоотой.
Тиймээс бид бизнес эрхлэгчид манлайлагчдыг энэхүү тодорхойгүй, тааварлашгүй цаг үед өсөн дэвжих дижитал эринд бий болох боломжуудыг олж харахад тань зориулж GeniusU группийн шилдэг менторуудын боловсруулсан Leader 5.0 сургалтыг Монгол хэл дээр хүргэж байна.
Та гарааны бизнесээ дөнгөж эхлүүлсэн, эхлүүлэх гээд явж байгаа, ганцаараа бизнес эрхэлдэг, эсвэл ур чадвартай баг бүрдүүлэхийг хүсч байгаа байгууллагын удирдагч аль нь ч байсан дижитал стратегиар дамжуулан, байгууллагын соёлыг бий болгох, хувийн манлайллын ур чадвараа өсгөхөд тань бид туслах болно.
Leader 5.0 сургалтад зайлшгүй оролцох 4 шалтгаан:

1.
Таныг цахим эринд хөтлөх Leader 5.0 шилдэг стратегиудыг ашиглан бизнесийнхээ орлого, үр ашгаа өсгөхөд суралцана.

2.
Хувь хүн манлайллын арга барил, ур чадвараа сайжруулах, багийн соёл болон бизнесээ шинэ Дижитал 5.0 системээр хэрхэн шинэчлэн хөгжүүлэхийг суралцана.

3.
Та өөрийнхөө цагт тохируулан 4 модулийн хичээлээ суралцахаас гадна 7 хоног бүр амьд онлайн уулзалтууддаа биеэр оролцож, хүн бүр өөрийн ментороосоо дэмжлэг авах боломжтой.

4.
Сураад л байдаг, сурснаа шууд хэрэгжүүлж чадахгүй онол үзнэ гэдэг үнэхээр цагийн гарз. Та энэ жил амжилттай суралцаж чадвал бидэнтэй ирэх жил энэхүү сургалтын ментороор хамтран ажиллаж орлогоо өсгөх онцгой боломжийг хүртэх эрхтэйг дуулгахад таатай байна.

5.
GeniusU группийн 1495 ам.долларын сургалтыг хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил англи хэл дээр Дасгалжуулалтын академи 895 ам.доллараар хүргэж байсан бол энэ жил танд онцгой үнийг санал болгож 295 ам.доллар буюу ойролцоогоор 895 мянган төгрөгөөр, монгол хэл дээр суралцах боломжийг олгож байна.
Энэ хөтөлбөрийн ментор бүр өөрсдийн салбартаа амжилтаараа батлагдсан мэргэжилтэн бөгөөд сая сая долларын орлоготой компанийг удирддаг туршлагатай.
Эхний 7 хоногт :
Авьяасын динамик

Donna Izobella

/Энтрепренёрс институтын ахлах дасгалжуулагч/
Эхний долоо хоногт та юу сурах вэ?
Яг танд юу тохирч, юу тохирохгүй байгааг ойлгож мэдээд юуг нь орхиж, юуг нь авч үлдэхээ шийдэж, юуг шинээр сурахаа болон цаашид хийх үйлдлүүдээ тодорхойлно.
Хоёрдугаар 7 хоногт :
Хувийн луужин

Jan Polak

/Prosperity Vison компанийн үүсгэн байгуулагч/
Хоёр дахь долоо хоногтоо:
Амлалтуудаа хэмжиж сурна. Чухал зүйлсүүдийг дурлаж хэмждэг болно. Зорилгодоо хүрэх үе шатуудыг тодорхой хэмжигдэхүүн бүхий шат ахисан хүрэх цэг болгоно.
Гуравдугаар 7 хоногт :
Хувийн манлайлал

Cathy Sheppard

/BSI People Skills компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал/
Гурав дахь долоо хоногтоо:
Багийнхаа супер хүчийг задалж нээ. Компанийнхаа зүрхний цохилтыг тохируулж, түүний өндөр гүйцэтгэлийг нь дэмждэг хэмнэл болон бүтцийг бий болгоход суралцана.
Дөрөвдүгээр 7 хоногт :
Багийн "Ажлын зураглал"

Donna Izobella

/Энтрепренёрс институтын ахлах дасгалжуулагч/
Дөрөв дэх долоо хоногтоо:
Алсын харааг амьдруулахын тулд ямар баг хэрэгтэйг оновчтой төлөвлөж, хэрэгцээтэй байгаа авьяас чадвар, нөөц боломжуудыг татахын тулд байгалийн энергитэй нэгдэж урсах багийн "Ажлын зураглал" аа гаргаж, түүний дагуу ажиллаж сурна.
Цаг үе таныг шилдэг манлайлагч болохыг шаардаж байна!
Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй цаг үед амьдарч байна. Коронавирусын хямралын шууд нөлөөлөл өнгөрсөн хэдий ч шинжээчдийн таамаглаж буй түүхэн дэх хамгийн том санхүүгийн сүйрэл болно гэж үзэж байна.
Та өөрчлөлтийн дараагийн давлагаа авчирч буй удахгүй болох боломжуудыг ажиглаж, бизнесийн богино хугацааны хүндрэлүүдээ засах хэрэгтэй. Учир нь хамгийн том хямралын үед амьдралын боломжууд үргэлж байдаг.
Тиймээс бид Leader 5.0 онлайн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.
Бид бүх түвшний бизнес эрхлэгчдийг цаг үетэйгээ уялдуулан бизнесээ чиглүүлэх боломжийг олгосон арав гаруй жилийн туршлагатай.
Та бидэнтэй нэгдсэнээр бизнесийнхээ цоо шинэ дижитал замыг бий болгоход тохирсон арга барилыг мэдрэх болно. Та нэг хүний бие даасан ажилчин ч бай, жижиг багтай гарааны компани ч бай, олон зуун ажилтантай аж ахуйн нэгж ч бай, таныг тодорхой үр дүнд хүргэх, хямралаас гаргах төлөвлөгөө бидэнд бий.
Танд амжилт хүсье!


"Чи л хүсээд хийж чадвал бүх ертөнц чинийх болно" - Lao Tzu
"Leader 5.0" сургалтад хэн оролцвол тохиромжтой вэ?

1.
Манлайлах ур чадвараа хөгжүүлэхийг хүсч байгаа багийн ахлагч бол

2.
Бизнесийнхээ алсын харааг амьдруулахын тулд хүчтэй супер багийг бүтээхийг хүсч байгаа бол

3.
Яг таны бизнест тохирсон, гацаанаас гаргах супер төлөвлөгөө хэрэгтэй байгаа бол

4.
Таны багт байгаа нуугдмал авьяас чадварыг нээн илрүүлж, хэрэгцээтэй байгаа нөөц боломжуудыг татах увдистай супер манлайлагч болж, бизнесээ өргөжүүлэхийг хүсч байгаа бол
Өнөөдөр энтрепренёр сэтгэлгээ хамгийн чухал байна. Супер манлайлагч энтрепренёрууд бидэнд хэрэгтэй байна. Танд Монголыг өөрчлөх дэлхийн хэмжээний энтрепренёр болох ХҮСЭЛ бий юу?
манлайллын арга стратегийг эндээс...
Хамгийн шилдэг манлайлан суралцагчдад СЮРПРИЗ БЭЛЭГ
Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно.
- Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
- Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
- Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж
Яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?
Ердөө хоёрхон алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээрэй!
Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх
БҮРТГҮҮЛЭХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм.
Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно. Мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий. Төлбөр төлөхдөө дансны жагсаалттай анхааралтай уншиж танилцаад яг тухайн сургалтын төлбөр хүлээн авч буй данс руу шилжүүлээрэй. Өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд буцаагдах, ахин шилжүүлэх явдал гарах болохыг анхаарна уу.
Бүртгэлийн форм бөглөх
АЛХАМ 1-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулж төлбөрөө төлсний дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно.
Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн сургалтын оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк /холбоос/ гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй.
LEADEr 5.0
2021 ОНД АНГЛИ ХЭЛ ДЭЭР

895$
LEADEr 5.0
2022 ОНД МОНГОЛ ХЭЛ ДЭЭР

295$ /895000₮/
БҮРТГҮҮЛЭХ, ЗАХИАЛГАА ҮҮСГЭХ ЗААВАР ВИДЕО ҮЗЭЭРЭЙ!
Түгээмэл асуулт хариулт
Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй.Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.
Болно. Бүх хичээлүүд Монгол хэл дээр байгаа. Уулзалтууд мөн шууд орчуулгатай явагдана.
Төлбөр төлөх нэг л сонголт байгаа бөгөөд тэр нь Голомт банкны төгрөгийн данс руу шилжүүлэх арга юм. Хэрэв гадаад улсаас оролцохоор сонирхож байгаа бол өөрийн таньдаг ойр дотнын хүнээр дамжуулаад дээрх данс руу хийхэд болно (гүйлгээний утган дээр өөрийн и-мэйл хаягийг үнэн зөв бичих). Та энэ хуудсан дээрээс ТӨЛБӨР ТӨЛӨХ гэсэн товчлуурыг дарж манай сургалтын веб сайтад хөтөлбөрийг онлайнаар худалдан авч байгаа захиалгаа үүсгэх явцад танд дансны дугаар бусад мэдээлэл харагдах болно. Мөн захиалга байршуулсны дараа дансны дугаар болон бусад заавартай и-мэйл очно.
Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр, сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай.
Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вебсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хичээл хаагдтал хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд и-мэйлээр илгээж мэдэгдэх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой.