Үйлчилгээний үр дүнг хэмжиж болох уу?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Үйлчилгээний үр дүнг хэмжиж болох уу?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Бизнес эрхлэгчдээс ирүүлсэн асуултын дагуу энэ удаа “Үйлчилгээний үр дүнг хэмжиж болох уу? сэдвээр ярилцсан видеог хүргэж байна. Үйлчилгээний байгууллагуудад ажлын үр дүнг яаж хэмжих, ажилтнуудыг хэрхэн идэвхижүүлэх гэх мэт асуудлууд тулгарсаар байдаг. Энэ чиглэлээр хийсэн дараах видео танд таалагдана гэж найдаж байна.

 Үйлчилгээний үр дүнг хэмжиж болох уу?

 Бидэнд дараах асуулт ирсэн юм. “Үйлчилгээний байгууллага ажилчдаа хэрхэн идэвхижүүлж үр дүнг хэмжих вэ? Жишээтэй хэлж өгөөч гэсэн байна.

Үйлчилгээний үр дүнг хэмжиж болох уу? асуултын дагуу  дараах хэдэн зөвлөмжүүдийг танд хүргэж байна.
Зөвлөмж 1. Үйлчилгээний байгууллага бүр өөр өөр.
Үйлчилгээний байгууллага болгон ижил байдаггүй. Тухайн байгууллагын хэрэгчлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээний  онцлог байдлаас шалтгаалан өөр өөр төрлийн үйл ажиллагаа явуулж үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэдэг.
Зөвлөмж 2. Ямар үр дүн гаргахыг хүсч байгаагаа бизнесийн байгууллага мэддэг байх ёстой.

Ерөнхийдөө үйлчилгээний байгууллагын ажлыг хэмжихэд жаахан төвөгтэй байдаг. Гэхдээ огт хэмжигдэхгүй хэцүү гэсэн ойлголт биш юм.  Тухайн үйлчилгээний байгууллага маань ямар үр дүн гаргахыг зорьж байна гэдгээс их зүйл шалтгаалдаг.

Зөвлөмж 3. Хэмжээс тавих шалгуур нь өөр өөр байж болно.

Тухайн байгууллагын онцлогоос шалтгаалан үйлчилгээний үр дүнг хэмжих хэмжээс нь өөр өөр байдаг. Үүнд: Бүртгэлийн тоо хэмжээ, борлуулалтын хэмжээ, Цаг, Үйлчлүүлэгчдийн тоо, орлогын хэмжээ гэх мэт тоо хэмжээсүүдийг тавьж анализ хийж түүнийгээ сайн мэддэг ойлгодог байх нь чухал юм.

Зөвлөмж 4. Үйлчлүүлэгч бүрийн асуултанд өгөх хариултыг урьдчилан бэлтгэсэн байх.

 Ингэснээр ажилтнууд тогтсон зааварчилгааны дагуу богино хугацаанд нэг хүнд үйлчлэх боломжтой. Түүнчлэн ажилтнууддаа өөрийн үйлчилгээний онцлог, ямар хүмүүс танай үйлчлүүлэгч болох тэдний эрэлт хэрэгцээг хэрхэн хангасан үйлчилгээ үзүүлэх гэх мэт сургалтуудыг тогтмол явуулах нь үр дүнтэй байдаг.

Зөвлөмж 5. Компьютер бүртгэлийн системийг ашиглах.

Тухайн өдөр нийт хэдэн хүнд ямар ажилтан үйлчилсэн байна вэ? ямар бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулалт хийгдсэн байна вэ? гэх мэтийг хянаж болох юм.

Зөвлөмж 6. Диаграмм анализ гаргаж үзэх

Байгууллагын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийн талаарх тоо өгөгдөлүүдийг диаграммаар гарган анализ хийж болно. Жишээ нь хэдээс хэдэн цагийн хооронд үйлчүүлэгчид хамгийн их орж ирж байна, Хэзээ хүн бага байна яаж үйлчлүүлэгчдийн ирэх урсгалыг нэмэгдүүлэх вэ гэх мэтээр анализ хийж болно.

Зөвлөмж 7. Үйлчлүүлэгчдээс судалгаа авах

 Судалгаанд үндэслэн төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй.

 

 

Зөвлөмж 8. Ажлын тодорхойлолт, зааварчилгаандаа тоон өгөгдөлүүдийг тодорхой гаргаж ажилтанууддаа таниулцуулах

 Энд бас нэгэн жишээг та нартайгаа хуваалцья гэж бодлоо. Лондонд National achievement congress жил бүр зохион байгуулдаг. Success resource гэж байгууллагатай sales partnership хийгээд ажиллаж байсан. Энэ байгууллага алдартай тэрбумтан, саятангуудыг урьж янз бүрийн олон улсын семинар зөвлөгөөнүүдийг зохион байгуулж явуулдаг.

Үүнд: хувь хүний хөгжлийн чиглэлээр, менежмент, маркетинг, борлуулалтын, бизнесийн гэх мэт олон төрлийн  сургалтуудыг зохион байгуулдаг. Ийм сургалтуудын нэг National achievement congress сургалтыг зохион байгуулах багт оролцож байсан. Арга хэмжээг Лондонгийн Excel гэж Олимпийн наадмууд болон бусад томоохон арга хэмжээ зохиогддог газарт  хийсэн.

 

Нэг удаагийн арга хэмжээнд 8000 гаруй хүнийг оролцуулахын тулд томоохон зохион байгуулалтын баг бүрдүүлж яаж тэдгээр хүмүүст үйлчлэх талаар нарийн төлөвлөгөөг гаргадаг. Ийм үйлчилгээ үзүүлэх олон янзын аргачлалууд байдаг. Хэмжих хэмжээсүүдийг тодорхой тооцоолж гаргаж өгдөг байгаа.

 

Өглөө 10.00 цагт семинар эхлэх байсан. 8.00-10.00 хооронд 8000 гаруй хүмүүсийг бүртгэлийг хийх ёстой байсан. 2 цагийн дотор эдгээр хүмүүсийг бүртгэж оруулах нь бидний гаргах ёстой үр дүн юм. Үүнийг яаж хийх аргачлалыг багийн гишүүдэд тодорхой зааж өгч комьпютер бүртгэлийн системийг ашиглан 1 хүнийг хэдэн секундэнд бүртгэж байгааг шалгаж яг хугацааг тооцоолон гаргасан.

 

Түүнчлэн хэдэн бүртгэлийн комьютертэй байх, 1 компьютерт хэдэн хүн үйлчилгээ үзүүлэх, багийн гишүүд хаана хаана байрлаж танилцуулга материал тараах, оролцогч  хүмүүсийн асуусан асуултанд хариулах, зааварчилгаа өгөх гэх мэт ямар ажил үүрэг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх гэх мэт бүх хэмжээсийг тооцоолж нарийн хуваарьлалт зохион байгуулалтыг хийсэн.

 

Үйлчилгээнд ажиллах хүмүүсийг хэд хэдэн баг болгон хувааж  багуудыг дадлагажуулна. Багуудын гишүүдийг идэвхижүүлэх зорилгоор алдартай хүмүүсийн гарын үсэгтэй ном, СД, хамтдаа зургаа авахуулах гэх мэт нэмэлт  шагнал боломжуудыг олгодог.   Үүнтэй адилаар үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ үр дүнтэй хүргэх олон аргууд байдаг.

Танаас асуух асуулт бол
-Та үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийн тулд ямар арга хэрэглэдэг вэ?
– Ажилтнаа хэрхэн идэвхижүүлдэг вэ?
-Ажилтнууддаа ямар зааварчилгаа өгч ажилладаг вэ?
– Үйлчилгээний үр дүнг юугаар яаж хэмждэг вэ?

 

Та дээрх асуултуудад хариулаарай. Үйлчилгээний байгууллага ажилтнаа хэрхэн идэвхижүүлэх, ажлын үр дүнг яаж хэмжих талаарх үзэл бодол, өөрийн арга туршлагаасаа манай блогт сэтгэгдэлээ бичиж бидэнтэй хуваалцаарай.

Таны өнөөдөр өөрийгөө хөгжүүлж, өөртэйгөө ажиллах гарын авлага бол БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ PODCAST 09 – ӨР ЗЭЭЛИЙН АСУУДАЛ, ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?

Зээлтэй холбогдож гаргадаг хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаануудыг та энэ подкастаас сайн ойлгож аваарай. Энэ алдаануудыг Монголчууд бид олон олноороо давтсаар л байна.

Өрөнд орохгүйн тулд энэ алдаанаас хэрхэн зайлсхийх вэ? Моnica Batsukh-ийн Санхүүгийн боловсрол олгох чухал зөвлөмжүүд таныг халаасан дахь мөнгөний асуудлаа цоо шинээр харж зохицуулах арга барилыг олгоно.

podcast-9Та цалингийн зээл, байрны зээлэндээ санаа зовж байна уу?

Та санхүүгийн өр зээлийн хэцүү байдлаас гарах аргаа мэдэх үү?

Та ирээдүйнхээ санхүүгийн байдалд санаа зовж байна уу?

Таны олсон орлого хаанаа ч хүрэхгүй алга болж байна уу?

ҮНЭ – 13000₮

screenshot-22-10-2016-20-28

Энэ удаагийн сэдэв, ялангуяа Монголчуудын өнөөгийн нийгмийн мөнгө өр зээлтэй холбогдсон эмзэг асуудлыг хөндсөн тул маш сайн дэлгэрэнгүй ярилцахын тулд 2 тусдаа подкаст болгон бэлтгэсэн юм.

Хэрэв та өр зээлийн асуудлаа шийдэж сурч, мөнгөтэй харилцах чадвараа сайжруулж амьдралаа санхүүгийн амжилтын анхны алхамаа хийж урагшлуулахыг хүсч байгаа бол энэ ярилцлагыг цаг алдалгүй яг одоо сонсоорой. Энэ ярилцлага зөвхөн өр зээлийн талаар ч биш таны амьдралын бүх асуудлуудын хоорондох холбоос, түүнээс гарах чухал аргуудыг зааж өгөх болно.

Хүмүүсийн хоорондох харилцаанд өр зээл мөнгөний асуудал яаж нөлөөлдөгийг заана.

Таны өмнө тулгараад байгаа өр зээл тойрсон бэрхшээлүүдийг шийдэх аргаа олж харах болно.

Илүү ухаалаг шинэлэг гэр бүлийн, найз нөхдийн харилцааг бүтээхэд суралцана.

Өр зээлийн айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.

Өрөнд оруулдаг муу зуршилаа эвдэж сураад зогсохгүй, эрх чөлөөтэй амьдрах мотивац эрч хүчийг олж харах болно.

Цалингийн зээл болон байрны зээлнээс үүсдэг ноцтой алдаануудыг ойлгож авна.

Таны ирээдүйд хэрэгтэй санхүүгийн ашигтай шийдэх аргаа олж харах болно.

Ирээдүйд гарч болзошгүй улам том хор уршигаас урьдчилан сэргийлж чадна.

Эдийн засгийн хямралын энэ аюултай орчиныг ч давж гарах оюун ухааны хүч чадал, мөнгөтэй харицах ур чадварыг суралцана.

Та өөрийн энерги, эрч хүчээ, зөвхөн хэрэгтэй, дуртай зүйлдээ зарцуулж сурах болно.

Өр зээлийн айдсаа ялан дийлж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах арга ухааныг танд бэлэглэнэ.

Амьдралын Дасгалжуулагч Батсүхийн Мөнгөнтуяа буюу олны таньдагаар Monica Batsukh танд өөрийнхөө амьдралаа хэрхэн өөрчилсөн тухай маш сонирхолтой, ухаарч бодууштай ярилцлага зөвлөмжийг танд зориулан өгч байна.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>