EDUCATOR & COMMUNITY 5.0

EDUCATOR & COMMUNITY 5.0

2023 оны 1 сарын 16 - 2 сарын 10

Хөрөнгө оруулалтын 28 хоногийн эрчимжүүлсэн онлайн сургалт

2022 оны 4-р сарын 25-наас 5-р сарын 20-ны хооронд болох "Хөрөнгө оруулагч 5.0" сургалтад яг одоо бүртгүүлээрэй.

28 хоногийн хугацаанд 2022 онд таны хөрөнгө оруулалтын багцын төлөвлөгөөг хэрхэн гаргах талаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн GeniusU группийн саятан менторуудаас хувьцаа, криптовалют, үл хөдлөх хөрөнгийн салбаруудад төвлөрч суралцаарай.

Хөрөнгө оруулалтын дэлхийн хэмжээний сургалтыг ХАМГИЙН ХЯМД үнээр Монгол хэл дээр анх удаа зохион байгуулж байна!

Та нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ 10 дахин их санхүүгийн өгөөжөө өгөх хөрөнгө оруулалтын багцыг бий болгохыг хүсч байна уу?

Хамгийн их хямралын үед л насан туршийн боломжууд бий болдог.

2018 онд дэлхийн нийт ажиллах хүчний 5% буюу 172 сая хүн ажилгүй байсан бол 2021 онд энэ нь 6.3~6.5% болж өссөн байна.

2021 оны эхний 9 сард 1.4 сая орчим иргэн, аж ахуйн нэгж шинэ бизнес эхлүүлэх хүсэлтээ илгээсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22% иар өссөн дүн ажээ.

ДЭМБ болон бусад улс орнуудын тусгай бодлогын тусламжтайгаар дэлхийн эдийн засаг бүрэн нээгдэж хүчтэй өсөлтийн хүлээлтээс үүдсэн зах зээл сэргэж илүү хүчирхэгжиж эхэллээ.

Яг энэ үед бид хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг пандемийн дараах урьдчилан таамаглахын аргагүй, тогтворгүй зах зээлийн үе шатуудад амжилттай хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ирэх дижитал 10 жилд гарах боломжуудыг ажиглах зорилгоор "Хөрөнгө оруулагч 5.0" онлайн сургалтыг GeniusU групптэй хамтран Монгол хэлнээ орчуулан гаргаж байна. 

Та дөнгөж эхэлж байгаа, хөрөнгө оруулалтын анхан шатны мэдлэгтэй, идэвхгүй хөрөнгө оруулагч эсвэл хөрөнгө оруулалтын багцтай идэвхтэй хөрөнгө оруулагч ч бай дэлхийн хувьцаа, криптовалют, үл хөдлөхийн салбарт амжилтад хүрч, хөрөнгө оруулагчийн 5.0 багцаа бий болгоход тань туслах шийдлүүд энэ сургалтад бий.

Тиймээс та өнөөдөр бидэнтэй хамт "Хөрөнгө оруулагч 5.0" багц төлөвлөгөөгөө гаргаж, өөрчлөлтөд тэмүүлээрэй.

Санхүүгийн хямралын үеийг хамгийн том боломж болгон хувиргах цаг иржээ!

Investor 5.0 сургалтад зайлшгүй оролцох 4 шалтгаан:

1. 

 Дижитал 10 жилд амжилтад хүрэхэд тань туслах шилдэг хөрөнгө оруулагч 5.0 стратегиудыг ашиглан хөрөнгө оруулалтаа хэрхэн 10 дахин нэмэгдүүлэх талаар суралцаарай.

2.

Глобал хувьцаа, валют, үл хөдлөх хөрөнгө, криптовалют зэрэгт хөрөнгө оруулалтаа хэрхэн эхлүүлэх, удирдах, мөн 2022, 2023 оны Хөрөнгө оруулагч 5.0 багцын төлөвлөгөөг хэрхэн нэгтгэх талаар суралцаарай.

3.

Сураад л байдаг, сурснаа шууд хэрэгжүүлж чадахгүй онол үзнэ гэдэг үнэхээр цагийн гарз. Та энэ жил амжилттай суралцаж чадвал бидэнтэй ирэх жил хөрөнгө оруулалтын боловсролын тогтолцоог шинэ шатанд гаргах энэхүү сургалтын ментороор хамтран ажиллаж орлогоо өсгөх онцгой боломжийг хүртэх эрхтэйг дуулгахад таатай байна.

4.

Genius группийн 1495 ам.долларын сургалтыг өнгөрсөн жил Дасгалжуулалтын академи 895 ам.доллараар хүргэж байсан бол энэ жил танд онцгой үнийг санал болгож 295 ам.доллар буюу ердөө 895 мянган төгрөгөөр суралцах боломжийг олгож байна. 

28 хоногийн хугацаанд танд дижитал хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан, бүрэн ажиллагаатай хөрөнгө оруулалтын багцыг бий болгоход туслах менторуудын шууд зааварчилгааг авах болно.

Энэ хөтөлбөрийн ментор бүр өөрийн салбартаа батлагдсан мэргэжилтэн бөгөөд сая сая долларын хөрөнгө оруулалтын багцыг удирдаж туршлагажсан.

Эхний 7 хоногт :

Төгс хөрөнгө оруулалтын багц 

Mark Robinson

/Олон улсын Баялгийн Академийн үүсгэн байгуулагч & гүйцэтгэх захирал/

Эхний долоо хоногт та хөрөнгө оруулалтын дүрэм хэрхэн өөрчлөгдсөнийг ойлгох болно. Зах зээл дээр өөрийн "Хөрөнгө оруулалт" ын төгс төлөвлөгөөг бий болгосон хүн бусдаасаа хэрхэн илүү их ашиг хүртэж байгаа талаар суралцах болно. Хэн нэгний хэлснээр хөрөнгө худалдаж авах нь ямар их эрсдэлтэйг ойлгож, эхлээд боловсролдоо хөрөнгө оруулах нь хэчнээн чухлыг суралцах болно.


Хоёрдугаар 7 хоногт :

Крипто валют & бирж дээрх бараа бүтээгдэхүүн 

Markus De Maria

/Investment Mastery компанийн гүйцэтгэх захирал/

Хоёр дахь долоо хоногт та дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагчдаас Bitcoin (BTC), Ethereum (ETH)-ийн ирээдүйн үнийн таамаглал юу болохыг мэдэх болно. Мөн Non-Fungible Tokens (NFT's) болон дижитал хөрөнгө нь дараагийн их наяд долларын хөрөнгө оруулалтын ангилалд хэрхэн багтаж байгааг суралцах болно.


Гуравдугаар 7 хоногт :

Өмч & Хөрөнгө оруулалт

Simon Zutshi

/Property Investment Network-ийн үүсгэн байгуулагч/

Гурав дахь долоо хоногт төвлөрсөн бус санхүү (DeFi) үл хөдлөх хөрөнгийн салбарыг хэрхэн өөрчилж байгааг олж мэдээрэй. Мөн та хөрөнгийн зах зээлд өндөр өгөөжтэй үл хөдлөх хөрөнгөд хэрхэн хөрөнгө оруулах талаар суралцах болно. Энэ долоо хоногт бид дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх валютын эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ огцом өсөлттэй өгөөжийг хэрхэн олж авч болохыг судлах болно.


Дөрөвдүгээр 7 хоногт :

Хөрөнгө оруулагчийн 5.0 стратеги  

Roger Hamilton

/Genius Group гүйцэтгэх захирал/

Дөрөв дэх долоо хоногт та Хөрөнгө оруулагч 5.0 стратегийг ашигласнаар нэг жил ба түүнээс бага хугацаанд олон мянган долларын багцыг хэрхэн бий болгож болохыг мэдэх болно. Энэ долоо хоногийн эцэс гэхэд өөрийн хөрөнгө оруулалтын боловсролоо дээшлүүлээд зогсохгүй, тодорхой, үр дүнтэй, бодит алхмууд бүхий хамгийн сайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулна.


Санхүүгийн хямралын үеийг хамгийн том боломж болгон хувиргах цаг иржээ!


Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй цаг үед амьдарч байна. Коронавирусын хямралын шууд нөлөөлөл өнгөрсөн хэдий ч шинжээчдийн таамаглаж буй түүхэн дэх хамгийн том санхүүгийн сүйрэл болно гэж үзэж байна.

Та өөрчлөлтийн дараагийн давалгаа авчирч буй удахгүй болох боломжуудыг ажиглаж, бизнесийн богино хугацааны хүндрэлүүдээ засах хэрэгтэй. Учир нь хамгийн том хямралын үед амьдралын боломжууд үргэлж байдаг.

Тиймээс бид Хөрөнгө оруулагч 5.0 онлайн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. 

Бид бүх түвшний бизнес эрхлэгчдийг цаг үетэйгээ уялдуулан бизнесээ чиглүүлэх боломжийг олгосон арав гаруй жилийн туршлагатай. 

Та бидэнтэй нэгдсэнээр бизнесийнхээ цоо шинэ дижитал замыг бий болгоход тохирсон арга барилыг мэдрэх болно. Та нэг хүний бие даасан ажилчин ч бай, жижиг багтай гарааны компани ч бай, олон зуун ажилтантай аж ахуйн нэгж ч бай, бид таныг хүссэн үр дүнд хүргэх, хямралаас гаргах төлөвлөгөөтэй.

Өдөр бүр нэгээс хоёр цагийн турш та дөрвөн долоо хоногийн эцэс гэхэд 0-ээс бүрэн ажиллагаатай дижитал мөнгө бий болгох бүрэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслах менторын дэмжлэгийг авах болно. 

Оролцогчийн тоо хязгаартай тул яаралтай бүртгүүлнэ үү! Танд амжилт хүсье!


"Чи л хүсээд хийж чадвал бүх ертөнц чинийх болно"                           - Lao Tzu

"Investor 5.0" сургалтад хэн оролцвол тохиромжтой вэ?

1.

Ямар нэг байгууллагын ажилтан, хувиараа бизнес эрхлэгч эсвэл гэртээ шинэ орлогын эх үүсвэрийг бий болгохыг хүсч байгаа бол

2.

Та одоо байгаа бизнесээ онлайн руу шилжүүлэх эсвэл дижитал бизнесээ дараагийн түвшинд гаргах хамгийн сайн арга замыг хайж буй жижиг бизнес эрхлэгч мөн бол

3.

Та хямралаас гарах хамгийн ухаалаг бөгөөд хурдан арга замыг эрэлхийлж байгаа бол

4.

Та зах зээл дээр байгаа боломжийг олж харсан ч үүнийг эхлүүлэхийн тулд бизнесийн загвар, бүтээгдэхүүнийг хурдан боловсруулахад тусламж хэрэгтэй бол

Өнөөдөр энтрепренёр сэтгэлгээ хамгийн чухал байна. Дэлхийн энтрепренёрууд л дэлхийг өөрчлөх хүч чадалтай. Танд дэлхийн хэмжээний энтрепренёр болох ХҮСЭЛ бий юу?


хэзээ эхлэх вэ?

2022-04-25

Хэр удаан үргэлжлэх вэ?

28 хоногийн турш

Хаана явагдах вэ?

Онлайнаар Zoom app ашиглах

Хөрөнгө оруулалтын боловсролын арга стратегийг эндээс...

Хамгийн шилдэг манлайлан суралцагчдад СЮРПРИЗ БЭЛЭГ

Энэ бол өөр хаа ч байхгүй гайхалтай БЭЛЭГ, УРАМ, СЮРПРИЗ байх болно. Өөрийн оюуны капиталыг ашиглан бусдыг өсөхөд чин сэтгэлээсээ туслан сошиал капиталаа өсгөж, амжилттай болж чадсан нэгнийг хамгийн шилдэг "Манлайлан суралцагч" аар шалгаруулан сургалтын төгсгөлд Дасгалжуулалтын академийн зүгээс дараах бэлгүүдээр шагнах болно. 


  1. Global Impact Investor Summit-ийн монгол орчуулгатай бичлэг үзэх 97$ үнэ бүхий эрх
  2. Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
  3. Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
  4. Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж
00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 

Яаж оролцох вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ?

Ердөө хоёрхон алхмын дагуу сургалтдаа бүртгүүлээрэй!

алхам 1

Захиалгаа байршуулж, төлбөрөө төлөх

БҮРТГҮҮЛЭХ товчин дээр дарснаар манай сургалтын сайт дээр уг сургалтыг худалдан авч буй захиалгаа үүсгэх юм. 

Онлайнаар захиалгаа гүйцэтгэх явцдаа хэрэв та манай сургалтын сайтад бүртгэлгүй бол хэрэглэгчийн эрх/данс шинээр үүсгэж, сайт руу нэвтэрч хичээлээ үзэх өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгтэй болно. Мөн төлбөрийг манай банкны төгрөгийн данс руу шилжүүлэх гэсэн төлбөр төлөх нэг л сонголт бий.  Төлбөр төлөхдөө дансны жагсаалттай анхааралтай уншиж танилцаад яг тухайн сургалтын төлбөр хүлээн авч буй данс руу шилжүүлээрэй. Өөр данс руу шилжүүлсэн тохиолдолд буцаагдах, ахин шилжүүлэх явдал гарах болохыг анхаарна уу. 

алхам 2

Бүртгэлийн форм бөглөх

АЛХАМ 1-ыг амжилттай гүйцэтгэж захиалгаа байршуулж төлбөрөө төлсний дараа танд имэйлээр бүртгэлийн формын линк очно. Асуумжид бөглөсөн хариултууд танд мөн имэйлээр очих болно. 

Мөн формыг амжилттай бөглөөд дууссаны дараа танд зөвхөн сургалтын оролцогчдод зориулсан тусгай Фэйсбүүк группийн линк /холбоос/ гарч ирэх болно. Линк дээрээ даран группд нэгдэх хүсэлтээ илгээгээрэй. 

Investor 5.0 

2021 ОНД АНГЛИ ХЭЛ ДЭЭР

895$       

  • Global Impact Investor Summit-ийн монгол орчуулгатай бичлэг үзэх 97$ үнэ бүхий эрх
  •  Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
  •  Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
  •  Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж
Investor 5.0 

2022 ОНД МОНГОЛ ХЭЛ ДЭЭР

           295$ /895000₮/

  •  Global Impact Investor Summit-ийн монгол орчуулгатай бичлэг үзэх 97$ үнэ бүхий эрх
  •  Дасгалжуулалтын Академиар дамжуулан өөрийн танилын хүрээг болон орлогоо өсгөх зорилгоор Бэрхшээл ба Боломж подкастад зочноор оролцох боломж
  •  Дасгалжуулалтын Академийн Ulaanbaatar Entrepreneur Social эвэнтэд зочноор оролцох боломж
  •  Ирэх жил ментороор ажиллаж өөрийнхөө чадварыг өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломж

Захиалгаа үүсгэсний дараа Алхам 2 буюу бүртгэлийн формоо заавал бөглөж, имэйлээ хаягаа шалгаарай. 

Түгээмэл асуулт хариулт

Эрсдлийг нь яах вэ? Мөнгөө алдвал яах вэ?

Хөрөнгө оруулалт бүхэн эрсдэлтэй, хөрөнгө оруулагч бүхэн эрсдэлтэй шийдвэр гаргах тохиолдол бий. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө урьдчилсан судалгаа шинжилгээгээ сайн хийх нь чухал. Сургалтын явцад таны боловсролд зориулсан олон талын эрсдэлтэй хөрөнгө оруулалтын боломжууд яригдах авч, эдгээр нь бүгд таны хувьд тохиромжтой гэсэн үг биш. Хэн нэгэн хүний үгээр, энэ сургалтын явцад яригдсан яриаг өөрийн нөхцөлд тохируулж судлахгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглоно. Хөрөнгө оруулагч өөртөө тохирсон зөв шийдвэр гаргаж сурахын тулд хөрөнгө оруулалтын боловсрол маш чухал. Хөрөнгө оруулагч бүрийн нөхцөл байдал өөр тул та өөртөө тохирсон судалгааг хийх ёстойг чухалчлан анхаарна уу. Бусдын амжилттай хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт танд амжилттай байна гэсэн баталгааг хэн ч олгодоггүй. Таны гаргасан санхүүгийн шийдвэрт та өөрөө 100% хариуцлага хүлээнэ. Бид зөвхөн танд мэдээлэл хуваалцаж, боловсрол олгох тал дээр л ажиллаж байгаа тул үүн дээр хатуу анхаарна уу. Хүн бүхний стратеги өөр тул, та өөртөө тохирох эрсдлээ үүрнэ.

Төлбөрөө хувааж төлж болох уу? Сар сард нь?

Төлбөр бүх хүмүүст ижил бэлнээр урьдчилан төлөхөөр нөхцөлтэй. Хувааж төлөх боломжгүй. Бүтэн жилийн гишүүнчлэлийн төлбөрийг бүтнээр төлж байж хичээлээ үзэж, сургалтандаа оролцох боломжтой болно. Өөрийн санхүүгийн нөөц бололцоонд тулгуурлаад зохицуулаад оролцоорой.

Англи хэлгүй эсвэл Монгол хэл мэдэхгүй хүн сууж болох уу?

Болно. Бүх хичээлүүд Монгол болон Англи хэл дээр байгаа. Уулзалтууд мөн шууд орчуулгатай явагдана. 

Төлбөрөө яаж хийх вэ? Гадаадаас яаж төлбөрөө төлөх вэ? 

Төлбөр төлөх нэг л сонголт байгаа бөгөөд тэр нь Хаан банкны төгрөгийн данс руу шилжүүлэх арга юм. Хэрэв гадаад улсаас оролцохоор сонирхож байгаа бол өөрийн таньдаг ойр дотнын хүнээр дамжуулаад дээрх данс руу хийхэд болно (гүйлгээний утган дээр өөрийн и-мэйл хаягийг үнэн зөв бичих). Та энэ хуудсан дээрээс ТӨЛБӨР ТӨЛӨХ гэсэн товчлуурыг дарж манай сургалтын веб сайтад хөтөлбөрийг онлайнаар худалдан авч байгаа захиалгаа үүсгэх явцад танд дансны дугаар бусад мэдээлэл харагдах болно. Мөн захиалга байршуулсны дараа дансны дугаар болон бусад заавартай имэйл очно. 

Танай сургалтад зээл аваад орчихвол би өөрийн асуудлаа шийдэж чадах болов уу?

Бид энэ тохиолдолд хэлдэг нэг л хариулттай. Энэ асуултыг хэнээс ч асуусан адилхан хариулт өгнө. Зээл ав гэж бол зөвлөхгүй, харин хөтөлбөр, сургалт хайж байгаа зүйлийг чинь өгч чадна гэж бодож байвал ороод ирсэн нь хамаагүй дээр. Бид жил ирэх тусам хөтөлбөрийн чанар чансаа болоод төлбөрөө нэмдэг. Цагаа үнэлж сурах нь маш чухал учир, хойшлуулалгүй энэ жилдээ багтаж орж ирээд асуудлаа шийдээд аваарай. 

Онлайн уулзалтдаа оролцож амжихгүй эсвэл хоцрохоор болчихвол яах вэ?

Мэдээж хоцрохгүй, таслахгүй байвал та хамгийн их үр өгөөжтэй суралцана. Зайлшгүй тохиолдолд онлайн уулзалтын видео бичлэгийг давтан үзэх боломжтойгоор сургалтын вебсайт дээрээ байрлуулах болно. Тиймээс та хичээлүүд, уулзалтуудаа хэдэн ч удаа давтан үзэж болно. Онлайн уулзалтын мэдээлэл, мэдэгдлийг бид танд имэйлээр илгээж мэдэгдэх болно. Мөн сургалтын сайт дээр хуваариуд тавигдах бөгөөд та ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой. 

Гадаадаас оролцох тохиолдолд яаж оролцох вэ?

Бид онлайн уулзалтынхаа цагийг УБ цагаар танилцуулдаг. Та өөрийн амьдардаг улс хотын цагийн хуваарийг www.worldtimebuddy.com гэх мэт сайт ашиглан цагаа зөв тооцоолж орж ирээрэй. 

00
ӨДӨР
:
 
00
ЦАГ
:
 
00
МИН
:
 
00
СЕК

Уучлаарай та хожимдсон байна!

 
>