Борлуулагч нартай хэрхэн ажиллах вэ?

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Борлуулагч нартай хэрхэн ажиллах вэ?

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Бизнесээ хэрхэн тогтвортой хөгжүүлэх вэ?, борлуулалтаа яаж нэмэгдүүлэх вэ? гэж бизнес эрхлэгч болгон санаа тавьж байдаг. Тиймээс бид энэ удаа гол ачааг үүрч байдаг борлуулагч нарын талаар энэ нь цаашдаа бизнес урт хугацаанд тогтвортой хөгжихөд нөлөөлөх чиглэлд хамааруулан “ Борлуулагч нартай хэрхэн ажиллах вэ?” гэсэн сэдвээр  ярилцлаа.

 “ Борлуулагч нартай хэрхэн ажиллах вэ?”

Бидэнд нэгэн бизнес эрхлэгч эмэгтэйгээс  “Бизнесийг хэрхэн урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх талаар хэлж өгөөч” Би борлуулагч нар ажиллуулж бүтээгдэхүүнээ зардаг юм. Бэрхшээл их гардаг. Борлуулагч нар гэрээгээ зөрчих, ажлаа дүрмийн дагуу хийхгүй гэх мэт. Сургалт нилээд явуулдаг өөрөө төдийгүй бусад газраас. Сургалт тасрахаар ажил шууд мууддаг. Би буруу мотиваци өгөөд сургасан юм болов уу гэж эргэлзээд байгаа юм бас. Гол зүйлээ олох гээд чаддаггүй. гэсэн асуулт ирсэн юм.

Таны санаж явах үгс бол
– Таны зохион байгуулж буй сургалт бизнесийг чинь тогтвортой хөгжүүлэх чиглэлд явагдаж чадаж байна уу? гэдэгтээ анхаар. Сургалтын чанар, агуулгаа сайжруулах талаа бодоод үзээрэй.
– Борлуулалт нэмэгдсэнээр борлуулагч нарт ямар ашигтай байх юм гэдгийг тодорхой болго.
– Хувь хүний мотивацийн талаар дурдахад тухайн ажилтны ирээдүйдээ оруулж байгаа хувь нэмэр гэдэг тал руу нь чиглүүлж өгвөл зүгээр. Ер нь мотиваци жаахан өдөөгдөж өгөөд эргээд мартагдах нь байдаг. Тиймээс хувь хүн би хэн бэ гэдэгтэй нь холбон мотивацийг гаргаж өгч сургалтаа бас энэ бүгдтэйгээ уялдуулан явуулбал зөв гарц байх болно.
– Борлуулагч дүрмээ зөрчдөг талаар бичсэн байна. Гэтэл хүн бол ямар нэгэн дүрэмд захирагдах дургүй байдаг.Тиймээс ажилтануудаа дүрмээр биш урмаар тэтгэн ажиллуулаарай.
– Борлуулагч нартаа энэ ажлыг хийснээр миний амьдралд ямар хэрэгтэй ашигтай юм гэдгийг мэдрүүл. Мөн нийгэмдээ ямар үр нөлөөтэй зүйлд хувь нэмрээ оруулж байгааг нь ойлгуулж өгөөрэй
– Бизнес эрхлэгч та яагаад энэ бизнес байх ёстой вэ гэдэгтээ хариулж санаагаа зөв олж гаргах хэрэгтэй. Таны бизнес бусдаас ялгарах ёстой.
Танд энэ видео зөвлөмж маань таалагдсан гэж найдаж байна.
Танаас асуух асуулт
– Яагаад таны бизнес зайлшгүй байх ёстой вэ?
– Таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байхгүй бол хүмүүс юу алдаж байна вэ?
– Энэ бүтээгдэхүүний ачаар юу өөрчлөгдөх вэ?
– Таны бизнес ажилтаныхаа зорилго хүсэл эрмэлзэлтэй хэр нийцэж байгаа вэ?
– Та хүмүүст ажил олгосноор тухайн хүмүүсийн амьдралд ямар хувь нэмэр оруулж байна гэдгээ хэр мэдэрдэг вэ?
– Та болон танай борлуулагч нарын хүчээр нийгэм маань яаж өөрчлөгдөж байна вэ?
– Борлуулагч энэ ажлыг хийснээр ямар бахархал өөрчлөлтийг мэдрэх ёстой вэ?
Та өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаж манай блогт коммент бичээрэй.

[ctt template=”8″ link=”2a2pU” via=”yes” ]“Хүн дүрмээр биш. Урмаар ажилладаг” @MonicaBatsukh[/ctt]

Хүсэл мөрөөдөлдөө тэмүүлэх тэмүүлэл таныг ажил бүтээмжийнхээ урсгалд автаж аз жаргалын эрэлдээ эрч хүчээ олж авахад Амьдралын Дасгалжуулагч, Бизнесийн Дасгалжуулагч, Энтерпрайз ментор Моника Батсүх  “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байгаа.

Таныг энэ том хүсэл мөрөөдлийнхөө аянд мордох аз жаргал мэдрүүлэх гайхалтай энэ аянд оюун ухаанаа зөв газар төвлөрүүлж, зөв дайчилж санхүүгийн эрх чөлөөгөө бүтээх зуурт Миний Бизнес хөтөлбөр ажлын бүтээмжийн урсгалаа нэмэгдүүлэх хурдацыг өгөх болно.

mybusiness-001

Та өнөөдөр дэлхийн түвшинд хүрэхүйц хэмжээний том зорилгоо тодорхойлсон ч бай, тодорхойлж амжаагүй ч бай энэ хөтөлбөр танд тохирсон, таны жинхэнэ хүсээд байсан атлаа гаргаж ирж ярихаас санаа зовдог, айдаг айдсыг чинь дарж хүч чадал урам зориг олж авахад тань туслах болно.

Та өнөөдөр өөрийн авъяас чадварыг мэдэхгүй, ойлгохгүй, яаж бусадтай харилцахаа мэдэхгүй ч бай, мэддэг ч бай хамаагүй, Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таныг өөрийгөө цоо шинээр нээж таниснаар эргэн тойрныхоо хүмүүст хүрч нөлөөлөх асар том нөөц бололцоог авъяас чадварыг нээхэд тань тусална.

Та өнөөдөр хэд хэдэн бизнестэй ч бай, бизнесгүй, тэр бүү хэл бизнесийн ямар ч ойлголтгүй байг хамаагүй энэ хөтөлбөр таны хаа байгаа газраас чинь, хэдий хэмжээний хөгжингүй сэтгэлгээг чинь дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд туслах болно.

Та өнөөдөр техник технологийн хурдацтай, хүчтэй өөрчлөгдөж буй зах зээлд цаашаа явах чигээ тодорхой олж харсан ч бай, хараагүй ч бай, хэрхэн яаж зах зээлд онцгой шинж чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээ бий болгох талаар боломжуудыг Миний Бизнес хөтөлбөрийн тусламжтайгаар олж мэдээрэй. Энэ хөтөлбөр танд шаардлагатай дэлхийн зах зээлд байгаа техник технологийн нөөц бололцоог хэрхэн яаж ашиглаж, аутсорсинг хийх, онлайн борлуулалт хийх, чөлөөт уран бүтээлээ борлуулах, хүртээх асар том дэлхийн зах зээлтэй таныг танилцуулна.

Та англи хэлтэй ч бай, англи хэлгүй ч бай, гадаадын зах зээл дээр, глобал ертөнцийн бодлого сэтгэлгээтэй зэрэгцэн сэтгэж, алхаж, үйлдэл хийж, бизнесээ тэлэх бодлого стратегийг яг энэ хөтөлбөрөөс суралцаж аваарай.

Та хүний оюун ухаан сэтгэлгээг ойлгож чадахгүй бол үйлчлүүлэгчдээ яаж хүрч нөлөөлж, зах зээлдээ тэргүүлж гарахуйц хэмжээний маркетингийн бодлого дутагдаад гар мухардах аюул бий. Энэ том ноцтой асуудлыг ч бас Моника Батсүх “Миний Бизнес” онлайн дасгалжуулалтын хөтөлбөртөө нэвт шингээж оруулсан байгаа.

Миний Бизнес онлайн дасгалжуулалтын хөтөлбөр таны ирээдүйг баталгаажуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх гарцаа найдвартай бүтээхэд тань туслах болно.

Энэ хөтөлбөрийг бид зөвхөн улиралын шинж чанартайгаар жилд цөөн тооны хүнд л зориулж хүргэхийг зорьж байгаа. Та энэ азтай хүмүүсийн нэг нь болохыг хүсвэл бидний явуулдаг имэйлийг байнга шалгаж байгаарай. Бид хөтөлбөрөө зөвхөн имэйлээр л цацдаг.

Имэйлээр тань орж ирсэн хөтөлбөрийн урилгаар орж ирээрэй.

Та өөрийн амьдрал бизнесийн ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд өөрийгөө байнга хөгжүүлж байгаарай. Манай онлайн дэлгүүрт зочлон хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ эндээс сонгож захиалаарай.
Цаашдаа бидэнтэй үргэлж холбоотой байгаарай. Амжилт өөд хамтдаа!

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>