Яаж зорилго тавьбал түүндээ туйлбартай хүрч чадах вэ? (68 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Яаж зорилго тавьбал түүндээ туйлбартай хүрч чадах вэ? (68 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Зорилго тодорхойлчихоод туйлбартай хүрч чадахгүй бол яах вэ? Ямар зорилгыг туйлбартай хүрч чадах юм байна гэж таних вэ? Яаж зорилгодоо туйлбартай хүрч чадах вэ?

68. Яаж зорилго тавьбал түүндээ туйлбартай хүрч чадах вэ?

Дараагийн асуулт. Том зорилго тавьбал түүндээ хүрч чадахгүй шантарч өөртөө итгэх итгэлээ алдах үе байдаг. Яаж зорилго тавьбал түүндээ туйлбартай хүрч чадах вэ? гэсэн байна. Энэ Энхмаагийн асуулт. Хариултыг нь өгье.
Том зорилго тавьсан бол түүнээсээ айх биш харин ямар учраас энэ зорилгыг би өөртөө тавьсан бэ? Энэ зорилго надад хэр чухал вэ? Яагаад би энийг хийх ёстой вэ? гэдгийг бод. Энийг хийвэл миний нэр бүл сайхан болно эсвэл энийг хийвэл олон хүнд тустай, олон хүнийг ажлын байртай болгоно гэх жишээтэй. Учир шалтгааныг нь олохын тулд асуулт тавъя.

  • Яагаад хүсэхгүй байна?
  • Яагаад хүсч байна?
  • Би юуны төлөө үүнийг хийх гээд байна?
  • Амьдрал яаж өөрчлөгдөх вэ?
  • Яагаад энэ асуудал чухал вэ?
  • Ямар бэрхшээлийг шийдэх вэ?

-Хийж болох алхамуудаа тодруулах

  • Энэ зорилгод хүрэхийн тулд хийх ёстой ажлууд юу байна ?
  • Юу хийвэл зорилгодоо нэг алхам ойртох вэ?
  • Миний хийхээс айгаад болгоомжлоод байгаа атлаа хэрэгтэй чухал ажил юу байна?
  • Зорилго тодорхойлох алхам 2-Учир шалтгаанаа тодруулах
  • Зорилго тодорхойлох алхам 9-хийж болох жижиг алхамуудаа тодруулах
  • Сар бүр хийх ажлын календарь дээрээ тусгах
  • Сар, улирал, жил бүр хийсэн ажлынхаа үр дүнг хэмжиж үр дүнг нь шалгаж байх
  • Өсөлтийн анализ диаграмм зурах (Жнь орлого, зарлагын, өсөлт бууралтын )
  • Өдөр бүрийн бүтээлч ажлын тэмдэглэл хийх
  • Аудио сонсдог ном, файл сонсох,онлайн уулзалтанд оролцох
  • Дасгалжуулагчтай болох

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>