Залхуурал, марталт зорилго хэрэгжихэд нөлөөлдөг үү? (56 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Залхуурал, марталт зорилго хэрэгжихэд нөлөөлдөг үү? (56 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Надад нэг ийм асуулт ирсэн юм. “Залхуурал, марталт зорилго хэрэгжихэд нөлөөлдөг үү?” Та юу гэж хариулмаар байна? Хариулт нь танд ойлгомжтой байх.
Мэдээж шүү дээ, марталт зорилго хэрэгжихэд нөлөөлдөг.
Залхуурал ч бас зорилго хэрэгжихэд нөлөөлдөг. Ойлгомжтой тийм үү?

Зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байгаа нь санаа зовоож байна, яах вэ?

Залхуурал гэдэг бол өдөөлт байхгүй . Бид нар зорилго маань тодорхой биш болохоор л залхуураад байдаг. Залхуурлаас хэрхэн ангижрах вэ гээд онлайн хичээл дээр зөндөө олон тодорхойлолтууд, тайлбарууд байгаа. Хэрвээ та нар үзсэн бол сайн санаж байгаа байх.

Залхуурал хаанаас гардаг вэг гэхлээр яг тэндээс л гардаг. Зорилго үнэт зүйлстэй авцалдаагүй үед чиг нь алдагддаг.
Зорилго заавал бичигдсэн байх ёстой. Тэгвэл бид нар зорилгоо мартахгүй. Бичигдчихвэл бид нар байнга сэргээж харах хэрэгтэй. Түрүүн зорилго хэрэгжүүлэх дүрэм дээр хэдүүлээ ярьсан.
Зорилго маань тодорхой болоод үнэт зүйлстэй маань авцалдаад үүнийг хэрэгжүүлбэл миний бүх юм болж байна гээд тэрнийхээ төлөө би бусад юмнуудаа золиосолноо гээд хөдөлмөрлөвөл бид нар юуг ч тодорхойлж чаддаг. Залхуурал бидний зорьж байсан зорилгын маань чигийг алдагдуулдаг. Энэ зураг дээр янз янзын зургууд ийш, тийшээгээ харвачихсан байгаа биз.

Сумнууд бол алхамууд юм. Зорилго тодорхой үед мөн зорисон чиглэл рүү сумаа харвадаг.

Зорилгод залхуурал , марталт нөлөөлдөг үү?

• Зорилгод залхуурал , марталт нөлөөлдөг
• Зорилго айдас, стресс мэдрүүлсэн үед залхуурал эзэмддэг
• Зорилго сэтгэл хөдөлгөсөн өөдрөг үгээр бичигт төсөөлөгдөх ёстой
• Зорилгын үр дүн нь харагдахгүй үед залхуурдаг
• Зорилго нь үнэ цэнэ, үнэт зүйлстэй нэг чигт байх ёстой
• Зорилго нь таны хэн бэ гэдэгтээ авцалдах ёстой
• зорилго нь жижиг ажлууд болон хуваагдаж цаасан дээр бичигдэх ёстой

Одоо хэдүүлээ зорилгоо хэрэгжихэд марталт, залхууралд автуулахгүй байх аргуудыг видео дээрээ жаахан дэлгэж ярилцая.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>