Зорилго хуулийн дагуу бусдын эрх ашигт нийцэх ёстой (51 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Зорилго хуулийн дагуу бусдын эрх ашигт нийцэх ёстой (51 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

51. Зорилго хуулийн дагуу бусдын эрх ашигт нийцэх ёстой

Зорилго тодорхойлох дүрэм 11
• Зорилго хуулийн дагуу бусдын эрх ашиг, ёс зүйд нийцэх ёстой.
• Бүх юм хоорондоо энергийн уялдаатай

Мөнгөтэй болно гэсэн зорилгодоо хүрэхийн тулд  бид нар хулгай хийж, худал ярьж болохгүй.   Тэгвэл дараа нь хор уршиг нь бий болно шүүдээ.
Тэгвэл хэн нэгэн хуулийн дагуу ямар нэг байдлаар бусдын эрх ашгийг зөрчихгүйгээр зөвхөн миний эрх ашгийг илэрхийлээд, бусад хүмүүст сөрөг үр дагавар байх ёсгүй.
Жишээ нь би амин хувиа хичээнэ гэж бодвол өөртөө цаг гаргаж чадахгүй. Амин хувиа хичээж байна гэж боддог байсан бол харин одоо хэрвээ би сайн явж байвал үр хүүхэд маань ч сайн сайхан явах юмаа гэж харах ёстой.

Тэгэхлээр бид нар тэр утгаараа хууль бус бусдын эрх  ашигт ёс зүйг харшилна гэж бодоод байдаг. Тийм болохоор бид нар тухайн  карьертаа ч юмуу ажил мэргэжлдээ тохирох хэмжээний юмыг бид нар хийж чаддаггүй болчихдог. Хэн нэгэн хүнд муу юм болчихвий гэхээс л айгаад байдаг. Тэгэхлээр тийм муу юм болох болохгүй гэдгийг  мэдвэл харин бид нар илүү хүчтэй  итгэлтэй болдог.
Яагаад гэвэл хэн нэгэн хүний эрх ашгийг бид нар боогдуулаагүй учир би  бардам, эргээд тэр зорилго маань амжилтанд хүрлээ гэхэд таньтай хэн нэг нь заргалдаж асар том асуудлыг бий болохгүй гэсэн үг юм.
Та ямар ч зорилго тавьж болно. Та ямар ч зорилгод хүрч чадна гэж би итгэж байна. Та өөрөө л хүссэн бол ямар ч зорилгод хүрч болно. Гэхдээ… Гэхдээ зарим нэг зорилго таны ирээдүйд харанхуй бүрхэг асуудал бүрдүүлж мэднэ. Тухайлбал, та мөнгөтэй болох зорилготой байя гэж бодъё. Таны мөнгөтэй болох арга маань хууль бус аргаар хулгай хийхээр төлөвлөгдөж эхэлвэл та асуудалд унана. Мэдээж та гэмт хэрэгт холбогдвол түүндээ тохирсон хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Түүгээр ч барахгүй таны зорилго биелэхгүй байх магадлал өндөрсөөд зогсохгүй, та өөрийн амьдралын ирээдүйд нэр хүндээ алдаж, зорилгодоо хүрэх боломжуудаа ч бусниулах эрсдэлүүд өндөр болно.

Та ямар ч зорилго төлөвлөж болно. Гагцхүү таны зорилго бусдын эрх ашигт нийцэж чадвал таныг дэмжиж туслах, тантай баг болж ажиллах хамт олныг бүрдүүлэхэд хялбархан. Тэр бүү хэл, би дасгалжуулагчийнхаа зүгээс
таны төлөвлөж буй зорилго бусдын эрх ашигт нийцэх хэмжээний хуулийн дагуу амжилтанд хүрэх хүсэлтэй хүнтэй л дасгалжуулалтын гэрээ хийдэг.

Хэрэв хүн гэмт хэрэг хийх гэж байгаа бол эрч чөлөөтэй тайван байж чадахгүй..

Та ч бас бусдын эрх ашигт нийцэх талаас нь харж зорилгоо тодорхойлж  хөгжүүлээрэй.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>