Нэг өдрийн ажлаа яаж төлөвлөдөг вэ? (35 of 72)

  • Home
  • /
  • Blog
  • /
  • Нэг өдрийн ажлаа яаж төлөвлөдөг вэ? (35 of 72)

Хүний хамгийн том хязгаар бол сэтгэлгээ

Хүн өөрийгөө мөнгөгүй байгааг л шүүмжлэхээс биш, мэдлэгээр дутагдаж байгааг мэддэггүй гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл та өнөөдрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэлгээгээ тэлж, блокуудаа тайлснаар хүний аз жаргалын индекс ч өсдөг.

Дасгалжуулалтын Академи "Мөнгөний Сэтгэлгээ" онлайн дасгалжуулалтын хөтөлбөр элсэлтээ авах гэж байгаатай холбогдуулан SCHOLARSHIP зарлалаа. Та мэдээлэл авмаар байна уу?

Манай онлайн уулзалтанд оролцогчид үнэхээр л юм сурах хүсэлтэй сониуч залуучууд шүү. Бас нэгэн гоё асуултыг, яг л танд хэрэг болох гоё асуултыг Ундармаа маань надаас асуусан юм.

35. Нэг өдрийн ажлаа яаж төлөвлөдөг вэ?

Сувдаа: Та ажлаа яаж зохицуулдаг вэ?
Моника: Нэг өдрийнхөө ажлыг би тэмдэглэлийн дэвтэр дээрээ анх янз янзын юм сараачаад л төлөвлөгөөнүүдээ биччихдэг байсан. Хийсэн ажлаа тэмдэглэж бичээд хийгээгүй ажлаа хэзээ яаж хийхээ бичдэг. Одоо бол тэмдэглэлийн дэвтэр гэхээсээ илүүтэй стратгитэй болгож миний төслүүд илүү олон хариуцлагатай ажил болохоор хуваагаад ажлаа төлөвлөдөг. Аажимдаа би он гаргаад бэлгийн багц болон багцтай хамт бүхэл бүтэн сургалтын ком болох хэмжээний сургалтын гарын авлага дотроо дасгалтай бэлтгэн гаргана.
Өдөр болгон миний тархинд 4-5 төсөл байнга эргэлдэж байдаг. Төсөл бүрийг тус тусад нь холбож бичдэг тэмдэглэлийн дэвтэртэй болж байгаа. Тэр дэвтрээ аажимдаа би та нарын гарт хүргэж өгье гэсэн бодолтой байна.

-Тухайн өдрийнхөө төлөвлөгөөг яаж төлөвлөдөг вэ?
Моника: Тухайн өдрийнхөө төлөвлөгөөг яах аргагүй урд өдөр нь бичдэг. Бичихдээ харин төсөл төслөөр нь ялгаж бичдэг байхгүй юу. Тухайн үед явагдаж байгаа төслүүд дээрээ ялгаж бичдэг. Тэгээд тэр нь жижиг жижиг ажлууд алхамууд болдог. Ихэнх хүмүүс баахан хийх ажлууд биччихдэг тэрийгээ хийж дуусгадаггүй тэгээд л тархи нь эргэсэн хүмүүс яваад байдаг. Миний тэр симтем бол одоогийн байдлаар надад маш их таалагдаж байгаа.
Би урьд нь жижигхэн зузаан тэмдэглэлийн дэвтэрүүдтэй байсан. Санаанд орж ирсэн юмаа сараачихдаг дараа нь тэрийгээ олох гэж баахан толгойгоо эргүүлэнэ, тийм л байсан. Харин одоо бол арай гайгүй болчихоод байгаа.
Одоо жишээ нь би нэг сургалтаасаа олж авсан юмнуудаа нөгөө сургалт руугаа оруулна гээд надад маш их мэдээлэлүүд орж ирдэг байхгүй юу. Тэр миний тархийг их эргүүлдэг тэгэхлээр бүгдийг нь амар хялбар ойлгомжтой, тодорхой болгох үүднээс категори хийж байгаад ялгаж салгаад одоо байгаагаасаа илүү ажил хэрэг ч хийх бүтээхийн бүтээлч байх бүтээлч хүний ажлын төлөвлөгөөтэй системийг аажимдаа монголчуудад гаргаж өгье гэсэн бодолтой байна.

Танд сонирхолтой өөр зөвлөмжүүд үзээрэй.

{"email":"Email address invalid","url":"Website address invalid","required":"Required field missing"}
>